Хар тамхи, галт зэвсгийн наймаачдын Эрлэгийн элчийг Америкт бэлтгэнэ

Хуульзүй, дотоод хэргийн сайдын зөвлөх, Терроризмийн эсрэг Монголын холбоо, Аюулгүй байдал, хамгаалалтын академийн ерөнхийлөгч, профессор Ч.Баатартай энэ талаар цөөн хором ярилцав.

-Таныг Америкаас олз омог ихтэй ирсэн гэж сонслоо. Аяныхаа сониноос дуулгаач?
-Терроризмийн эсрэг тэмцдэг ажилтнуудыг сургаж бэлтгэдэг G энд H international serүis гэдэг ауюлгүйн чиглэлийн академи АНУ-ын Вашингтон хотод байдаг. Тус академийн ерөнхийлөгч Эндрю Жимбапа манай холбоо болон академийн удридлагыг урьсан юм. Айлчлалын үеэр бидэнд санаандгүй сайхан үйл явдал тохиосон.

-Ямар үйл явдал?
-Энэ нь терроризмийн эсрэг тэмцэх Азийн бүс нутгийн сургалтын төвийг Монголд байгуулах саналын дагуу АНУ-ын конгрессын гишүүд хүлээн авч уулзахаар болсон. Бид энэ саналыг гурван жилийн өмнөөс л тавьж хөөцөлдсөн. Олон нийтийн байгууллагын удирдлагыг конгрессын гишүүн хүлээн авна гэдэгт эргэлзэж л байлаа. Гэвч АНУ-ын конгрессын гишүүн Жоес Питс бидний саналыг хүлээн авснаар барахгүй манай холбоотой болон Америкийн хуулийн болон цагдаагийн академитай хамтарсан сургалтын төв байгуулья гэсэн. Энэ хүн бол конгресстоо нэр нөлөөтэй төдийгүй ретингээрээ гишүүд дотроо эхний долоод бичигддэг юм билээ.

-Ийм сургалтын төв байгуулчихвал багш нар нь бэлэн үү, манайд?
-Америкийн мэргэжилтнүүд хичээл заах болно. Бүх техник хэрэгслийг тэд даах байх. Удирдах ажилтныг 21, дунд тушаалын ажилтныг 3-6 сарын хугацаанд бэлтгэх чиглэлийг барина. Ер нь ийм сургалтад хамрагдахын тулд Азийнхан Хавай арал юм уу, Малайзид очих болдог. Тэгэхээр тэд яагаад Монголд ирж сургалтад хамрагдаж болохгүй гэж. Өнөөдөр Азийн бүс нутагт терроризмийн халдлага гарлаа гэхэд хүн ард нь тэмцэхэд бэлэн биш байгаа.

-Таныг Америкт байхдаа олон улсын хуралд илтгэл тавьсан гэж сонссон?
-АНУ-ын Кентаки мужид ХХI зууны террорист үйл ажиллагааны эсрэг тэмцэхэд цагдаагийн болон төрийн бус байгууллагын үүрэг роль гэсэн олон улсын хуралд илтгэл тавьсан юм аа. Энэ үеэр тус мужийн амбан захирагч, АНУ-ын конгрессын гишүүн, төсөв санхүүгийн хорооны дарга Харолд Рожерс гэдэг хүн бидний саналыг конгресст оруулах тогтоолыг дэмжиж, мужийнхаа цагдаагийн академитай сургалтын хамтарсан гэрээ байгуулж ажиллах санал тавьсан.
Үүний дагуу тус мужийн хуулийн их сургуультай гэрээ байгуулж Монголын хамгаалалтын байгууллагын болон цагдаагийн тусгай алба гүйцэтгэдэг ажилтнуудыг 6-10 сараар сургах боллоо. Тус сургууль нь дотроо цагдаагийн академитай, Аюулгүй байдлыг хамгаалах институттэй юм билээ. Цаашдаа хар тамхи, мөнгө угаах, хүн наймаалах асуудалд тусгай мэргэжилтнийг бэлтгэх саналыг хүлээж авсан.

-Монголд терроризм ч юм уу, галт зэвсгийн наймаа, хар тамхи, хүн барьцаалах чиглэлээр тусгайлан бэлтгэгдсэн хүн хэр олон бол?
-Одоогоор байхгүй.

-Иймэрхүү гэмт хэргийг заавал тусгай мэргэжилтэн мөрддөг хэрэг үү?
-Тэгэлгүй яахав. Манай Цагдаагийн академи төгссөн хүн хар тамхины хэргийг шийдвэрлэж чадахгүй. Ийм хэрэг олон улс дамждаг учир цар хүрээ өргөнтэй. ОХУ-д гэхэд хэд хэдэн муждаа нарийн мэргэшсэн мэргэжилтнүүдээ бэлтгэдэг төвтэй байх жишээтэй.

-Терроризмийн эсрэг тэмцэх мэргэжилнүүдийг бэлтгэж байгааг нүдээр харсан хүнээс сонирхоход сургалт, орчин ахуй нь ямар юм бэ дээ?
-4-6 жилд тусгайлан бэлтгэдэг юм байна. Сургалтын орчин, материаллаг баазын талаар ярилтгүй. Тэнд сурч байгаа хүн ямар ч машин, мотоциклийг жолоодож чадах, орчин үеийн мэдээллэл авах бүх хэрэгсэл, радио станцыг ашиглахаас эхлээд бүх л боломжоор хангадаг.

-Энэ бүхний жилийн төлбөр нь?
-17 мянган ам.доллар.

-Монголчуудын хувьд жилд ийм хэмжээний төлбөр төлөөд суралцах хүн байх болов уу. Гэрээ хийхдээ төлбөрийг багасгах талаар ярилцсан уу?
-Харолд Рожерстой уулзах үеэр сургалтын төлбөр хөнгөвчлөх талаар ярилцсан. Тохиролцоонд хүрсэн шүү.

-17 мянган ам.долларт сургалтаас өөр зардал багтаж байгаа юу?
-Сургалт, байрны мөнгө л орно.

-Оюутнууд нь хаана амьдрах юм бэ, тэгвэл?
-Анхан шатны сургалтынхан гурав, дөрвүүлээ нэг өрөөнд амьдардаг юм билээ. Өрөөнд нь хөргөгч, компьютерээс эхлээд бүх зүйл нь бэлэн. Харин баклаврь, докторын зэрэг хамгаалахаар суралцвал хоёулаа, эсвэл ганцаараа байр хөлсөлж амьдарна. Академиас 300 метрийн холгүй орших орон сууцанд байр хөлсөлж байгаа оюутнууд сард 1500 ам.доллар төлдөг юм байна.

-Өмнө нь Америкийн академид Монголын цагдаа суралцаж байсан болов уу?
-Үгүй. Монголын цагдаа Америкийн академид суралцах анхны гэрээг л бид хийгээд ирлээ.

-Ер нь бол тэнд суралцахад шалгуур нь өндөр байх даа?
-Англи хэлний мэдлэггүй хүн авахгүй гэсэн. Ядаж ойр зуур ярьдаг байх шаардлагатай. Тэнд очиход нь хэлний түвшинг нь тогтоох шалгалт авна. Тэгээд ямар шатны хэлний курст суулгахаа шийднэ. Эхний гурван сар хэлний бэлтгэл хийнэ. Үүний дараа олон улсын зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризмийн эсрэг сургалтад зургаан сар сууна.
Энэ хичээлийн хөтөлбөрийн 60 хувийг эзлэх юм. Үлдсэн хувьд нь бие бялдрын болоод зэвсэг техниктэй харьцах дадлага. Мөн цагдаагийн байгууллагын хэсэгт сар ажиллана.

-Америк цагдаагийн үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг үү?
-Тийм ээ. Тэд бидэнд ийм л итгэл үзүүлж байна. Өдөрт 6-8 цагийн хичээл ордог гэсэн.

-Ийм итгэлийн хариуд эрдэм сурах цагдааг яаж шалгаруулах вэ. Шалгаруулалт нь хэзээ эхлэх вэ?
-Цагдаагийн байгууллага хүмүүсээ эхлээд шалгах байх. Дараа нь бид, тэнд очиход америкчууд шалгана. Наад зах нь 48 цаг хоол ундгүй хүндрүүлсэн сургалт, хэрэг мөрдөх нь ердийн үзэгдэл. Сэтгэл зүй, бие бялдар, эрүүл мэндийн хувьд тэнцэх хүн байх шаардлагатай. Ямар ч байсан нүүр улайлгахааргүй л хүнээ явуулна. Шалгаруулалт 2006 оноос эхэлнэ. Ирэх 12 дугаар сард АНУ-аас экспертүүд ирэх юм. Тэдэнтэй хамтарч монгол хүнийг яаж сургах вэ гэдгээс эхэлж сургалтын төлөвлөгөөгөө хийнэ.

-Монголд терроризмийн эсрэг холбоо байгуулсныг бодвол аюул нүүрлээд байна гэж ойлгож болох уу?
-Яг терроризм нүүрлээд аюул учруулаад байгаа юм алга. Гэхдээ анхны үр хөврөл нь бий болчихоод байна. Тухайлбал, хүн барьцаалах, зохион байгуулалттайгаар дээрэм, аллага үйлдэх, айлган сүрдүүлэх, дарамтлах зэрэг терроризмийн анхны хэлбэрүүд ороод ирчихэж. Наад зах нь хүүхэд барьцаалаад их хэмжээний мөнгө нэхсэн хэрэг гарсан.
Охид, бүсгүйчүүдийг гадаадад гаргаж худалддаг гэмт хэргийн тухай сонин, хэвлэлээр бишгүй л бичиж байна. Энэ бол оргүй хоосон зүйл биш.
Гэтэл зарим хүн терроризм бодитойгоор нүүрлээгүй байхад ийм байгууллага байхын хэрэг юун гэдэг. НҮБ-ын индэр дээрээс олон улс терроризм нүүрлэсэн үед биш урьдчилан сэргийлэх ёстой гэдгийг уриалж байсан. Монголд терроризмийн эсрэг тэмцэх болсон анхны байгууллага нь манай холбоо. 2002 онд олон нэртэй хуульч, эрдэмтдийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан. Холбооны дэргэд аюулгүй байдал хамгаалалтын сургалтын академийг хүртэл байгууллаа. Энэ нь терроризм, гэмт халдлагын эсрэг тэмцэх, ард иргэдийг сэтгэл зүйн бэлтгэлтэй болоход чиглэгдсэн гэхүү дээ.

-Бэлтгэлтэй байна гэж юуг хэлээд байна вэ?
-Аливаа халдлага, аюулд хүн айж цочирддог, улмаар улс орон эмх замбараагүй болдог. Юу ч үүсч болно. Тухайлбал, Англид энэ жил хоёр том дэлбэрэлт болсон. Тэгэхэд Засгийн газар нь яагаад хэвээр үлдэв гэхээр ард түмнээ терроризмийн эсрэг тэмцэх бэлтгэлтэй болгож чадсан. Тиймээс ч тэд аюул нүүрлэхэд цочирдоогүй. Монголд ч гэсэн ийм зүйлд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой. Мөн аюул нүүрлэхэд таслан зогсоодог, илрүүлдэг хүчний байгууллага, мэргэжилтнүүдийг бэлтгэсэн байх нь чухал. Түүнчлэн халдлагын тухай мэдээллийг ард түмэндээ шуурхай хүргэх гамшгийг түргэн арилгахад бэлтгэлтэй байх хэрэгтэй.

-Ингэхэд терроризмийн аюул дэлхийд хэдийнээс нүүрлэсэн бол?
-Терроризмийн аюул гэхээр хүмүүс Америкийн худалдааны төвийг нурааснаас эхэлсэн юм шиг ярьдаг. Гэтэл энэ нь хүн төрөлхтөн үүсч бий болсон цагаас бага багаар газар авч байсан халдлага л даа. Олон зуун жилийн турш шашин шүтлэгтэн, омог аймгууд хоорондоо зөрчилдөж, бие биеийнхээ эсрэг харгис алан хядлага явуулж ирсэн. Өнөөдөр дэлхийн III дайны тухай ярьж түүнээс сэрэмжилдэг байсан бол энэ нь байхгүй болж. Харин хүн төрөлхтөн терроризмийн эсрэг хамтарч тэмцэхээр болж байна.

-Терроризм, гэмт халдлагаас сэргийлэхийн тулд дотооддоо юу хийж байна вэ, танай холбоо?
-Манай холбоо, ХЗДХЯ, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран саяхан бэлэн мөнгөтэй харилцдаг байгууллагыг оролцуулсан ярилцлага зохион байгуулсан. Харамсалтай нь энд банкныхан ирээгүй. Тэд мөнгөө яаж хамгаалахыг нь мэдэхгүй байна, би. Өнөөдөр манай өсвөр үеийнхэн барууны адал явдалтай кино үзчихээд түүнийг амьдралд бодитойгоор дуурайж хуулбарласан гэмт хэргүүдийг үйлдэх болсон. Энэ нь тэдний хэргээ хүлээх үедээ өгсөн мэдүүлгээс харагддаг.
Тиймээс тэд юун түрүүнд бэлэн мөнгөтэй байдаг 24 цагийн дэлгүүр, Шатахуун түгээх станц, такси руу халдах болж. Иймэрхүү үйлдлүүд барууны орнуудад 30 жилийн өмнө энэ байдал гарч байсан. Энэ түр зуурын үзэгдлээс урьдчилан сэргийлэх олон арга, хамгаалалтын талаар сургалтаа явуулсан юм. Эцэст нь хэлэхэд хүн бүхэн сонор сэрэмжтэй л байх хэрэгтэй.

(өнөөдрийн монгол 2005-11-04 130)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button