РОЙ ДӨНГЕН Чойжид Дагина-ыг гадаадад гаргавал АКУЛУУД ШҮҮРЭЭД Л АВНА

Монгол Улсын ардын жүжигчин, балетмейстр Жамъяандагва хоёр шавийнхаа хамт уг балетыг дэглэн тавьсан нь энэ. Монголын балетын урлагт энэ бүтээл асар том ололт болон орж ирж байгаад үзэгчид баяртай байна. Чойжид Дагина-ыг ивээн тэтгэсэн Монгол сайхан сангийн тэргүүн ноён Рой Дөнгентэй ярилцлаа. Манай улсын сонгодог урлагт оруулж буй хувь нэмрийг нь үнэлж энэ долоо хоногт МУ-ын Засгийн газраас түүнд СТА цол олгосон юм.

-Чойжид Дагина балетыг бүтээж байгаа тухай сураг нь л монголчуудын дунд багагүй шуугиан дэгдээсэн. Энэ тавилтыг хүмүүс маш их хүлээсэн гэж болно. Буддизмын хамгийн хүнд категориудыг агуулсан, тэр чанараараа ч хийсвэр сэтгэлгээний зохиол болохоор нь тэр л дээ. Танд ямар мэдрэмж төрсөн бэ?
-Миний бодож байснаас хавьгүй илүү, сонирхолтой сэдэв гарч ирлээ. Монголд балетын урлаг хөгжөөд 40 жил болж байгааг би мэднэ. Чойжид дагина үнэхээр гайхалтай бүтээл боллоо. Хамгийн гол нь буддын сэтгэлгээг балетаар гаргаж байгаа нь маш сонин санагдсан. Хэдийгээр европын арга техникээр бүжиглэж байгаа ч агуулга нь буддизмыг тийм бүрэн дүүрэн илэрхийлэн харуулж чадсанаараа үнэхээр гайхамшигтай бүтээл боллоо. Үүнийг гадаадынхан, урлагийн том том акулууд үзвэл шашны сэдвээр балетыг ингэж хийж болдог юм байна гээд шүүрээд авч болох юм.

-Балет бол Европын унаган урлаг. Энэ утгаар нь сонирхоход, сэтгэлгээний гэж нэрлэгдэх иймэрхүү агуу том хийсвэрлэлийг балетаараа гаргаж тавьсан туршлага ер нь хэр бий вэ. Олонхи балет домгийн сэтгэлгээн дээр суурилсан байдаг ч жишээ нь, Италийн Тэнгэрлиг туульс мэтийн зохиолыг балет болгон тавьсан туршлага байж болох юм?
-Яг ийм, хүний амьдралыг шашны талаас нь Чойжид Дагина шиг ингэж үзүүлсэн бүтээл миний бодлоор Европт байдаггүй. Там, диваажинг тайзан дээр ингэж харуулсан нь үгүй. Европт тэр болгон шашны сэдвийг барьж авч бүтээл хийгээд байдаггүй. Жишээ нь, Есүсийг балетаар гаргаад тавих боломжгүй. Учир нь Библ сударт өөрт нь бурхныг уран зурагт ч юм уу дүрсэлж болохгүй гэж заасан байдаг.

-Монголын сонгодог урлагийг, тэр дундаа балетыг тэтгэн дэмжиж байдагт танд дахин талархал илэрхийлье. Чойжид Дагина –ы дараагаар таны хөтөлбөрт өөр юу тусгагдаж буй бол?
– Бид зургаан жил хамтарч ажиллалаа. Энэ хугацаанд бид бие биенээ сайн ойлголцож ажиллаж байгаа. Үнэхээр юм хийе гэсэн монголчуудын эрмэлзэл нь надад таалагдсан. Тиймээс танай балетыг дэмжих төслөө үргэлжлүүлнэ. Театрт түрээсэлсэн маршалынхаа лоож-д төлдөг мөнгөө цаашид ч төлөөд явна. Үүнээс гадна,энэ удаад эрэгтэй, эмэгтэй бүжигчдийн өрөөнүүдэд бид засвар хийлгэж байгаа. Мөн нийслэлийн 60 дугаар сургууль гэж байгаа. Ирэх жил болох Чингис хааны мэндэлсний ойд зориулаад эднийхтэй хамтран зарим нэг ажлууд хийнэ. Улаанбаатарын захын хорооллын сургууль, анх маш олон сурагчдыг хараад багш нар нь ямар хүнд нөхцөлд ажиллаж байна вэ гэж гайхсан. Миний аав сургуулийн менежер хийдэг байсан. Манай гэр бүлд бас багш нар байдаг. Тийм болохоор энэ сургуулийнханд туслах юмсан гэж бодсон. Цаашид гадаадад Монголын балетыг сурталчлахад анхаарна гэж бодож байна. Жишээ нь, гадаад орнууд дахь танай улсын элчин сайдын яамд дээр виз хүсэхээр ирсэн хүмүүст Монголын балетын урлагийг, хөтөлбөрүүдийг нь танилцуулах, байнгын мэдээлэл өгч байх ийм хэлбэрээр ч ажиллаж болох байх.

– Шинэхэн тавигдсан балетынхаа тухай ярианд эргээд оръё. Өрнө, дорнын хөгжмийн сэтгэлгээ энэ бүтээлд их содон хосолсон харагдаж байсан л даа. Огт өөр хоёр ай савын тухайд ийм зохицол нийцэл олон хүнийг гайхуулсан болов уу.Чойдог гуай Монголын хөгжмийн урлагийн алтан үеийг төлөөлдөг юм л даа?
– Чойдог гуайн хөгжим нь монгол хүний сэтгэлгээгээр бүтээгдсэн ч гэлээ тэр чигээрээ Европ үнэртэж байсан. Энэ балетын хувьд гол нь Чойдог гуайн хөгжмийг сонгосон нь хамгийн том ололт, хамгийн гол зүйл нь гэж би бодож байна. Энэ бол хаана ч тоглогдоогүй шинэ юм. Үүнийг хэрвээ гадаадад гаргавал маш сонин юм болох байх аа.

– Анх Жамъяндагва гуай энэ балет дээрээ Соронзонболд гэж хөгжмийн зохиолчтой хамтарч ажиллаж байсан. Соронзонболд зохиолчийг үүн дээр ажиллаж байх үед нь би түүнтэй уулзаж ярилцаж байсан. Хачин сонин зохиол гарах байх гэж хүмүүс ч бодож байтал гэнэт Чойдог гуайн хөгжмөөр гараад ирсэн л дээ. Та энэ балетыг хэрхэн бүтсэн явцыг мэдэж байв уу?
– Би зөвхөн уран бүтээлд хөрөнгө оруулсан. Хэдийгээр мөнгө өгсөн ч бүх ажилд нь оролцож болохгүй л дээ. Тиймээс энэ балетыг яаж бүтсэн түүхийг нь мэдээгүй. Гэхдээ нэг юм сонсч байсан л даа. Бурхны шашны сэдвийг яаж барьж авч байгаа юм бол, там, диваажин энэ тэрийг нь яаж хийх юм бол оо гэж хүмүүс ярьцгааж байхыг би сонссон. Бэлтгэж байх үед нь Гандан хийдээс лам ирж ном хүртэл уншсан гэсэн. Миний өгсөн хэдэн бор юм ийм том бүтээл босоход хэрэг болсонд би үнэхээр баяртай байна.

– Тайзны шийдэл, хувцас дизайных нь тал дээр та юу хэлэх бол?
– Хувцасны илэрхийлэл нь маш содон байсан. Ер нь бүх талаас нь харахад энэ бүтээл үнэхээр гайхалтай. Надад бол үнэхээр сюрприз болсон.

– Та буддизмыг ер нь хэр мэдэх вэ?
– Урьд нь би Тайландад хэдэн жил амьдарч байсан. Тийм болохоор ерөнхийд нь мэднэ. Буддизм миний амьдралд хэрэгжээд байх шиг санагддаг. Би католик шашинтан ч гэсэн буддизмыг сонирхдог.

– Чойжид Дагина–д олон залуу уран бүтээлч ажиллалаа. Ялангуяа удирдаач нь шинэ байлаа шүү дээ. Эдний хөгжмийн дуугаралт, оркестрынх нь боломжийг үзэгчид хуучин хоёр удирдаачийнх нь дохилтоор л хүлээн авч ирсэн. Та ч энэ театрын үзэгчийн суудалд олонтаа суусан байх. Энэ удаад шинэ, залуу удирдаач монголчууд бидэнд л лав сонин байна. Таны хувьд?
– Тийм ээ. Маш залуу удирдаач, хөгшин балетмейстр. Тийм хуучны, зарим талаар хуучинсаг ч гэж болох, аль хэдийн хөгжчихсөн юм, маш залуу, шинэ юм энэ бүхэн холилдчихсон байгаа нь онцгой сонин содон санагдсан.

– Таны санхүүжүүлсэн бүтээл Монголын сонгодог урлагт яах аргагүй том ололтыг авчирлаа гэж бодож байна л даа. Олон үзэгч ийм бодолтой байгаа. Одоо таныг эх оронд тань ч юм уу, магадгүй өөр хаа нэгтээ ямар ажил хүлээж байгаа вэ?
– Энэ удаад сангийнхаа ажлаас гадна Бээжинд, Шанхайд ажил хэргийн уулзалтуудтай байгаа. Маргааш пүрэв гаригт явна. Хажуугаар нь энд зарим нэг ажлаа амжуулна. Би Монголд байшин худалдаж авсан. Сая ирсэн чинь харин байшинг маань тохижуулчихсан байна.

– Тийм үү, сонирхолтой мэдээ байна. Гоё байгальтай газар уу?
– Энд бас бизнес эрхлэх гэж байгаа. Тиймээс цаашид жилийн хагаст нь Европтоо, хагаст нь Монголд байх болов уу. Үргэлж зочид буудалд байгаад байх онцгүй гэж бодоод энд байшин авсан л даа.

-Монголын бизнесийн орчныг нэлээд судлав уу. Энд ажил хэрэг явуулахад хэр бэрхшээл учрах бол, танд?
– Хөгжиж байгаа орнуудад амьдрахад янз бүрийн бэрхшээл байх шүү дээ. Гэхдээ энэ нь сонин биш. Мэдээж амьдрах орчин нь Европын стандартад хүрэх болоогүй ч Монголд надад сайхан санагддаг. Монгол хүмүүс амьдралын төлөө яаж зүтгэж, тэмүүлж байгаа нь сэтгэл татдаг. Яг л халуун тусчихсан юм шиг л амьдралын төлөө байдаг нь мэдрэгддэг. Энэ бол маш сайхан. Таалагдаггүй нэг зүйлийг хэлчих үү. Архи л их уух юм, монголчууд. Бас жаахан жаахан бүдүүлэгдүү тал байж л байдаг. Бизнесийн хүний хувьд эндэх ажил хэргээ нарийн дэс дарааллаар хийж байгаа. Голландын Засгийн газраас бизнесийн үйл ажиллагааг маань санхүүжүүлнэ. Тэгэхээр одоо судалгаагаа л хийж байна.

Н.ПАГМА
(өдрийн сонин 2005-11-03 265)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button