Ерөнхийлөгчийн өнөөдрийн ажлаас мэдээлэхэд

Ерөнхийлөгч монголд салбараа нээн хамтран ажиллаж байгааг сайшаагаад цаашид тус компани үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Ноён Дэвид Аллен монголчууд анх удаа Чингис хааны үед буухиа шуудангийн үйлчилгээг үүсгэж хөгжүүлсэн гээд цаашид бизнесийн олон чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна гэлээ. Мөн сүүлийн жилүүдэд монголчууд гадагшаа, ялангуяа БНХАУ—руу явж эмчлүүлэх нь ихэсч байна. Бөөрний дутагдалд орсон өвчтөнүүдэд эмнэлгийн багаж аппарат хүрэлцэхгүй байгааг дуулаад хамгийн сүүлийн үеийн бөөрний аппарат оруулж ирэхээр төлөвлөж байгаагаа ярилаа. Мөн бөөрний эмч нарыг төрөл чиглэлээр нь баг болгон сургах чиглэлээр хамтран ажиллах болно гэв.
Ерөнхийлөгч тавьж саналуудыг дэмжиж өнөөдөр манай иргэд, эмнэлгийн үйлчилгээнд тулгамдсан асуудлыг шийдэхэд тусалж байгаад талархлаа илэрхйилж амжилт хүслээ.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТИЙГ УНШИЖ ТАНИЦЛУУЛАВ
Тайландын Вант Улсын нислэл Бангкок хотноо энэ сарын 1-нээс 5-ний өдрүүдэд Дэлхийн Буддистйуудын 4-р их чуулган болж байна. Чуулганд Ази, Европын 23 орны буддын шашны тэргүүн лам, хуврагууд, албан ёсны төлөлөгчид, хүндэт зочид оролцож байгаа юм.
Их чуулганы нээлтийн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын илгээлтийг Монгол Улсын албан ёсны төлөөлөгчдийн тэргүүн О.Цолмон уншиж танилцуулав.
Манай улсаас энэ их чуулганд Бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц тэргүүтэй шашны төлөөлөгчид, мөн тэргүүн хатагтай О.Цолмон тэргүүтэй албан ёсны төлөөлөгчид оролцож байна.
ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД, ИРГЭДИЙГ ХYЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр лхагва гариг бүр уулзах хүсэлтээ илэрхийлсэн байгууллага, иргэдийг хүлээн авч уулзан санал бодлыг нь сонсдог. Ерөнхийлөгч Монголын ахмадын холбооны дарга Ж.Цэндсүрэн тэргүүтэй төлөөлөгчид, Баянгол дүүргийн иргэн, өндөр настан О.Хумбааш, Монголын эмэгтэйчүүдийн ТББ-дын эвслийн тэргүүн Д.Алтанцэцэг, хяналтын зөвлөлийн дарга О.Мөнгөнтуул нарыг хүлээн авч уулзан санал бодлоо солилцон ярилцлаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБАНААС МЭДЭЭЛЛЭЭ