Өндөр тэтгэвэр авагчид гомдохгүй гэдэг нь худлаа бололтой

Чөлөөт хэмээх тодотголтой ахмадын байгууллагыг тэргүүлж байгаа Баасан гэгч эмэгтэй Өндөр тэтгэвэр авагчид бидэнтэй барьцахгүй ээ гэж хэлдэг. Гэтэл 1990 оноос өмнө 1200 төгрөгийн цалин авч байсан тэтгэвэр авагчид Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоолыг Үндсэн хуулийн Цэцэд өгчээ. Цэц ч Хүнийг эрхэлсэн ажил , албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй хэмээн шийдвэр гаргасан юм байна. Байнгын хорооны хуралдаанаар Цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэхийг хэлэлцлээ. Цэцийн дүгнэлттэй холбогдуулж Засгийн газрын ХЭГ-ийн дарга С.Баярцогт Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаярт ирүүлсэн тайлбартаа Нийт тэтгэвэр авагчдын 80 хувь болох 225.5 мянган хүний тэтгэврийг итгэлцүүр хэрэглэн шинэчлэн тогтоосон боловч авч байсан тэтгэвэрийн хэмжээ нь нэмэгдээгүй тул 7.5 хувь буюу 2400 төгрөгөөр нэмэгдүүлж, байхад 1200 төгрөгийн цалинтай байсан хүний хүний тэтгэвэр дунджаар 48 мянган төгрөгөөс 72 мянган төгрөг болж 50 орчим хувиар нэмэгдсэн юм. Үүнийг дахин нэмэгдүүлэх нь нийгмийн даатгалын эв санааны нэгдлийн шударга зарчимд нийцэхгүй хэмээн дурджээ. Засгийн газрын 22 дугаар тогтоолын хоёрдугаар зүйлээр иргэдийн тэтгэвэр тогтоолгосон сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120 мянган төгрөгөөс хэтрүүлэх-гүйгээр журамласан аж. Үүнийгээ тэд Иргэдийг насаар нь болон албан тушаалаар нь ялгаварлан гадуурхсан шинжийг агуулаагүй бөгөөд тус улсын эдийн засгийн нөхцөл байдал, санхүүгийн боломж, тэтгэврийн даатгалын сангийн даац, зохих эрх бүхий мэргэжлийн байгууллагаас хийсэн тооцоо, судалгаанд үндэслэсэн, тэтгэвэр авагчдад бүгдэд нь хүртээлтэй арга хэмжээ гэж тайлбарлаж байна. Хууль зүйн байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцээд Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй байхаар болов. Байнгын хорооны шийдийг чуулганаар хэлэлцэж эцсийн шийд гаргах юм. Ордон тойрч гороолоод байгаа хөгшдийн Өндөр тэтгэвэр авагчдын тэтгэврийг нэмэхгүйгээр бага тэтгэвэр авагчдынхыг нэмэх шаардлагыг УИХ, Засгийн газар хүлээж авбал дараагийн удаа ч бас Цэцийн өмнө бүдрэх бололтой.

Б.ЭГШИГЛЭН
(өдрийн сонин 2005-11-03 265)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button