Б.Батболд МОНГОЛЫН ГАЗАР НУТАГ харийн халдлагад өртсөнтэй агаар нэг болоод байна

Төв аймгийн Заамар сумын нутагт алт олборлож буй ОХУ-ын Алтан Дорнод Монгол компани тус сумын Хайлааст багийн Өгөөмөр тосгоны 500 гаруй өрхийг газраа чөлөөлж өгөхийг тулгаж байгаатай холбоотой шуугиан намдаагүй байна. Энэ хэрэг явдал олны анхаарлыг татаж бүр засаг захиргааны нэгж, шүүхдээ тулж улс төрийн хүчин, нам ч сонирхож эхлэв.
Монголын уламжлалын нэгдсэн нам (МУНН) энэ хэрэг явдлыг эсэргүүцсэн мэдэгдэл гаргаад байгаа билээ. Энэ талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батболд манай сурвалжлагчтай уулзаж ярилцлаа.

-Танай нам яагаад энэ асуудлаар оролдож эхлэв. Ээлжит улс төр үү? Эсвэл өөр зүйл байна уу?
-Та Монгол хүн, бид монголчууд. Монгол хүн Монгол газар шороондоо эзэн байх ёстой гэсэн үзлийг тулгуур суурь үзэл номлол болгодог намын хувьд бид үндсэн ажлаа хийж байна гэж ойлгох хэрэгтэй юм. Тэгээд ч алив төр улсын оршин тогтнодог газар нутаг, хүн ам гэсэн хоёр үндсэн суурь багана нь ганхаж эхлээд байхад үүнийг мэдсээр байж төр, түмэндээ сануулж хэлэхгүй байна гэдэг нь өөрөө Монголын эрх ашгаас урвасан хэрэг юм л даа.
Манайд байгаа судалгааг үндэслэн хэдэн тоо, баримт хэлэхэд Монголын газар нутгийн 42,7 хувь нь лиценз хэлбэрээр гадныхны мэдэлд байна. Үүн дээр газраа хувьчлан авсан иргэд Дондог, Дулмаагийн нэр дээр харийнханд газраа худалдсан байдаг. Мөн үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, шинээр барилга барьсан газруудыг үүн дээр нэмбэл энэ тоо ихээхэн өснө. Жишээ нь, зөвхөн нийслэлд гэхэд Ватиканы сүм, Чингис зочид буудлын өмнөх Христийн зэрэг сүм, Сөүл зочид буудал гэх мэтээр нэрлэвэл их олон. Нөгөө нь хүн амын өсөлт жилд 0,8 хувь болсон. Энэ маягаар явбал 2066 он гэхэд Монголын хүн ам 500 орчим мянга болохоор тооцоо судалгаа байна. Учир нь Монгол Улсын нийт хүн амын 75 хувь нь ойрын 25-30 жилийн дотор нөгөө ертөнцдөө буцна. Энэ нь Монгол үндэстэн байх уу, үгүй юу гэдэг асуудал ойрхон байгааг сануулж буй дохио юм. Энэ нь Ардын хувьсгалаас өмнөх үедээ эргэн очих байдалд хүрэх нь гэсэн үг. Дээрх байдлыг засаж залруулах бололцоо нөхцөл бүх юм уг нь Монголд бий. Үүнийг хийхийн тулд бид улс төрийн бүх хүчин, ард нийтээрээ хамтарч ажиллах ёстой. Үүнийг Монголын төр анхааралдаа авч төрийн нэг номерийн бодлого болгон хэрэгжүүлэх ёстой. Тэрнээс биш Мянганы зам, Цахим хөтөлбөр зэрэг бусад нь үүний дэргэд жижиг асуудал.

-Алтан Дорнод Монгол ХХК-тай холбоотой асуудлаар танай гаргасан мэдэгдлийн хувьд
-Монголын төр гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор тэдэнд таатай нөхцөл олгож, элгэмсэг хандаж байсан бодлогоо эргэн харах цаг нэгэнт болсныг олон хүн ярьж байгаа. Үүний тод илрэл нь Алтан Дорнод Монгол ХХК-тай холбоотой асуудал юм. Нөгөө найр тавьж байсан нөхдүүдийн нэг маань эх орондоо амьдарч буй монголчуудыг газар нутгаас нь хөөж, бүхэл бүтэн Монгол Улсын засаг захиргааны нэгж байрлаж буй газрыг лиценз нэрээр өөрийн мэдэлдээ авсны үр дүнд Монгол Улсын шүүхээр шийдвэр гаргуулаад засаг, төрийг нь дарамтлаж байгаа энэ үзэгдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, иргэдийн эрх, эрх чөлөө, Монголын төр, түүний тусгаар тогтнолд хандаж буй нэн шинэ хэлбэр гэж манай нам үзэж байгаа.
Ийм учир манай нам улс төрийн мэдэгдэл хийж, улмаар шат дараалсан арга хэмжээг авч эхлэхээр төлөвлөөд байна. Үүний анхных нь АМГТ-ны ХЭГ-ын дарга Л.Болдод албан шаардлага хүргүүлсэн явдал юм.

-Яагаад уг асуудлаар УИХ, Засгийн газарт шууд хандалгүй АМГТ-ын ХЭГ-т шаардлага тавих болов?
-Бид урьд нь Ерөнхий сайдад хандаж хоёр асуудал тавьж байсан туршлагаас үзэхэд Ерөнхий сайд холбогдох яам, агентлагийн даргадаа асуудал шийд гэж цохолт хийдэг. Үүнээс үүдэн шууд хамаарч буй агентлагт нь хандсан нь энэ.

-Өмнө нь ямар асуудлаар хандаж байв?
-МҮТВ-ээр намуудын мэдээллийг хаан боогдуулж буйд анхаарч тэнцвэртэй цаг олгож өгөхийг хүссэн юм. МҮТВ улс орон даяар нэвтрүүлгээ цацдаг цорын ганц телевиз. Тэд караоке, HIP HOP, Rock рор-д илүү их цаг гаргадаг байж яагаад улс орны амин чухал асуудлаар улс төрийн намуудад цаг олгохгүй байгаа юм бэ. Ялангуяа 2000-2004 онд зөвхөн МАХН, Н.Энхбаяр хоёрыг магтан дуулж байсныг та бүхэн мартаагүй биз ээ.
Хоёрт, Монгол Улсад хууль бусаар амьдарч буй гадаадын харъяатуудын асуудлыг тавьсан юм. Албан бус тоогоор Монгол Улсад амьдарч буй цагаач иргэдийн зөвхөн хятад иргэдийн тоо 300 мянгад хүрсэн гэсэн мэдээлэл байдаг. Олон улсын практикт гадны цагаач иргэдийн тоо нийт хүн амын хоёр хувьтай тэнцэх зохистой хэмжээ гэдэг юм билээ. Монгол Улсын хувьд энэ тоо нэг хувь байхаар хуульчилсан байдаг. Үүний дотор нэг улсын иргэн 0,33 байна гээд заачихсан байгаа. /Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн 24 дүгээр зүйлийн 1/
Нөгөө талаар гадаадын иргэдийн зүгээс Монгол иргэдийн эсрэг өдүүлж буй гэмт хэрэг зөрчил их гарах болсон нь гадаадын цагаач иргэдийн тоо хэрээс хэтэрснийг харуулж буй индикатор юм даа.

-Алтан Дорнод Монгол-той холбоотой асуудал руугаа эргэж оръё!
-Бид АМГТ-ын ХЭГ-т Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Өгөөмөр суурингийн хэсгийн лицензийг хүчингүй болгох, мөн Мэргэжлийн хяналтын газартай хамтарч газрын нөхөн сэргээлт хэр хийгдэж буй талаар шалгалт хийх, татварын болон Монгол Улсын бусад хууль дүрмийг хэрхэн биелүүлж байгаа талаар шалгаж олон нийтэд мэдээлэхийг шаардаж байгаа. Төрийн зүгээс төмөр нүүр үзүүлэх цаг болсон.
Энэ компаний асуудал ганц лицензтэй холбоотой биш юм. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээлэлд уг компаний захирал Паушок гэгч нь Монголын их өрийн асуудлыг эргэж харна хэмээн төрийг дарамталдаг тухай танай сонинд гарсан. Нийтлэлийн дараа танай сонинг хаалгана хэмээсэн. Мөн нэгэн сумын ч билүү ИТХ-ыг хуралдуулж шийдвэр гаргуулсан зэрэг олон асуудал байгаа юм.

-Хэрэв танай шаардлагыг хүлээн авах боломжгүй шүүхийн шийдвэр гарчихсан гэвэл яах вэ?
-Шүүхийн шийдвэрийг бид хүндлэнэ. Тэр нь хуулийн хүрээнд гардаг шийдвэр. Гэвч нэг зүйлийг онцлож хэлэхэд Монголын төрийн үндсэн үүрэг иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хангах байдаг. Төр ч ийм алхам хийнэ гэдэгт бид итгэлтэй байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1-2 дугаар заалт төрийг ийм алхам хийхийг өөрөө шаардаж байгааг хэлье! Хэрэв төр Алтан Дорнод Монгол-ын лицензийг хүчингүй болгохгүй, уг асуудлыг биелүүлж чадахгүй, хүсэхгүй аваас ард түмэн ийм төрийг халах л үлдэх байх. Энэ үйл явдал өрнөвөл манай нам манлайлан оролцоно гэдгээ албан ёсоор хариуцлагатай мэдэгдсэн. Эрх биш Монголын төр монголчуудынхаа төлөө үүргээ биелүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа. Тэгээд ч улс төр, эдийн засгийн хямрал үүд тогшиж байхад монголчууд бид эе эвийг хичээж төрөө дээдэлж, төр нь түмнээ хайрлаж чадвал хямралыг гарз хохирол багатай гэтлэн давж чадах юм шүү дээ.
Сүүлийн үед зарим нөхдийн хийж буй үйлдлүүд болгоомжлол төрүүлж буйг хэлэх хэрэгтэй. Нийгэмд замбараагүй байдал үүсгэх сонирхолтой улс байх шиг байна. Ард түмний бухимдал дээр тоглож улс төрийн ашиг хонжоо хайх нь Монгол Улсын аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болох гадаад, дотоод нөхцөл байдал буй болоод байгааг манай нам анхааралтай ажиглаж буйг энэ ялдамд дуулгая гэж бодож байна.
Мөнх тэнгэрийн хүчин биднийгээ ивээж,
Монголын төрд саруул ухаан хайрлаасай! гэж хэлье.

Ярилцсан Б.БОЛД
(өдрийн сонин 2005-11-04 267)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button