Төрийн ордноо гороолсон нулимстай ахмадуудыг яах вэ

УИХ-д өргөн барих бичгээ гардуулах гэсэн тэдний хүсэлтийг хүлээн авах хүн олдохгүй байсаар дөрвөн цаг өнгөрөв. Эцэст нь төрийн ордны хамгаалалтын албаны залуус согтууруулах ундаа хэрэглэсэн байсан төдийгүй хөгшчүүдийг түлхэхдээ шатны уруу өнхрүүлэн унагахаа ч юман чинээ бодсонгүй. Ахмадуудын ихэнх нь даралт нь ихэсч, заримынх нь энд тэнд хөхөрч, хөнгөн гэмтжээ. Энэ байдалд сандарсан ахмадууд цагдаа, эрүүлжүүлэхэд дуудлага өгсөн боловч эрүүлжүүлэхийнхэн ирсэнгүй.
Харин Сүхбаатар дүүргийн цагдаа нар ирсэн боловч ямар ч арга хэмжээ авсангүй. Одоо удахгүй манай дарга ирнэ гэж хүлээсэн дүр үзүүлсээр дарга нь ч ирсэнгүй сэм зугатжээ. Төрийн ордны ажилтнууд, эсвэл тэнд байсан хүмүүсээс хэн-нэг нь түргэн дуудсан бололтой. Түргэний эмч гэмтэж бэртсэн болон даралт нь ихэссэн хүмүуст үзлэг хийсэн хэдий ч үзлэгийн бичигтээ тамга, гарын үсгээ үлдээхээс татгалзав. Бодвол дээрээс даалгавар өгсөн байх гэж ахмадууд ярьж байсан юм. Бухимдсан, гомдсон ахмадууд Төрийн ордны хамгаалалтын албаны ажилтан хурандаа Н.Баттөмөртэй уулзаж Төрийн ордон буурлуудаа шоовдорлон хаалгаа барихын оронд хүсэлтийг нь хүлээн авч уулзаад, төрийн ажлаа хэвийн явуулах нь зүйтэй гэж хэлсэн боловч тоосонгүй. Ээж, аав, эмээ, өвөө шигээ ядарч туйлдсан хөгшчүүдийг хамгаалалтын гүжирмэг залуус нэг хоёрын гураваа хэмээн дуу нийлүүлэн хүчлэн түлхэх нь дэндүү зохимжгүйгээр барахгүй, үзэн ядмаар санагдсаныг нуух юун. Өлсөж цангаж, ядрах, ядуурахын туйлд хүрч, аргаа барахдаа амин хувийн амьдралаа золиослон зүтгэж явсан төрдөө хандахад хариуд нь ийнхүү төмөр нударга далайсанд гомдсон ахмадуудьш зарим нь цөхрөл гомдлын нулимс унагаж байсныг харсан хэн боловч сэтгэл шимшрэхгүй байхын аргагүй.
Монголын Ахмадын Чөлөөт Холбооны ,үйл ажиллагааг дэмжин орон нутагт олон салбар зөвлөл шинээр байгуулагдлаа. НХХ-ын сайдын 86 дугаар тушаалын хэрэгжилтийг шалгасан дүн өнгөрсөн аравдугаар сарын 25-нд гарах ёстой байсан. Одоо хүртэл дүн гараагүй л байгаа. Харин Сэлэнгийн Алтанбулаг дахь МАЧХ-ны салбар зөвлөлөөс ирсэн мэдээллээр бол тэнд тэтгэвэр тэтгэмжийн асуудлаар ямар ч хяналт шалгалт ирээгүй гэнэ.
Цагаан морин жилийн мэн өдийд эдүгээгийн Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж ийнхүү төрийн ордны үүдэнд тухайн үеийн засаглалын хүнд сурталтайг гайхан жагсаж тэмцлээ илэрхийлж,жихүүцэн зогссоноо дэндүү амархан мартсан бололтой. Ямар сайндаа л гудамжинд жагсахын оронд гэртээ сууж байсан ч нэмэх л байсан хэмээн тавлах мэт хэлсэн нь буурлуудын голыг горойлгож, нүгэл хурааж байхав.
Ахмадууд бага тэтгэврийн хэмжээг дор хаяж 60 хувиар нэмэгдүүлэхийг шаардсан тэмцлээ үргэлжлүүлэн, өнөөдөр Сүхбаатарын талбай Буурлуудаа тарчлаан чирэгдүүлэхээ зогсоо гэсэн уриатай цуглаан зохион оайгуүлж байгаа ажээ.

У.ОРГИЛМАЛ
(өнөөдрийн монгол 2005-11-03 129)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button