МАХН Цахим нам болох гэнэ

Цахим нам болох ажлын хүрээнд веб сайтаа шинэчилсэн байна. МАХН-ын талаархи мэдээлэл авахыг хүссэн хэн ч тус намын веб сайтаар ороход хангалттай гэнэ. www.mprp.mn хэмээх энэхүү хаягаас та МАХН-ын тухай мэдээллийг аваад зогсохгүй цаг үеийн шуурхай мэдээлэл болон, тус намыг дэмжигч төрийн бус байгууллагууд болох ахмадууд, эмэгтэйчүүд, залуучууд, оюутнуудын талаарх мэдээллийг ч авах бүрэн боломж нээгдэв.
О.Даваасамбуу Би Э.Мөнх-Очирын чансааг нь харъя гэж бодсон
Нийслэлийн Засаг даргыг сонгох Иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАХН-ын Удирдах Зөвлөл зөвхөн ганц хүнийг сонгуулахаар хатуу нэр заан оруулж ирсэн нь одоогийн Засаг дарга юм. Харин хурлын явцад гэнэтхэн Э.Мөнх-Очир гэдэг нэр төлөөлөгчдийн дундаас нэр дэвшигдэн гарч улмаар МАХН-ын бүлэг завсарлага авч хэлэлцэхэд хүрсэн юм. Э.Мөнх-Очир гэдэг нь УИХ-ын дарга Энэбиш агсан хүү бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажилладаг. Түүний нэрийг иргэдийн хуралд анх нэр дэвшүүлсэн Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дэд дарга О.Даваасамбуутай уулзаж ярилцлаа.

-Та яагаад гэнэтхэн Э.Мөнх-Очирын нэрийг дэвшүүлсэн юм бэ. МАХН-ын Удирдах Зөвлөлөөс зөвхөн ганцхан хүнийг сонгуулахаар хуралд оруулсан шүү дээ?
-Манай нам ардчилалтай нам, үүнд гайхаад байх юм юу байна. Өрсөлдөж байж л сонгууль явагддаг биз дээ.

-Удирдах Зөвлөлөөс 100 хувиар зөвхөн ганц хүн санал болгосон шүү дээ?
-Манай нам Ц.Батбаярын нэрийг бидэнд санал болгосон. Нам олонхи учир өөрийн гэсэн боловсон хүчнээ нэр дэвшүүлэх эрхтэй. Тэгвэл хурлын төлөөлөгч бид ч бас нэр дэвшүүлэх эрхтэй шүү дээ. Би хурлын төлөөлөгчийн хувиар, бас сонгогчдын хүсэлт шаардлагаар тэр залуугийн нэрийг нийслэлийн Засаг даргад дэвшүүлсэн. Намайг ИТХ-д сонгосон иргэд надад тэр залуу нийслэлийн Засаг дарга болох ёстой гэж захисан. Тэгээд хоёр сайхан залуу өрсөлдлөө. Нэг нь яллаа. Манай нэр дэвшигчийг төлөөлөгчид арай болоогүй байна гэж үзсэн байх. Тэгээд л тэр.

-Э.Мөнх-Очирыг нэр дэвшүүлнэ гэж та урьд нь хэлж байсан уу?
-Үгүй дээ, би түүнтэй энэ тухай урьд нь ярьж тохирсон юм байхгүй. Э.Мөнх-Очир миний нэрийг дэвшүүлээрэй гэж надаас гуйгаагүй. Тухайн хурлын явцыг харж байгаад л би нэрийг нь дэвшүүлэх нь зүйтэй юм байна. Надад захиад байсан иргэдийн хүсэл зөв юм байна гэж бодсон.

-Та урьд нь огт ярилцаагүй, энэ тухай зохион байгуулаагүй гэж ярих юм. Харин ч эсрэгээр зохион байгуулах хэрэгтэй байсан юм биш үү. Нэгэнт л нэр дэвшүүлж байгаа хойно…
-Ер нь ямарваа албан тушаалыг зохион байгуулаад л лобби хийгээд л авах нь хэр зохимжтой байдаг юм. Би сайн мэдэхгүй байна. Одоо үед хоцрогдсон арга л гэж би бодож байна. Залуу хүн яахав намайг нэрийг нь дэвшүүлэхээр үзээд алдая гэж бодоо биз. Би ч чансааг нь харъя гэж бодсон. Тэр гучин хэдэн хүнээс арван хоёр санал авахад нь би их баярласан.

-Та намын Удирдах Зөвлөлөөс нэг хүний нэр дэвшээд ирснийг мэдсээр байж тэр шийдвэрийг нь эсэргүүцэж байгаа юм шиг бас нэг хүний нэр дэвшүүлсэн. Энэ чинь намын сахилга бат зөрчиж байгаа хэрэг биш үү?
-Би нэг талаасаа намын төлөөлөл, нөгөө талаасаа сонгогчдыг төлөөлж тэнд сууж байгаа хэрэг шүү дээ. Намаа ч бодолгүй яахав, гэхдээ би сонгогчдоо илүү бодож тэднийхээ захиасаар л нэр дэвшүүлсэн. Удирдах Зөвлөлийн шийдвэрийг үг дуугүй дагах нь намын сахилга бас биш шүү дээ. Удирдах Зөвлөлийн шийдвэрийг үг дуугүй дагана гэж манай намын дүрэм журам дээр байдаггүй. Тэгээд ч намд ардчилал хэрэгтэй.

-Хотын хурал, эсвэл намын зүгээс таныг бодлого шийдвэрээс зөрж хүн дэвшүүллээ гэсэн дарамт ирсэн үү?
-Тийм юм байхгүй, дарамт ирээгүй.

-Өөр нэг хүн нэр дэвшүүлэхээр хурал хэрхэн хүлээж авсан бэ?
-Хурал дээр намын бүлэг завсарлага авсныг та бүхэн мэдэж байгаа. Бид ярьж зөвлөлдсөн, би чинь тэр намын гишүүн юм чинь тэнд мэдээж сууж л байгаа шүү дээ. Надаас тайлбар шаардсан. Дарамт бол байгаагүй. Харин зарим төлөөлөгч намайг зэмлэх зүйл гарсан л даа. Намын бодлогоос зөрлөө, том толгой гаргалаа гэсэн хэл үг гарсан. Гэвч намд ардчилал байх л юм бол энэ дэвшүүлсэн хүнийг даргын сонгуульд оролцуулахаас өөр арга байхгүй болсон гэдэг нь ойлгомжтой. Энэ үйл явдал нам харьцангуй эрүүл болж байгааг нотолсон болов уу. Удирдах Зөвлөл яг тэрийг сонго гэж шийдвэр гаргадаггүй л байхгүй юу. Харин бодлогын хувьд л энэ хүнийг гаргах нь зүйтэй гэсэн шийдвэр л боловсруулдаг. Хэнийг сонгохоо иргэдийн төлөөлөгчдийн хурал л шийднэ.

-Нэр дэвшсэн үйл явц яг тэр иргэдийн хурал дээр л болсон гээд та батлаад байна аа даа?
-Бид хэн хэн хотын даргад нэр дэвшээд байгааг сонин дээрээс л харж байсан. Өөрөөр бидэнд мэдэгдсэн юм байгаагүй. Хурал өдөр 14.00 цагт болно гэж 11.00 цагт л бидэнд мэдэгдсэн. Тэгээд намын бүлгийн хурал дээр л бидэнд хэн нэр дэвшсэнийг хэлсэн. Би чинь хувь хүн, өөрийн гэсэн үзэл бодол тогтсон, чи тэрийг сонгоно шүү гэхийн зоргоор л за гээд гүйгээд байх нас минь өнгөрч. Тэгээд л өөрийн итгэл үнэмшлээрээ шийдсэн. Иргэдийнхээ захиа даалгаврыг ч биелүүлсэн гэж бодож байгаа.

-Таны нэрийг дэвшүүлэхэд Э.Мөнх-Очир яаж хүлээж авав?
-Залуу хүн нэрээ татчих вий гэж айж байсан. Гайгүй сайхан өрсөлдсөн. Нийслэлийн хурлын төлөөлөгчид ч сайн хүлээж авлаа гэж бодож байна. Энэ 12 санал бага юм биш шүү. Захын хүн өрсөлдөөд ийм санал авахгүй гэдгийг бид мэдэж байгаа.

-Таныг Э.Мөнх-Очиртой хамаатан гэж гадуур яриад байгаа. Энэ үнэн үү?
-Миний эгчийн хүү байгаа юм. Тийм ч учраас сонгогчид надаас Э.Мөнх-Очирыг хотын даргад өрсөлдүүлээрэй гэж захисан байх гэж би бодож яваа.

Ж.САНДАГДОРЖ
(өдрийн сонин 2005-11-04 267)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button