Р.Содхүү Яагаад Оюу толгой хувьцаат компани байгуулж болохгүй гэж

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Р.Содхүүтэй уулзаж ярилцлаа.

-Монголын хөрөнгийн бирж өнөөдрийг хүртэл нэг их олигтой хөгжсөнгүй. Үүний бурууг удирдаж ирсэн хүмүүстэй нь холбодог. Зөвүү?
-Ерөөс ямарваа юм тайлбарлагдахаараа зэрэг удирдлагатайгаа холбогддог. Тэр нь ч зөв юм. Гэхдээ удирдлага гэдгийн цаана олон хүчин зүйл бий. Би урьд байсан нөхдүүдээ өмөөрөх ёстой. Тэднийг муу хэлэх үндэс байхгүй ээ.

-Гэхдээ хөрөнгийн зах зээлийг хангалттаи хөгжүүлж чадаагүинх нь төлөө зэм өгөх хэрэгтэй биш үү?
-Муу хэлэх биш, шударга дүгнэлтийг өгч бол болно. Өнгөрсөн хугацаанд нэг их олигтой явж ирсэнгүй гэдэгт удирдлагаас нь буруу хайж, зэм өгөхөөсөө илүү тэднийг ойлгож болох нэг шалтгаан байдаг. Бодит нөхцөл нь ямар ч сайн удирдагчийг юм хийлгэхгүй хэмжээнд байсан. Өөрөөр хэлбэл, төрийн бодлого нь анхнаасаа буруу гарчихсан. 15 жилийн өмнө хөрөнгийн зах зээлийг сонгодог утгаар нь хөгжүүлэх агуулгаар нь эхлүүлсэн бол өнөөдөр удирдагч бид хариуцлага хүлээхэд бэлэн байна.

-Төрийи бодлого нь анх яаж гарсан гэж вэ?
-Зөвхнн хувьчлалын зориулалттайгаар хөрөнгийн зах зээлийг эхлүүлсэн. Социализмын үед нэгэнт баигуулагдчихсан үйлдвэруудийг байгуулагдах гэж байгаа утгаар нь хувьцаа болгоод тараачихсан. Зорилго нь ердөө л тэр байсан болохоор зохиомол байхгүй юу. Зохиомол улс төрийн бодлого, зохиомол эдийн засгийн үйл явц, зохиомол нийгмийн сэтэхүй чинь яаж тэр удирдагчийг авч явах юм бэ. Ямарваа нэгэн хүнд буруу тохох гэдэг нь өөрөө зовлонтой. Манайхан буруутай хүнийг олчихоор л уначихсан ажил нь сэргэчих юм шиг бодох юм.

-Одоо тэгвэл Хөрөнгийн бмржийн ажил сэргэх янз байна уу?
-Жаахан сэргэлтийн шинж руүгээ орж байна. Хүрдээр бол зуураад зогчихсон байснаа тун аажуухан эргэж байгаа, одоо.

-Тиим гэж үү? Хүмүүсийн хувьд Хөрөнгийн бирж гэх байгууллага чухам юу хийдэг нь тодорхойгүй хэвээрээ л байх шиг?
-Сэргэж байгаа. Хамгийн гол нь бид яах ёстойгоо олж авсан. Ерөнхий, тодорхой гэж философийн категори байдаг. Ерөнхийгөө олоогүй байхад тодорхойгоор юм хийнэ гэж байхгүй. Тодорхой дотор байж байгаа амьтан ерөөсөө харанхуй дотор л байж байгаа амьтан. Тэмтрээд л яваад байх боловч юмаа олохгүй. Харин ерөнхий нь гараад ирвэл тэр харанхуйд гэрэл асч байгаа юм.

-Тэгээд тэр ерөнхий тань юу юм бэ, түүнийгээ олсон юм уу?
-Төрийн бодлого. Монголын хөрөнгийн зах зээлийг зохицуулдаг төрийн захир-гааны бүх байгууллага өнөөдөр хувьчлалд цэг тавиад, сонгодог утгаар нь хөгжүүлэх бодлогыг боловсруулах. Бид Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх төрийн бодлогын төслийг УИХ-д өргэн барьсан. Хамгийн түрүүнд энэ бодлого батлагдаасай.

-Хөрөнгийн зах зээлийг сонгодог утгаар нь хөгжүүлэхэд төрийн ямар бодлого дутагдаад байгаа юм бэ?
-Өнгөрсөн хугацаанд унэт цаасны арилжаагаар дамжуулж, хувьчлал хийх л зориулалтаар хөрөнгийн зах зээл, үнэт цаасны арилжаа хөгжиж ирлээ. Одоо тэгвэл үнэт цаасны арилжааг хувьчлалын арга хэлбэр болсон талаас нь холдуулах ёстой. Юун түрүүнд хувьчлалын ажилд хөрөнгийн зах зээлийн нэрийн өмнөөс цэг тавих ажил бий. Хувьчлалын үйл явц нь Монголын өмчийн харилцааг өөрчилсөн сайн зүйл боловч хоёр айхтар муу зуршлыг бий болгосон. Төр засаг нь социализмын үед бий болсон үйлдвэр, аж ахуйн нэгжийг үнэгүй өгье гэж, нөгөө талд нь хувьцаа эзэмшигч иргэд нь үнэгүй авъя гэж. Үнэгүй юм бүхэн үнэгүй, үнэтэй юм бүхэн амьтай байдаг нь зах зээлийн зарчим. Тиим учраас үнэгүй хувьцаа эзэмшигч буюу хөрөнгө оруулагч нэрийг авсан иргэд маань хариуцлагагүй хувьцаа эзэмшигчид болсон. Тиймд тэднийг хариуцлагатай болгох, хувьцааг нь баталгаажуулах, тэдний ногдол ашиг авах, хувьцаат компанитай нь холбож өгөх улсын үзлэгийг явуулж байгаа.

-Хувьцааг баталгаажуулах гэснээс, хувьцаа эзэмшдэг хэрнээ ногдол ашгаа аваагүй яваа иргэд манайд их бий. Энэ үзлэгийн үеэр иргэдийн тэр мөнгийг нөхөж олгох уу?
-Харилцах дансанд нь орчихсон ногдол ашгийг мэдээгүй яваа хувьцаа эзэмшигчид олон байна. Тэдний хувьд мөнгийг нь өгч болох эх үүсвэр бол байж байгаа. Харин 1996-1998 онд Монголын хөрөнгийн бирж, Төлбөр тооцоо, хадгаламжийн төвийн удирдлагуудын хариуцлагагүйгээс хувьцаа эзэмпшгчдийн алдагдсан мөнгийг эргүүлж олгох талаар Засгийн газар, холбогдох байгууллагууд ажиллаж байна. Үзлэгийн хугацаанд шийдэж өгөх байх гэж найдаж байгаа.

-Үзлэг хэзээ дуусах билээ?
-Он дуустал үргэлжилнэ.

-Он дуусахаас өмнө тэр алдагдсан мөнгийг олгох нь гэж ойлгочихож болох уу. Ингэхээр хэдий хэмжээний мөнгө алдагдсан юм бол?
-Тэрбум гаруй төгрөг. Засгийн газраас 300 гаруй сая төгрөгийг нь өгөөд барагдуулчихсан. Одоо 650-иад сая төгрөгний асуудал үлдсэн байгаа. Он дуусахаас өмнө Хөрөнгийн бирж, Төлбөр тооцоо, хадгаламжийн газарт байгаа гомдолтой иргэдийн хохирлыг барагдуулаад, нэг мөр цэгцэлчих болов уу гэж найдаж л байна. Тэгвэл хөрөнгийн зах зээлд их том юм болно. Ард иргэдийн дунд итгэл найдвар үүснэ.

-Хувьцаа эзэмшигчдийн тэр мөнгө ямар учраас алдагдчихсан юм бэ?
-Бизнес, Төв Ази гэж хоёр банк дампуурснаас болсон. Тэр үеийн Төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн газар, Монголын хөрөнгийн биржийн хариуцлагагүй удирдлагууд хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг болон хувьцаа худалдаж авсан мөнгийг тэр хоёр банкинд өгчихсөн юм билээ. Гэтэл тэр банкууд нь дампуурчихсан. Зохион байгуулалттайгаар дампуурсан гэж би хэлж чадахгүй ч хууль, хяналтын байгууллагаар шалгагдаад зөв шударга шийдвэр гаргаагүй л юм билээ. Гэм буруутай хүмүүс нь одоо ямар ч хариуцлага хүлээгээгүй явж л байна.

-Гэм буруутай атлаа зүгээр явж байгаа тэдгээр хүмүүсийг та нэрлэж чадах уу?
-Өнөөдөр шүүхэд татагдаад, барьж цагдаагүй байгаа хүнийг би Тэр, энэ гэж хэлээд яахав. Тэр үеийн захирлууд, санхүүгийн менежерүүд нь бүгд л байна. Санхүүг барьж байсан хүмүүс нь байгаа нөхцөлд асуудлыг дахин сөхөөд тавих юм бол хууль хяналтын байгууллага шалгах л ёстой гэж би үздэг.

-Монголд хөрөнгийн зах зээл хөгжихөд одооны хууль, эрх зүйн орчин бас ч тиим таатай биш байна гэдэгтэй санал нийлдэг үү?
-Хууль нь байгаа шүү дээ. Манай хууль үнэндээ сонгодог утгаараа гарсан.
Түүнийгээ харин хэрэгжүүлэхгүй байна. Хуулийн өгүүлбэр буруу байна гэдгээсээ илүү манай нөхцөлд тохирч байна уу, тохирч байгаа бол яагаад хэрэгжихгуй байна гэдэг чухал. Засгийн газрын гишүуд, УИХ-ын гишүүд, санхүүгийн зах зээлийг зохицуулах үүрэг хүлээсэн улсууд маань шилжилтээсээ салаагүй байгаа нөхцөлд яаж шинэ зах зээлийн тухай, тэр тусмаа түүний хөгжлийн тухай ярьж болох юм бэ. Тиймээс одоо бид хуулийг нь өөрчлөх үү, үнэт цаасны хороонд ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэлзүйг өөрчлөх үү. Эсвэл хүмүүсийг нь солих уу. Төрийн өмчийн хороо гэдэг байгууллага хувьчлахын төлөө л байгуулагдчихсан мэт үйл ажиллагаа явуулж байна. Талийгаач Л.Энэбишийн толгойлж байсан өмч хувьчлалын комиссоос ялгарах юмгүй байгууллага болчихсон. Юм л зардаг, өөр юу хийж байгаа юм.

-Хувьчлал явуулах нь тэр байгууллагын үүрэг шүү дээ?
-Өөр олон үүрэг бий шүү дээ. Төрийн өмчийг арвижуулах, ашиг орлогтой төрийн өмчийг бий болгох, төрийн өмч оролцсон буюу төрийн өмчтэй компаниудыг менежментийг сайжруулах, тэдэнд туслах гэх мэтийн зөндөө үүрэгтэй. Ганцхан хувьчлахаа л их сайн мэдэж байна.

-Та үүгээрээ яг юу гэж хэлэх гээд байна вэ?
-Зохион байгуулалтын хүрээ нь хувьчлалын шинж чанартай болчихоод байхад хөрөнгийн зах зээл хөгжих боломж яаж байх юм бэ. Үнэт цаасны хороо нь нэг хүнд хувьцаа төвлөрүүлэх тогтоол гаргаад, хар арилжааг зохион байгуулж байна шүү дээ. Хэчнээн сайхан хууль гараад, ийм тогтолцоо, ийм зохион байгуулалттай байгаа орчинд хэрэгжихгүй. Эдийн засгийн байнгын хороо, Засгийн газар, Сангийн яам бүгдээрээ л ийм байгаа. Нуугаад байх юмгүй. Үүнийг хэллээ гээд намайг буруутгах үндэс байхгүй.

-Тогтолцоо, зохион байгуулалт гэдгийг би сайн ойлгож өгөхгүй байна л даа. Төрийн өмчийн хороо томоохон объектуудыг хувьчлах үүргийг өөртөө авчихсан. Өөрөөр хэлбэл, Хөрөнгийн биржийн хийх юмыг өмнөөс нь булааж хийгээд байгаа мэт дүр зураг харагддаг. Энэ мэт эрх, үүргийн хуваарилалтыг л хэлж байна уу, та?
-Та их зөв хэлж байна, зөв олж харж. Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуулинд Төрийн өмчийн хороо хувьчлагдах хувьцаат компаниудын хувьцааг зарж болно гэсэн заалт байдаг. Ийм бүдүүлэг заалт дэлхий дээр байхгүй. Манайд л бий. Байх байхдаа Үнэт цаасны хууль, Компанийн хуультайгаа зөрчилдөөд байж байдаг. Тэгэхээр наад шүүмжлэл чинь их зөв гардаг.

-Зүй нь…?
-Төрийн өмчийн хороо хувьчлах объектынхоо хувьцааг Хөрөнгийн биржээр арилждаг байх ёстой. Төрийн өмчийн хороон дээр арилжихаар зэрэг хамгийн аюултай нь дандаа субъектив нөлөө ордог. Бараг эхнээсээ тохирчихсон гээд л хэл ам тасардаггүй биз дээ. Хамгийн гол нь Төрийн өмчийн хороо арилжаа зохион байгуулахдаа бөөнөөр нь дугтуйлаад, гадаадынханд өгчихөж байна. Яс юман дээр хууль бус бирж байхгүй юу, Төрийн өмчийн хороо чинь. Олон улсын тавцанд хувьцаа гэгчийн нэр хүндийг унагаж, гадныханд элэг доог болж байна шүү дээ.

-Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Монголын баялгийн дийлэнх хувийг ашиглаж байна. Тэндээс монголчууд хувьцаа эзэмших замаар баялгаасаа хувь хүртэж болдоггүй юм болов уу?
-Өнөөдөр бид гадаадын халаасандаа мөнгөтэй хүнийг, өндэр хөгжилтэй орныг хөрөнгө оруулагч гэж томъёолоод байна. Энэ томъёолол буруу. Жинхэнэ эдийн засгийн томъёолол нь өндэр ашиг орлоготой үйлдвэрийг бий болгож байгуулахад оролцох бүх санхүүжилтыг үнэт цаас буюу хувьцаа гарган арилжсанаар бий болгохыг хэлдэг. Тэр хувьцааг нь худалдаж авсан хүн бүр хөрөнгө оруулагч. Гэтэл хөрөнгө оруулагч гэж одооны бидний нэрлээд байгаа гадаадын хүмүүс чинь юун Монголд хөрөнгө оруулах! Өөрөө ашиг олох зорилгоор алт, зэс, төмөр олборлож байгаа улс яаж манайд хөрөнгө оруулсан байх юм бэ.

-Монголчууд томоохон орд газруудынхаа хувьцааг эзэмших боломж байгаа юу? Тухайлбал, Айвенхоу майнз-ийн хувьцааг бид өөрсдөө худалдаж авч болох уу?
-Тиим боломж байхаас гадна өөр ямар ч боломж байхгүй. Бидэнд одоо юу үлдсэн юм бэ, ашигт малтмал л үлдсэн. Хүний өмнө гаргаад тавих өөр юу байгаа юм. Тиймээс ашигт малтмалаа бусдад ашиглуулсаар байгаад өөрсдөө ядуурч дууссан бусад орны гашуун туршлагыг бид давтмааргүй байна шүү дээ.

-Чухам яаж үүнийг хийх вэ?
-Манай улсын ашигт малтмалыг ашиглахаар орж ирж байгаа гадаадынханд хөрөнгө оруулалтаа ил хийхийг шаардах хэрэгтэй. Монголын ямар ордыг барьцаалсан байна, түүгээрээ баталгаа гаргаж, Монгол Улсад хувьцаа гаргаж зардаг болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хувьцаат компанийг байгуул, хувьцааг нь Монголын хөрөнгийн биржээр арилжаал гэж тулгах л хэрэгтэй байхгүй юу. Тэгж байж сая хөрөнгө оруулалт болно. Түүнээс гадаадынхан мөнгө хармаалж ирснийг нь бид мэдэх үү. Хэний мөнгө юм, тэр нь. Манай хөрөнгийг барьцаалж, гадаадын хөрөнгийн биржүүд дээр хувьцаа гаргаж зараад, тэндээс олсон мөнгийг Би Монголд хөрөнгө оруулах гэж байна гээд хээв нэг бариад ирж байгаа юм. Тиим хүмүүсийг бид хөрөнгө оруулагч гэж үзэх юм уу. Үнэндээ монголчуудыг доромжилж байна шүү дээ. Хүн төрөлхтөний олсон 400 жилийн түүхтэй хөрөнгийн зах зээлийн бодит мэн чанарыг монголчууд мэдэхгүй гэж даапаалж байна.
Тиймд бидний юмаар олж ирсэн мөнгөөр хөрөнгө оруулагч нэрийг зүүгээд байгаа тэр этгээдүүдийн үгэнд орж, татвараа битгий бууруулаарай. Таатай нөхцөл гэж юуг хэлж байгаагаа сайн, бодоорой гэж Монголынхоо төр засгийнханд би хэлье.

-Таны хэлж буй үгс үнэхээр боломжтой гэж үү? Монголчуудын дундаас тэр хувьцааг нь худалдаж авч чадах хөрөнгө оруулагч хэд гарах бол гэдэг бас эргэлзээтэйеэ?
-Монголчууд хувьцаа авна шүү дээ. Манай улсад хөрөнгө оруулж буй компаниудын хувьцаа гадаадын биржүүд дээр найман ам.доллар 92 центийң үнэтэй л зарагддаг юм билээ. 10 мянган төгрөгийн үнэтэй хувьцааг монголчууд авч чадна ш дээ.

-Хөрөнгө оруулагч гадаадын компаниуд үүнийг зөвшөөрөх болов уу? Жишээ нь Айвенхоу майнз…?
-Монголын компанийн хуулийн дагуу хувьцаат компани байгуулж, Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэн хувьцаа зарлаж, тэр хувьцааг худалдаж аваад хөрөнгө оруулалтаа хийгээрэй гэж хэлэх ёстой байхгүй юу. Торонтогийн бирж, Нью-Иоркийн бирж дээрээс Айвенхоу майнз-ийн хувьцааг худалдаж аваад байгаа хүмүүс ямар юманд итгэл үзүүлж байгааг мэдэж байгаа юу, та? Монголд байгаа Оюу толгойн ордоос ашиг хүртэх гэж л мөнгөө хувьцаанд зарж байгаа юм, тэд. Тэгвэл яагаад Монгол Улс Оюу толгой гэж хувьцаат компанийг байгуулж болдоггүй юм. Монголд маш их ашиг орлоготой компанийн хувьцаа зарлагдлаа гэхэд дэлхийн ашиг булан бүрээс хөрөнгө оруулагчид өөрсдөө ирж, тэр хувьцааг чинь худалдаад авна.
Яагаад Фридланд Айвенхоу майнз-ийн хувьцааг зөвхөн Канадад аваачиж зарж байна? Яагаад гэвэл канадчуудад эндээс ашиг оруулах гэж байна, Канадын хөрөнгөт-нүүдийг улам баяжуулах гэж байна. Фридландын зөв шүү дээ. Яагаад бид түунийг нь ойлгож, тэднээс өрсөж болохгүй гэж. Ганцхан Айвенхоу майнз биш ээ. Алт олборлож байгаа бүх компаниуд том жижиг гэлтгүй бүгдээрээ Монголд хувьцаат компани байгуулах ёстой. Монголын төр ч бас хувьцаанаас нь худалдаж ав. Социализмын үед Эрдэнэт гэдэг том үйлдвэрийн 51 хувийг Монгол Улс авч чадсаны хүчинд түүгээр өнөөдрийг хүртэл улсын төсвийн дөрөвний нэгийг бүрдүүлж ирлээ. Түүн шиг Төрийн өмчийн хороо нь, Засгийн газар нь, Улсын их хурал нь үунийг хийгээч ээ.

-Үүнийг үнэхээр хийх боломжтой юм бол төр засгийнхан маань яагаад хийхгүй байгаа юм бол оо?
-Сэтгэл дутаж байгаа байхгүй юу. Төр, эдийн засгийн том албан тушаалуудыг бид сэтгэлтэй хүнд л өгөх ёстой. Ер нь төрийн албан тушаалыг мөнгөтэй хүнээр хэмжих нь тухайн орны хувь заяаг харлуулж байгаа гунигтай зүйл.

-Та төрийн түшээ байсан хүн. Тэр өндөрлөгөө санагалзах, эргээд тэнд очих зорилго, сэтгэлзүйн бэлтгэл танд байдаг уу?
– Би УИХ-д байхдаа санхүүгийн гол гол хуулиудыг батлалцсан. Тэгж хүрч ирээд, баталсан хуулиа хэрэгжүүлэх түүхэн үед энэ албыг хашиж байна л даа. Юу ч гэх юм дээ, оюутнуудын хувьд лекц сонсож сонсож, доктор хүн докторын диссертаци хиичихээд түүнийгээ хэрэгжүүлэх гэж байгаатай адил байр суурин дээр байна.

-Та УИХ-д байхдаа ажиллах орчноо л бүрдүүлж байсан гэж үү?
-Зарим нь хэлдэг юм л даа. Чи хуулиудаа хиичихээд өөрөө хүрээд ирлээ гэж. Нэг ёсондоо хөеөгөө бэлдээд ирсэн оготно аятай хүн болоод сууж байна л даа. Тэгээд би ингэж боддог юм аа. Хөрөнгийн зах зээл, санхүүгийн сектор, манай төр надаас юм харж байгаа болов уу гэж. Та одоо өөрөө тэнд очоод, баталсан хуулиа шалгаад ир гээд явуулсан юм шиг. Энэ агуулгаар л би ажиллаж байгаа. Тиймээс би энэ ажлаа ямар ч байсан 2008 он хүртэл нэр төртэй гүйцэтгэж, төр надаас хүлээж байгаа болов уу гэсэн тэр юмаа л гүйцэлдүүлнэ. Эргэж төрд орох бол энэ асар том бодлогын дэргэд ялихгүй бага зүйл.

Д.ДАМДИНЖАВ
(өнөөдрийн монгол 2005-11-04 130)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button