Дархан-Уул аймгийн Хонгор суманд Спиртийн үйлдвэр шатаана

үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг МIC ХХК нь дээрх төрлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэхдээ гадаад, дотоодоос ямар нэгэн зөвлөх, мэргэжилтэн авалгүйгээр зөвхөн өөрсдийн оюун ухааны хүчинд тулгуурлан (холбогдох ном, гарын авлага ашиглан) өөрсдөө хийж гүйцэтгэж ирсэн.
Нэгэнт тоног төхөөрөмж өөрсдөө үйлдвэрлэж буй залуус маань орон нутгийнхаа иргэдийн амьжиргааг өөд татахад дахин нэг алхам хийхээр шийдвэрлэж 1997 оноос эхлэн өөрийн суманд спирт үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл хөөцөлдөж байх хугацаандаа өөрийн спиртийн үйлдвэрийн барилгыг барьж, бүхий л тоног төхөөрөмжөө угсран үйлдвэрлэлд бэлэн болгосон бөгөөд энэ оны дундуур туршилтийн журмаар нэрж гаргасан спирт нь АПУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн иж бүрэн шинжилгээний дүгнэлтээр тансаг зэрэглэлд тэнцсэн хариу ирсэн байна.
Ийнхүү найман жилийн хугацаанд хоёр ч удаа тусгай зөвшөөрлийн материалыг ихээхэн зардал гаргаж бүрдүүлэн ХХААЯ-нд хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн нааштай хариу өгсөнгүй. Энэ үйлдвэрийн барилга тоног төхөөрөмж эдийн засгийн үр ашгаа өгөлгүйгээр зэврэхэд хүрч байна. Гэтэл энэ компани зөвшөөрөл хүссэн санал тавьсан цагаас хойш Дархан-Уул аймагт дөрвөн үйлдвэрт зөвшөөрөл өгөгдөж үйл ажиллагаа нь явагдсаар байх юм.
MIC ХХК-ийн хувьд нэгэнт буй болгосон үйлдвэрээ ажиллуулж үр ашгийг нь олон түмэнд хүртээх зорилгоор өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд сумын төвийн I багийн Иргэдийн нийтийн хуралд санал тавьснаар тус спиртийн үйлдвэр энэ багийн 1195 хүний эзэмшилд очиж эдгээр хүмүүсийн хувь нийлүүлсэн дундын хөрөнгийн хэлбэрээр ашиглагдах шийдвэр гарч үйлдвэрээ Дарханспирт хэмээн нэрлэж татварын албанд бүртгүүлэн холбогдох дүрэм журмын дагуу компани эмхлэн байгууллаа.
Энэ цагаас хойш тус компанийн ТУЗ, гүйцэтгэх захирлын зүгээс аймаг сумын зохих дэмжлэгтэйгээр зөвшөөрлийн асуудлыг хөөцөлдсөөр байгаа боловч үр дүнд хүрэх байдал төдийлөн ажиглагдахгүй байна. Бидний амьдран сууж буй сумын хувьд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэн аж амьдралаа авч явсан сум бөгөөд сүүлийн жилүүдэд энэ үйлдвэрлэл маань уналтад орж тариаланчид нь банкны зээлийн өрөнд баригдаж иргэдийн амьдрал жилээс жилд доройтсоор байгааг дунд нь хамт амьдардгийн хувьд бид бүхэн чөмгөндөө хүртэл мэдэрч сэтгэл санаа зовж явдаг билээ.
Иймээс ч энэхүү үйлдвэрийг ажиллуулснаар 80-аад хүний ажлын байр бий болж, сар тутам 6-7 сая төгрөгийн ашгийг 1195 иргэндээ ногдол ашиг болгон олгохын хамт, спиртийн үйлдвэрлэлээс гарах хаягдал шаарыг мал, гахайн тэжээлд зориулан иргэддээ үнэгүй олгох юм. Үүний хамт сумын төвийн албан байгууллага, айл өрхийн уурын халаалтын талаар тохиолдох бэрхшээлээс бүрэн салж цаашид дулааны үнийг бууруулна гэсэн тооцоог бид гаргаж байгаа билээ.
Гэтэл энэ компанийн эзэмшигч нь хэн байхаас үл шалтгаалан зөвшөөрлийн асуудал шийдвэрлэгдэхгүйд хүрч байгаа тул бид амьдрал ахуйгаа өөд татахад ихээхэн түлхэц өгөх энэхүү үйлдвэрийн үйл ажиллагааг туршилтын журмаар ажиллуулах шийдвэрийг хувь нийлүүлэгчдийнхээ хурлаас гаргаж үйлдвэрлэлээ явуулах бэлтгэлийг хийж эхэлтэл аймгийн татварын алба болон холбогдох бусад байгууллагуудын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн хүрэлцэн ирж бидний үйлдвэрийг битүүмжлэн лацдаж үйл ажиллагааг маань зогсоолоо.
Тусгай зөвшөөрлийн тухай асуудлыг дараа оны дөрөвдүгээр сарыг хүрч байж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэдэг юм байна. Байдал нэгэнт ийм байгаа тул бид ойрын үед хувь нийлүүлэгчдийн хурлаа хийж Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан эрхийнхээ хүрээнд тэмцлийн хурцхан хэлбэрийг сонгон эрх ашгаа хамгаалан тэмцэхээр төлөвлөөд байна. Үүнд
-Нийт бүрэлдэхүүнээрээ байлцан битүүмжилсэн лацыг авч үйлдвэрлэлийнхээ туршилт, тохиргоог эхлүүлэхийн тулд тус сумын төв дундуур өнгөрдөг УБ-Алтанбулагийн чиглэлийн засмал замыг тодорхой хугацаагаар хаах (урьдчилан сануулах журмаар)
-Дээрх арга хэмжээг үл зөвшөөрч ямар нэгэн хэлбэрээр таслан зогсооход хүрвэл аравдугаар сарын 21 буюу арваннэгдүгээр сарын 8-ны өдрүүдийн аль нэгэнд хэвлэл мэдээллийнхнийг байлцуулан үйлдвэрээ шатааж эсэргүүцлээ илэрхийлэх шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлэх болно.
Бидний энэ арга хэмжээ нь нийгмийн баялгийг бүтээж түүнээсээ хувь хүртэх эрх нь зөрчигдсөн 1200-гаад иргэний найман жил хүлээсний эцэст аргаа барж цөхөрсөн эцсийн арга хэмжээ юм шүү. Энэ байдалд хүргэх эсэх нь ихээхэн хөрөнгө хүч зарж урьд бидний бүрдүүлж өгсөн хоёр удаагийн материалд тулгуурлан холбогдох зөвшөөрлийг яаралтай гаргаж өгөх асуудлыг ХХААЯ хэрхэн авч үзэхээс шууд шалтгаалах болно.

Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Дарханспирт ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл
(өдрийн сонин 2005-11-03 265)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button