Су.Батболд Жигүүрийнхэн гомдсон хүний сэтгэлийн бухимдал шиг л юм ярьдаг

Гаалийн ерөнхий газрын даргыг тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн Су.Батболд манай сурвалжлагчийн асуултад хариулж байна.

-Удахгүй МАХН-ын бага хурал болох гэж байгаа талаар яригдаж байна. Одоогоор хурлын тов зарлагдсан уу?
-Тов нь зарлагдаагүй байгаа.

-МАХН шинэчлэгдэх ёстой гэсэн байр суурийг танай намын зарим гишүүд хүчтэй илэрхийлэх болсон. Энэ тал дээр та ямар байр суурьтай явдаг вэ?
-Намын шинэчлэлийн тухай ярьж болно. Мэдээж нам өөрөө нийгмийн бүтэц учраас байнга шинэчлэгдэж байх ёстой. Манай нийгэм, улстөрийн амьдрал өдөр бүр шинэчлэгдэж байна шүү дээ. 1996 онд МАХН анх удаа сонгуульд ялагдаж цөөнх болсон. Тийм учраас 1997 онд намын их хурлаар шинэчлэлийн асуудлыг ярихаас өөр арга байгаагүй. Тэр цагаас МАХН дотор намын шинэчлэлийн асуудал яригдсан. МАХН-ын ээлжит их хурлаар намын шинэчлэл бодит утгаараа хэрэгжиж, хуучин үзэл баримтлалаасаа салж дэлхийн олон улс орны улстөрийн намуудын баримталдаг социал демократ буюу ардчилсан социалист үзэл баримтлалыг авсан.

-Ингэснээр нам шинэчлэгдлээ гэвэл өрөөсгөл ойлголт болох байх. Зарим гишүүдийн гаргаж тавьж байгаа олон асуудлыг нэгтгэж, намын дүрэм, үзэл баримтлалдаа тусгаж байж бүрэн шинэчлэгдсэн гэвэл арай өөр сонсогдох биш үү?
-Тийм ээ, олон зүйл дээр шинэчлэгдэх ёстой. Гэхдээ МАХН-ын хувьд одоо яригдаж байгаа шинэчлэл гэдэг ойлголтод юуг хамааруулах гээд байгаад л асуудлын гол нь байгаа юм. Одоо бол намын шинэчлэлийн тухай яриа өөрсдөө намын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй хүмүүсийн амнаас гараад байгаа нь таалагдахгүй байна. Тэд шинэчлэнэ гэж юу яриад байгаа нь тодорхойгүй. Олон намын тогтолцоонд орсон цагаас л МАХН хамгийн их шинэчлэгдэж байгаа нам шүү дээ. Одоо бол МАХН-ыг шинэчлэлийнхээ дөрөв дэх үед яваа гэж би боддог. Боловсон хүчнийхээ ч, удирдлагынхаа хувьд ч тэр. Гэтэл Ардчилсан нам улстөрийн томоохон хүчин атлаа шинэчлэл хийж чадахгүй л байна шүү дээ. Удирдлагын хувьд бол энэ бүр сайн харагдаж байгаа. 1990 онд туг бариад явж байсан тэр хүмүүс өнөөдөр бахь байдгаараа л байж байна

-Намын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадаагүй гэж чухам юуг нь хэлээд байгаа юм бэ?
-МАХН-ын бага хурлаас сонгуульд өрсөлдөж намдаа суудал авчирна гэж амлачихаад өөртөө байгаа боломжоо дайчилж ажиллалгүй, сонгуульд ялагдсан хүмүүсийг хэлж байна. Улстөрийн хариуцлага гэж нэг юм байдаг бол улстөрчид түүнийгээ үүрч чаддаг байх ёстой. Хариуцлагаа үүрч чадаагүй мөртлөө намдаа гомдох тухай ойлголт байж болохгүй биз дээ.

-МАХН-ын шинэчлэлийн асуудлыг жигүүрийнхэн анх хөндөж тавьсан. Тэднийг намын удирдлага таатай хүлээж авахгүй байгаа. Тухайлбал тэдний тавьсан шаардагыг судалж үзнэ гэчихээд замхруулж орхисон юм биш үү. Эсвэл одоог хүртэл судлаад хариуг нь гаргаж чадахгүй байгаа юм уу?
-Жигүүр байгуулж болно, нээлттэй. Ийм боломжийг намын дүрэмд ч тусгаад өгчихсөн байгаа. Гэхдээ жигүүрийнхэн гомдсон хүн сэтгэлийн бухимдлаа тайлж байгаа маягаар, ингэсэнгүй тэгсэнгүй гэсэн юм л ярьдаг. Тэгж яриад сууж болохгүй шүү дээ. Энэ нь л хүмүүст сонин сэтгэгдэл төрүүлээд байгаа юм. Юуг, яаж, ямар арга замаар өөрчлөх талаар ярих гээд байгаа бол Тэгж шинэчлэх хэрэгтэй гэсэн асуудал хөндөх ёстой. Тийм үг тэдний амнаас сонсогдохгүй байна. Хэрвээ асуудал байгаа бол намын аль ч шатны байгууллага дээр үүнийг яриад шийдчих ардчилсан зарчим манай намын дүрэмд байж л байгаа. Заавал бүх зүйлийг жигүүр байгуулах зарчмаар шийдэх хэрэг байгаа юм уу.

-Жигүүрийнхнийг намынхаа төлөө дуугарч байна гэж ойлгож болохгүй гэж үү. Яагаад заавал гомдсон, туньснаар нь дуудаад байгаа юм бэ?
-Тиймээ. Тэд намынхаа төлөө дуугарч байгаа байх л даа. Гэхдээ жигүүрийг санаачилж зарласан тэр өдрийг санахад илүүдэхгүй. Тэд энэ талаар сайн мэдэж байгаа байх.

-Намын шинэчлэлийн талаар зөвхөн жигүүрийнхэн ч бус өөр хүмүүс дуугарч байна. Намын Үнэн сонин ч бичээд эхэллээ…
-Үнэн сонин 80 жилийн түүхтэй Монголын ууган сонин. Нийтлэлийн бодлого, чанартаа ахиц гаргахаар өөрчлөгдөж байгаа нь зүйтэй хэрэг. Намын бүх шатны байгууллагын ажлыг сайжруулах, жирийн гишүүдийн санаа бодлыг тусгах, уншигч, залуучуудын сонирхлыг татах материалыг нийтлэх зэргээр нэлээд өөрчлөгдөж байгаа л даа. Миний хувийн бодлоор намын дэргэд ийм том сонин байх хэрэггүй гэж бодож байна. Тиймээс Үнэн сонинг хувьчлах байдлаар ч юм уу өөрчилж, үндэсний хэмжээний өдөр тутмын сонин болгох хэрэгтэй. Намын хэвлэл суртчилгааны асуудлыг арай өөр хэлбэрээр шийдэх нь зөв байх л даа.

-Та намаа нэлээд өмөөрлөө. Уг нь залуу хүний хувьд зоригтой шүүмжлэх болов уу гэж бодсон юм?
-Шүүмжлэх, сэтгэл дундуур байх зүйл байлгүй л яахав. Манай нам нэлээд бюрократ бүтэцтэй. Манай гишүүдийн хувьд ч юманд их болгоомжилсон байдалтай ханддаг. Нийгэм өөрөө маш хурдацтай шинэчлэгдэж, өөрчлөгдөж байхад асуудлыг шуурхай авч үзээд, хурдан шийдэж, хариу үйлдэл үзүүлж байх хэрэгтэй юм шиг санагддаг. Асуудалд хүнд сурталтай хандах хэрэггүй. МАХН өнгөрсөн зууны туршид улс орныг удирдаж, асуудлыг шийдэж ирсэн том нам. Тийм учраас асуудалд нухацтай ханддаг байх. Гэхдээ илүү уян хатан, мэдрэмжтэй ажиллах шаардлагатай байна.

-МАХН улстөрийн шийдлийг зөвхөн нэг л хүний үзэмжээр шийддэг. Тэр зүгээс шахалт үзүүлсэн асуудлыг нийтээрээ дэмжиж эцсийн шийдвэрийг гаргадаг гэсэн ойлголт улстөрийн хүрээнд давамгайлдаг шүү дээ. Та үүнтэй санал нэг байна уу?
-МАХН-ын гаргаж байгаа шийдвэр хүссэн ч, хүсээгүй ч монголын улстөрийн амьдралд маш их нөлөөлдөг. Манай гишүүд үүнийг ойлгодог учраас бидний гаргаж байгаа шийдвэр ард түмний эрх ашигт нийцэж байх ёстой гэж үздэг. Тийм учраас МАХН-аас гарч байгаа шийдвэрийг аль нэг хүн юм уу, фракцийн эрх ашгаас гаргасан гэж ойлгож болохгүй. Бусад улстөрийн намуудын хувьд үзье л дээ. Ардчилсан нам гэхэд л фракц хоорондын тэмцэлдээ бүдэрдэг шүү дээ. Гаргаж байгаа шийдвэрт нь ч фракцийн сонирхол явж л байдаг. Бидний хувьд олонхиороо гаргасан шийдвэрээ хүндэтгэж үздэг. Манай намын гишүүд, түүн дотор өнөөдрийн улстөрийн гол ачааг үүрч байгаа УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүд энэ зарчмыг хатуу баримталдаг. Мэдээж шийдвэрт сэтгэл дундуур үлдэх хэсэг байдаг л даа. Гэхдээ олонхи маань шийдсэн бол тэр тухай олон удаа гоншигноод байдаггүй.

-МАХН-ын хотын намын хорооны даргын суудал эзэнгүй байгаа. Жигүүрийнхэн өөрийнхөө хүнийг сойчихож. Жигүүрийнхний санал болгосон хүнээр хотын намын хороог толгойлуулчихвал намд муугаар нөлөөлнө гэсэн айдас танай удирдлагуудад байгаа гэх юм?
-Нийслэлийн МАХН-ын хорооны даргын асуудлыг тус намын хорооны гишүүдийн хурлаар шийдэх ёстой. Ардчилсан зарчмын дагуу нэрээ дэвшүүлж, өрсөлдөөний журмаар даргын асуудлыг шийдэх байх. Жигүүрийнхэн санал болгож байгаа Ө.Энхтүвшин ч энэ зарчмаар өрсөлдөнө биз. Өнөөдөр энэ албан тушаалд хэвлэлүүд олон хүний нэрийг дэвшүүлж байгаа л даа. Гэхдээ энэ асуудлын талаар албан ёсоор яригдсан зүйл байхгүй байгааг л хэлж чадах байна. Ер нь бол ачааг нь үүрч яваа Засаг дарга нь ч юм уу, ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга нь энэ албыг аваад явбал асуудлыг шийдвэрлэхэд хялбар байдаг л даа. Нийслэл өөрөө олон гишүүнтэй, намын том байгууллага учраас бас тусдаа байх нь зөв гэдэг санал ч бодох л зүйл. Ажил хийж чадах, намын хамт олныг удирдах чадвартай л хүн сонгогдвол сайн сан.

-Авилгалтай тэмцэх тухай сүүлийн үед их ярьж байгаа. Бүх шатандаа авилгалын торонд сүлжигдсэн гэдгийг зарим хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Энэ талаар таны бодол?
-Авилгал, авилгачын тухай сэдэв өнөөдөр гол хэлэлцүүлгийн нэг болсон л доо. Гэхдээ энэ асуудлыг хөөрөгдөж сенсааци дэгдээхээс илүү авилгал юунаас болж газар аваад байгаа юм, яаж таслан зогсоох юм гэдгийг ярьж, энэ тогтолцооны гажгийг яаж засах юм, яавал илүү нээлттэй засаглалтай болохов гэдэгт анхаарлаа илүү төвлөрүүлэх нь дээр байх. Олон нийт авилгал байна гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрч байгаа учраас түүнийг даруй таслан зогсоож, нийгмийг эрүүл харилцааг бий болгох ёстой.

-Гаалийн дарга Баатарыг авилгын хэрэгт сэжигтнээр тооцож тусгаарлан хориод байгаа. Баатарын хэрэгтэй холбогдуулж МАХН-ыг авилгалын сүлжээнд орооцолдсон гэж хэвлэлүүд бичиж байгаа. Танай нам үнэхээр авилгалд идэгдчихээд байна уу?
-Гаалийн ерөнхий газрын даргыг авилгалын хэрэгт сэжиглэж, баривчилсан гэсэн мэдээллийг хэвлэлүүдээс уншиж мэдсэн. Гэхдээ өнөөдөр Х.Баатарын буруутайг нотолсон аливаа нэг эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байгаа. Шүүхийн шийдвэр гарч Х.Баатар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдвол түүнийг буруутайд тооцож болно. Тийм учраас хэвлэлүүд асуудалд хэтэрхий хөнгөн хандаж, энэ хүнийг муу муухайн үүр байсан юм шигээр цацах нь зохистой биш гэж бодож байна. Энэ хэргээр далимдуулж улстөрийн ашиг олох, өшөө авах маягаар дуулиан тарих явдал газар авч байгаа нь ил болж. Х.Баатарыг сэжигтэнд тооцож урьдчилан хорьсныг далимдуулж МАХН-ыг гүтгэх операци явагдаад эхэлчихсэн байна. Манай намынхан ч энэ талаар үгээ хэлэх хэрэгтэй. Шүүхийн шийдвэр гарчихсан бол өөр хэрэг. Сэжигтэн бол гэмт хэрэгтэн биш. Мэдээж хэрэг улс оронд авилга газар авсан бол үүнд бүх л улстөрийн хүчин буруутай. Гишүүн нь сэжигтнээр татагдсаны төлөө бурууг нь МАХН-д тохож болохгүй.

-Гэхдээ л танай намын нэр бүхий гишүүд авилгалын асуудалд нэр нь холбогдчихсон явж байгаа. Тэдний талаар хэвлэлийнхэн зохиогоод биччихнэ гэж байхгүй л баймаар?
-МАХН өнгөрсөн дөрвөн жилд Засгийн эрхийг барьж байсан. Намын боловсон хүчнүүд тодорхой албан тушаалд томилогдон ажил үүргээ гүйцэтгэж байсан. Энэ утгаараа нэр бүхий хүмүүс хардалтад өртөж байгаа байх. УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүдийг ч улстөрийн зорилгоор цоллож эхэллээ гэж бодож байна. Эвслийн Засгийн газар байгуулаад ажиллаж байгаа энэ үед иймэрхүү асуудал гаргаж тавиад байх нь төрийг хямралд ч хүргэж болзошгүй юм. Ер нь Монгол орон өөрөө цөөн хүн амтай, жижиг улс. Бүгдээрээ бие биенээ мэддэг. Монголчууд асуудлыг дүрэм журмын дагуу хөөцөлдөхөөсөө өмнө тэр байгууллагад хэн нэгэн таньдаг хүн байгаа эсэхийг сурагладаг нь нууц биш. Асуудлыг танил талаараа шийдүүлэх гээд л гүйцгээдэг ард түмэн. Энэ зан бол авилгалын асуудлыг хөөрөгдөхөд хамгийн их түлхэц болдог гэж би бодож байна. Авилгалын асуудлаар УИХ хууль, эрх зүйн орчныг нь бүрдүүлэхэд шуурхай бас анхааралтай хандах хэрэгтэй.

Д.МӨНГӨНДАЛАЙ
(өдрийн сонин 2005-11-04 267)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button