Программчлалын III олимпиадын аваргууд тодорлоо
уламжлал болгон Программчлалын олимпиад –ыг мэдээлэл , холбооны технологи өндөр хурдтай хөгжиж буй энэ цаг үед ирээдүй болсон хүүхэд, залуучууд, оюутнуудын дунд зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн III олимпиад ШУТИС, ХМТС, Мэдээлэл Холбооны Технологийн Сургалтын Төв дээр 2005 оны 10 сарын 29-30 өдрүүдэд амжилттай зохион байгуулж дүнгээ гаргалаа..
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Их дээд сургуулиудын мэргэжлийн ангийн I-III курсын оюутнууд гэсэн 2 ангилалаар 17 их дээд сургуулийн 63 оюутан, 18 ерөнхий боловсролын сургуулийн 42 сурагчид өрсөлдсөн бөгөөд ангилал тус бүрийн тэргүүн байранд ШУТИС, КТМС-ийн Д.Барбаяр, Шинэ Їе дунд сургуулийн сурагч Б.Батбаатар нар орж алтан медаль , Pentium IҮ компьютерээр , хоёрдугаар байранд ШУТИС, КТМС-ийн Н.Мэргэн, Шинэ Монгол ахлах сургуулийн сурагч Д.Хүрэлтулга нар орж мөнгөн медаль, лазер принтерээр, гуравдугаар байранд Цахим дээд сургуулийн оюутан Н.Одбаяр , Орхон аймгийн Монгол Туркийн хамтарсан дунд сургуулийн сурагч Н.Шагай нар орж хүрэл медаль, сканнераар шагнуулж, Монгол Туркийн хамтарсан дунд сургуулийн сурагч А.Амгаланбаатар, Г.Билгүүн нар тусгай байранд шалгарлаа.
Урд жилийн II олимпиадад 14 их дээд сургуулийн 45 оюутан, 18 ерөнхий боловсролын сургуулийн 66 сурагчид өрсөлдөж байсан бөгөөд МУИС-ийн МТС-ийн оюутан Б.Доржнамжирмаа, Монгол Туркийн хамтарсан дунд сургуулийн сурагч Ч.Доржнамжил нар орж алтан медаль , Pentium IҮ компьютерээр , хоёрдугаар байранд ХМТС-ийн оюутан Ө.Баярбуян, Монгол Туркийн хамтарсан дунд сургуулийн сурагч Т.Тулга нар орж мөнгөн медаль, өнгөт принтерээр шагнуулж байжээ.
Зохион байгуулагчдын зүгээс олимпиадын их , дээд сургуулийн ангилалд түрүүлсэн оюутанг БНЭУ-д суралцах эрхээр шагнаж байгаа нь энэ жилийн олимпиадын онцлог байлаа.
/Оллоо.МН/