Дугуйны хээг ч хэрчиж 10 кг жин хасдаг

Нийт дөрвөн дугуйнаас даруй 10 килограмм хорогдоно гэсэн үг. Төмөр хүлгээ ийм болгож хурдлуулдаг автоспортын архаг мастерууд бий. Тэдний хамгийн ахмад нь автоспортын олон улсын хэмжээний мастер Х.Ганхүү, улсын хошой аварга, спортын мастер Ж.Эрдэнэбилэг. Нөхөд нь тэднийг мастераа, аваргаа хэмээн дуудна.
1994 онд Дарханд манай улсын автомашины анхны уралдаан болсон билээ. Тэгэхэд хувийнхаа 469-өөр очиж оролцож байсан цөөхөн хүнээс Төв аймгийн Х.Ганхүү тасархай түрүүлсэн юм. Тэр цагаас хойш тулалдаанд зөвхөн шонхрууд нисдэг шиг одоо уралдаанд зөвхөн мэргэжлийн тамирчид л хурд хүчээ сорьдог болжээ. Нөхөрлөл сангийн аж ахуйн тариан талбайд арван хэдэн жил жолоо мушгисан хөдөөний жолооч ууган аварга болно чинээ санаагүй ч амьдралынх нь зам мөрийг яах аргагүй автораллитай ийнхүү гагнаж орхив. 1996 оны холын замын уралдаанд мөн магнайллаа. Гэхдээ азын тэнгэр ивээсэн гэж хэлэх бүрэн үндэстэй. Уралдааны сүүлчийн шатны барианд ордгийн өмнөхөн машин нь онхолдож, бүтэн хөрвөөгөөд яг дөрвөн дугуйн дээрээ тогтоход ухасхийгээд орж явчихсан гэдэг. Энэ бол тамирчнаас эр зориг, авхаалж самбаа шаардсан агшин. Ер аймхай хүн мянга үхдэг гэдэг шиг зүрх алдвал уралдах хэрэггүй гэдгийг мэргэжлийн тамирчдын амь дүйсэн өрсөлдөөний явцад л мэдэрч чадна. 1998 оны Улаанбаатар Замын-Үүдийн холын замын уралдаанд түрүүлсэн амжилтыг нийлүүлэн эргээд харахад хоёр хоёр жилийн давтамжтай байлаа. Өнөөдрийг хүртэл Х.Ганхүү мастер том, жижиг тавь гаруй тэмцээнд уралдахдаа гурваас хойш орж явсангүй. Чингис шар айрагны зургийг машиныхаа бөөрнөөс салгадаггүй энэ тамирчны амжилтад Залуу Монгол компани багагүй тус дэмжлэг үзүүлдэг ажээ. Түүнээс, гадаадынхантай нэгийгээ үзэж явав уу гэхэд

-2001 онд япончуудтай хийсэн долоон өдрийн уралдаанд оролцсон. Манай мотоцикльчид ч оролцсон. Говийн элсэн дунд заасан зургийн дагуу түрүүлж очно гэдэг тоглоом биш. Гурван өдрийн уралдааны түрүүг авсан даа. Үүний дараа надад олон улсын хэмжээний мастер цол өгсөн.

-Автоспортын тамирчдын дунд бөхчүүд шиг уламжлалт тогтсон дэг жаяг байдаг уу?
-Байлгүй яахав. Ахмадыгаа, алдар цолтойгоо хүндэлнэ. Дээш нь суулгана, тэднийхээ үйл хөдлөлийн дараа л хөдөлцгөөнө шүү дээ. Би ахмадын хувьд тамирчдаа эе эвтэй, бие биеэ тусалж дэмждэг, нэгнийхээ үгийг сонсож санал бодлоо солилцдог байгаасай гэж хичээдэг, хэлдэг ч, захидаг ч. Манай залуучууд ингэж ч явж ирсэнд дотроо баярладаг.

-Аливаа спортод багш шавийн барилдлага байдаг. Та хэдэн шавьтай вэ?
-Таван шавьтай. Гурав нь спортын мастер болсон доо. Мастерын энд хүрэхэд машин тэргийг нь засч янзалж өгөх, уралдааны туршлагаасаа харамгүй хэлэх, шинэ арга барилд зааж сургах, болж бүтэхгүйг нь засч залруулах зэргээр тусалдаг. Түүнээс биш яг уралдааны замд бол энэ хамаагүй. Автоспорт бол шударга спорт. Барианаас ач тач гараад л бие биеийнхээ машиныг мөргөх дайрах бол юу ч биш.

-Уралдахад хамгийн чухал нь юу вэ?
-Гараанаас зөв гарах. Хамгийн түрүүнд гарч, зайгаа барьж чадах юм бол наад зах нь тоосонд булагдахгүй.
Тоормос олон дахин гишгэж болохгүй. Ер нь араагаа солиод л явчих хэрэгтэй.

-Санаанаас гарахгүй хөгтэй хөгжилтэй явдал тохиолдоно биз.
-Хөгтэй явдал бишгүй гарнаа. Нэг удаа Төв аймагт уралдаж байхад манайхны зарим нь төөрөөд зураг дээр заасан Рашаант гэсэн газрыг олохгүй нэлээд мунгинажээ. Арга ядаад айлаас асуухаар болж. Тэгээд харагдсан айлыг чиглээд замгүй газраар улаан тоос босгон эгнээгээрээ давхичихсан чинь зэлэн дээр гүү сааж байсан хоёр хүн саамаа орхичихоод гэр өөдөө гүйж байжээ. Арга ч үгүй шүү дээ. Тийм хачин муухай дуутай олон машин шууд чиглээд хар хурдаараа давхихаар айлгүй яахав дээ. Бас бидний бордоон Батсайхан гэдэг Сэлэнгийн нэг нөхөр бий. Мань эр раллид явж байгаад мотор нь эвдэрчихэж л дээ. Тэгсэн чинь арын машиныг ирэхэд суудлын бүрээсний хиймэл үстэй даавуугаар биеэ ороогоод скодчихсон үзээрийн зудын амьтан шөнө гэрэлд орж ирсэн гэж байгаа.

-Та нар мотоспортынхонтой хэр дотно байдаг вэ. Танай Автоспорт аяллын холбооноос гадна Автомашин, мотоцикльчдын холбоо гэж байдаг.
-Адилхан л моторт хүлгээр уралддаг тамирчид болохоор амь нэгтэй байдаг. Шинэ жилээ хамтран тэмдэглэдэг. 1995 онд байгуулагдсан МАСАХ жил бүр Батхүлэг улсын уралдааныг уламжлал болгон зохион байгуулдаг. Уг уралдааны хошой аварга, спортын мастер Ж.Эрдэнэбилэг бол угаасаа шогч наргианч хүн. Энэ спортын эрэмгий тамирчин хүн атал уран сайхны нарийн мэдрэмжтэй, сайхан ч дуулна. Юм дуулгах гарын хэдэн шавьтай. Бас дүүгээ автоспортод татаж оруулсан гэвэл үнэнд нийцнэ. Ахын ёсоор халамжилсны ач буян ч орсон л байж таараа, Ж.Пүрэвсүрэн удалгүй спортын мастер болсон. Нэгэн удаагийн тэмцээнд аваргын машин барианы улаан тугны дөнгөж дэргэд унтраад асахгүй болжээ. Харин дүү нь хойноос нь давхиж ирэнгүүтээ араас нь мөргөж барианд оруулаад ах, дүү хоёулаа II, III байр эзэлж байсан тохиолдол бий. Аваргаас автомашиныг яаж хөнгөлж засаад уралдаанд сойдог талаар сонирхоход

-Бид чинь Оросын 69-өөр л уралдана шүү дээ. Машиныхаа кабинд 32-ын турбагаар давхар бөхөлгөө хийж, суудлаа таван цэгийн бэхэлгээгээр тоноглодог. Ухаандаа хоёр мөрний даруулга, гэдэснийх, хоёр хөлнийхөө дундуур гаргаад дээш нь татсан даруулга байх жишээтэй. Гол төлөв Японых юмуу, барууны машины суудал сольж тавина. Жолоочийн талын хаалганд замган түгжээ хийж, буруу талынхыг нь чигжээд бүр хаачихдаг. BMB-гийн кодушка тавьж, крышкийг нь тэгшилнэ, гол солино гээд бас бус юм их бий. Тэр болгоныг тайлбарлахад амар ойлгохгүй л дээ. Гол нь огцом хөдлөхөд хүч сайтай байх хэрэгтэй. Тэгээд сайн чанарын шатахуунаар цэнэглэнэ. Бардаак, кузовны арын хаалга зэрэг онц шаардлагагүй юмыг нь аваад хаячихдаг. Дугуйны хээг хүртэл хэрчиж багасгадаг. Тэгэхдээ хамаагүй огтлоод хаячихгүй шүү дээ. Найдвартай маажих хээ үлдээх хэрэгтэй. Нэг дугуйнаас 2,5 килограмм хээ хасдаг гэвэл нийтдээ дөрвөн дугуйнаас 10 килограмм болно биз дээ. Энэ мэтээр л жин хасч хөнгөлдөг юм даа.

-Манайд өөр машинаар уралдах боломж бий юу. УАЗ-469-ийн аль үеийнх нь хамгийн чанартай вэ?
-Үнэтэй машинаар уралдах боломж бол хомсхон. Бензин шатахуун, уралдааны хураамж гээд бараг сая шахам төгрөгийн зардал ордог болжээ. Харин манайд Эксель-ээр уралдсан явдал бий. Холын замын уралдаанд бол барахгүй л дээ. Цөөхөн тамирчин компанийн нэр дээр уралддаг. Бусад нь спонсор хайх юмуу, бор зүрхээрээ оролцохоос өөр аргагүй.

-Уралдааны байдлаас харахад санаа оноо авмаар ямар зүйл байна вэ?
-Сонирхогчдын уралдааныг тусгайд нь зохион байгуулдаг болбол зүгээр гэж бодогддог. Мэргэжлийн тамирчдын уралдаанд шууд оролцоно гэдэг, ялангуяа амжилт үзүүлнэ гэдэг хэцүү л дээ. Хэдэн жилийн өмнө зөвхөн сонирхогчдын тэмцээн нэг удаа зохиогдсон. Аваргуудын үгийг сонсож байхад уралдааны найдвартай ар тал болж явдаг механикчийн үүрэг хариуцлага маш их байдаг аж. МАСАХ-ны гишүүн Б.Ариунболд гэдэг залуу арваад жил Монголын автоспорттой хамт явна. Бүр Тунист болсон олон улсын раллид багийнхаа механикчаар явжээ. Долоон өдрийн тэрхүү уралдаанд манайхаас Батсайхан, Батболд гэдэг хоёр тамирчин УАЗ-469-өөр амжилттай оролцож, нийт 58 хоногийн аялал хийсэн байна. Тэд Франц хүртэлх замыг машинаараа туулж, тэндээс усан онгоцонд ачаад Тунис оржээ. Герман, Франц, Швед, Япон, Итали зэрэг орны тамирчид анхандаа манайхныг доогтой гэгч харж байсан ч анхны өдрийн хоёр хоёр минутын зайн гарааны 27 автомашины кросст сүүлчээсээ хоёрт гарсан ч барианд тав, зургаад орж ирэхэд чухам л нүд нь орой дээрээ гарсан байна. Гадаадын тамирчид бол зөвхөн уралдахаас өөр ажилгүй. Засвар үйлчилгээ зэрэг бүх ажлыг багийн арын албаныхан нь амжуулна. Харин манай гурав болохоор орой нь уралдаж ирчихээд бараг үүр цайтал машинтайгаа ноцолдоод дөнгөж нүдний хор гаргасан болоод л дараагийн тэмцээнд ордог байж. Гурав дахь өдөр нь хотоос гарч газрын зурагт тэмдэглэсэн цөлийн замыг олж, заасан цэгт хүрээд буцаж гараан дээрээ ирэх ёстой даалгавар гүйцэтгэх болжээ. Даалгаварт зааснаар өглөө долоон цагт гараанаас гарч үдийн 12 цагт мөнөөх цэгт хүрч бүртгүүлээд оройны 19 цагийн дотор ирэх ёстой. Хэрэв төөрвөл ирсэн замаараа буцах учиртай. Гэтэл Монголын багийнхан бага үдийн 11.30 гэхэд даалгаврыг бүрэн гүйцэтгээд ирчихсэн механикчаа дуудаж байсан нь үнэхээр гайхалтай. Нэгэн өдрийн уралдаан нь Сахарын цөлийг хөндлөн туулах. Хэдийгээр бусад орныхон маш хүчтэй мотортой, цөлийн дугуйтай машинаар уралдсан ч манайхан бас л мөчөөгөө өгсөнгүй. Дараа нь өөрийнхөө ангилалд Францын аваргаас 40 секундийн өмнө барианд орж ирэхэд тэр франц малгайгаа авч шидээд машинаа өшиглөж байсан гэдэг. Ингээд Франц хүртэл машинаа ачаад, тэндээс 58 дахь хоног дээрээ эх орондоо ирж байлаа. Энэ бол Монгол Улсынхаа нэрийг дэлхийн чихнээ дуурсгаж, орос машиныг алдаршуулсан гавъяа. Тэр жил Ливи, Тунис, Алжираас Ульяновскийн авто заводад олон захиалга ирж, манайд хүртэл 69-ийн үнэ огцом өссөн нь тэр ажгуу. Автоспортынхон гэдэг ийм л тэнгэрлиг эрчүүд байдаг юм даа.

(өнөөдрийн монгол 2005-11-02 128)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button