Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо

Монгол Улсын Чөлөөт бүсийн тухай хууль-ийг үндэслэн Цагааннуур худалдааны чөлөөт бүс байгуулах, хилийн зааг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг зөвшөөрч, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Засгийн газрын 2000-2004 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Баян-Өлгий аймгийн Цагааннуурт худалдааны чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлж, хэрэгжүүлэх алхам хийнэ гэж тусгагдсаны дагуу ажлын хэсэг гарч, Цагааннуур тосгон, хилийн боомт Улаанбайшинтад очиж нөхцөл байдалтай нь танилцан чөлөөт бүс байгуулах бүрэн боломжтой гэсэн дүгнэлтийг анх хийжээ. 2002, 2003 онд уг чөлөөт бүсийг байгуулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол, холбогдох хуулиуд гарснаар эрх зүйн орчин нь бүрдэж эхэлсэн юм.
Мөн 2004 онд чөлөөт бүсийн талбай, байршлыг оновчтой сонгох талаар өгсөн Засгийн газрын чиглэлийн дагуу томилогдсон ажлын хэсэг асуудлыг дэлгэрэнгүй судлан, танилцаж Цагааннуур, Хөххошууны хөндийд бүс байгуулж болох талбайг зохих хувилбараар урьдчилан тогтоосон байна. 2005 оны 5-р сард УИХ-ын гишүүн Ц.Дамирангийн ахалсан ажлын хэсэг уг чөлөөт бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг эцэслэн тогтоох талаар санал дүгнэлт гаргасан юм.
Холбогдох хууль, тогтоомжид үндэслэн Засгийн газрын 2005 оны 134-р тогтоолоор Цагааннуур худалдааны чөлөөт бүсийн захирагчийн ажлын албыг байгуулж, орон тоо, зардлын асуудлыг тогтоож өгсөн аж. Тус чөлөөт бүсийн ерөнхий менежерийг Їйлдвэр, худалдааны сайдын тушаалаар томилж, бүсийн захирагчийн ажлын алба 2005 оны наймдугаар сараас эхлэн үйл ажлаа явуулж байгаа билээ.
Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт
өнгөрсөн жилийнхээс урагштай байна
Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн явцын тухай Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Засгийн газар 2005 оны гуравдугаар улирлын байдлаар УИХ-ын 24 тогтоолын 66 заалт, Їндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 20 зөвлөмжийн 37 заалт, Ерөнхийлөгчийн 7 зарлигийн 8 заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллажээ. УИХ-ын тогтоолын 66 заалтын 80.3 хувь нь хэрэгжих шатандаа явж байгаа бөгөөд 10 заалт биелж, хугацаа нь болоогүй 2 заалт байгаа юм. Ерөнхийлөгчийн зарлигийн 8 заалтын 6 нь хэрэгжиж байгаа аж.
Засгийн газар энэ улиралд үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хүрээнд улс орны нийгэм, эдийн засгийн болон цаг үеийн олон асуудлыг 11 удаагийн хуралдаанаар хэлэлцэн 64 тогтоол, Ерөнхий сайдын 35 захирамж гаргаж, биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулан ажиллажээ.
Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас манайд мэдээллээ
2005.11.02