Ерөнхий сайд албан даалгавар гаргалаа

тэмцлийг эрчимжүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий сайд албан даалгавар гаргалаа. Энэхүү албан даалгаварт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх ажлыг гардан хариуцаж ажилладаг төв, орон нутгийн төрийн захиргааны байгууллага, тэдгээрийн ажилтнууд хүнд суртал гаргах, элдэв дүрэм журам биелүүлэх нэрээр илүүдэл судалгаа, баримт шаардах, хүмүүсийг олон дахин явуулж хугацаа алдуулах зэргээр байгууллага, иргэдийг чирэгдүүлдэг дутагдал оршсоор байгааг онцлон дурдсан байна.
Хүнд суртал, авилгатай тэмцэх тухай сүүлийн жилүүдэд багагүй ярьж, бичиж байгаа боловч олигтой үр дүн гарахгүй байгааг албан даалгаварт дурдаад хүнд суртал, авилгатай тэмцэх ажлыг төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл, олон түмний хүч туслалцаатайгаар эрс эрчимжүүлэх шаардлагатай байна хэмээжээ.
Албан даалгаварт, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, тэдгээрийн бүх албад, ажилтнууд өөрсдийн эрхэлдэг ажлын эрхэм зорилт, ажлын байрныхаа тодорхойлолтыг нийтэд ил тод бичиж байрлуулах, түүнийгээ мөрдөж ажиллах, бүх төрлийн зөвшөөрөл олгодог, төрийн үйлчилгээ үзүүлэх ажлыг эрхэлдэг төрийн байгууллага, ажилтнууд тухайн үйлчилгээ үзүүлэх буюу зөвшөөрөл олгоход мөрдөж ажиллаж буй хууль, тогтоомж, дүрэм журам болон байгууллага, иргэдээс шаардах материалаа мөн ил тод бичиж, олонд харагдах газар байрлуулж, түүнийг нь бүрдүүлсэн хэнд ч болов элдэв чирэгдэл учруулахгүйгээр хөнгөн шуурхай үйлчилж байхыг үүрэг болгосон байна.
Байгууллага, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллага, төрийн ажилтнууд үйлчилгээ үзүүлэх өдөр, цагаа нийтэд ил тод зарлаж, цагийнхаа хуваарийг хаалга, үүдэн дээрээ бичиж тавьсан байх, түүнийгээ ягштал мөрдөж ажиллах. Гэхдээ долоо хоног тутам ажиллах өдөр, цагаа аль болохуйц их байлгах, байгууллага, иргэдэд хүрэлцээтэй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллах хэрэгтэйг дурджээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар өөрийнхөө зүгээс нийтэд мөрдүүлэхээр батлан гаргаж, мөрдөж ажиллаж буй дүрэм журам, эрхийн актаа нэг бүрчлэн тоолж, судалж үзээд байгууллага, иргэдийг чирэгдүүлж буйг нь хүчингүй болгох. Энэ ажлыг энэ оны 12 дугаар сарын 1-ний дотор багтаан гүйцэтгэж дүнгээ Засгийн газарт ирүүлэхийг даалгасан байна.
Монгол Улсын хууль, тогтоомж, яам агентлагуудаас батлан гаргаж мөрдүүлж буй эрхийн актуудаас төрийн үйлчилгээний ажилд бэрхшээл, хүндрэл учруулж байгаа хууль, тогтоомж, дүрэм журмын заалтуудыг бүрнээр нь болон хэсэгчлэн өөрчлөх, хүчингүй болгох саналаа боловсруулж энэ оны 12 дугаар сарын 1-ний дотор Засгийн газарт ирүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд үйлчилгээ үзүүлдэг ажлыг эрхэлдэг төрийн байгууллага, төрийн ажилтнуудын ажлыг үнэлж дүгнэхдээ хүнд сурталгүй шуурхай, шударга ажиллаж буй эсэхийг нь нэг гол үзүүлэлт болгож, үүнтэй уялдуулан цалин, урамшууллын хэмжээг тогтоож, зөрчил дутагдал гаргасан тохиолдолд хариуцлага тооцож, шаардлагатай бол ажлаас нь өөрчлөх, халах хүртэл арга хэмжээ авч байхыг даалгалаа.
Төрийн албанд хүмүүсийг сонгон шалгаруулж авахдаа сайтар судалж тухайн хүний шударга ажиллах чадварыг гол үзүүлэлт болгож байх, урд нь энэ чиглэлээр зөрчил гаргаж халагдсан хүнийг дахин төрийн албанд оруулахгүй байх, төрийн үйлчилгээний ажилд хөнгөн шуурхай, шударга сайн ажиллаж буй ажилтнуудыг олон түмэнд алдаршуулах, ажлын арга туршлагыг нь дэлгэрүүлэх, хүнд суртал гаргаж байгууллага, иргэдийг чирэгдүүлсэн буюу авилга авсан нь илэрсэн зөрчил, дутагдлыг нийтэд ил тод ярьж, жигшүүлэх ажлыг зохион байгуулахыг албан даалгаварт дурдсан аж.
Хүнд суртал, авилгатай тэмцэх ажилд төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл, олон түмнийг өргөн оролцуулах, энэ онд багтаан аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар, тэдгээрийн харьяа агентлаг, албад дээр хүнд суртал, авилгатай тэмцэх, хяналт тавих ажлыг эрхэлсэн зөвлөл, комиссыг дээрх төлөөллүүдийг оролцуулан байгуулж ажиллуулах, тухайн нутаг дэвсгэр, өөрийн байгууллага дээрээ төрийн үйлчилгээний ажлын шударга, шуурхай байдал ямар түвшинд буйг болон хүнд суртал, авилгын байдал ямар байгааг үнэлж дүгнэн тодруулах, хүнд суртал, авилгатай цаашид хэрхэн тэмцэх бодлогоо боловсруулах зорилгоор энэ асуудлыг төрийн болон төрийн бус байгууллага, хууль хяналт, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд, олон түмний төлөөллийг оролцуулсан хурал зохион байгуулж хэлэлцүүлэх арга хэмжээ авч, түүний мөрөөр зохиох ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлагуудтай ярилцаж, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд бүх төрлийн зөвшөөрөл, лиценз олгох, газар олгох, хөрөнгө оруулалтын болон төслийн хөрөнгө хуваарилах, тендер зарлах ажлыг эрхэлдэг байгууллагууд болон татвар, гааль, шүүх, цагдаагийн байгууллагууд дээр төрийн үйлчилгээний бүх төрлийн ажлын хөнгөн шуурхай, шударга байдалд хяналт шалгалт хийж, судалгаа хийсний үндсэн дээр энэ асуудлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаар тусгайлан хэлэлцэж, тодорхой шийдвэр гарган мөрдүүлж, хүнд суртал авилгатай хийх тэмцлийг эрс эрчимжүүлэх, төрийн үйлчилгээний ажлын хөнгөн шуурхай, шударга байдлыг хангах, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хүнд суртал, авилгатай тэмцэх ажлыг эрчимтэй зохион байгуулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар гартаа авч, биечилж хариуцан ажиллахыг даалгажээ.
Энэхүү албан даалгаврыг бүрэн эхээр нь бичиж өөрийн байгууллага дээр ил тод нийтэд сурталчлахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газар, тэдгээрийн харьяа агентлаг, хэлтэс, албадын дарга, эрхлэгч нарт үүрэг болгосон байна.
Албан даалгаврын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, биелэлтийг хагас бүтэн жилээр гаргаж Засгийн газарт танилцуулж байх, аймаг, нийслэлийн ажлыг дүгнэхдээ төрийн үйлчилгээний ажлын шударга, шуурхай байдлыг хэрхэн хангаж байгаа, хүнд суртал, авилгыг таслан зогсоох талаар хэрхэн ажиллаж байгааг олон түмний санал дүгнэлт, үнэлгээнд тулгуурлан нэг гол үзүүлэлт болгон дүгнэж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, С.Баярцогтод үүрэг болгосон байна.

Засгийн газрын Хэвлэлийн албанаас манайд мэдээллээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button