Гадны 1.3 тэрбум ам.долларын зээл сүйрэл үү, аврал уу

Гэтэл энэ хөрөнгөөр юу бүтээж ямар ашиг тусыг олон түмэн хүртэв гэдгийг асуух эрхтэй. Хөөрхий Монгол ядарч байгаа юм гээд буцалтгүй тусламж болгон буцааж авахгүйгээр өгөөгүй гэдгийг мартах ёсгүй баймаар.

Зээлээ авсан бол буцааж төлдөг ёс бий. Тэгэхээр гадаадаас авсан энэ их зээлийг хүүгийн хамт буцааж өгөх л болно. Арай ядуу хүний хоёр чихийг огтолж авахгүй бол юуг нь авдаг юм гээд гэдийж суух гээгүй л юм бол.

Нийт зээлийн 30 гаруй хувийг өгсөн Азийн хөгжлийн банк донор байгууллагаар тодорч байна. Олон хөтөлбөр, хэдэн мянган төслийг хэрэгжүүлэхэд энэ хөрөнгийг зарцуулаад дуусгалаа. Зээлийн хөрөнгийн 30-аад хувийг эрчим хүчний салбар хэмээх аварга мангас, 20-иод хувийг авто замыг хөгжүүлэх их тогоонд оруулжээ.

Гэвч өнөөдөр монголчууд өнөө л цахилгаан, дулааныхаа хүнд асуудлаас салаагүй, эрчим хүчний салбар олон тэрбум төгрөгийн өрийн сүлжээнд торлогдоод сууж байна. Тодруулж хэлбэл энэ салбарт 71 төсөл гэгчийг хэрэгжүүлж 532 сая ам.долларыг зарлагаджээ. Зөвхөн үр ашгийг нэмэгдүүлэхэд 174 сая ам.долларыг зориулаад байхад яагаад дээшилдэггүй, өөрчлөгддөггүй юм бэ. Мөн чамгүй их мөнгийг боловсрол, эрүүл мэндийн салбарт цацсан билээ. Гэвч өнөөдөр нийгмийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт тэр дороо гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй олон жилийн дараа үр шимийг нь амсдаг юм гээд тайлбарлаж байна.

Арав гаруй жил зээлийг иймэрхүү маягаар цацаж, овсгоотой, эрх мэдэлтэй нэгний нь халаас түнтийж, унах машин нь томорсоор. Гэтэл Монгол хэмээх энэ их айлын байдлыг тольдон харахад хүн амын 70-аад хувь нь ядуу тарчиг амьдарч ажилгүйдэл, архин далайд хөвж явна. Аливаа үндэстний эдийн засгийн хөгжлийн цар хүрээг хүн амын орлого, дотоодын нийт бүтээгдэхүүн зэрэг үзүүлэлтийг голчлон тодорхойлдог.

Олон улсын байгууллагаас 151 орны дотоодын нийт бүтээгдэхүүнийг харьцуулан шинжихэд Монгол Улс Эритерия, Гамбия зэрэг манай гараг дээрх нэн ядуу орноос арай өмнө гишгэж, дороосоо есдүгээр байранд заларчээ. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн жилд 1.8 тэрбум доллар хүрч байна. Улс монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүсийг гадаадаас авсан зээлийн хэмжээ 1.3 тэрбум ам.доллар болж дотоодын нийт бүтээгдэхүүний 90 хувьд хүрсэн гэх цочирдууллаа.

Бид эргээд ашгаа өгөх мөнгөний гахайнд хэдэн тэрбум төгрөгийн зээл авч хөрөнгө оруулалт хийхэд харамсах зүйлгүй. Өгөөжтэй, үр дүнтэй зүйл бол эргээд тарчигхан төсвийг тэтгэж, өлөн зэлмүүн амьдралтай иргэдийг тэжээж эхэлнэ. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд үе үеийн засгийн эрх барьсан нам, хүчнүүд ийм дорвитой зүйл хийхгүй, гарын таван салаагаараа урсгасаар байна. Сүх.далайтал үхэр амар гэгчээр амгалан суусаар хүү болон үндсэн зээлийг төлөх хугацаа болж хүндхэн байдалд ороод байна. Ирэх жилийн төсвийн төсөлд 71 гаруй тэрбум төгрөгийг тусгажээ. Жил болгон улсын төсөв хэмээх мөнгөний авдар нь дундуур хүрэлцэхгүй учир алдагдалтай батлагдан өр нь улам нэмэгдэж хуримтлагдсаар. Дээрээс нь гадаадаас авсан энэ зээлийн 1.3 тэрбум ам.доллар болон хүүг тооцвол толгой эргэм цифрт хүрэх нь.

Зээлийн үр ашиггүй, үрэлгэн зарцуулалт эргээд эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх боллоо гэж эдийн засагчид дүгнэж байна. Энэхүү ядмаг эдийн засгийн байдлыг Их Британи хэмээх буянтай орон харж үзэн 19 сая орчим ам.долларыг өгөхөө амлалаа.

Мөн Канад улс өр ширэндээ баригдсан ядуу орнуудыг харж үзэх санаачлага гаргаад багагүй дэмжлэг авч байна. Үүнд Африкийн 18 алдартай ядуу орноос гадна та бидний эх орны нэр хавчуулагджээ.

Монгол оронд үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагуудын зөвлөхүүд ч танай улс ажлын байр шинээр бий болгож, ажилгүйдлийг бууруулахад анхаарлаа хандуулан зээл тусламжийг зарцуулахгүй бол хүний хөгжлийн асуудал хөсөр хаягдаж байна гэж сануулах боллоо. Гадаадын хөнгөлөлттэй зээлийг оруулж ирсэн нэрийдлээр дундаас нь багагүй ашиг унагадаг гадаад, дотоодын нууц ноёнтонууд олширсон гэсэн яриа ч чих дэлсэх болов.

Мөн буцалтгүй тусламжаар чамлахааргүй их мөнгийг олон орон манай Засгийн газарт өгсөн. Тодруулж хэлбэл 2000 онд 217 сая, 2003 онд 247 сая төгрөг гээд буцалтгүй тусламжийн хэмжээ нэмэгдсээр. Нийт энэхүү эргэж төлөгдөхгүй харамгүй сэтгэлийн өглөгийн 50 хувийг Япон улс хандивлажээ. Зээл тусламжийн хөрөнгө хаашаа, юунд урсч байгаа, хэрхэн зөв зохистой ашигласныг олон нийтэд ил тод тайлагнамаар байн.

Судалгаанаас дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх хувийг харахад хөдөө аж ахуйн салбар 30 хувь, боловсруулах үйлдвэр таван хувь, үйлчилгээний салбар 60 гаруй хувийг эзэлжээ.
Энэ нь манай улсад үндэсний үйлдвэрлэл төдийлөн хөгжөөгүй, хэрэгцээт зүйлсээ импортоор авч байгааг харуулж байна. Хэрэв дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж ажлын байр шинээр бий болгож, хүн амын бодит орлогыг нэмэгдүүлэх дорвитой зүйлд гадаадаас авсан зээлийг зарцуулахгүй бол учир начиргүй өр тавихаа зогсоох цаг болжээ.

Одоо удахгүй Германы Сэргээ,н босголт хөгжлийн банкны зээлийн хоёр дахь үе шат, Дэлхийн банкнаас 10 сая ам.доллар, Японы хөгжлийн банкнаас 25 сая ам.доллар гээд олон зээл орж ирэхээр боллоо. Үүнийг хэрхэн зарцуулах вэ гэсэн асуудал бүрхэг байдалтай байна.
Юу ч өгсөн гоожуулдаг цоорхой шанага шиг байх уу эсвэл шүүрч аваад тунгаагаад шижир алт болгох уу гэдгийг төрийн түшээд л мэднэ.

Д.ДОРЖПАГМА
(өнөөдрийн монгол 2005-11-03 129)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button