Хэнтий аймгийн отрын бүс нутагт 300 гаруй мянган мал оруулж өвөлжүүлнэ

Сүүлийн өдрүүдэд Хөвсгөл аймгийн зарим нутагт Завханы Отгон, Баян-Өлгийн Алтай суманд 2-6 см зузаан цасан бүрхүүлтэй байгаа гэнэ. Малчид цас зуданд дайрагдсан хойноо л ухаан орсон мэт энд, тэндээс тусламж гуйж, ядарсан доройтсоноо тоочдог. Энэ үед холбогдох албаныхан тэдэнтэй сая л нэг нүүр учирдаг мэт дүр зураг бий. Харин энэ жил халуун зунаас эхэлж, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар ахлуулсан зудыг амжилттай давах ажлын хэсэг үйл ажиллагаа зохион байгуулсан талаараа танилцуулав. Энэ талаар тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Баянмөнхөөс тодрууллаа.
-Өвөлжилт хүндэрч магадгүй гэсэн үүднээс танай яам гойд анхаарч ажиллаж байгаа гэлээ?
-Ажлын хэсэг долдугаар сарын 28-наас эхлэн ажилласан. Ган, зудаас хамгаалах хөтөлбөрт заагдсанаар өвөлжилт, хаваржилтыг давах заавар байдаг. Үүнээс ч тусгасан ес, аравдугаар сарын ажлын төлөвлөлт 90 гаруй хувьтай байна. Өнгөрсөн есдүгээр сард гэхэд л аймгуудын зохих, холбогдох удирдлагуудтай видео хурал зохион байгуулсан. Есөн аймагтай холбогдох байсан ч Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Хэнтий гээд зургаа нь хуралд хамрагдсан. Гэхдээ цаг үеийн нөхцөл, өвөлжилт хангасан байдлын тухай мэдээллүүдийг нэгтгэх гээд цаашид хэрхэх удирдлагаар хангаж, санал бодлоо солилцсон. Гол нь тэдгээр аймгуудаас нийслэлд ирэх унаа тэрэгний зардлыг хэмнэснээс эхлээд тэр хурал маш их ач холбогдолтой болсон. Цаашид бас өргөжүүлж нэвтрүүлмээр байгаа юм. Тэр хурлаар өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой 13 асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн. Одоо малчдад хүртээмжтэй байх үүднээс цаг үеийн асуудлаар радио хурал зохион байгуулахаар болоод байна.
Бас есдүгээр сарын 20-нд Багануурт Хэнтий, Сүхбаатар, Говь-сүмбэр, Дорноговь, Дундговийн төлөөлөгчид оролцсон зөвлөгөөн зохиосон. Тэр уулзалтаар отор нүүдлийн асуудлыг гол нь зохицуулж, эцэслэн шийдвэрлэсэн. Мөн наймдугаар сард Завхан аймагт баруун бүсийн малчдын зөвлөгөөн хийсэн. Сарлаг үржүүлэгчдийн улсын зөвлөгөөн ч боллоо.

-Хэрвээ цаг агаар хүндэрвэл отор нүүдлийг хэрхэн зохицуулахаар болсон бэ?
-Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан, Баянхутаг, Галшар, Дархан сумдад зургаан аймгийн 300 мянга гаруй мал оруулж өвөлжүүлнэ. Бас Төв аймгийн Баян, Баянжаргалан, Баянцагаан, Баян-Өнжүүл, Бүрэн, Эрдэнэсант сумын нутагт Дундговь аймгаас 130 мянган бог мал Заамар, Цээл, Жаргалант, Угтаал суманд 18 мянган адуу нутаглуулна. Уг нь дунд отрын бүс нутгийг зохицуулах төв байгуулах, аймаг дундын отрын бэлчээрийг зохицуулах журам боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулсан. Хөрөнгө мөнгөний асуудлаас болоод дэмжигдсэнгүй. Гантай, гандуу аймгийн нутгийн удирдлагуудаас ирсэн саналыг мөн Засгийн газарт оруулсан. Нийт найман аймгийн есөн суманд худаг уст цэг байгуулах, сэргээхээр 82,7 сая төгрөгийн асуудал шийдвэрлүүлсэн.

-Аймгуудын өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн хангаж байгаа мэдээлэл ирж байна уу, хэдийд нэгтгэгдэх ёстой вэ?
-Аравдугаар сарын 25-ны дотор ирэх ёстой л доо. Өнөөдрийн байдлаар таван аймаг ирүүлээд байна. Засгийн газар, яамны зүгээс ажил санаачлаад байдаг. Гэтэл орон нутаг сумын түвшинд асуудал шийдэгдэхгүй байгаа нь багагүй хүндрэл болж байна. Энэ сарын 10-ны дотор аймгуудын өвөлжилтийн бэлтгэлийн дүнг нэгтгэж сайдын зөвлөлийн хурлаар танилцуулах ёстой. Дүн ирүүлээгүй байгаа аймгуудын материал замдаа л яваа гэсэн ойлголттой байгаа шүү дээ.

-Хэр их өвс хадлан бэлтгэсэн бол?
-Улсын хэмжээнд 750 мянган тн хадлан, 18,3 мянган тн гар тэжээл бэлтгээд байгаа гэсэн дүн бий. Дундговь, Өмнөговь аймагт нөөцийн түр цэг ажиллуулахаар болсон. Бас хэд хэдэн цэгт тус бүр 50 тн өвс хүргэгдээд байгаа гэсэн мэдээллийг Улсын нөөцийн газраас ирүүлсэн. Мэдээж цаг хүндэрнэ гэхээс болгоомжилж авах хамгийн наад захын арга хэмжээ нь өвс хадлангийн нөөц л дөө. Одоо байгаа нөөцөө дахиад 50 хувиар нэмье гэсэн асуудлыг Онцгой байдлын ерөнхий газартай (ОБЕГ) хамтран боловсруулаад Засгийн газарт оруулсан. Үүнд 1,8 тэрбум төгрөг шаардагдаж байгаа юм л даа. Гэвч асуудал буцсан. Одоо ОБЕГ дангаараа асуудал оруулж байгаа болов уу.

Б.ХАЖИДМАА
(өдрийн сонин 2005-11-03 265)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button