Д.Туяа Чанга хашгирснаараа улстөрч болдоггүй

-Бага насны гэгээн дурдатгалаар яриагаа эхэлье. Туяа охин ямар гэр бүлд өсч хүмүүжсэн, ямар сурагч байв гээд л…
-Дорноговь аймгийн Сайншанд хотын арван жилийн дунд сургуулийг онц төгссөн. Аав минь нягтлан бодох, ээж багш. Эгчтэйгээ хоёулаа их л энхрий охид байсан даа. Эргээд дурсахад их сайхан, гэгээлэг үе байж.
Санаа зовох зүйлгүй, үргэлж инээж баясан, гэр бүлдээ инээд баясал бэлэглэсэн, хөгжилтэй охин байсан гэдэг юм. Багаасаа л аравтын, бүлгийн, эвлэлийн үүрийн дарга байснаа бодоход төрийн ажилтан байх учиртай байсан юм болов уу. Тухайн үед чухам юу хийгээд яваагаа сайн мэдэхгүй хэрнээ дандаа ахмадаа хүндэтгэх, эх орноо хайрлах, зорилготои, түүндээ хүрэхиин төлөө тэмцсэн тиим л хүмүүжлийг бага нас минь олгосон. Харин одоо тиим сайхан гэгээлэг зорилго тавьсан хүүхэд, залуус тун ховор болоо юу даа.

-Таныт их гоёмсог хочтой байсан гэж сонссон юм байна. Өөрөөс чинь сонсвол сонин байна?
-Миний ээж аймгийн сургуульд багшилдаг байсан.юм. Манай нутгийнхан ЧДариймаа багшийн охин гээд намайг ч сайн мэднэ. Хүмүүс өөрийгөө магтлаа гэж бодох байгаа даа. Яагаад ч юм, манай нутгийн ахмадууд цэцэрлэгт байхаас л Сайхан Туяа гэдэг байсан. Эгчийг Хөөрхөн Гэрэл гэнэ. Уурлаж уцаарлахыг мэдэхгүй, шогч, хөгжилтэй тиим л хүүхэд байсан. Аав ээжийн ярьснаар бол шилжилтийн наснаас эхлээд л дуу цөөтэй болчихсон юм гэдэг.

-Урлагт элэгтэй гээд урлагийнхан Танд ам сайтай байх юм билээ. Хэр авьяаслаг охин байсан бэ?
-Багаасаа л урлагийн бүх төрөлд сонирхолтой. Дуулна, бүжиглэнэ, хөгжимдөнө. Дөчөөд жилийн дараа буюу саяхан Ротари клубын 100 жилийн ойгоор гадаадын иргэн найз бүсгүйтэйгээ, морин хуурын чуулгатай хамтран ДБЭТ-ын тайзан дээр шанз хөгжмөөр хөгжимдлөө. Найз нөхөддөө зориулаад, айж ичих юмгүй ёстой л сэтгэлээсээ тоглоход тэд та хоёрыгоо ингэж хөгжимдөхийг харах нь үнэхээр том бэлэг байлаа гэж байсан.

ИНДРА ГАНДИТАЙ НЭГ ӨДӨР ТӨРСНӨӨ БЭЛЭГШЭЭДЭГ

-Охид аавынхаа гэрт жаргалтай гэсэн хууччуулын үг бий. Отгон охины хувьд эрх байсан уу, эсвэл хэрсүү байв уу?
-Эрхэлж байх үедээ өөрийгөө эрх гэдгийг мэддэггүй байх. Гэхдээ ээж аав минь нэлээд чамбай хүмүүс байсан болохоор ёсзүйн хязгаартай, эмх цэгцтэй хүмүүжсэн. Амьдрал минь гэгээлэг, дээр нь сайн ханьтай учирсан. Тиим болохоор би азтай хүн. Бид хоёр 28 жил ханилсан юм шүү дээ. Залуудаа хоёулаа социалист уралдаанд түрүүлэхийн тулд цөөхөн хүүхэд гаргаж хүртэл тэмцэж, тиим л эх оронч үзэлтэй байж дээ. Ханийн минь Уул уурхайн салбарт оруулсан хувь нэмрийг нь төрөөс үнэлж хөдөлмөрийн баатар цолоо хүртээсэн. Тэр л хүмүүжлээрээ хүүхдүүдээ хүмүүжүүлэхийг хичээдэт. Гэхдээ цаг үе, нийгмийн уур амьсгал, ертөнцийг үзэх үзэл ч өөр болж.

-Түүхэнд мөнхөрсөн төрийн зүтгэлтэн эмэгтэйчүүдээс хэнийг онцолж хүндэлдэг вэ, Та?
-Монголын түүхэнд үе үеийн сайхан эмэгтэйчүүд олон бий. Энэтхэгийн ерөнхий сайд асан Индра Гандиг манай үеийнхэн сайн мэднэ. Яагаад түүнийг илүү сайн мэдэж байна гэхээр бид хоёр нэг өдөр төрсөн байдаг. Бас М.Ломоносов болон олон суутнууд төрсөн юм билээ. Тэгээд л манай найзууд намайг ч гэсэн суут хүн болох байх гэж хүүхдийн гэнэн зангаар зөгнөн ярьдаг байсан.

ХҮҮХДҮҮДЭЭСЭЭ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨ АВДАГ

-Таны хүүхдүүд Америкт боловсрол эзэмшсэн. Одоо хаана, ямар чиглэлээр ажиллаж байна?
-Хүү минь АНУ-д сургууль төгсөөд ирсэн. НИК компанийн дэд тэргүүнээр ажиллаж байна. Охин бас АНУ-д сурч байгаа, ирэх жил төгсөнө. Анагаахын салбарт нэг нь ч гэсэн хүчээ сориосой гэж бодож байсан ч аль аль нь сонгосонгүй. Олон улсын харилцаа, эдийн засгийн ангийг сонгож, тэр нь ч онож. Хааяа тэднээс ажил төрлийн зөвлөгөө авч, бас шалгалт өгөх ч явдал гардаг. Тэдэнтэйгээ ажил төрлөө ярьж суухдаа сэтгэл хангалуун байдаг.

-Манай булангийн уламжлалт асуулт Яагаад улс төрд орох болсон бэ. Таны хувьд арай онцлогтой. Энэ талаар ярьж болох уу?
-Ханийг минь уншигчид, сонгогчид сайн мэдэх байх. Шагдарын Отгонбилэг гэдэг энэ хүн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны доктор, Завхан нутгаас УИХ-д сонгогдон ажиллаж байгаад хүнд зудтай жил ард түмнийхээ сайн сайхны төлөө, тусламж хүргэхээр явж байгаад амиа алдсан. Ханийнхаа үйл хэргийг залгамжлан үргэлжлүүлэх хүндтэй үүрэг гэр бүлийнх нь хувьд надад оногдож, сонгогчид их итгэл хүлээлгэсэн.

-Олон хүний амь насыг авч одсон энэ аймшигт ослын шүүх хуралд хүү чинь оролцсон. Та яагаад оролцсонгүй вэ?
-Тэр үед би Олон улсын парламентын хуралд оролцохоор явсан. Хохирогчдод хурлын товыг тодорхой зарлаагүй байсан. Гаднынхан ч гэсэн үүнд гомдол гаргаж байна билээ. Миний хүү О.Содбилэг шүүх хуралд оролцож, санал бодлоо илэрхийлсэн. Хохирогчдын шаардсан шаардлагын дагуу хэрэг бүрдүүлэлт, мөрдөн байцаалтад ерөөсөө шинэчлэлт ороогүй байна билээ.

ЗАВХАНД ОЧИХ БҮРТЭЭ ШИНЭ ДУУТАЙ ИРДЭГ

-Аав ээжийнхээ үйл хэргийг залгамжлан хүү чинь улс төрд орохыг хүсвэл Та хэрхэн хүлээж авах бол?
-Бизнес талаас нь аавынхаа ажил хэргийг үргэлжлүүлээд явж байна. Хэрэв энэ ажилд нь улс төр саад болоод байвал хүү минь улс төрд орох л байх. Одоохондоо энэ талаар тодорхой ярьсан юм алга. Гадаадад сурч боловсрол эзэмшээд ирлээ. Ажлаа эхлээд, улс орныхоо өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж байна. Шаардлага гарвал улс төрд орно гэж ярьдаг.

-Хүн бүр улс орон гэхээсээ амин хувийн ашиг сонирхлоо илүүд үздэг болсон. Аав ээжийн хүмүүжлийг дагаад таны хүү тэднээс арай өөр үзэл бодолтой төлөвшсөн байх?
-Яг үеийнхэн нь их сайхан боловсролтой, чадвартай, бие даасан үзэл бодолтой залуус бий. Тэд Улс төр, бизнесийн аль ч салбарт хүмүүс бие биенээ унагах зарчмаар ажлаа явуулаад байх шиг. Энэ бол буруу. Жижигхэн ч гэсэн Монгол орноо улсын дайтай улс болгох юмсан гэлцдэг.

-Улс төрд орсноос хойшхи өнгөрсөн цаг хугацааг мэргэжлээрээ ажиллаж байсан өмнвх үетэй харьцуулахад их өөрчлөгдсөн байх.
-Хувийн амьдралдаа гаргах цаг тун бага. Долоо хоногт гурван удаа гимнастикт явдаг, теннис тоглодог. Б.Бат-Эрдэнэ гишүүнийг гишүүн гэхээсээ аварга гэхээр илуү сайхан санагддаг юм. Аварга өөрөө байнгын бэлтгэлтэй. Бид бүгдээрээ л суудаг ажилтай болохоор бусад гишүүдээ ч хөдөлгөөнд уриалан дуудаач гэж хүсээд байгаа. Спортын олон холбоодын дарга, ерөнхийлөгчид парламентад байдаг. Бие бялдраа хөгжүүлээд зогсохгүй, оюун ухаан хөгжиж, бие хөнгөн, эрч хүчтэй байх нь хэнд ч ач тустай.

-Хүүхдүүд чинь АНУ-д суралцах хугацаанд хэн Таныг халамжилж, анхаарал тавьдуг вэ. Гэрийн ажилд туслах хүмүүс бий юу?
-Хүү минь ирчихсэн. Гэрийн ажилд туслах хүн хэрэгтэй байгаа ч олж авч чадахгүй л байна. Миний эгч, түүний хүүхдүүд надад их тусалж, халамжилдаг. Найз хүүхнүүд маань Наад хурлаа боль, ямар удаан суудаг юм бэ. Гимнастикийн цаг болчихлоо гэдэг юм.

-Ингэхэд Таны найз нөхдийн хүрээлэлд ямар хүмүүс байдаг юм бэ?
-Петровис-ийн Оюунгэрэл, их өөдрөг тэмүүлэлтэй эмэгтэй. Эмзүйн салбарт ч олон найзууд минь бий.

-Дуу хөгжим, наргиан цэнгээнд хэр ойр вэ. Хааяа найзуудтайгаа вино шимж, ярьж суухаас татгалздаггүй биз?
-Сайхан дуу сонсох дуртай. Тэр тусмаа ардын дуудд. Бас ардын дуу шиг болчихсон зохиолын дууны үгийг миний үеийнхэн бараг бүгдийг нь цээжээр мэднэ дээ. Завхан руу явах болгондоо, хөдөөгийн тэр сайхныг харж явах замдаа ямар нэгэн шинэ дуу сурах зорилготой. Завхан нутгийн олон ДУУ сурсан. Ардын жүжигчин Н.Жанцанноров бид хоёр оюутан цагийн найзууд. Түүний Чамайг би хайрлан дуулмаар байна дууг сурах ёстой. Дутуу сурчихаад байгаа.

ТЭМЭЭН ПОЛОГООР НУТАГТАА ЗОРЧСОН

-Завхан нутгийн бэр алтан нутгаараа хэр аялж байна. Төрсөн нутагтаа очиж амждаг уу?
-Очилгүй яахав. Миний сонгогчид тэнд байгаа юм чинь. Төрсөн нутагтаа тэмээн пологоор очсон. Дорноговь маань Их Хутагт Данзанравжаагийн нутаг болохоор түүх, шашны зан үйлтэй танилцахаар Хамрын хийд, Шамбалын орон гэж тодроод байгаа тэр газраар явлаа.

-Шамбалын орон гэж ямар учиртай газар, хаана нь байдаг юм бэ?
-Сайншанд хотоос урагшаа 30 гаруй километрийн зайд байдаг. Дээд оюун ухаан онцгой төвлөрсөн газар бололтой. Жил бүрийн цагаан сарын шинийн 15-аас өмнө очиж бүх л сайн сайхны төлөө залбирч мөргөдөг юм. Цайны дээжээ өргөнө. Шинийн найман, арван таванд чадвал мацаг барьчихдаг. Нэг их шүтлэгтэй биш ч гэсэн уламжлалт зан үйлийг хүндэтгэдэг.

-Олон улсын эмэгтэй парламентчидын зохицуулах хорооны гишүүний хувьд гадаадын эмэгтэй улстөрчидтэй дотно нөхөрлөдөг байх?
-Тиим ээ. Энэ хороонд 14 орны эмэгтэй улстөрчид багтдаг. Канад, Мексик, ОХУ, Германы улстөрч бүсгүйчүүдтэй нөхөрлөж байгаа. Зарим нь бүр хоёр бөхтэй тэмээ үзээгүй байх нь ч бий. Би зав гаргаж, манай нутагт ирээч. Хамт тэмээгээр аялая гэдэг юм. Сая Бундестагийн гишүүн хоёр эмэгтэй ирсэн. Их боловсролтой сайхан эмэгтэйчүүд. Тэд дахин Монголд ирнэ, сайхан амаръя. Чи бидэнд их сайхан санаа хэллээ . гээд баярлаж байсан.

-Парламентад эмэгтэй гишүүдийн суудлыг нэмэх талаар хэлэлцэж байгаа. Таны бодол?
-Үнэхээр цөөн байгаа. Сая би Олон улсын парламентын хуралд оролцлоо. Эмэгтэй парлатментчын тоог бусад улсуудтай харьцуулахад манай улс 141 орноос 111-д байна. Манайхаас хойш лалын шашинт орнууд явж байх жишээтэй.

МОЛОР ЭРДЭНИЙН ЦУГЛУУЛГАТАЙ

-Манай охид бүсгүйчүүд ч гэсэн улстөрд хүчээ сорьж, шийдвэр гаргах . төвшинд ажиллахыг хүсч, зорьж байгаа байх. Тэдэнд хандаж Та юу зөвлөх вэ?
-Аливаа асуудалд бодолтой, нухацтай ханддаг байх хэрэгтэй. Эмэгтэй хүн, эх хүн гэдгээ ухамсарлаж, нийгмийн уур амьсгалыг зөөлрүүлэх талаас нь зөв гарцыг олж харж чаддаг байх нь зүйтэй. Түүнээс биш чанга хашгирснаараа, шоудсанаараа улс төрч болдоггүй.

-УИХ дахь эмэгтэй гишүүдээсээ хэнтэй нь ойр дотно нөхөрлөдөг вэ. Асуудал шийдвэрлэхэд хэр нийцтэй, санал нэгтэй байдаг бол?
-С.Оюун гишүүний ажлын өрөө манай хөрш. Т.Ганди гишүүн бид хоёр миний сонгогдсон хоёр парламентад хамт ажиллаж байгаа болохоор амархан ойлголцож, бие биенээ дэмждэг. Мөнхтуяа. Арвин гишүүн нартай ч хамтарч ажиллахад ойлголцож, хамтарч ажиллаж чаддаг. Бидний эцсийн зорилго нэг байх учиртай. Энд үл ойлголцох ямар ч асуудал байхгүй болов уу.

-Эмэгтэй хүнд байгалаас заяасан уян хатан чанар улс төрд, шийдвэр гаргахад хэрхэн нөлөөлдөг вэ. Бас хэт уяраад байж болохгүй, голч шийдвэр гаргаж чаддаг байх ёстой. Тухайлбал өлсөж ядраад төрийн ордны өмнө жагсаж байгаа хөгшчүүдийг хараад юу бодогдож байх юм бэ?
-Үнэхээр цалин тэтгэвэр бага, зах зээлийн нийгэмд яагаад ч хүрэлцэхгүй байгаа нь завхан ахмадууд төдийгүй төсвийн ажилтнууд, малчдын амьдралаас харагдаж байна. Нэмэх шаардлагатай. Овсгоотой, хөдөлмөрч хүмүүс яаж ийгээд болгоод байгаа. Хөдөлмөрийн насны боловч залхуу, арчаагүй залуус бүр хүнд амьдарч байна. Тэгэхээр ахмадуудыг бол арчаатай байхгүй яасан юм бэ гэж хэлэх арга байхгүй. Төрдөө зүтгэж, хийдгээ хийсэн, авах юмаа л авах гэж байгаа улс. Тэдэнд өгөх тэтгэврийг хангалттай нэмэх ёстой. Ордон тойрч горооллоо гэж хэлүүлж буй энэ хүмүүсийг харж байхад миний эгчтэй, ээжтэй адилхан санагдаж, би ч гэсэн тэдний насан дээр ингээд явбал ямар хэцүү бол оо гэж боддог. Тэр ч үүднээс төсвийн байнгын хороо, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүний хувьд тэтгэврийг нэмэх талаар санал нэгтэй, түүний төлөө ажиллаж байна.

-Танд үндэсний хувцас сайхан зохидог. Тусгай оёдолчинтой юу ?
-Хөдөө явахад дээл өмсөхөд биед эвтэй байдаг. Олон дээлтэй болсон. Гэхдээ мэдээж европ хувцас зонхилдог. Ичинхорлоо гэдэг эгч миний дээлийг урладаг. Чадвартай, уран хүн бий.

-Гоо сайхан, үнэт эдлэлд хэрхэн ханддаг вэ?
-Хааяа гоо сайханд очдог. Бараг амждаггүй, өөрөө л зохицуулдаг. Эрдэнийн чулуунаас надад ээлтэй нь молор. Ер нь эрдэнийн чулууны цуглуулгатай.

НАЙЗУУДАА ТУЯАГИЙН БУУЗ-ААР ДАЙЛДАГ

-Та болон танай гэр бүлийг хүмүүс чинээлэг баянд тооцдог.
Тиймээс тусламж гупх нвдал их байдаг байх. Хэр олон хүнд тус хүргэв?
-Зүгээр нэг хүнд бус нэг хэсэг хүний амьдралд тус хүргэхийг боддог. Зөвхөн талийгаачийн маань байгуулсан Монгол-21 сангаас ивээн тэтгэж, бүх сумдад хараа хамгаалах кабинет байгуулсан. Үүнд 60-аад сая төгрөг зарцуулсан. Энэ мэтээр олон хүнд хүртээмжтэй, дорвитой зүйлд бололцооны хэрээр туслах юмсан гэж хичээдэг. Таних танихгүй хүмүүс хувиараа мөнгө гуйх явдал ч байдаг.

-Та мөнгөнд хэрхэн ханддаг вэ. Дэлгүүрээр худалдаа наймаа хийж явдаг уу?
-Үрэлгэн биш. Мөнгө хүнд амархан олддоггүй шүү дээ. Дэлгүүр гэвэл Меркури захаас ногоо авдаг. Жолоочтойгоо яваад цагаан идээ, хүнсний ногоогоо гялс цуглуулаад гардаг. Хүнд захиад явуулахаар санаанд таарахгүй, өөрөө сонгож авмаар санагдаад байдаг юм.

-Туяа гишүүн гэрийн эзэгтэй байх хугацаандаа зочноо ямар хоолоор дайлдаг бол?
-Ямар ч гоё хоолыг хийж болмоор санагддаг юм. Цаг л хэрэгтэй байдаг. Талийгаач болон хүүхдүүд маань ээжийн хоол сайхан л гэдэг байсан. Жунзтай шэл, блинчик гээд л гарын хоолны маань нэр төрөл олон шүү. Найзууд маань миний өвөрмөц амттай буузанд дуртай. Бүр Туяагийн бууз гээд нэрлэчихсэн.

-Ер нь гэрийн ажилд хэр вэ?
-Намайг хааяа хоолоо хийж, шалаа угааж байхыг хараад бусад хүмүүс гайхаж, дуу алддаг. Би ямар өөр ертөнцөөс ирсэн биш дээ. Монгол эмэгтэйчүүдийн адил хийх ажлаа хийлгүй яахав. Хүмүус бодохдоо намайг хувцсаа ч угааж чаддаггүй гэж боддог юм болов уу. Багаасаа оёх, нэхэх дуртай, өөрийгөө төдийгүй найз нөхдөө өргэн өмд оёж өгч гоёдог байсан. Одоо бол өөрт таалагдсан хувцасны загварыг өөрөө л зурж оёулдаг. Зав гарвал өөрөө оёно. Хэчнээн яарч сандарсан таалагдаагүй хувцсаа санд мэнд сонгож, худалдаж авахгүй шүү дээ.

У.ОРГИЛМАА
(өнөөдрийн монгол 2005-11-04 130)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button