Х.Баатар, Б.Даваажав, Б.Өвгөнхүү нарыг албан ёсоор сэжигтнээр тооцож цагдан хорьсныг мэдэгдлээ

болив. Ерөнхий газрын дарга Х.Баатар, Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын дарга Г.Дамба, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтын Гаалийн дарга Б.Даваажав, Шадар сайд Ч.Улааны зөвлөх, Б.Өвгөнхүү болон гарын таван хуруунаас хэтэрсэн тооны гаалийн улсын байцаагчдыг толгой дараалан саатуулж, баривчилж, Д.Адьшааг эрэн сурвалжилж эхэлсэн нь тэднийг ийн өөд уруугүй гүйлдэхэд хүргэжээ. Удаа дараалан, их хэмжээний хар тугалга нэрт хэдэн мянган тонн ачаа Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатарын гарын үсэгтэйгээр зогсолтгүй гарч эхэлсэн нь Тагнуулынхны хараанаас мултарсангүй. Нэлээд барьцтай, басхүү тэр хэрээрээ уртхан учигнаас барьж авсан гүйцэтгэх албаныхан барьцаа лавшруулан урагшилсаар ажилсаг авилгач-дын үүрийг бяц гишгэсэн нь санамсаргүй хэрэг биш аж. Тэдний үүр уурхайг хэдийнэ олсон ч холоос ажиглан, фактыг улам бүр зузаатгаж суусан хүчнийхэнд давсаа уусгах зөвшөөрлийг МАХН-ынхны албан тушаал, сэнтийгээ булаалдсан дотоод хагарал өгсөн юм байх. Авилгачдын хэргийн гол зангилаан дээр Тагнуулын Ерөнхий газар ажиллаж, сэжигтнүүдийг саатуулан шалгах эрхзүйн үндсэн дээр Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын Авилга, хээл хахууль, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хамтран ажиллаж эхэлжээ. Ямартаа ч эл хэргийн талаар ширхэг ч үг хэвлэлийнхэнд цухуйлгаж болохгүй гэсэн даалгавар, сануулгыг Цагдаагийн удирдлагууд шуурхай хуралдаан бүр дээрээ хатуу анхааруулж байгаа гэнэ. Харин гаалийнхны хувьд толгойнуудыг нь гэнэтхэн барьж хорьсон явдал доод хүмүүст нь ихээхэн цочрол өгсөн юм байх. Гаалийн ерөнхий газар болон Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн Гаалийн ажилтнуудын дунд тийм гэхийн аргагүй хүйтэн уур амьсгал бий болж, өөр хоорондоо үг солихоос ч эмээсэн байдалтайгаар өнгөрсөн өдрүүдийг үдэж байгааг эх сурвалжууд мэдээлэв. Тэр байтугай Ерөнхий газрынхаа болоод бусад салбарын дарга нарыг барьж хорьсон сургаар Замын-Үүдийн гаалийнхан ч бие биесээсээ дөлж, үл ойлгогдох байдал үүсгээд байгаа гэнэ. Нэгэн эх сурвалжийн сонирхуулснаар аймгуудын хил, гааль, боомтуудын дарга нарын сэнтийг ерөөсөө улс төрийн албан тушаал хэмээн шууд ойлгоход буруудахгүй юм байх. Тэр утгаараа Г.Дамба, Б.Даваажав нар хөөрхий хамхуулын үлгэрээр Х.Баатар хаашаа, тэд тийшээ гэхэд гайхах зүйлгүй гэж байгаа. Бичигтийн боомтын Гаалийн дарга Б.Даваажав анд нөхдийнхөө дунд хатуу чанд, шударгаараа алдартай ч гаалийн ажилтнуудын хувьд огт эсрэг дүгнэлттэй аж. Өөрөөр хэлбэл, мэргэжил нэгтнүүд нь болох ёстой юм л ном журмаараа боллоо гэцгээж байлаа.
Энэ мэт жиг жуг мэдээллийн дундуур гэнэт өвөрмөц нэгэн мэдээллийн зар редакцид ирэв. Угаас олны танилуудын нэр, сүүдэр оролцсон аливаа хэрэг сэтгүүлчдийн хараанаас аль болох далдуур найрагдаад өнгөрдөг нь нууц биш. Гэтэл редакцид эл хэргийн талаар мэдээлэл өгнө гэсэн зар ирсэн нь ёстой сюрприз мэт болов. Гэхдээ эргэцүүлж бодоод учрыг нь ухахад түвэгтэй асуудал нь зарыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас түгээж, мэдээллийг Улсын Мөрдөн байцаах газрынхан өгсөн нь хачирхал төрүүлсээр байгааг нуух юун. Номоороо бол УМБГ-аас өгөх гэж буй мэдээллийг тэд өөрсдөө л зарлах учиртай баймаар. Юутай ч УИХ-ын Хэвлэл, мэдээллийнхний зарласанчлан биднийг өчигдөр өдрийн 15.00 цагийн орчимд Улсын Мөрдөн байцаах газар дээр очиход Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатар тэргүүтэнтэй холбогдох авилгын хэргийг шалгах ажлын хэсгийнхэн хуралдаж байлаа. Нэлээд хүлээлгэсний эцэст тус газрын Ү хэлтэс буюу Албан тушаал, зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ө.Энхтөр хэвлэлийнхнийг хүлээж авлаа. Түүнд тавьсан сэтгүүлчдийн асуултад тэрээр хэрхэн хариулсныг товчлолгүйгээр сийрүүлснийг танд хүргэе.

-Та нарт би яг ямар мэдээлэл өгөх ёстой билээ?

-УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Б.Оюун-Эрдэнэ таныг бидэнд мэдээлэл өгөх ёстой гэсэн?
-Аан. Тэгэхээр найман гишүүнийг шалгах гэж байгаа гэсэн зүйл байсан шүү дээ. Албан ёсоор манай дээр шалгагдаж байгаа юм байхгүй. Эрүү үүссэн, факттай хэрэг дээр л ярихгүй бол зүгээр нэг, олон нийтэд хор цацаад хэрэггүй шүү дээ, сэтгүүлчид. Та нар үүнийг ойлгох хэрэгтэй. Бид нэгэнт авилгалтай тэмцье, төрийн тодорхой хэмжээний чөдөр тушааг устгая, ард түмнээ авилгалын дарамтаас салгая гэсэн чиглэлээр яриад эхэлсэн. Гэхдээ бид авилгалтай холбоотой хэргээр ажлаа хийж байсан. Гэнэт Засгийн газраас үүрэг өгсний дагуу, тэр л ер нь авилгалчин байх гэдэг утгаар нь ч юм уу барьж хорьсон асуудал явж байгаа юм биш. Тэр утгаараа бид гаалийн байгууллага дээр илүү анхаарлаа хандуулж шалгасан. Тэгээд өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт, Гаалийн ерөнхий газар гэсэн хүрээнд шалгаад тус боомт болоод Гаалийн ерөнхий газрын дарга нарыг 2005 оны аравдугаар сарын 28-наас эхлээд албадан саатуулаад, өчигдрөөс (аравдугаар сарын 31) эхлэн сэжигтнээр тооцон цагдан хорих арга хэмжээг авч шалгаж эхэллээ. Эрүүгийн хуулийн 268, 269 дүгээр зүйлүүдэд хээл хахууль авах, өгөх, зуучлах, энэ төрлийн гэмт хэргийг тусгайлан заасан байдаг учраас дээр дурдсан хоёр хүнд энэ зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Харин та нарын бичсэнчлэн УИХ-ын нэр бүхий найман хүнийг шалгаад байгаа юм байхгүй ээ. Гаалийн байцаагч нарын хувьд тодорхой хэмжээгээр шалгагдаж байгаа юм бий. Гэхдээ албадан саатуулах хугацаа нь дууссан тул зарим нэг хүнийг өчигдрөөс (аравдугаар сарын 31) сулласан байгаа.

-Шадар сайд Ч.Улааны зөвлөх Б.Өвгөнхүүг мөн цагдан хорьж байгаа гэсэн шүү дээ?
-Энэ хүнийг бид хээл хахуульд зуучилсан, өгсөн гэсэн асуудалд холбогдуулан шалгаж байгаа. Мөн албадан саатуулах хугацаа дуусаад цагдан хорьж эхэлсэн.

-Гаалийн газрын дарга Х.Баатартай холбоотойгоор биз?
-Тийм.

-Гаалийн байцаагчдаас ч хоригдсон гэсэн мэдээлэл бий?
-Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтын Б.Даваажаваас гадна тус боомтын гурван байцаагч хоригдсон байгаа.

-Нийслэлийн Гаалийн газрын даргыг саатуулсан гэж дуулсан?
-Нийслэлийн Гаалийн даргатай би өнөөдөр өглөө (энэ сарын 1) утсаар ярьсан. Тэрээр ажлаа хийж байна. Тэр хүнийг сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн зүйл цагдаагийн болоод Мөрдөн байцаах газар дээр өнөөдрийн байдлаар алга.

-УИХ-ын гишүүн Р.Будтай холбоотой асуудал мөн ихээхэн яригдаж байна. Түүнтэй холбоотой асуудлын талаар?
-Манай хэлтэс төрийн өндөр албан тушаалтнууд, албан тушаалтнуудаас үйлдсэн гэмт хэрэг, улсын хэмжээнд гарч байгаа зохион байгуулалттай гэмт хэргийн чиглэлээр, бусад цагдаагийн байгууллагуудын холбогдох мэргэжлийн албадтай хамтарч тэмцэх үүрэгтэй. Энэ утгаараа манай хэлтэс албан тушаалтнуудын хэргийг шалгаж байдаг. Тэгэхээр УИХ-ын гишүүн Р.Будыг сэжигтнээр тооцоод, албан ёсоор байцаалт аваад шалгаж эхэлсэн юм манайд өнөөдрийн байдлаар байхгүй.

-Дөрвөн гишүүний эрхийг түдгэлзүүлэхээр санал тавьсан гэсэн?
-Хэн, хэн гэж. Нэрээр нь тодорхой хэл. Би сайн ойлгохгүй байна шүү дээ.

-Ч.Улаан, Т.Бадамжунай, Р.Буд, Д.Идэвхтэн нарын нэр албан бус таамагт явж байгаа?
-Шадар сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Т.Бадамжунай, Д.Идэвхтэн, Р.Буд нарын талаар сэжигтнээр тооцоод шалгаж эхэлсэн юм мөн л манай дээр алга.

-Эрхийг нь түдгэлзүүлэх санал тавьсан гэсэн мэдээлэл бий?
-УИХ-ын гишүүнийг шалгахдаа эрхийг нь түдгэлзүүлэх асуудал тавихгүй байж болдог. Цагдан хорих, албан ёсоор сэжигтнээр татаж шалгах тохиолдолд л эрхийг нь түдгэлзүүлэх асуудал тавьдаг, ийм хуультай. Бид хуулиараа л явж байна.

-Х.Баатар дарга мэдүүлэгтээ УИХ-ын нэр бүхий найман гишүүний нэрийг дурдсан гэж байгаа шүү дээ?
-Мөрдөн байцаалтын нууцлал гэж Эрүүгийн хуульд тодорхой заасан байгаа. Тэгэхээр мөрдөн байцаалтын нууцлалтай холбоотой асуудлаар та нөхөд ч, би ч ярих эрх байхгүй.

-Гаалийн ерөнхий газрын болоод боомтын гаалийн дарга нарыг саатуулах үед их хэмжээний мөнгө биетээр хураагдсан гэсэн?
-Энэ талаар ч надад ярих эрх байхгүй.

-Тэгэхээр Х.Баатар даргыг Дархан-Уул аймагт цагдан хорьж байгаа гэдэг үнэн үү?
-Үүнийг ч одоохондоо хэлэх ёсгүй.

-Энэ хэрэгтэй холбоотойгоор хөндлөнгийн нөлөөлөл, дарамт, шахалт та нарт ирж байна уу?
-Өнөөдрийн байдлаар Чи буруу юм хийж байна, чи гаалийн үйл ажиллагааны чиглэлээр шалгаж байгаа ажлаа зогсоо гэсэн дарамт шахалт дээрээс ирсэн юм байхгүй ээ.

-Шадар сайд Ч.Улаан Хууль зүйн, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэж буй эрх мэдлийнхээ хүрээнд сайдын зөвлөлийг шуурхай хуралдуулж, та нөхдийг дуудаж ямар нэг үүрэг чиглэл өгсөн юм биш үү?
-Та нараас би анх удаа сонсч байна, тийм зүйл огт болоогүй.

-Авилгалын асуудлаарх энэ хэргийг урьдаас шалгаж, мөрдөж байсан байх нь уу?
-Арга тактикаа та нарт нэг бүрчлэн яриад байх шаардлагагүй биз дээ. Бид Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу л үүрэгт ажлаа хийж байгаа. Ийгл телевизээр хар баасан гариг гэдэг утгатайгаар, цагдаагийн байгууллага ямар нэг байдлаар дарамт шахалт үзүүлэхдээ баасан гаригийг сонгодог гэсэн агуулгаар мэдээлэл цацаж байсан. Үүнийг сонсоод би үнэхээр харамссан.

-Гэхдээ яагаад үнэхээр тав дахь өдрийг сонгодог юм бэ?
-Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой асуудлаар өдөр ч юм уу дуудаж асуухад хүндрэлтэй зүйл байдаг юм. Өөрсдөө ч Та нар намайг орой болсон хойно дуудаж байцаалт аваач, тодорхой хэмжээгээр төрд алба хашиж байгаа олон нийтэд танил болсон хүн учраас орой ажил тарахын үед дуудаач ээ гэсэн хүсэлтийг мөн тавьдаг.
Ийнхүү УМБГ-ын Ү хэлтсийн дарга УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албаны даргаар зарлуулсан мэдээллийн цагаараа гишүүдтэй холбоотой асуудлыг л няцаахаас бусдаар олон асуултад хариулахыг хүссэнгүй. Түүнчлэн бидний мөрдөж буй хэргийг битгий улстөржүүлж байгаач ээ, ингэснээрээ ажилд ямар нэг саад, дарамт учрах нь их байдаг юм гэсэн гуйлт, саналын дундуур учирлалаа. Ямартаа ч өнөөдөр энэ хэрэгт хичнээн албан тушаалтан, нэр бүхий хүмүүс холбогдохыг урьдчилан хэлэх аргагүй ч Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатар улстөрчдийн тоглоомын хүүхэлдэй болж дуусах хувь заяатай боллоо гэсэн яриа хүчнийхэн дунд хөвж явна. Дугаар шилжих мөчид авсан мэдээллээр Х.Баатар сэтгэл санааны хүнд цочирдолд орсноос болоод ч тэр үү биеийн байдал нь нэлээд тааруухан байгаа дуулдлаа.

С.ЭНХТУУЛ
(өдрийн сонин 2005-11-02 263)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button