Гол найруулга доогуураа хийгдэж байна

шийдлээ хүлээж байна. МАХН-ын Удирдах зөвлөлөөс нийслэлийн мэрийн асуудлыг огцом 100 хувийн саналаар шийдэж, уг нэр дэвшигч нь зовлон багатайгаар Улаанбаатар хотын захирагч болсон билээ. Багахангай дүүргийн Засаг дарга Ц.Батбаяр намын шинэ дарга М.Энхболдын хүчээр шууд хот хэмээх их айлын эзнээр тодорсон. Намын даргын хүчээр гэхийн учир нь тус намын Удирдах зөвлөл намын даргынхаа анхны улс төрийн томилгоог хүндэлсэн, мөн ганцаар орж ирсэн тул 100 хувь дэмжсэн байгаа. Харин нийслэлийн ИТХ дээр арай л бүдэрчихээгүй. Удирдах зөвлөлөөс ногоон гэрлээр гарч ирсэндээ бардсан Ц.Батбаяр нийслэлийн ИТХ-аас бас ийм маягаар гарч ирнэ гэж байсан ч танхимаас Э.Мөнх-Очирыг дэвшүүлсэн тул нэлээд сандарч байж гарч ирсэн гэдэг. Энэ хурал дээр түүнийг ил далд лоббидож байсан Сүхбаатар дүүргийн Засаг дарга н.Цогзолмаа нарын хүчинд арай чүү гарсан гэдгийг тус хурлын ихэнх төлөөлөгч ярилцдаг. Нэгэнт хотын дарга болсон хүний хэрхэн дарга болсныг яриад яахав гэхэд хүний шунал хязгааргүй гэгчээр Ц.Батбаярын дараагийн нүүдлийг хэлэхгүй байх аргагүй хэмээн тус намынхан ярьцгааж байна. Хотын даргаар нийслэлийн ИТХ-аас нэр дэвшээд гарч ирэнгүүтээ Ц.Батбаяр Би хотын дарга болчихлоо. Одоо хотын намын хороогоо авна хэмээн бусдад сайрхаж байсан гэдэг. Энэ үг ортой бололтой.

ХОТЫН ШИНЭ МЭРИЙН ДАЛД ХҮСЭЛ УДИРДАХ ЗӨВЛӨЛ
Сүүлийн үед хотын шинэхэн мэр Ц.Батбаяр нийслэлийн МАХН-ын хорооны дарга болохоор идэвхийлэн хөөцөлдөж байгаа гэнэ. Тэрээр өөрийн удирдлагад байдаг нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон ажлын албаны нөхдийг өөрийгөө дэмжихийг үүрэгдсэн сурагтай.
Ц.Батбаяр тэдний заримд нь албан тушаал, заримд нь мөнгө төгрөг амалж байгаа сураг ч гарч байна. Албан тушаалын хувьд дараагийн УИХ болон орон нутгийн сонгууль болох үеэр тойрог хуваарилахад нийслэлийн намын хорооны дарга шийдвэрлэх үүрэгтэй оролцдог тул хэрвээ намайг хотын намын хорооны дарга болговол би энэ тал дээр харж үзнэ хэмээн ярьж яваа сурагтай. Арай сонгуульд нэр дэвшихгүй нэгэнд нь мөнгө төгрөг, боломжийн албан тушаал ч амалж байгаа гэнэ. Түүний энэ байдалд намын шударга гишүүд ихээхэн эгдүүцэж байгаа ч намын даргын халаасны хүн учраас яаж ч чадахгүй юм гэдгээ хэлж байсан.
Энэ долоо хоногийн эхэнд нийслэлийн МАХН-ын Хяналтын хороо хуралджээ. Уг хурлын дараа намын дарга М.Энхболд энэ хорооны гишүүдийг хуучин өрөөндөө хүлээн авч уулзсан байна. Энэ уулзалт шөнө дөл болтол үргэлжилжээ. Уулзалтын үеэр намын дарга М.Энхболд Нийслэлийн намын хорооны дарга, хотын мэр гэсэн албан тушаалыг салгахгүй байх нь зөв. Хотын мэрээр Ц.Батбаяр гарч ирсэн тул түүнийг дэмжих хэрэгтэй. Бид энэ хүнийг дотроосоо тавьж, дэмжих нь чухал хэмээн үүрэгдэх, захих хоёрыг хослуулан хэлсэн гэнэ. Хэдийгээр хотын шинэ даргыг нийслэлийн намын хорооны даргаар тавих лобби идэвхтэй хийгдэж байгаа ч өмнө нь М.Энхболд даргын удирдлагад ажиллаж байсан ажилтнууд нь эрс эсэргүүцэж байгаа аж. Гэхдээ тэд энэ байдлаа ил гаргахгүй байгаа юм байна. Ц.Батбаярын далд санаа нь хоёр албан тушаал авахдаа бус Удирдах зөвлөлд орохдоо байгаа юм гэдгийг эх сурвалж өгүүлж байв. Учир нь МАХН-ын Удирдах зөвлөлийн үлдсэн нэг орон тоонд нийслэлийн намын хорооны дарга автоматаар орох юм байна. Иймээс хотын шинэхэн мэрийн цаад далд бодол нь энэ суудал руу чиглээд өдрийн бодол шөнийн зүүд болж байгаа гэнэ. Энэ бодлоо хэрэгжүүлэхийн тулд байдаг бүх аргаа хэрэглэж байгаа бололтой.

Ө.ЭНХТҮВШИНГ ЖИЙХ ДАЛД ТӨЛӨВЛӨГӨӨ
Нийслэлийн намын хорооны дарга, хотын мэр гэсэн хоёр албан тушаалыг салгах нь зөв гэж Удирдах зөвлөл үзсэн гэдэг. Ийм учраас ч хотын даргад хэн ч мэдэхгүй нөхрийг дэмжиж тавиулсан. Хэрвээ цуг гэж үзсэн бол хэн ч бодсон Ц.Батбаярыг тавихгүй байсан гэдгийг эх сурвалжууд баталдаг. Мөн энэ хоёр албан тушаалыг салгаж, хотыг намын даргын тааллаар болж намаа өөр хүнд өгөхөөр тохиролцсон гэсэн яриа ч байдаг. Энэ тохиролцоо ёсоор хотын намын хороог туршлагатай хүнд буюу Ө.Энхтүвшинд өгөхөөр тогтсон гэж байгаа. Гэтэл сүүлийн хэд хоногт энэ тохиролцооноос буцаж байгаа талаар эх сурвалжууд ярих болов. Дээрх хоёр албан тушаалыг хуучнаараа нэг хүн хаших, эсвэл салгалаа гэхэд Ө.Энхтүвшингээс өөр хүнд өгөх гэсэн хувилбар МАХН-ын цагаан байраар ид яригдаж байгаа гэнэ. Ө.Энхтүвшингээс өөр хүн гэдэг нь өдгөө Чингэлтэй дүүргийг удирдаж буй Д.Очирбат юм байна. Түүнийг намын дарга М.Энхболдын суганы хүн гэж ярилцдаг. Ер нь нийслэлийн намын хорооны даргын лобби дээгүүрээ бус доогуураа ид явагдаж байгаа аж.
Ирэх долоо хоногт нийслэлийн МАХН-ын хорооны хурал болох сурагтай. Энэ хурлаар хэн намын хороог удирдах нь тодрох аж. Энэ хурлаас өмнө буюу маргааш гол найраа лобби хийгдэнэ гэж эх сурвалж ярьж байв. Учир нь олон улсын Найрамдал зусланд маргааш буюу бямба гаригт нэгэн арга хэмжээ болох аж. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд зориулсан сургалт гэж байгаа. Гэхдээ эл сургалтад НИХТ-өөс гадна нийслэлийн намын хорооны гишүүд, дүүргийн Засаг дарга нар оролцох юм байна. Энэ хурал дээр гол хор найрагдах гэнэ. Хэн нь энэ цугларалт дээр сайн хор найруулж чадсан нь ирээдүйн нийслэлийн намын хорооны дарга болно гэж эх сурвалж баталж байлаа.
Дашрамд дурдахад, нийслэлийн МАХН-ын хорооны даргын албан тушаал нь тус намын гол цөмийг удирддаг. Нийслэлийн гол гол албан тушаалын болон сонгуулийн тойрог хуваарилахад голлох үүрэг гүйцэтгэдэг. Мөн намын дээд байгууллага болох Удирдах зөвлөлд шууд сонгогддог. Энэ мэтчилэн олон талаар чухал учраас энэ албан тушаалыг авахаар дээрх аргаар хүчээ үзэцгээж байгаа ажээ.

М.БААТАР
(өдрийн сонин 2005-11-04 267)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button