Оддын дундах нар

-Цөөхөн хоногийн өмнө бид аавынхаа 100 насны ойг Булган аймагт тэмдэглээд ирлээ. Бид чинь ээж ааваасаа тавуулаа юм. Ах, эгчтэй, хоёр дүүтэй. Би ааваасаа долоохон настай маш жаахан үлдсэн. Аавын тухай асууж сонирхохоор ээж маань ерөнхий зүйлүүд яриад байдаг болохоос биш нарийн ширийн зүйл ер ярихгүй. Их ч асууж шалгаадаг байсан даа би. Сая ээж маань Л.Цогзолмаа гуайтай яриад сууж байхыг нь сонсоод байсан чинь сонин юмнууд зөндөө байсан.
Тэд чинь нэг үеийнхэн болохоор сэтгэлдээ нууцалсан нарийн ширийн зүйлүүд ихтэй улс юм. Ээж минь Би Цэгмидтэй суугаад 10 гаруйхан жил ханилсан. Залуу зандан байсан болохоор богинохон хугацаанд үргэлж энэ чигээрээ тэр сайхан хүнтэй ханилаад явах юм шиг, тэр жаргал дуусахгүй юм шиг бодож явсан нь залуу насны хар гай. Залуу насных нь үүх түүхийг сайн тодруулсангүй. Хүүхдүүд томроод надаас Миний аав ямар хүн байсан бэ. ярьж өгөөч гэж асуух юм. Хэцүү юм аа. Ямар ч байсан би ханьтайгаа Өвөрхангай аймгийн Хужиртын амралт дээр анх танилцаж байлаа гээд ярьж байхыг нь сонссон. Тийм болохоор бид нар ээжийгээ хамаагүй асуугаад шалгаагаад байх хэрэггүй байжээ гэдгийг хожуухан мэдэрлээ. Үнэн ч юм уу даа. Миний аав 1905 онд Булган аймгийн Сайхан суманд төрсөн. Эцэг эхээс тавуулаа. Ах, эгч хоёртой, хоёр дүүтэй, айлын яг дундах нь байсан. Ах эгч хоёр нь цагийн эрхээр аавын гар дээр өөд болцгоосон. Хоёр дүү нь ч бас нэг их урт наслаагүй. Аав маань гурван нас хүртлээ Булган аймгийн Сайхан сумд байж байгаад гэрийнхэн нь өртөө харуулын албанд тохоогдон Сэлэнгэ аймаг руу шилжсэнээр Сэлэнгэ аймгийн Харуул гэдэг газар өсөж торнисон. Аавын анхных нь нэр Батсүх гэдэг байсан гэнэ лээ.
Долоон настайдаа нэг их өвдөж, үхэж үрэгдэж ч магадгүй болж л дээ. Тэгээд Сэрэлт кинонд охиныг нь лам үзээд Та хоёрт үр болохоо өнгөрч илүү гэрт оруул . . . гэдэг шүү дээ. Аавыг яг тэгж байсан гэсэн. Сүүлд Сэрэлт кино хийж байхад аав өөрийнхөө түүхийг ярьж өгч Сэрэлт киноны тэр хэсэг бүтсэн гэдэг. Тэгж долоон настай өвдөхөд нь лам багш нэрийг нь соль гээд уг нь Цэвэгмид гэж нэр өгсөн нь явсаар байгаад Цэгмид болчихсон гэнэ лээ. Аавын ах Содов гэж хүн байсан юм. Бидэнтэй хамт байсан л даа. Бид Өндөр өвөө гэж дууддаг байсан юм. Аавын аав ээж нь өндөр өвөөг хүнд өргүүлчихсэн байж л дээ. Тэгээд өндөр өвөө ээжийгээ өөд болж аавыгаа өөр хүнтэй гэр бүл болохоор нь дүүгээ (аавыг) хүний гар харуулахгүй гэж өөр дээрээ авч өргөмөл эцэг болох харуулын цагаан банди авчран өсгөжээ. Сүүлд аав тэндээс цэрэгт явахдаа овог хэрэгтэй болоод Цагаан гэдэг овогтой цэрэгт явсан. Тэр үеэс л Цагааны Цэгмид гэдэг болсон түүхтэй. Аав маань 1932 онд театрт орсон юм гэдэг. Театрт орохдоо их сонин тохиолдлоор орсон юм гэнэ лээ. Тэр үед театрын жүжигчин байсан Дэлдэн боохой Дамдин гэж
хүн ажлаасаа гарахаар өргөдөл өгч л дээ. Гэтэл орныхоо хүнийг авчирч өгөөд гар тэрнээс нааш шийдэхгүй гэж. Дэлдэн боохой Дамдин өмнө нь Баруун хараагийн САА-д тоглолтоор явж байхдаа аавтай танилцсан байжээ. Тэр үед аав жижигхэн банди хуучир дараад Дэлдэн боохой Дамдин гуай морин хуур сайн дардаг хүн болохоор хоёул хамтраад ерөөл, тууль хэлж хүмүүсийг баясгаж байж л дээ. Тэгж анх тааралдсанаас хойш 1932 онд Дамдин гуай өөрөө Баруун хараа явж аавыг авчраад За энэ бол миний оронд байх хүн гэж хэлж театрт оруулсан гэдэг. Монголчууд морио шинждэг шиг алтан үеийн хуучцуул авьяастай хүнийг харж таньж, олж авахдаа их гаргуу байсан нь энэ байх. Миний аав Цогт тайж киноны Цогт тайжийн дүрээрээ хүмүүсийн сэтгэлд үлдэж хоногшсон хүн юм билээ. Булган аймгийн Сайхан, Дашинчилэн сумынхан цагаан балгасныхаа хажууд Цогт тайжийн хөшөөг босгохдоо кинонд мөнхөрсөн яг тэр дүрээр нь бүтээнэ. Яагаад гэвэл Цагааны Цэгмид гуай бол Монголын ард түмний сэтгэлд Цогт тайжийн дүрийг мөнхөлсөн хүн. Түүнээс өөр Цогт тайжийг бид мэдэхгүй гэж ярьцгааснаар тийн шийдвэрлэсэн гэдэг. Яг тэр үгийг сонсоод сэтгэл ямар их уярч, аавыгаа биширч ааваараа бахархсан гэж санана. Тэгэхээр миний аав алтан үеийнхнийхээ дунд яахын аргагүй од шиг гялалзаж явсан. Эрдэнэбулган найруулагч Од гэж манайхан зөндөө ярьж байгаа. Олон од байна. Энэ одуудын дундаас Цагааны Цэгмид гуайг од гэж хэлэх юм бол би хүлээн зөвшөөрөхгүй. Тэр хүн бол энэ оддын дунд байсан нар юм гэж нэгтээ хэлсэн. Миний аав биднийг загнаж зоддоггүй байлаа. Дандаа
ухааруулж ярьдаг байсан. Аав хош гэдэг үгийг их хэлдэг. Ааваа хоёулаа гаръя л даа гэхээр хош гэдэг сэн. Зав чөлөөтэй үедээ гэрээ сайхан цэвэрлэж шалаа угаачихаад бидэнд хоол хийж өгнө. Ямар ч хоолыг сайхан хийдэг байлаа. Аав их цэвэрч. Өөрийнхөө хувцсыг их цэвэрхэн өмсдөг байсан. Ямар сайндаа л өмд нь индүүдлэгээрээ урагдсан байхав дээ. Тэгэхээр өмссөн хувцсандаа ямар их санаа тавьдаг нь ойлгомжтой байгаа биз. Гэртээ хоол хийх ч юм уу, шал угаагаад байж байхдаа хоёр хөлдөө алчуур тохчихоод л тэрэнтэйгээ дуулна, бүжиглэнэ. Тэгээд голдуу өөрийнхөө рекламуудыг их давтдаг. Ролийнхоо үгнүүдийг давтаж ганцаараа их ярина. Би сүүлийн үед нас ахиад ч тэр юм уу аавыгаа их
зүүдлэх болсон. Нэг удаа миний зүүдэнд аав минь хуучин костюмтай ирээд Миний хүү. Аав нь чамд жигтэйхэн гоё шүлэг хэлсэн. Утга нь ээжийнхээ ачийг хариулах тухай байсан. Дараа нь аав сарампай муу дээлтэй зүүдэнд ирээд аав нь чамд самар өгөх гэж ирлээ гээд атга дүүрэн самар өгч байсан. Аавыгаа муу хувцастай, зүс царай тааруухан зүүдэнд ирэхээр нь би шарил дээр нь очиж зул өргөх ч юм уу эсвэл шарилыг нь тойрч эргэчихээд буцдаг. Аавынхаа тухай их зүйл мэдэхгүй ч тоглосон кино найз нөхдийнх нь ярианаас ийм хүн байжээ гэж боддог. Аавын минь тоглосон дүрүүдээс амьдралд хамгийн ойр яг өөрийнхөө зангаар тоглосон нь Улаанбаатарт байгаа миний аав киноны манаач өвгөний дүр юм даа. Тэр өвгөн . . . За миний хүү яасан, цайгаа уучих миний хүү, за тэгээд хичээлээ хийгээрэй гэдэг шүү дээ. Миний аав бидэнтэй яг л ингэж харьцдаг хүн байлаа. Аав маань 1946 онд Төрийн соёрхол хүртсэн юм билээ. Миний аав Алтан өргөө, Сүхбаатар, Сэрэлт, Улаанбаатарт байгаа миний аавд, Гологдсон хүүхэн, Цогт тайж кинонд түүхэн болон гол дүрүүд бүтээсэн.
Хил дээр болсон явдал, Анхдугаар хичээл зэрэг манай анхны дуугүй кинонуудад Японы дарга олчихсон ч байх шиг япон цэрэг болчихсон ч гүйж яваа харагддаг. Яг дүр нь тогтож үлдсэн долоон кино байдгаас гол дүрийн таван кино бусад нь туслах дүрүүд байдаг. Миний аав цөөхөн кинонд тоглосон мөртлөө жүжигчний ур чадварыг бүрэн дүүрэн гаргасан байдаг. Аав минь урлагт олон анхдагчуудыг хийж байсан. Анхны Юндэн, анхны Ленин, анхны Сүхбаатар гээд л. Аавынхаа тоглосон киног үзчихээд би үнэхээр биширдэг. Агуу авьяастай, жүжигчний мэргэжлийг ямар их мэдэрч мэргэшиж авсан юм бэ дээ гэж боддог. Аавынхаа тоглосон тэр дүрүүдийг би хэдий харж байгаад ч юм уу дууриагаад хийе гэхэд үнэхээр хэцүү. Зарим хүмүүс Чи аавынхаа чинээнд хүрэхгүй ш дээ гэж хэлдэг. Мэдээж би аавынхаа чинээнд хүрэхгүй. Яагаад ч хүрэхгүй. Хуруунд нь ч хүрэхгүй.
50 мянгатын 18 дугаар байрны 39 тоот хоёр өрөө байранд аавтайгаа бид амьдарч байлаа. Аав маань 1963 онд өөд болсон юм шүү дээ. Аавын бие муудах үеэр нэг сонин тохиолдол болсон. Аавыг яг нас барж байх үед манайх Зуун модны лагерьт байсан. Тэнд урлагийнхан голдуу байсан л даа. Улаан малгайт Лувсанжамц гуайн хүү Базаррагчаа, Дайчинбаатарын хүүхдүүд Лхамсүрэн гавьяат жүжигчин Лувсан гуайн хүү бид нар яг Цогт тайжийн үхлийн хэсгийг тоглож байж билээ. Тэгээд би харвуулчихаад Цогт үхэвч Монгол Улс мөнх гээд унасан чинь Лувсан гуайн охин Төөгөө гүйж ирээд Төмөрбаатар ах чамайг ээж чинь дуудаад байна. Аав чинь үхчихлээ гэсэн. Би Цогт болоод үхчихээд байхад гэж хэлж байснаа мартдаггүй. Тоглоомоо дуусгачихаад гүйгээд очсон чинь хүмүүс уйлалдаад нэг л сонин. Яагаад хүмүүс уйлаад байгаа юм бол гээд гайхаж байсан. Аавыгаа тийм хурдан өнгөрчихнө чинээ бодож яваагүй. Гэрт ороход миний дараагийн дүү аавын цээжин дээр гарчихсан нүүрийг нь бүтээсан цагаан хадгийг бүтээж сөхөөд, бүтээж сөхөөд л Аав аа, Аав аа гээд л дуудаж байсан. Хүмүүс бүгдээрээ уйлалдаж байсан болохоор хүүхдийн сэтгэл тавгүй болсон ч байж магадгүй юм даа. Би тэгэхэд гэрийн хөшиг хана хоёрын завсраар аав руугаа дөхсөөр ахисаад байгаад таван ханатай гэрийн хойморт очоод хөшигний завсраар аав руугаа харж байж билээ. Ээжийг ухаан алдан унаж байхад тэнгэр бүрхчихсэн юм шиг санагдаж байсан. Аавыг минь Шарай голын гурван хаан жүжгийн Цасчихэр баатрынх нь хувцастай оршуулсан. Тэрийг харчихаад гавьяат жүжигчин Бат-Очир гуай намайг тэврээд зогсч байхад би нүдээ дүрлийлгэж том том хараад л Цагааны Цэгмидийн хүү ямар зоригтой юм бэ гээд бодох болов уу. Ганц ч нулимс унагахгүй дээ гээд л хүн хүн рүү дүрлийтэл харж байж билээ. Одоо бол аавыгаа өнгөрөөд хажууд байх юм бол орилж чарлаад ямар ч юм байх юм билээ. Дараа нь цагаалга дээр нь хүүхдүүдэд хувь тараахад манайх гоё юм өгч байна шүү ороорой гээд л зарлаад гүйж явлаа. Энэ бүхнийг хожим дурсахаар нэг их гунигтай санагддаг.

(өнөөдрийн монгол 2005-11-02 128)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button