Улстөрийн сонин-ы тойм

доодос нь хуучнаараа захирагдахыг хүсэхгүй болсон үед хувьсгалын тохироо бүрдэнэ гэж хэлжээ. Тэр дэлхийд анх удаа коммунист хувьсгалын онолыг боловсруулж түүнийгээ амьдралд туршиж амжилт олсон хүн. Харин түүний амжилт энэ дэлхий ертөнцөд харанхуй үеийг авчирна гэж бодож байсан болов уу? Энэ бол цорын ганц биш бүтэлгүй туршилтын жишээ.
Чухамдаа энэ тохироо өнөөдөр бүрджээ. Судалгаагаар Монгол дахь засаглалын чадамж 1992-1993 оны түвшинд хүрчээ. Өнөөдөр монголчуудын хэлж хэвшсэнээр төр засаг нийгмийг удирдан зохион байгуулах чадамжаа алдсан байна. Учир нь эрх баригчид захиарч чадахаа больжээ. Үүний учир нь төрийн албан хаагчдын ёс суртахууны уналт бөгөөд тэд бүх шатандаа улс орноо биш зөвхөн өөрийгөө бодож байгаагаас төрийн нэгдмэл бодлого алдагдаж байгаа юм. Цаашид эдгээр бэртэгчингүүдийн гарт улс орныг удаан байлгаж болохгүй. Тэгвэл улс орон сүйрнэ. Ард түмний оноох хариуцлагаас айсан эрх баригчид эрх мэдлээ улам нэмж бүхнийг дарангуйлах замаар байдлыг жаахан ч гэсэн сайжруулахыг оролдоно. Тэгэх тусам энэ улс орон туйлдан доройтно. Захирах ба дарангуйлахын хооронд асар их ялгаа бий.
Харин өнөөгийн дунд доод шатны бэртэгчин түшмэдүүд нийгмийн хувьсал хөдөлгөөн өөрсдөд нь амар хялбар баяжих боломжийг ахин олгохгүй гэдгийг яс махандаа тултал ойлгосон учраас ард түмнийг ч удирдагчдаа үл бодон хувааж идэж, завшиж, хахуулиар авч болох бүхнийг авч хурааж байгаа юм. Тэд цаг нь ойртох тусам улам улангассан шинжтэйгээр ард түмнийг сорон мөлжиж байгаа билээ.
Хөлөг онгоц сүйрэхийг мэдэрсэн хархнууд хулгайлж хураасан бүхнээ зөөж хамгийн түрүүнд зугтадгийн жишээг харж байна уу? Та нар. Энэ мөн л хувьсгалын салхи салхилж буйн дохио.
Ялангуяа 1990 оны хувьсгалыг хийсэн АН-ынхан, МАХН-ын шинэ үеийг төлөөлж буй сүүлчийн дарангуй удирдагчийн төрд шургалуулсан бэртэгчингүүд, баяжих донтонгуудын арми үүнийг хэтэрхий сайн ойлгож байгаа билээ. Учир нь хэдийгээр тэдэнд хүртэх нь бага боловч энэ нийгэм дэхь бүхий л бузар булайг гардан хийж байгаа тэд ард түмний уур хилэн, тэчъяадлыг өдөр бүр голдоо ортол мэдэрч тулж байгаа юм. Тэдэнд нийгмийн баялгийн 35 хувь нь оногдож байна. Харин тэднээр дамжуулан төрийн эрхэнд хугацаагүй ноёрхох хүсэлтэй удирдагчид, тэдний эзэд болох шинэ хөрөнгөтнүүд нийгмийн баялгийн 60 шахам хувийг халаасладаг. Харин ард түмэнд буюу 2 сая 100 мянган иргэнд нийгмийн баялгийн 7 илүүхэн хувь оногдож байна. Энэ шударга бус тогтолцоог халах цорын ганц арга бол хувьсгал хийх.

Үргэлжлэлийг Улстөрийн сонин-ы № 005 –аас уншина уу

УЛС ТӨРИЙН ДОХ

Хууран мэхлэгчид, эх орноо худалдагчид
Манай улс төр гээч юм үнэхээр дампуурч, нам гэдэг нь мам болж, улс төрч гэдэг нь бөөн шуналтан болж, төрийн удирдлага, жолоодлого гээч юм бүрэн алдагдсаныг сүүлийн жил хагасын үйл явдал бат нот харуулав.
Энэ бол системийн хямрал дээд цэгтээ хүрч, шийдлийн шатандаа орж, нийгмийг эрс шинэчлэх үйл явц эргэлт буцалтгүй боллоо гэсэн үг юм.
Өнөөдөр нийгмийн идэвхитэй хэсэг шаардлага, эсэргүүцлээ олон хэлбэрээр дэвшүүлэн тавих болов. Мөн олон нийт ч гэсэн энэ төр засаг, намууд нь болохоо байсныг бүрэн дүүрэн ухамсарлаж эхэллээ.
Энэ оны 10 дугаар сард явуулсан томоохон судалгаагаар МАХН 29,9 хувь, Ардчилсан Нам 22,3 хувийн рейтингтэй байгаа нь сүүлийн арав гаруй жилийн хамгийн адгийн үзүүлэлт болж байна. Ердөө л энэ оны 3 дугаар сард МАХН 42,7, Ардчилсан Нам 27,1 хувийн рейтингтэй байж билээ. Нийтдээ улс төрийн намуудад итгэх итгэл нэг жил орчмын хугацаанд 33,6 хувиар буурчээ.
Төр засагт итгэх итгэл үнэн хэрэгтээ алга болсон байна. Н.Багабандийг монголчуудын 55–70 хувь нь цаг ямагт дэмждэг байсан бол өнөөгийн Ерөнхийлөгчийн рейтинг 35,1 хувьтай байна. УИХ–ыг бол бүр ярих ч юм биш.
Энэ бол манай улс төр ДОХ туссаны шинж гарцаагүй мөн. Улс төрийн энэ ДОХ–ыг эдгээх арга даан ч нэг байхгүй. Яагаад гэвэл одоогийн бараг бүх улс төрчид энэ өвчний халдвар авсанд хамаг учир оршино.
Ард түмний сонгож байгуулсан албан ёсны, хууль ёсны төр засаг сонгуулийн тогтолцоо, улс төрийн намууд, парламент, засгийн газар, улмаар төрийн удирдлага, түүний үр нөлөөний системийн гажиг зэрэг олон жил хуримтлагдан тулгамдсан суурь асуудлуудыг монголын төр оргүй мартжээ.
Төр ч гэж дээ, эрх барьж буй хэдхэн улс төрч төрийн албан тушаалаар наймаа хийнэ гэдгийг ёстой нэг үзүүлж байна. Тэд сонгогч олон түмнээс ийм эрх мэдэл түр хугацаагаар авсан гэдгээ ч умартан идэж уухын төлөө дайтаж байна. Тэд улс төрийн зөвшилцөл гэдгийг ажил хийх, асуудал шийдэх биш, ердөө л албан тушаалын наймаа гэж ойлгож байна.

Ил захидал.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр танаа

Монголын бусдад үлгэр жишээ болохуйц ардчиллын хөгжлөөс үлдсэн хамгийн үнэт зүйл нь хэвлэлийн хагас эрх чөлөө байсан, чухамдаа 25 дугаар суваг телевиз, Өдрийн сонин, Монгол таймс, Өнөөдөр сонин байснаараа өнөөгийн нийгэм дэхь ард түмний эсэргүүцэх үзэл санаануудыг бий болгосон юм.
Ардчиллын хамгийн сүүлчийн тулгуур нь энэ хэдхэн хэвлэл мэдпээллийн байгууллагуудад оршиж байсан. Ухарч байсан нийгмийг тогтоох сүүлчийн энэ заагаас өнөөдөр бид давшиж байна.
Чухамдаа энэ цөөхөн хэвлэл мэдээллийн байгууллагын чөлөөт ажиллагааны үр дүнд нийгэм бүрмөсөн африкжихаас аврагдсан юм. Хэрэв эднийг худалдаад авчихсан бол өнөөдөр ард түмэн таныг ардчилсан гэж, улс орноо хөгжсөн гэж бодож явах байсан. Африкжсан улсаа Америкжсан улс гэж бодоод л явах байсан.
Нийгмийг дарангуйлж бүрэн хянахад ердөө ганцхан алхам дутуу байсан билээ. Тэр нь хэвлэлийг бүрмөсөн эрхшээх. Төсвийн асар их мөнгөөр хэвлэлүүдийг үндсэндээ худалдаж аваад дууссан байсан.
Үүний тулд төсвийн 440 сая төгрөг хангалттай байжээ. Монголын хэвлэлүүд ийм хямдхан байжээ.
Гэвч гайтай Монгол таймс-ыг бид улс төрчдийн хяналтаас гарснаараа нийгмийн идээ бээрийг хатган цувируулж эхлэсэн юм. Сонгуулиар байдлыг засахыг оролдож байхад сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байсан хэвлэлүүдийг тоолоход ердөө гарын таван хураанд багтаж байсан. Та нийгэмд өөрийнхяналтаас гадуур ердөө иймхэн зүйл үлдээсэн байсан шүү дээ.
Хэвлэлийн мониторинг хийж байсан байгууллагууд, мэргэжилтнүүд мэдээллийн тэнцвэрийг цацаж буй мэдээлэлдээ хэр хангаж байгаагаар нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг үнэлж дүгнэхийг оролдож байсан юм. Гэвч нөхцөл байдал тийм байх бололцоог хаасан байлаа. Чухамдаа нэг талд гарсан 400 гаруй хэвлэл, 4 телевизийн цацаж буй мэдээллийг тэнцвэржүүлэхийн тулд эрх баригчдын талаархи хамгийн хатуу шүүмжлэлт, баримтат мэдээллийг цацах ёстой байсан юм.
Ингэснээрээ сонины хуудас, мэдээний цагтаа биш нийгэмд мэдээллийн тэнцвэрийг хангаж байсан юм. Тэгэхээр хэнийх нь зөв бэ? гэдгийг ямар үнэлэмжээр шүүснээс ялгарч байгаа биз.
Үүний өмнө онцолж хэлэхэд УИХ-ын сонгуулийн тэнцвэржүүлэгч гол хэвлэл нь Өдрийн сонин байсан. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн дараанаас Өнөөдөр сонин энэ орон зайг дүүргэж байна. Энэ хувирал нь ЗГ-ын тэргүүн Ц.Элбэгдоржийн нөлөөлөлтэй холбоотой. Харамсалтай байна.
Чөлөөт хэвлэлийн тооноос бас Дээдсийн амьдрал,Дээдсийн хүрээлэн сониныг орхиж болохгүй. Ерөнхий сайд Н.Энхбаяр таны хязгааргүй эрх мэдлийг ердөө ганцхан телевиз, хоёр гуравхан сонины нийгмийн мэдээллийг тэнцвэржүүлсэн системтэй ажиллагааны үр дүнд хазаарлаж чадсан. Бид нийгэмд нөлөөлж чадсан. Үүний дараа эвслийн эв нэгдлийг ханган удирдаж, амжилтаа баталгаажуулж чадаагүй М.Энхсайханы бүтэлгүйтэл, АН-ын лидерүүдийн хуйвалдааны үр дүнд та буцаад нам дахь эрх мэдлээ хадгалан үлдэж чадсан билээ.
Үүний дараа л чухам хэн нь жинхэнэ ардчиллын төлөө тэмцэж байгааг олон нийт харсан. Тэр ч байтугай АН-ынхан МҮТВ-ийн захирал Ч.Куланда, Хууль зүйн дэд сайд Сүхбаатарын оролцоотой Монгол таймс сониныг хаахад бүрэн дүүрэн ойлгосон. Сонины сүүлчийн эзэмшигч лав л 11 сая төгрөгөөр энэ сониныг та нарт худалдчихсан.
Гэвч өмхрөн сүйрч байсан ардчиллын эцсийн цэгээс бид урагш давшиж чадсандаа бардам байж, цаашид сониноо гаргаж эрч хүчээ олж авсан юм. Энэ бол хүнд хэцүү тэмцэл байсан юм.
Биднийг ядуу ард түмэн маань зөвхөн сэтгэлээрээ дэмжиж байсан. Таны тартагтнь тултал ядууруулсан ард түмэн 400 төгрөгөөр сонин биш нэг талх аваад идэх нь дээр байсан ч мянга мянган хүн бидний сонинг уншиж байгаад баяртай байдаг.
Бид Суртал ухуулагч төдийгүй хамтын зохион байгуулагч байна гэж бичсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч та дайралтаа эхлэлээ. Сониныг дахин хаах оролдлого гарч болзошгүйгөмнө нь бидэнд анхааруулж байсан. Тиймээс таныгдайралт эхлүүллээ гэж бичиж байна.
Эрхэм ээ, та цаг үеэ мэдрэхгүй байна. Бид таны өнгөрсөн жилүүдэд олсон хөрөнгөө төвлөрүүлэн, угааж өөрийн болгох гэж байгааг бичих үүрэгтэй. Энэ бол бүр бидний нийгмийн өмнө хүлээсэн ёс суртахууны үүрэг. Та сэтгүүлчдийн байгууллагыг бидний эсрэг турхирч арга хэмжээ ав гэж тулгажээ. Харин бид тэрхүү сэтгүүчдийн байгууллагын гишүүн байхыгаа шившиг гэж үздэг.
Бид худалдагдаагүй үлдсэн учраас худалдагдсан оромжинд толгой хорогдохоосоо ядаж сэжиглэн цэрвэж байна. Харин бид Монголын бус гадаадын сэтгүүлчдийн байгууллагуудтай ойр дөт ажиллахыг эрмэлздэг. Ажиллаж ч байна.
Таны эрх мэдэл хийгээд ханш нь унасан төгрөг тань хүрдэг юм бол тэднээс биднийг шүүмжлэхийг шахаж шаардаад үз л дээ. Авилгачид эхнээсээ баригдаж байна. Наад зах нь ард түмний уур хилэнг намжаахын тулд түүнийг барьсан гэж бид ойлгож байгаа юм.
Гэхдээ яаж ч бодсон энэ авилгын сүлжээний гол зангилаан дээр нь таныг байгаа гэдэгт бид бат итгэдэг. Үүнийг та Ерөнхийлөгчийн бүрэн эрхэнд халдсан хэрэг гэж дүгнэх гээд үз л дээ.
Та Монгол Улсын иргэн. Та гадаадынхны өмнө Монгол Улсыг төлөөлөх илүү эрхтэй л болохоос өөр юугаараа ч биднээс илүү биш. Иргэн Н.Энхбаяр бид яг адилхан эрхтэй эгэл хүмүүс. Бид танаас айж эмээх ч, хүндэтгэн үзэх ч шалтгаан байхгүй. Ядаж бид хувийн талаар танил тал биш.
Та Ерөнхий сайд байх хугацаандаа улс орныг ямар болгосныг өнөөдөр ард түмэн бүр зургаан мэдэрхүйгээрээ мэдэрч байна. Авилгын хэрэг тань батлагддаггүй юм гэхэд зөвхөн үүнийхээ хариуцлагыг та хүлээх ёстой. Та бол муу удирдагч. Та Ерөнхийлөгч байх эрхгүй хүн. Энэ улс орныг гардан сүйрүүлсэн хүн нь хэн ч биш чухам та.

Гурван хувилбар байна

Даваа гарагт миний бие 25 дугаарсуваг телевизээр энэ тайлбарыг хийсэн юм. Энэ тайлбарыг нэвтрүүлж байх үеэр зарим үзэгчид телевиз гарахгүй байна гэж байсан. Төрийн ордны арын байрнаас манай энэ хавьд танай нэвтрүүлгийн дууг хаачихлаа гэж утсаар ярьж байсан. Хэрэв та тэгэхэд үзэж, сонсож чадаагүй бол хэрэв манай сониныг замаас нь бөөнөөр нь аваад шатаачихгүй бол одоо уншиж болно.
Өнгөрсөн баасан гарагийн орой ГЕГ-ын дарга Баатарыг баривчилсан нь нийгэмд ёстой шуугиан дэгдээлээ.
Өнгөрсөн дөрвөн жил авилга хээл хахууль замаа алдсан бөгөөд авилгын торон сүлжээ улс орныг хөгжлийг зогсоож, эдийн засгийн цусны эргэлтийг боож эдийн засаг доройтож, ард түмэн ядуурч эхлэсэн билээ.
Нийгмийн баялгийн тэгш бус хуваариалалт энэхүү авилгаар нөцөлдөж, дээд тушаалын цөөхөн дарга нар болон олигополь хөрөнгөтнүүд улс орны баялгийн 60 хувийг халаасандаа хийгээд байгаа билээ.
Үүний дундаас ГЕГ-тай холбоотой авилгын хэр хэмжээг тогтоох тооцоо хийхэд сэтгүүлчдэд мэдэгдэж, шалгагдаж байгаа нь 110 тэрбум төгрөг болж байсан юм.
Авилга хэт газар авсан учраас өнөөгийн эрх баригчид юу ч хийж чадахгүй гэж ард түмэн бодож байсан. Гэтэл өнгөрсөн баасан гарагт ГЕГ-ын даргыг цагдаа, тагнуулынхан хамтран баривчилж хорилоо.
Авилгачид үүрээ хөндүүлсэн шоргоолж мэт бужигнаж, гаалийнхан контортоо бүгж, улс төрчид шөнөжин давхилдаж, утас улайстал ярихдаа хоёр л зүйлийг хийх гэж чармайж байлаа. Нэгдүгээрт ГЕГ-ын дарга Баатарыг суллаж авах, хоёрдугаарт яг үүний эсрэгээр ГЕГ-ын дарга Баатарын өнгөрсөн хугацаанд хийсэн үйлдлийг дуустал шалгаж эцсийг нь тогтооход чиглэж байна. Ингэснээрээ тэд нийгэмд шударга ёсыгтогтоох гэсэн нь юу л бол би улстөрчдөд итгэхээ байсан. Гагцхүү Баатарыгтэр чигээр нь явуулчихвал алба ажлыг авах талаар л бодож байгаа бололтой байна билээ.
Ямар боловч ГЕГ-ын даргыг барьж хорьсон өөрөө маш том үйл явдал бөгөөд тэр авилгын сүлжээнд томоохон байр суурьтай этгээд мөн юм. Энэ хэргийг шоу болголгүй эцэслэн шийдэхийг эрх мэдэлтэн албан тушаалтнуудад биш үүнийг эхлүүлсэн шударга албан хаагчдад уриалж байна.
Улс төрийн ажиглагчид тоймчид энэ үйл явцыг шүүн тунгааж, ярилцан дүгнэсний эцэст гурван зорилготой гэж таамаглаж байна.
Нэгдүгээрт АНУ-ын Ерөнхийлөгч Бушийн айлчлалын өмнө Монгол Улс авилгачидтай тэмцэж байгаагаа харуулах гэсэн зорилготой үйл ажиллагаа байж болох юм. Мянганы сорилын сангаас тусламж дэмжлэг авахад гол саад болж байгаа асуудал нь Монгол дахь авилгал юм. Тиймээс авилгад хамгийн их холбоотой гэгддэг гаалийн даргыг баривчлан хорьсноороо авилгатай хийх тэмцлийг өргөн далайцтай зохион байгуулж байгаагаа харуулах гэсэн байж болно.
Үүнтэй ижил төстэй хоёр дахь хувилбар байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button