Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ж.Самбуу нарын шарилыг Алтан Өлгий-д шилжүүлэх ёслoл боллоо

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 800 ЖИЛИЙГ ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ОРЛОГЧ ДАРГА С.БАЯРЦОГТЫН ХЭЛСЭН ҮГ

Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,
УИХ-дэд дарга, Засгийн газрын эрхэм гишүүдээ,
Эх орныхоо тусгаар тогтнол, түмэн олныхоо эрх чөлөө, нийгмийн хөгжил цэцэглэлтийн төлөө идэр залуу насныхаа эр зориг, оюун билэг, авъяас чадвараа зориулсан, энд мөнхөд нойрсон буй ахмад үеийнхний гэр бүлийн гишүүд, үр ач, ах дүүс, садан төрөл, анд нөхөд нараа!
Өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өлзий учрал бүрдсэн энэ сайхан өдөр нэгэн хэргийн төлөөнөө энд бид хуран цуглаад байна.
Их Монгол Улсын Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг ирэх 2006 онд улс орон даяар ёслон тэмдэглэх гэж байгаа билээ.
Ой тэмдэглэх арга хэмээний хүрээнд Төрийн ордны урд талд Их эзэн Чингис хааны дурсгалын болон онгон шүтээний ёслол хүндэтгэлийн цогцолбор-ыг, Төрийн ордны ард талд Монгол төрийн тамга бэлгэдлийн хөшөөг барьж байгуулахаар шийдвэрлэсний дагуу УИХ-ын 2005 оны 49 дүгээр тогтоол, Засгийн газрын 2005 оны 136 дугаар тогтоол тус тус гарч их жанжин Д.Сүхбаатар, маршал X.Чойбалсан, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга агсан Ж.Самбуу нарын шарилыг Төрийн ордны урд талын бунхан болон Төрийн ордны ард талын Ардын хувьсгалын талбайгаас Алтан-Өлгий дэх хүндэтгэлийн оршуулгын газарт ёслол хүндэтгэлтэйгээр шилжүүлэн байршуулахаар шийдвэрлэсэн юм.
Шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс шарил шилжүүлэн байршуулах ажлыг зохион байгуулах Засгийн газрын комисс томилогдон ажиллаж даалгасан ажлыг ёсчлон гүйцэтгэв.
Комиссын зүгээс бунхан болон хөшөөг шилжүүлэн байршуулахдаа аль болох байсан байдлаар нь буюу илүү сайжруулсан байдлаар байршуулахыг зорилго болгосон болно.
Монголчууд эрт дээр үеэс төр улсаа байгуулж, эх орон үндэс угсаагаа батлан хамгаалах, хөгжүүлэн цэцэглүүлэхийн төлөө тэмцэж явсан өвгөд дээдсээ нас эцэслэсний дараа эх орныхоо ариун дагшин газар онголон нутаглуулж, уг газраа Ихсийн газар хэмээн нэрийдэж жил бүр тайлга, тахилга үйлдэж, шүтэн мөргөдөг уламжлалтай байжээ. Энэхүү нандин уламжлалыг баримтлан Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ж.Самбуу нарын шарилыг Алтан-Өлгий дэх хүндэтгэлийн оршуулгын газарт шилжүүлэн байршуулах асуудлыг ёслол хүндэтгэлтэйгээр гүйцэтгэж байна.
Ард түмэн маань Алтан-Өлгий хэмээн хүндэтгэн нэрлэсэн энэ ариун энгэрт шинэ Монгол Улсаа цэцэглүүлэн хөгжүүлэх ариун үйлсэд эр зориг, авъяас билэг, бүтээлч хөдөлмөрөө зориулсан төр, засгийн удирдагчид, цэрэг, эдийн засаг, аж ахуй, соёл урлаг, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн болох 73 хүн мөнхөд нойрсож байгаа юм.
Эдгээр төр, нийгмийн зүтгэлтэн, түүхт хүмүүсээ бид бүхэн, бидний хойч үе ч мартах учиргүй юм. Иймийн тулд эдгээр 73 дээдсийн намтрын товчоог эмхэтгэн Алтан-Өлгий нэртэй номыг хэвлэн гаргалаа.
Алтан-Өлгий дэх хүндэтгэлийн оршуулгын газрыг шинээр сэргээн цогцлоох үүднээс хэд хэдэн арга хэмжээг авлаа. Тухайлбал
Засгийн газрын 2004 оны 231 дүгээр тогтоол гаргаж тус газрыг цагдаа, дотоодын цэргийн байнгын хамгаалалтад байх онц чухал объект болгон төрийн тусгай хамгаалалтад авлаа. Мөн Засгийн газрын 2004 оны 230 дугаар тогтоолоор Алтан-Өлгий дэх хүндэтгэлиин оршуулгын газрыг улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгал болгон баталлаа. Төрийн тусгай хамгаалалтад авсантай холбогдуулан Засгийн газрын 2005 оны 191 дүгээр тогтоолоор хамгаалалтын бүсийг нь шинээр тогтоож өглөө. Мөн нийт 950 м2 авто машины зогсоол бүхий 800 метрийн урттай засмал замыг шинээр барьж, хуучин засмал замыг сэргээн засварлалаа. Оршуулгын газрыг шинээр тохижуулан хэрмэн хашаа, явган замыг шинээр барьж, мод, бут суулган зүлэгжүүлж, цэцэрлэгжүүлэх арга хэмжээ авлаа. Он цагийн эргэлтэнд хуучирч муудан өнгө зүсээ алдсан, үрэгдэж алга болсон хөшөө, суурийн чулууг сэргээн засварлан, нэр усыг тодруулах арга хэмжээ авлаа. Цаашид эрхэм хүндтэй энэ газарт жил бүрийн тогтсон хугацаанд болох ёслол хүндэтгэлийн зарим арга хэмжээний үеэр Монгол Улсын төр хүндэтгэл үзүүлж байх юм.
Алтан-Өлгий хүндэтгэлийн оршуулгын газрыг шинээр цогцлоон байгуулах ажлыг биечлэн гүйцэтгэсэн Л.Туяа захиралтай Вертикаль компанийн хамт олон болон Монголын Урчуудын эвлэлийн хороо, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Улаанбаатар Буян компани, Бурханч лам Г.Пүрэвбат нарт Монгол Улсын Засгийн газар, Үндэсний хороо, Зохион байгуулах комиссын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.
Өвгөд дээдсийн минь буян хишит үргэлж ивээн тэтгэх болтугай.

2005.11.02
Алтан-Өлгий

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button