Аваргын малыг хулгайлжээ

Энэ талаар Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, ахмад н.Батчулуунаас тодруулахад Аваргын эгчийнх нь хүргэн болох Энхтөрийнх малаа айлд тавьдаг юм билээ.
Тиймээс аваргын мал алдагдлаа гэж шууд хэлж болохгүй. Энэ хэрэг өнгөрсөн сарын 24-ний шөнө гарсан. Хэрлэн сумаас хойш 40 гаруй км-ийн зайтай Өвөр хөв хэмээх газар намаржиж байгаа малчин Сарантуяагийнх хэрэг гардаг шөнө ам бүл цөөтэй байсан юм билээ. Тиймээс машинтай хэсэг залуус гэрийн хаалгыг гаднаас нь дарж, төмөр, модоор балбан хүн гарч ирвэл ална хэмээн айлган сүрдүүлж байгаад 40-өөд тооны хонь ямааг нь ачаад явсан байсан.
Гэхдээ малын тооны хувьд хохирогч сэжигтэн хоёрын мэдүүлэг зөрж байгаа. Одоогийн байдлаар дөрвөн хүнийг сэжигтнээр саатуулан байцааж байгаа юм. Хэрэг шийдэгдээгүй байгаа учир сэжигтнүүдийн нэрийг дурдах боломжгүй гэлээ.

Б.АЛТАЙ
(өдрийн сонин 2005-11-04 267)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button