МАХН хүлээлтийн орон зайг бий болгочихоод байгааг нуух хэрэггүй

Үүнтэй холбогдуулан тус жигүүрийн төлөөлөгчдийн нэг, нийслэлийн МАХН-ын хорооны дэд даргаар ажиллаж байсан Т.Гантөмөртэй уулзаж ярилцлаа.

ХОТЫН ДАРГЫГ ӨРСӨЛДҮҮЛЭХ БАЙСАН ЮМ

-Таныг нийслэлийн Баянзүрх дүүргийг толгойлж байснаар хүмүүс сайн танина. Өнөөдөр та юу хийж ямар ажил эрхэлж явна вэ?
-Би 1995 онд нийслэлийн МАХН-ын хороонд Баянгол дүүргийн намын зохион байгуулалт хариуцсан улс төрийн ажилтан, 1996-2001 онд нийслэлийн МАХН-ын хорооны дэд дарга, 2000-2004 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, Засаг даргаар ажиллаж байлаа. Одоо Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академид Хүний хөгжил, түүнийг орон нутгийн бодлогоор дэмжих сэдвээр эрдмийн ажил хийж сууна даа.

-Дүүрэг толгойлж байсан хүний хувьд өнөөдөр дүүргүүдэд ямар асуудал хамгийн их гардгийг асуумаар байна?
-Аливаа дүүргийг хот гэсэн их айлаас салгаж болдоггүйтэй адил хотод ажилгүйдэл, ядуурал, хог, утаа гээд ямар асуудал гарч байна тэр нь дүүрэгт мөн гол асуудал нь байдаг. Хүнсийг картаар олгодог байсан 1990-ээд оны эхний хүнд үед хүмүүст цагдаа, эмч, дүүрэг гурав л аминд орж олон нийтийнхээ төлөө үйлчилж байсан, өнөөдөр ч тэр адил. Хот гэдэг айлын томоохон дүүргийг толгойлж, дөрвөн жилд, жил дараалан нийслэлийн тэргүүний дүүрэг болж байсныг энд дурдалгүй өнгөрч боломгүй. Гол нь өөрийгөө бус төр, засгийн мөрийн хөтөлбөрөөс аваад төрийн үйлчилгээг олон нийтэд хүргэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хотоо тохижуулахын төлөө нэг гар болон ажиллаж байсан ажилсаг хамт олон, биднийг дэмжиж байсан дүүргийн нийт иргэдээ дурсахад таатай байна.

ШИНЭ МЭРИЙН АЖИЛ 250 ДАХИН ИЛҮҮ БОЛСОН

-Хотын тухай яръя. Нийслэлийн Засаг даргын асуудал нэгэнтээ шийдэгдсэн. Гэхдээ хотын мэрийг МАХН дотроо ямар ч өрсөлдөгчгүйгээр шударга бусаар шийдлээ, сумын хэмжээнд ч хүрэхгүй хүн амтай нэг газрын Засаг дарга сая давсан хүн амтай нийслэлийг удирдахаар боллоо гэх мэтээр яриа дуусаагүй байна. Хэдийгээр галт тэрэг нэгэнт хөдөлсөн ч гэлээ та хоёр дүүрэг толгойлж, нэг бүрэлдэхүүнд хамт ажиллаж байсны хувьд та хотын шинэ мэрийг сайн мэдэх байх?
-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид төр, захиргаа, намын ажлын арвин туршлагатай, өндөр мэдлэг боловсролтой, олон түмэнд танигдаж тэр хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдөх хүмүүсийг тодорхой шалгуураар, ардчилсан зарчмын дагуу өрсөлдүүлэн тавих ёстой гэсэн санал бодлоо би саяхан телевиз, зарим сониноор хэлж байсан учир энд дахин давтаад яахав. Танай сонины саяхны дугаарт манай намын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа, намын дарга М.Энхболд хотын даргад ганцхан хүний нэрийг өрсөлдөгчгүйгээр дэвшүүлж түүнийг нь намын Удирдах зөвлөл яагаад зуун хувь дэмжсэн талаар тодорхой ярьсан шүү дээ. Тиймээс бас олон зүйл нуршсаны хэрэггүй байх.
Шинэ мэр Ц.Батбаярын хувьд, бид хоёр нийслэлийн ИТХ-д 1990-2004 он хүртэл хамгийн олон дэвшигдэж сонгогдон удаан ажилласан хоёр нь. Өнгөрсөн дөрвөн жил буюу 2000-2004 онд нийслэлийн ИТХ болон нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын дунд зарласан бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын, хот тохижилтын, цэцэрлэгжүүлэлтийн жилийн уралдаан болон жилийн эцсийн ажлаар Багахангай дүүрэг тэргүүн байр эзэлж шалгарч байсныг санахгүй байна. Одоо Ц.Батбаярын хувьд мэдлэг боловсрол, ажлын дадлага туршлагаа 250 дахин илүү дайчлан нийслэл гэдэг энэ их айлыг удирдан нам болон нийслэлчүүдийн итгэлийг даах л үлдэж. Энэ хүнд бид итгэл өгсөн шигээ дэмжиж ажиллах ёстой юм.

НАМ ҮЗЭЛ БОДЛОО БУС ҮЙЛ АЖИЛЛАГАА, АРГА БАРИЛАА ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ БОЛЖ

-Одоо хоёулаа улс төрийн тухай ярианд шилжие. Удахгүй танай намын Бага хурал хуралдах гэж байна. Та дүүргийн улс төрийн ажилтнаас аваад нийслэлийн намын хорооны дэд дарга, дүүргийн Засаг дарга хүртэл намын ажлын тогоонд чанагдсаны хувьд энэ хурлаас юу хүлээж байна вэ? Ер нь хурлаар юу хэлэлцэх бол? Яагаад ингэж асуув гэвэл өнөөгийн улс орны болон улс төрийн амьдралын цаг үеийн байдлыг ч харсан, та бүхний тэмцэж буй жигүүрийн тавьж буй асуудлыг бодсон ч энэ хурлаас Монголын улс төрийн гол хүчний нэг, танай намын цаашдын төлөвшил, шинэчлэл бас хамаарах тийм асуудлуудыг хэлэлцэх байх гэдэгт найдсаных л даа Олон нийт болон улс төрчдийн дунд ийм хүлээлт байх шиг.
-Та бидний ярих гээд байгаа юмыг бараг асуучихлаа. Таны хэлсэнчлэн тийм хүлээлт нийгэмд бий. Ийм хүлээлтийн орон зайг манай нам бий болгочихоод байгааг нуух хэрэггүй л дээ. Намд итгэх итгэл буурч үйл ажиллагаа, нэр хүнд нь төдийлөн сайнгүй, унах вий гэсэн болгоомжлолтой хамт намыг хөдөлгөөнд оруулах чухал болоод байна гэсэн асуудал зэрэг тавигдаад байна. Намын Бага хурлаар энэ талаар, үүнтэй холбогдоод намын боловсон хүчний бодлого, санхүүжилт, судалгаа шинжилгээ гээд олон жижиг асуудлаа нэгэн зэрэг ярьж хэлэлцэх байх. Байх ч биш бүр сайн ярилцаж хэлэлцсэн бүх асуудлаар тогтоол гаргаж түүнийгээ намын анхан шатнаас аваад бүх гишүүдээр хэлэлцүүлж ил тод хэрэгжүүлэх шаардлагатай болоод байна. Бага хурал дээр дурдсан намын бүх асуудалд сонгуулиас хойшхи хугацааныхад бодит үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй болсон нь өнөөдөр тод харагдаж байна. Өмнө бид үүнийг, тодруулбал манай жигүүрийнхэн тавьж байсан, тавьж ч байгаа. Ингэж байж нам тэр хоосроод байгаа орон зайгаа бөглөж олны хүлээлтийг сая ханган биелүүлнэ гэж үзэж байна.

БИД АЛБАН ТУШААЛ ГОРИЛОГСОД БИШ

-Жигүүрийн хувьд Бага хурлаас юу шаардаж хүсэн хүлээж байна вэ?
-Бид жигүүрийг албан ёсны болгохыг намын удирдлагаас шаардаж Бага хурлаас үүнийг хүлээж байна. Ер нь манай нам үзэл баримтлалын хувьд аль XXII Их хурлаасаа шинэчилчихсэн шүү дээ. Бид үүнийг өөрчлөхийг хүсээгүй, ийм зүйлийг шаардаагүй. Гагцхүү үзэл баримтлал, зохион байгуулалт бус арга барил, үйл ажиллагаагаа өөрчилж шинэчлэхийг шаардаад байгаа юм.

-Гэтэл та бүхнийг 2004 оны сонгуулиас хойш ажилгүй хоцорсон албан тушаал горилсон хэдэн нөхөд гээд байгаа шүү дээ.
-Сая хэлснээр бид намаа шинэчилж өөрчилж ардчилахыг хүсэж ийм шаардлага тавьсаар ирснийг хүн бүхэн мэдэхээс хойш. Бодлогоос гадна яахав бид хотын намын хорооны даргад жигүүрийн ахлагч Ө.Энхтүвшинг тавъя гэсэн тодорхой хүний нэр хэлээд байхаар үүнийг маань далимдуулан ийм яриаг гаргаад байх шиг. Бид Ө.Энхтүвшинг нам, олон нийт, төр, засгийн ажлын тогоонд чанагдсан туршлагатай, олны танил, нэр хүндтэй хүн гэдгээр нь асуудлыг тавьсан юм шүү дээ. Энэ асуудлыг ганц бид ч биш С.Жалан-Аажав тэргүүтэй манай нам, төрийн нэр хүнд бүхий 20 гаруй ахмад зүтгэлтэн хүмүүс албан захидлаар намын удирдлагад мөн хандсаныг олон нийт тэртээ тэргүй мэдэж байгаа хойно.
Ер нь биднийг албан тушаалтай хутгаад яахав. Бид бүгд УИХ, Засгийн газрын гишүүнээс аваад тодорхой албан тушаал эрхэлж байсан хүмүүс гэдэг нь үнэн. 2004 онд УИХ-ын сонгуулийн дараа УИХ, Засгийн газрын гишүүн асан олон хүнийг тэр үеийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн хүлээн авч уулзаад хуулийн дагуу эрхэлж байсан албан тушаалаас нь бууруулахгүйгээр өөр албан тушаалд тавина, та нөхөд саналаа өг гээд үүнийг хэрэгжүүлж ажиллахыг өнөөгийн Шадар сайд Ч.Улаанд үүрэг болгосон юм гэнэ лээ. Тийм байж одоо болохоор ийм юм ярьж байдаг нь сонин төдийгүй хүн чанарын хувьд ч гэсэн хэлэх юм алга даа.

ХОТЫН МЭР, НАМЫН ХОРООНЫ ДАРГЫН АЖИЛ ХАМТ БАЙХ АЛБАГҮЙ

-Нийслэлийн Засаг дарга хотын намын хорооны даргын ажлыг хамт хийж байсан. Өнөөдөр үүнийг салгачихаад байх шиг. Шинээр тавигдсан хүнээсээ болов уу, эсвэл энэ нь бодлогын шинжтэй асуудал байв уу? Жигүүрийн та нартай холбож асуувал та нарын шаардлагаар Ө.Энхтүвшинг хотын намын хорооны даргад тавих гээд ингэв үү?
-Яг салгасан эсэхийг намын Удирдах зөвлөлөөр өнөө хараахан хэлэлцэж шийдээгүй байгаа. Манай намын түүхээр авч үзэх юм бол намынх нь дарга нь ч тусдаа байсан, гүйцэтгэх засаглалтайгаа ч хамт байсан. Бүр тодруулах юм бол аль 1960 онд манай улс Үндсэн хуулиндаа МАХН улс орныг удирдан зохион байгуулагч хүчин мөн гэж заасан байсан нэг намын тогтолцооны үед ч МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Сайд нарын зөвлөлийн дарга, эсвэл АИХ-ын Тэргүүлэгчдийн даргатайгаа хавсарч хийж байсан, мөн дангаараа ч байсаар ирсэн нь бий. Үүнээс хойш 1998 он хүртэл тусдаа байсаар ирсэн. Энэ үеэс М.Энхболд дарга хавсарч ирсэн. Энэ нь УИХ-ын болон орон нутгийн сонгуультай холбоотой байж. Учир нь нийслэлийн ИТХ-д манай нам олонхийн суудал авсан, энэ үед нийслэлийн намын хорооны даргын албан тушаал нь түүнд автоматаар ирж л дээ. Ийм л юм байгаа юм. Бодлого ч байж, нөхцөл байдал аль алинаас болж л дээ. Заавал хамт байх алба байхгүй л дээ.
Ер нь бол нийслэлийн намын хорооны дарга гэдэг улс төрийн удирдах албан тушаал, намын гишүүдээс сонгогддог хүн. Хотын мэр гэдэг тоимлогддог, тэгээд олон нийтийн төлөө ажилладаг засаг захиргааны төлөөний хүн юм. Ийм ялгаатай юм. Хотын намын хорооны даргын хувьд өмнө нь намын ажлын туршлагатай, шинэчлэх үзэл бодолтой, гишүүд дэмжигчдийн итгэл хүлээсэн, улс төрийн ажлын асар дадлагатай хүмүүс хийж ирсэн юм. Энд өнөөдөр бол Ө.Энхтүвшин таарах буюу дээрх утгаар олны хүлээж буй хүн нь тэр шүү дээ.

-Таныг Ө.Энхтүвшин даргатай хамт ажиллаж байсан гэдэг.
-Би 1996-2001 он хүртэл Г.Өлзий, Ө.Энхтүвшин, М.Энхболд гэсэн нийслэлийн МАХН-ын хорооны дарга нарын удирдлага дор нийслэлийн МАХН-ын хороо намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхижүүлж намын гишүүд дэмжигчдийн улс төрийн идэвхийг өрнүүлж, намын эгнээг өргөтгөн УИХ-ын, Ерөнхийлөгчийн, орон нутгийн болон нөхөн сонгуульд нам ялахад хамтран ажиллаж байсан. 1996 оны сонгуулиар МАХН цөөнх болж, нам хүнд нөхцөлд байхад Удирдах зөвлөлийн гишүүн, намын нарийн бичгийн дарга Ө.Энхтүвшинг нийслэлийн намын хорооны дарга, намын төв хэвлэл Үнэн сонины ерөнхий эрхлэгчээр хавсран ажиллуулж байсан билээ. 1996 оны орон нутгийн сонгуульд нийслэлийн намын хороо ялалт байгуулж орон нутагт төрийн эрх барих бололцоог баталгаажуулсан юм. МАХН-ын гишүүдийн гуравны нэгийг эгнээндээ нэгтгэсэн, намын үйл ажиллагааны цөм болсон нийслэлийн намын хороо, түүний даргыг ямарваа ажлыг хавсарга болгож, намын үзэл баримтлал, арга барил, үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад бэрхшээлтэй гэдгийг Ө.Энхтүвшин дарга ойлгож өөрөө санаачлага гарган намын хорооны даргын ажлыг тусад нь, дангаар нь байлгах үүднээс тэр үед Чингэлтэй дүүргийн ИТХТ-ийн дарга байсан, одоогийн намын дарга М.Энхболдод хүлээлгэн өгч байсан билээ.

ХОТЫН ШИНЭ МЭРИЙГ ОЛОН АЖЛААР ДАРААД ЯАХАВ ДЭЭ

-Өнөөдөр танай нам нийслэлийн ИТХ-д олонхи хэвээрээ, бодлого нь ч, нөхцөл байдал нь ч байхад ингэж салгамааргүй юм
-Жишээ нь 1996 онд манай нам ялагдчихаад Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй байсан. Тэр үед намын нэр хүнд төдийлөн сайнгүй, олны итгэл алдарчихсан байсан үе. Одоо алдаагаа засч намаа шинэчилж олны нэр хүндийг олж авахын тулд намын гишүүдийн гуравны нэгийг эгнээндээ нэгтгэсэн нийслэлийн намын хорооны даргын ажлыг тусад нь байлгаж намын ажлыг шинэ шатанд гаргах, намыг сонгуульд ялуулах шаардлагатай болжээ. Энэ үүднээс бол хавсарга болгохгүйгээр салгах хэрэгтэй юм. Дээр нь хүнтэй нь холбож хэлэх юм бол шинэ мэр Ц.Батбаярыг олон ажлаар дараад яахав, тэртээ тэргүй нийслэлийн тулгамдсан олон асуудал бий, түүнийгээ шийдэхэд нь бололцоог нь гаргаж өгөх хэрэгтэй байх л даа.

-Сүүлийн асуулт. Хэдийгээр удахгүй хуралдах намын Бага хурлаар асуудлаа шийдүүлж шаардлагаа үргэлжлүүлэх ч гэлээ жигүүр цаашид юу хийхээр төлөвлөөд байна вэ?
-Бидний болон дэмжигчдийн маань сөхөж тавьж байгаа намыг шинэчлэх, ардчилал, шударга ёсны төлөөх асуудлыг намын төв хэвлэл Үнэн сонин өөрийн хуудсаараа дамжуулан намын гишүүд, дэмжигчид болон олон нийтээр хэлэлцүүлсэнд нийгмийн зүгээс жигүүрийн дуу хоолойг хүсэн хүлээсэн хүмүүс улам нэмэгдсээр байна. Наад зах нь намын боловсон хүчний асуудалд томоохон өөрчлөлт хийхгүй бол болохгүй болчихжээ гэдгийг саяхны болж өнгөрсөн үйл явдал олон түмэнд нотлон харууллаа. Гэтэл намын Удирдах зөвлөлийн болон УИХ-ын зарим гишүүн биднийг нөгөөх л албан тушаал горилсон хэдэн хүн, хэсэг бүлэг хүний үзэл бодлоо тулгасан тулгалт, намд тэдний тавиад байгаа асуудал байхгүй, намын жирийн гишүүн Дондог, Дулмаа нар ийм асуудал тавьж жигүүрийг хүлээн зөвшөөрч байгаа бол өөр хэрэг, тэгвэл жигүүрийг дэмжье гэх мэтээр ярьсаар байна. Намын Бага хурлаас жигүүр санаачлагч гэгч нөхдийн тавьсан асуудлыг судлах хамтарсан комисс байгуулахаар тогтоол гарсан. Хамтарсан комисс нь ч алга. Иймээс бид ойрын үед хөдөө орон нутагт намын байгууллагаар явж гишүүдтэй уулзан бидний үзэл бодлыг дэмжиж байгаа нөгөө олон Дондог, Дулмаа нарыг оролцуулсан гишүүд, дэмжигчдийн уулзалтыг хийж бидний тавьсан шаардлага, асуудлыг тэд хэр хүлээж авч байна вэ гэдгийг харуулах болно.

Ярилцсан Б.Болд
(өдрийн сонин 2005-11-02 263)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button