Д.Энхбат ГЕГ-ын даргын албыг түр орлохоор боллоо

Өчигдөр Сангийн сайд Н.Алтанхуяг ГЕГ-ын удирдах бүрэлдэхүүн болон Улаанбаатар хот, Буянт-Ухаа дахь гаалийн газрынхантай уулзжээ. Тэрээр хууль хяналтын байгууллагаас Гаалийн удирдлагуудтай холбоотой зарим эрүүгийн хэргийг шалгах явцад төрийн алба, гаалийн ажил цалгардах ёсгүйг сануулаад байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулж дор бүрнээ хариуцсан ажлаа ёс журмын дагуу гүйцэтгэхийг сануулсан байна. Ингэхдээ цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн тохиолдолд зохих мэдээллийг гаргаж өгөх хэрэгтэй гэжээ. Энэ нь гаалийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс албан ёсны мэдээллийг Цагдаагийн газраас авах ёстой гэсэн үүрэг аж.
Үүний дараагаар Сангийн сайд гаалийн тухай хуулинд Гаалийн удирдах төв байгууллагын даргын эзгүйд түүний бүрэн эрхийг дэд дарга нь орлон гүйцэтгэх гэж заасны дагуу, мөн Засгийн газрын 141 дүгээр тогтоолоор батлагдсан ГЕГ-ын дүрмийн дагуу ерөнхий газрын даргын эзгүйд түүний ажлыг дэд дарга нарын нэг нь орлон гүйцэтгэнэ, Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа дарга нь гаалийн тухай хуулиар Ерөнхий газрын даргад олгосон бодлогын болон боловсон хүчнийхээс бусад бүрэн эрх, үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж хариуцлагагыг хүлээнэ гэж заасныг тус тус үндэслэн ГЕГ-ын дэд дарга Д.Энхбатад ГЕГ-ын даргын албыг түр орлон гүйцэтгэхийг үүрэг болгосон байна.

Б.БОЛД
(өдрийн сонин 2005-11-03 265)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button