ДОХ-ын халдвар тээгчдийн дөрөв нь эмэгтэй, 10 нь эрэгтэй гэнэ

Удахгүй арванхоёрдугаар сарын 1 буюу дэлхий нийтээр ДОХ өвчинтэй тэмцэх өдөр болно. Энэ өдрийг угтаж Халдварт өвчин судлалын үндэсний төв, ДОХ, сүрьеэтэй тэмцэх глобаль сангийн төсөл, Хөгжлийн хүрд ассоциаци хамтран өчигдрөөс эхлэн ирэх сарын 1-нийг хүртэл лекцийн аян зохиох гэнэ. Аяны талаар холбогдох байгууллагууд өчигдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Тэдний анхны лекц өчигдөр оройн 19.00 цагт МУИС-ийн оюутны III байрнаас эхэлсэн юм. Сэтгүүлчдэд зориулсан мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Д.Нямхүү, ДОХ, сүрьеэтэй тэмцэх глобаль сангийн төслийн зохицуулагч А.Оюунбилэг, Хөгжлийн хүрд ассоциацийн ерөнхийлөгч С.Зоригтбаатар нар оролцсон тул тийм ч нээлттэй бус тэднээс боломжийг ашиглан тодорхой зүйлүүдэд хариулт авлаа. ДОХ-той тэмцэхэд зөвхөн эрүүл мэндийн байгууллага бус бүх салбар оролцох хэрэгтэй байгааг анхааруулсан тэд бэлгийн замын халдварт өвчтэй хүн ДОХ-ын халдвар авах магадлал нь 15-20 хувь илүү байдгийг санууллаа. Цөөхөн хүн амтай бидний монголчуудын дунд элдвийн авилгал, улс төрөөс илүүтэй түгшүүр төрүүлээд буй дархлал хомсдлын хам шинжийн талаар холбогдох мэргэжилтнүүдэд Өдрийн сонин доорхи асуултыг тавьсан юм.

-Өнөөдөр ДОХ-той тэмцэнэ л гэж байна. Гэтэл энэ өвчний шинжилгээг хийлгэхэд очер дугаар ихтэйгээс залуучууд тэр бүр саналаараа хамрагдаж чадахгүй байх шиг. Тэнд дугаарлаж цаг заваа барахын оронд ажлаа хийх нь дээр санагдах нэгэн ч бий. Тэгэхэээр ДОХ-ын шинжилгээ авах лабороториудын тоог нэмэх тал дээр юу хийж байгаа вэ?
-Ачаалал их байгаа нь үнэн. Энэ ачааллыг багасгахын тулд дүүргүүдийн эмнэлэг дээр ДОХ-ын шинжилгээ хийх, лабораториар хангах ажлууд хийгдэж байгаа. Орон нутагт ч оношлууруудыг суурилуулж байна. Өдөрт 200 гаруй хүн ДОХ-ын шинжилгээ өгөхөөр ирдэг байсан нь өнөөдөр 400-д хүртэл нэмэгдсэн нь үнэн. Гэхдээ бид өглөөний 09.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл хоёр ээлжээр ажиллаж байгаа шүү дээ. Тийм болохоор үдээс хойш ачаалал харьцангуй бага байдаг.

-Шинэ мэдээлэл яагаад хэвлэлийнхэнд хожуу ирдэг юм бэ?
-Дүрмийн дагуу л хийгдэж байгаа. Эрүүл мэндийн яаманд мэдээлэгдсэний дараа хэвлэлийнхэнд шууд очих болно. Өнөөдөр ДОХ-ын халдвар авсан нийт хүмүүсийн 10 нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй хүн байгаа. Тэднийг эрхэлсэн ажил, мэргэжлээр нь ангилбал биеэ үнэлэгч, гомо, ажилтан алба хаагч, гадаадад ажиллаж амьдарч байгаад ирсэн хэд хэдэн хүн бий. Гадаадад ажилладаг, хэдийгээр улс орныхоо эдийн засаг, гэр орондоо нэмэр болж байгаа ч эрүүл мэнддээ анхаарлаа хандуулж, өөрсдийгөө зөв аваад ирээч ээ гэж захимаар байна. Ер нь гэр орноо өөд татахаар явж байгаа залуусыг гэр бүлээр нь гадагш явуулж баймаар юм. Өнөөдрийн байдлаар биеэ үнэлэгчдийн тоо нэмэгдсэн. Тэдний өвчлөлийн тоо буурвал нийт хүмүүсийн өвчлөлд нөлөөлөх логик байдаг.

-ДОХ-ын халдвартай 14 хүн бүртгэгдлээ. Энэ давтамж хэр ойртож байна вэ?
-Эхний ээлжинд ганц нэгээр юм уу, гадаадад ажиллаж амьдарч байсан хүнээс илэрлээ гэдэг байсан бол одоо хавьталт дотроо, давтан шинжилгээгээр илэрч байна. Өөрөөр хэлбэл, давтан шинжилгээгээр үзсэн хүмүүсээс ДОХ-ын шинж илэрч байна гэсэн үг. Жирэмсний хяналт дотроос хүртэл гарсныг та бүхэн санаж байгаа байх.

-Нэгэнт ДОХ-ын вирус тээсэн хүмүүсийн хавьтлыг олж шинжилгээ авахад ямар бэрхшээл учирч байна вэ?
-Бэрхшээл их ээ. Хэцүү хариу сонссон хүмүүс энгийн юмаа ярихад ч хэцүү болчихдог. Компьютерийн хард руу энгийн бид нэвтрэхэд ямар хэцүү байдаг билээ, түүнтэй яг адилхан шүү дээ.

-Хувийн эмнэлгүүд, оношлогооны төвүүд өндөр үнэтэйгээр богино хугацаанд ДОХ-ын шинжилгээ хийж байна гэдэг. Тэдэнд итгэж болох уу?
-Хүмүүсийг олноор хамруулахын тулд хувийн эмнэлгүүд энэ төрлийн шинжилгээ хийхийг бид зөвшөөрдөг. Харин хариу нь эргэлзээтэй гарвал бидэнд шууд мэдэгдэж бай гэсэн зааврыг байнга өгдөг л дөө. Ер нь шинжилгээг 3-4 арга, оношлуураар хийж байж эцсийн оношийг гаргадаг гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.

-ДОХ-ын 14 тохиолдол бүртгэгдсэн. Тэгэхээр тэдний хавьтлыг олж шинжилгээнд хамруулахдаа Таны хавьтагчаас ДОХ илэрчээ гэж шууд хэлдэг үү, эсвэл өөр тактикаар тэднээс шинжилгээ авдаг уу?
-Таны хэлсэнчлэн шууд хэлбэл тухайн хүнд нэгэн төрлийн сэтгэцийн өвчин ч давхар орж ирж болзошгүй. Тиймээс бид янз бүрийн арга хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, хавьтлуудыг ёс зүйн алдаа гаргалгүйгээр шинжилгээнд хамруулдаг юм.

-Дээрх 14 хүний биеийн байдал одоо ямар байгаа вэ?
-Үндсэндээ ДОХ-той гэж бүртгэгдсэн тохиолдолд халдвартай үе, ДОХ-ын өвчинтэй гэж хоёр ангилдаг юм шүү дээ. Тэр утгаараа ДОХ руугаа орж байгаа нэг хүн бий. Халдвар авсан нэг хүний цаана 100 байдаг зэргээр янз бүрээр тооцдог. Манай улсад хийгдсэн судалгаагаар нэг хүний цаана 500-гаад байна гэсэн тоо бий л дээ. Хамгийн гол нь Монголд ДОХ гэдэг аюулт тахал дотроо салбарлаад байна гэдгийг анхаарах хэрэгтэй байна.

Нэгэнт нарийн мэдээлэл өгөхгүй нь тодорхой гэж холбогдох мэргэжилтнүүд ийн хариулж байна. ДОХ өвчнөөс иргэдээ, нийгмээ, Монгол Улсаа аврахаар хичээж буй тэд ДОХ-той тэмцэх дэлхийн өдрөөр бүх оддын хандивын тоглолтыг Улаанбаатар паласт хийх гэнэ. Шинээр гарч ирж буй залуу одод энэхүү тоглолтод гар бие оролцохоо илэрхийлсэн бол ахмадууд нэлээд хойш сууж, гүрийж байгаа дуулдана. Ямартаа ч дэндүү цөөхөн монголчуудын дунд дэлхийг донсолгосон өвчин хэдийнэ өөрийн орон зайг тогтоож эхэлсэн нь аймшиг биш гэж үү

С.ЭНХТУУЛ
(өдрийн сонин 2005-11-04 267)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button