Хотын зах, буурчийн газар, хөлчүүрхэл, охид

ярихыг та сонсч л байсан байх. Бараг л байшингийн булан, замын уулзвар бүр дээр зочид буудал байдаг болж.
Эдгээр зочид буудал хоногт 10-15000, цагт нэг хүн 1500-3000 төгрөгийн ханштай байдаг аж. Ийм буудлууд үйлчлүүлэгчээ хоногоор бус цагаар байлгах сонирхол их. Цаг, хоногоор үйлчилдэг буудалд ихэвчлэн оройтсон шоучид, дарвисан хуүхдүүд, халаасны болон бага гарын хулгайчид, янхнууд ордог байна.
Тэд их зүйл шаардахгүй. Олуулаа нэг өрөөнд орохыг зөвшөөрч л байвал тэр өрөөний тохь тух ямар байх нь хамаагүй. Тиймээс эдгээр буудлын өрөөгөөр ороход ганц модон ор, өмнө нь цагаан өнгөтэй байсан болов уу гэмээр өнгөө алдаж гандсан орны бүтээлэг, урагдаж цоорч, хир даг болсон гудас, дэр, тамхины цогонд түлэгдэн архи, ундаанд халтардаж хээ нь мэдэгдэхээ больсон дрож,
нүүр гарын алчуурыг нь удаан хугацаагаар угаагаагүйгээс үнэр орсон, сэтгуүлийн ширээ…Ийм л дүр зураг харагдана. Тэгэхлээр ямархан хүмүүст үйлчилдэг нь ойлгомжтой. Гадаад дотоодын албан ажлаар яваа хүмүүс ийм өрөөнд амрахгүй нь ойлгомжтой. Тэр бүү хэл зарим буудал нь гэрэл муутай умгар өрөөнд ганц гудас эвхээд тавьчихсан байх юм. Энд хэн ордог юм гэхэд согтуу хүн юу ч анзаардаггүй. Тэгээд ч манайд ирж байгаа хүмүүс тухлах гэж биш хоног төөрүүлэх гэж л ирдэг гэж байх юм.
Уг нь зочид буудлын үйлчилгээ үзүүлдэг компани, хувь хүнд тухайн буудлын стандарт, түүнтэй тэнцэх үйлчилгээ явуулах зөвшөөрөл гээд л олон зүйл байх ёстой. Үүнд наад зах нь ариун цэврийн хэрэгсэл, ор хөнжлийн цагаан хэрэгсэл, 00-ын өрөөтэй байх ёстой. Эдгээр буудлуудад энэ бүгд нүдний гэм. Гэхдээ тэд зөвшөөрлөө авахдаа юугаа үзүүлж, зочид буудлын гэсэн тодотголтой элдэв шалгалтуудаас яаж мултарч гараад байдаг нь сонин.
Хямд үнэтэй хоног төөрүүлэх зорилготой зочид буудал ихтэй дүүрэгт нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан ордог. Хямд үнэтэй, жижиг гарын биеэ үнэлэгч бүгсэн дээрх зочид буудлуудаас гэмт хэрэг, зөрчил тасрахгүй. Байнга хэрэг зөрчил гарч, гэмт хэрэгтэн цугладаг болохоор цагдаагийн байгууллагын хяналтанд байдаг нэлээд хэдэн буудал байдаг ажээ.
Баянзүрх дүүрэг дэх Жуковын музейн урд байрлах Американ, Кеон, Маргад, Бөхийн өргөөний арын New Yord, Консул, оюутны хотхонд байрлах Адмирал, Жунгли, Сонгинохайрхан дүүргийн Таван шар дахь 555, Одод, ANJIL… зэрэг олон баарыг дурдаж болох
байна. Сүүлийн үед хотын захын гэр хороололд зочид буудлууд олноор байрлах болсон гэнэ. Учир нь гэр хорооллын харанхуй гудамж руу цагдаа, мэргэжлийн хяналтын шалгалт тэр бүр хүрдэггүй, олны нүднээс далд байдаг. Тиймээс гэнэтийн шалгалт ирэх вий гэсэн айдас хүйдэс бага бололтой. Ихэвчлэн хоёр давхар байр бариад л нэг давхарт нь баар, зоогийн газар, хоёр давхарт нь зочид буудал. Иймэрхүү буудлуудын нэр нь хүртэл хэн хүний анхаарал татахуйц байх нь элбэг. Сараана, Мэрлин Монро, Дурсамж, WORLD Нэг ёсондоо сайхан нэрийн ард нууц янхны газар л байдаг гэдгийг цагдаагийнхан хэлж байсан. .
15-17 настай найман банди хоёр охинтой шал согтуу цагаар буудал аваад ороход тэр буудлын эзэн нь зүгээр л нэг хүний 2000 төгрөг аваад л дуугүй оруулж байгаа юм. Мөнгөө л төлсөн бол ерөөндөө нэгийгээ хөнөөж байсан ч нүдэн балай, чихэн дүлий байдаг.
Насанд хүрээгүй жаахан охин дагуулсан эрчуүд ганц хоёр цагаар өрөө авахад нь ухамсраараа татгалзах, цагдаад хандах ухаантай хүн байхгүй. Гэнэн цайлган охид анхандаа хуурч мэхлэгдэнэ.
Цаг зуурын алдаа, сониуч зангаасаа болж олон охид ингэж алдаж байна. Тэгээд өнгөрсөн хойно нь хэнд хэлэх билээ гээд л өөрсдөө шаналаад, өөрийгөө буруутгаад л үлддэг. Тэр бүү хэл ийм байдалд орсон охид тэр чигээрээ буруу замд орж байна. Тэд өөрсдийгөө яллаж, буруутгасаар нэг л мэдэхэд
биеэ үнэлж мөнгө олж амьдрахаас өөр замгүй болсон байдаг. Ийм байхад үр хүүхэддээ эцэг эхчүүд анхаарал тавьж, тэднийг хаана юу хийж явааг, ямар хүмүүстэй найзалж нөхөрлөж байгааг нь мэдэж байхгүй бол хожим харамсаад ч нэмэргүй зүйл болно шүү хэмээн цагдаагийн ажилтан ярьж байлаа. Американ бааранд амьдраад хоёр сар болж байгаа бүсгүйтэй уулзсан юм. Тэрбээр Дарханаас ирсэн хотод нэг хувийн сургуульд сурдаг бөгөөд. Энэ жил гуравдугаар дамжааны оюутан.
-Хүн яаж амьдрах нь өөрөөс нь шалтгаалдаг байх. Хоёрдугаар дамжаанаас эхлээд мөнгөөр гачигдаж эхэлсэн. Янз бүрийн аргаар мөнгө олох арга хайгаад л. Тэр үед арай ч ингэж биеэ үнэлэх талаар бодож байсангүй. Энд тэндхийн бааранд зөөгч, бармен хийдэг байсан. Тиймэрхүү ажил хийхээр дандаа л шөнө орой болтол ажиллана. Ингэж яваад нэг охинтой танилцсан юм. Тэр намайг энэ эзэнтэй танилцуулсан. Оюутан хүнд ажил олддогүй юм билээ. Гэхдээ бүх оюутан над шиг биш. Сүүлд эргээд бодоход надад биеэ үнэлэхээс өөр ажил олдох л байсан юм билээ. Тухайн үед амархан их мөнгөтэй болдог учир татагдаад байсан байх. Сургуулиа л төгсчихвөл энэ чигээрээ явахгүй. Тэр надтай ингэж яриад санаа алдлаа.
Буудал, баар цэнгээний газраар байнга биеэ үнэлдэг янхнуудыг үе үе эмнэлгийн үзлэгт хамруулж, ДОХ бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгаа хийдэг аж.

Х.ГАН-ЯЛАЛТ
(өнөөдрийн монгол 2005-11-03 129)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button