Шуурхай хяналтын хэлтсийн дарга Ш.Адьшааг баривчлан хорьжээ

Уг хэргийн бас нэг холбоотон хэмээн сэжиглэгдэж байгаа Гаалийн ерөнхий газрын Эрсдэлийн удирдлага, шуурхай хяналтын хэлтсийн дарга Ш.Адьшааг Х.Баатар, Н.Даваажав.Б.Өвгөнхүү нарыг хорьсны маргаашаас эрэн сурвалжилж эхэлсэн. Түүнийг тав хоног эрэн сурвалжилсны эцэст уржигдар орой 21.40 цагийн үед баривчилж Ганц худаг-т цагдан хорьжээ.
Мөн оройноо ажлын өрөө, гэрт нь нэгжлэг хийн эд хөрөнгийг нь битүүмжилсэн байна. . Ш.Адьшааг Гаалийн ерөнхий газрын албан тушаалтнууд томоохон авлига авахад оролцсон, зуучилсан хэмээн сэжиглэж байгаа ажээ. Тиймээс бусдын адил Эрүүгийн хуулийн 268 буюу албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас хээл хахууль авсан гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Авлигын дуулиант хэргээр Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны урьдчилан хорих байранд хоригдож буй Х.Баатарыг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтанд гаргах гэнэ гэсэн шуугиан дэгдлээ. Үнэхээр их хэмжээний барьцаагаар батлан даалтанд гаргаж байгаа эсэхийг нь мөрдөн байцааж буй дэд хурандаа Ө.Энхтөрөөс тодруулахад, Х.Баатарыг ямар нэг нөхцөл, шаардлагаар батлан даалтанд гаргах тухай яриа байхгүй гэж хэллээ. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Х.Баатарын даралт ихсэж, зүрх нь өвдөн бие нь нэлээд чилээрхүү байгаа ажээ.
Мөн Х.Баатар,Н.Даваажав нарын амьдарч байсан байрнаас гадна эзэмшилд нь байж болох нэлээд хэдэн орон сууцыг илрүүлсэн сурагтай. Хууль бусаар их хэмжээний төмөр гаргахдаа гаалийнханд хахууль өгсөн, зуучилсан хэрэгт сэжиглэгдэн хоригдож буй бизнесменүүд нь хятадуудтай түншилдэг томоохон гарын ченжүүд аж. Одоогоор хэргээ хүлээсэн гэх дөрвөн ченж хоригдож байна. Хэрвээ гаалийн удирдлагууд авлига авалцаж өгөлцсөн нь эцэслэн тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгээд байгаа Эрүүгийн хуулийн 268.1, 268.2 болох зохион баигуулалттай бүлэг гэмт булэглэл үйлдсэн эсвэл их буюу онц их хэмжээний хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашигласан зүйл ангиар шийтгүүлэх юм.
Уг зүйл ангид гэмт этгээдийн албан тушаал эрхлэх эрхийг гурван жилээр хягаарлаж, цалинг нь 51-250 дахин өсгөсөнтэй тэнцэх хөрөнгөөр торгох буюу эд хөрөнгийг хурааж, таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ялтай юм байна.

Ц.УРГАМАЛ
(өнөөдрийн монгол 2005-11-04 130)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button