Сеск ба спорт
Гэхдээ зарим тохиолдолд спортын зарим төрлийн хүнд дасгал сургуулилалтаас болж хүн хэт ядарсанаас болж бэлгийн үйл ажиллагаанд таагүй нөлөөлдөг болохыг эрдэмтэд нотолжээ. Ингэснээр бэлгийн амьдралын зохион байгуулалт сэтгэл ханамж зэрэг нь амжилтанд чухал ач холбогдолтой юм. Хэрвээ тамирчин сексийн тал дээр бүтэмжгүй байвал төдий чинээ амжилт муутай байдаг. Харин энэ тал дээр санаа зовох зүйлгүй сэтгэл хангалуун явж чаддаг бол амжилтанд сайнаар нөлөөлдөг болохыг судалгаагаар нотолсон байна. Тамирчин хүн ямар нэг тэмцээний өмнө бүх анхаарлаа бэлтгэл сургуулилтдаа хандуулж амжилтын төлөө бүх хүчээ нөөдөг. Энэ үед сексийн талаар бодсоны ч хэрэггүй. Хэрвээ тамирчин энэ үедээ сексийн харьцаанд орвол нөөцөлсөн эрч хүч энергийн тодорхой хэсэг нь алдагддаг байна. Секс хийсний маргааш тэмцээнд орвол амжилтанд хүрэх нэн ховор трхиолдол юм. Иймээс хуял тачаалаа тэвчих хэрэгтэй. Гэхдээ огт сексгүй байж болохгүй.
Тамирчид тэмцээний өмнө олон хоног сараар бэлтгэлд гарч гэр бүлээсээ холддог. Энэ нь эрэгтэй тамирчдад дараах байдлаар нөлөөлдөг байна.
Мэдрэлийн үйл явц (сэрэл,саатал)-ын тэнцвэр алдагдаж, цочмог ууртай болох, сэтгэл санаа нь тогтворгүй болдог.
Мөн эрэгтэйчүүдийн хувьд төмсөгний татуурга, хушга, шулуун гэдэсний хураагуур судас тэлснээс тэнд цус тогтоншиж, хярзан, салтаа чинэрэх, ойр ойрхон шээс хүрэх зэрэг хэвийн бус байдалууд илэрдэг.Үүний улмаас хамаг анхаарал бэлэг эрхтэнд төвлөрөх нь бий.Гэхдээ гэр бүлтэй эрчүүд эхнэртэйгээ ойртохгүй удсанаас тэдний бие махбодид гарах өөрчлөлт нь тухайн хүний бэлгийн чалх болон хуял тачааллаас шалтгаалдаг. Хэрэв хуял тачаал багатай бол ойртохгүй хичнээн удлаа ч бие махбодид учрах хор хөнөөл нь бага байдаг. Гэтэл бэлгийн хуял тачаал ихтэй эрчүүдэд ойртохгүй удах нь сөргөөр нөлөөлж аажимдаа бэлгийн сулралд хүргэж болзошгүй. Тэвчээр тэсгэл муутай заримынх нь нойр хулжиж, сэтгэл хямарч хуял тачаалаа гар хангалгаар номхотгох нь цөөнгүй байдаг. Энэ бүгдээс авч үзэхэд бэлтгэл сургуулилалтын үеэр бэлгийн харьцааг тас хорих нь сөрөг талтай. Ер нь эрэгтэй тамирчид хэр хэмжээгээ тааруулж чаддаг байх ёстой.
Харин эмэгтэй тамирчид ойртохгүй удлаа гээд эрчүүд шиг бие махбодид нь тэгтлээ сөрөг нөлөө үзүүлэхгүй. Энэ тал дээр эрчүүдээс хавьгүй илүү учраас тэмцээн уралдааны өмнө сэтгэл санааны тогтвортой байдлаараа хэдэн хувь илүү байдаг. Гэхдээ бэлгий мэдрэмж ихтэй дур ханах мэдрэмж сайтай эмэгтэйчүүдэд эрчүүдийн адил зүйлс тохиолддгог. Гэсэн хэдий ч эмэгтэй тамирчид эрчүүдийг бодвол хэр хэмжээгээ сайн тааруулж чаддаг юм. Эцэст нь энэ бүгдийг уншаад тамирчин хүн сексийг хэр сайн зохицуулж чадаж байгаагаас амжилтанд нөлөө үзүүлдэг болох нь харагдаж байна.
с/ц