ЭХ ОРНООРОО БАХАРХАХ АРИУН ДАГШИН ГАЗАР

Харамсалтай нь ингэж зөвхөн язгууртнуудыг оршуулах ба боол зарц нарыг нь алаад хажууд нь харгалзуулахаар хамт булдаг бүдүүлэг заншил бас байжээ. Ийм оршуулга үйлдсэн газрын хөрсөн дээр чулуун хорго засна. Үүнийг хиргисүүр гэдэг, энэ нь хиргис хүүр гэсэн үг аж. Өнөөгийн Монголын нутагт Х дугаар зууны үед нэг хэсэг хиргисүүд ноёрхож байснаас энэ үг гарсан бололтой. Хяргас буюу мөн л хиргис гэсэн утгатай нуур ч бий.
ХҮI дугаар зууны төвдийн шарын шашин хүчтэй нэвтэрч улмаар ноёлох ганц шашин болжээ. Шашин орж ирэхтэй хавсран янз бүрийн зан заншил, эд өлгий, дэглэм журам, ёслол давхар нэвтэрсний нэг нь оршуулга юм. Төвдүүд талийгчийн цогцсыг хутга сүхээр тасчин жижиглээд тэнд нэн элбэг байдаг тас шувуунд хаяж өгдөг юм байна. Энэ бүдүүлэг ёслол өдгөө ч үргэлжилсээр байгаа бөгөөд байсхийгээд л энд тэндэхийн зурагтаар сонирхуулж харуулдаг. Монголчууд арай ч талийгчийг тасар татчихсангүй, талд элбэг байдаг чононд идүүлэх зорилгоор ил тавьдаг болжээ. Энэ заншил үндсэндээ 40-50-иад оныг хүртэл үргэлжилсэн.
ХХ зуунд Өрнийн соёл иргэншил дэлхий нийтэд ноёрхох болсны хэрээр зан заншил нь мөн түрэн орж иржээ. Энэ нь Монгол орныг ч 1910-аад оноос дайрч улмаар 1950-аад оноос хойш олон элемент бүрэн өөриймсжээ. Оршуулах ёс ч адил. Эртнээс европчууд хар өнгөөр гашуудлаа бэлэгддэг байв. 1919 онд Зөвлөлт Оросын зүтгэлтэн Свердлов алуурчны суманд өртөхөд нүсэр гашуудал зарласан байна. Хувьсгалчид тэр үед бугалган дээрээ улаан тууз боож явдаг байсан ба гашуудал болж буйг илтгэн улаан дээрээ нэмж хар тууз боосон байна. Үүнээс хойш зөвлөлтүүд сүүлд хятадууд намын гишүүн нас барахад улаан дээр хараар зураас хийсэн тэмдэглэгээгээр гашуудлаа илэрхийлдэг болов. Харин энэ нь монголд ерөөсөө гашуудлын билэгдэл болон хувирчээ. Болохгүй ч юм байхгүй л дээ, зан заншил үндэстнээс үндэстэнд шилждэг, заавал гарал үүслээр нь өөлж байх шаардлагагүй юм.
Эрт дээр үеэс үндэстэн болгон хаан, язгууртныг өөр өөрийнхөөрөө бунхалдаг байлаа. Египтийн пирамид, Хятадын Сиан хотын бунхан гээд жишээ дэндүү олон. Харин Францын хувьсгалаас хойш бунханд нэлээд ардчилсан хэлбэр орж ирснээс гадна Төрийг хүндэтгэсэн эх оронч шинж буй болж эхэлжээ. Өдгөө жишээ нь дэлхийн олон орны нийслэлд нэр нь үл мэдэгдэх баатрын бунхан байдаг. Эх орнынхоо төлөө амиа өргөсөн боловч хэн болох нь түүхэнд үлдэлгүй хоцорсон эгэл жирийн баатруудыг хүндэтгэж буй нь тэр. Үүнээс гадна Төр улсынхаа төлөө зүтгэж онцгой гавъяа байгуулсан зүтгэлтнүүд, нийгмийн амьдралд нөлөө үзүүлсэн шинжлэх ухаан, урлаг соёлын нийтээр мэдэх алдартнуудыг тусгайлан оршуулж бунхалдаг болжээ. Москвагийн Ново Девичийн оршуулгын газар, Вашингтоны Арлингтон, Лондонгийн Хайгэйт зэрэг нь дэлхий нийтээр мэдэх том нь болохоос орон болгон өөр өөрийн үндэсний баатар, нэр алдартнаа хүндэтгэн тусад нь оршуулгын газар нээж бунхлан түүнээ нийтээр очиж үзэн хүндэтгэл үзүүлэх ариун тагшин газар болгосон байдаг аж. Ийм газруудаас нэлээд хэл аманд ордог нь Токиогийн Ясунари оршуулгын газар юм. Тэнд дэлхийн II дайны цэргийн гэмт хэрэгтнүүдийг бас оршуулчихсан учраас дайнд өртөж явсан хөрш орнууд нь Ясунариг Японы милитаризмын бэлэг тэмдэг мэтээр мушгидаг. Уг нь тэнд үе үеийн алдарт япончуудын шарил бунхан л байдаг л даа. Энд Японы Ерөнхий сайд очих юм бол хөрш орнууд нь дуу дуугаа авалцан тэднийг милитаризмаа мэргээх санаархалтай хэмээн зэмэлдэг нэг ёсны бас нэг заншил буй болоод 50 жил болж байна.
Монголын Ново Девич, Арлингтон, Хайгэйт, Ясунари нь Алтан-өлгий болоод даруй наяад жил болж байна. Энэхүү удсан утгаараа Алтан-өлгий нь түүх дурсгал төдийгүй зан ёс үйлдэл болтлоо монголын болж өөриймшжээ. Харамсалтай нь нэр алдартныг хөдөөлүүлдэг л газар болохоос Төрөө хүндэтгэх, эх орныхоо түүхийг дурсах, гүнээ хүндэтгэл үзүүлэх эх оронч сэтгэл огшоох тагшин газар болж чадахгүй явсаар өдий хүрлээ. Тэр байтугай Төрөө байг гэхэд талийгчийг хүний гэдэг утгаар нь зориудаар гутаан доромжилж байсан хэргүүд ч мундахгүй гарсан. 1933 онд нас барсан Ерөнхий сайд Жигжиджавыг Алтан Өлгийд ёс төртэй оршуулсан боловч хойтон жил нь түүнийг Лхүмбийн хэргийн толгойлогч нарын нэгээр эчнээ тодруулаад шарил дээрх хөшөөг нь нурааж газрыг нь тэгшлэн тэр гэх тэмдэггүй болгож орхижээ.
Шинэ зуун гарч байж л, бараг зуугаад жилийн дараа Алтан –Өлгийг янзлан ариун дагшин газар, эх оронч сэтгэл төрүүлэх газар, түүхээ эргэн нэг дурсах газар, ард түмнийнхээ баатарлаг үйлсийг хүндэтгэх газар болгон өөрчилж буйг зурагтаар хараад ихэд талархан энэ өгүүллийг бичив.

БААБАР
(өдрийн сонин 2005-11-04 267)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button