Ганц худаг-т австрали эр худаг барьж өглөө

900-1000 орчим хүн хоригддог гэх тус газрын хэрэгцээг хангахын тулд өдөрт 70-80 тн ус хэрэглэдэг байж. Тэгэхээр усны цистернээр 14-15 удаа хотоос рейс хийдэг байсан гэхээр тус хорих газарт ундны усны хэрэгцээ ямар их байсан ойлгомжтой юм. Энэ худгийг Австралийн иргэн Мартин Стилло гэдэг эр бүтэн жил шахуу хөөцөлдсөний эцэст барьж, өчигдөр тус хорих ангийн захирагч хурандаа Д.Дамдинцэрэнд хүлээлгэн өгч байгаа нь энэ байлаа. Худгийн нээлтийн ажиллагаанд энэ худгийг барьж байгуулахад оролцсон гадаадынхан ихэвчлэн хүрэлцэн ирсэн байлаа.
2004 оны намраас Мартин тэнд ундны ус худаг гаргахаар анх хөөцөлдөж эхэлжээ. Ингэхдээ өөрийн найз нөхөд болоод томоохон компаниудаас энэ төсөлд хөрөнгө оруулах туслалцааг хүсчээ. Ингээд энэ худгийг барьж байгуулахад Gobi drilling, AIDO, Бороо гоулд, Czemus, MONNIS, MSM, Fibre Lite, Iүanhoe mines, Major гээд олон компаниуд, албан байгууллагууд өөр өөрсдийн боломжоороо тусалж. Жишээ нь Gobi drilling limited Mongolia хэмээх Австралийн хөрөнгө оруулалттай хайгуул, өрөмдлөгийн компани гэхэд л энэ худгийн 80 метр өрөмдлөгийг нь гүйцэтгэж, газар доорх шугамын 400 орчим газрыг ухаж тусалжээ. Энэ мэтчилэнгээр худагт тун олон газрын буян шингэж, нийт 60-70 мянган ам.доллар цугларчээ.
Худаг хорих ангийн байрнаас 300 гаруй метрын зайд байрлах бөгөөд 80 метрийн гүнээс ундны усаа татдаг. Ердөө товлуур дарахад л шавхуурга ажиллаж, 2.5-3 метр газар дор орших дулаалгатай трубагаар дамжин хорих ангид байрах 60 тн-ын ёмкость юүлэгддэг байна.
Мартин Стиллогийн тухай товчхон дурдахад тэрээр Австралийн иргэн хэдий ч Монголд дөрөв дэх жилдээ амьдарч байгаа хүн гэнэ. Минжээ гэдэг монгол эхнэртэй, хоёр настай жаахан охинтой энэ эр Сэлэнгэ аймагт амины хэдэн малтай, түүнийгээ хариулах тун дуртай гэж бас сонсогдлоо. Ер нь нэлээд монголжиж яваа болоод ч тэр үү худгийнхаа нээлт дээр монгол үндэсний дээл өмсөж, хромон гутал өшиглөсөн харагдсан. Мартин одоо Австралид цагаачлах хүсэлтэй монголчуудад зөвлөгөө өгдөг Пегасус хэмээх компанитай юм байна. Түүнтэй худгийн нээлтийн ажиллагааны үеэр уулзаж цөөн асуултад хариулт авсан юм.

-Ямар шалтгааны улмаас та Ганц худаг-т худаг ухаж өгөхөөр болсон бэ?
-Ямар ч ашиг харсан зүйл биш л дээ. Энэ хорих ангид хоригдож байгаа хүмүүс жорлонгоос дээш сөөм хүрэхгүй зайд байрладаг трубанаас гялгар усанд ус хийж аваад л дараагийн ус иртэл түүгээрээ ундалдаг байсан. Энэ чинь хүний эрхийг зөрчиж байгаа явдал шүү дээ. Өнөөдөр би энэ худгийн ёслолын ажиллагаанд Хууль зүйн дэд сайдыг, бас Хүний эрхийн үндэсний комиссын даргыг урьсан юм. Гэтэл тэд алга л байна.

-Худгийн өрөмдлөгийн ажил хэзээ эхэлсэн юм бэ?
-Яг өнгөрсөн наамдын үеэр өрөмдсөн. Бид хүмүүстээ илүү цагийн цалин өгөөд өрөмдүүлж байсан. Тэгтэл 50 метр ухтал ус гарч бөөн баяр хөөр болцгоосон. Учир нь гэвэл энэ газар геологийн тогтоцоороо ус тун ховор газар юм л даа. Тийм ч учраас хайгуулын ажилд нэлээд хугацаа зарцуулсан гэлээ.

С.Содбаатар
(өдрийн сонин 2005-11-02 263)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button