Аавын орчлонгоос мэдэрсэн анхны бөгөөд сүүлийн мэдрэмж нь цас байсан

Ингээд Миний аав булангийн зочноор сэтгүүлч Д.Мөнгөндалай уригдлаа. Түүний аав Монгол Улсын Төрийн шагналт, яруу найрагч Очирбатын Дашбалбарыг бид Монголын утга зохиолын шилмэл бүтээлүүд хийгээд газар шороо, эх нутгийнхаа төлөө амь хайрлалгүй тэмцэж явсныг нь мэднэ.

ААВ ЗАРИМДАА СОНИН ОЙЛГОМЖГҮЙ ЗАН АВИР ГАРГАНА
Манай аав хөндлөнгийн хүнд яруу найрагч, улс төрчийн гал цогтой тэр л дүрээрээ буудаг байх. Харин бидэнд тэр бүхнээсээ илүү аав гэдгээрээ үнэ цэнтэй. Яруу найрагч байна гэдэг, яруу найрагчийн охин байна гэдэг тэнгэрлэг их хувь тавилан юмдаа. Аавыг хүмүүс зан чанарын хувьд хатуу гэж ойлгодог. Тийм биш маш зөөлхөн хүн байсан. Гэхдээ яг тийм гээд тодорхойлоход бас бэрх. Хуц тод олон өнгөтэй. Нэг талаас нь харахад бүр балчир хүүхэд шиг гэнэн томоогүй зантай. Заримдаа сахилгагүйтээд байрныхаа үүдэнд гитар дараад сууна. Миний охин нааш ир гэж дуудан үнсчихээд, өндөр охиноо олны нүдэн дээр үнсчихлээ. Аягүй бол намайг залуухан нууц амрагтай гэж маргааш сонин хэвлэлд бичнэ байх гэдэг байсан. Тэгээд өчүүхэн юманд баярлана, тунирхана, гомдоно.
Хүнийг танихдаа тааруу. Би хүртэл муу хүн гэдгийг нь мэдчихээд байхад аав энэ чинь сайн л хүн байна гэх. Шулуун шударга зан нь тэр хүнийг хатуу ширүүн харагдуулдаг байсан байх. Түүнээс яг амьдрал дээр амархан буулт хийдэг зөөлхөн хүн байлаа. Нэг удаа дүү охин маань аавд хэлэлгүй ангийхантайгаа Хандгайт руу явчихсан чинь намайг дүүгээ харсангүй гэж загнаад зодсон. Тухайн үедээ би аавд гомдоод зүгээр байхад зодоод байхдаа яадгийм гэж бараг өдөржин уйлсан. Аав дараа нь Дээгий та хоёроос болж охиндоо гар хүрчихлээ гэж ээжийг зэмлэж дотроо их эмзэглэж байсан.
Эрс түрэмгий зан нь гэнэ гэнэхэн илэрч, хамаагүй хүн амьтантай маргах, гомдоох тохиолдол гарна. Нэг өглөө би цэцэрлэгээсээ хоцорчихгүй юу. Аавыг дуудах байх гэж бодоод, тэгтэл аав бас унтчихсан байгаа юм. Би замын турш хоцорчихлоо гэж үглээд очтол аав манаачаас нь өгсүүлээд бүх багш нартай яагаад заавал найман цагт хаалгаа барих ёстой юм, яагаад энэ хүүхэд ганц өглөө унтаж болдоггүй юм хэрвээ эрт ганцаараа ирчихвэл та нар яах юм гээд.хэрэлдэж гарсан.
Яруу найрагч залуучууд манайхаар их ирнэ. Ц.Хулан, Т.Содномнамжил, Ж.Болд-Эрдэнэ, Ш.Уянга, Х.Тэргэл, Х.Эрдэнэбаатар, Б.Ичинхорлоо, Б.Хишиг-Ундрал гээд яг 90-ээд оны гэгддэг яруу найрагчид бүгд ирж хонон өнжиж зарим нь амьдарч байсан. Манай босгыг элээгээгүй яруу найрагч гэж байхгүй байх. Ээж хэдэн жигнүүр бууз хийгээд дайлна. Аав амралтын өдөр гэртээ өнжихдөө хийцтэй цай чанана. Борцны өөх, гурил, янз бүрийн ногоо оролцуулаад яг хоол шиг цай чанадаг. Тэгээд бидэнд өгч бүр дуусгаж байж санаа нь амарна. Нэг хоёр аягыг уучихаад дахиж нэмэхгүй тохиолдолд аав их урамгүй байдаг. Тухайн үед заримдаа яршигтай ч юм шиг санагддаг байсан аавынхаа тэр сайхан цайг өнөөдөр амтархан уухсан гэж дандаа хүсдэг. Намайг багад манайд шуудайны тал шиг том ягаан тор байдаг байлаа. Ээж дээр нь хоёр арслан өөд өөдөөс нь харуулаад оёчихсон. Тэр торонд аав их хайртай. Цалингаа буухлаар барьж гараад дэлгүүрийн бүх л гоё юмыг хамаад ирдэг. Бид ч бүр түүнийг нь хүлээдэг болчихсон. Аав тэр үед залуу бага ч байж дээ. Сүүлдээ тэгэж гадуур гарах зав ч олдохоо байсан байх.
Аав голдуу шөнөөр сууж шүлэг зохиолоо бичдэг байсан. Заримдаа өглөөгүүр ч бичнэ. Бидэнд бичсэн шүлгүүдээ тэр бүр уншаад байдаггүй. Харин нэг жилийн Болор цом-д орохдоо шинэ шүлэг биччихээд ямар байна гэж асуухгүй юу. Бид ямар утга зохиолын шүүмжлэгчид биш сайн мэдэхгүй болохоор зүгээр гоё байна гэсэн чинь инээж байснаа гэнэт царай нь хувирч та нар хүн юм асуухад тодорхой хариулсангүй гэж уурлаж байсан. Ер нь үе үе сонин ойлгомжгүй ааш авир гаргана. Тэгээд удахгүй юу ч болоогүй юм шиг зүв зүгээр болчихно.
Аав гартаа ерөөсөө бээлий өмсөж үзээгүй. Өвлөөр ч ялгаагүй дотроосоо уур манан савсуулаад халуу шатаж явдаг. Нүднээс нь хүртэл үргэлж гал маналздаг тийм халуун энергитэй хүн байсан. Манай өвөө бас яг тийм хүн байсан юм билээ. Аавын сүлд хийморь намирсан хар үсэнд нь явдаг. Үс гэзгээрээ оролдох дургүй. Бараг самнадаг ч үгүй байсан. Харин нэг удаа телевизийн нэвтрүүлэгт орохдоо том цэнхэр сам гаргаж ирэн үсээ самнахад нь бид хэд ичиж байлаа.

БАКУЛА РИНБҮҮЧИ, ААВ ХОЁР ЦАХИЛГААН ШАТАНД ГАЦЧИХААД…
Бид аавынхаа төрсөн нутаг Дарьганга, Наранбулаг руу жил бүр явдаг. Нутаг уснынх нь олон аавыг маш хүндэтгэлтэй хүлээж авна. 1975 онд аав ээж хоёр Наранбулагийнхаа дэргэд гэр бүл болсон юм билээ. Нэг удаа биднийг очиход яг булгийнх нь хажуу дахь хуучин буурин дээр найман ханатай гэр бариад, манай тийшээ чинь айраг цагаа ховор хаанаасаа ч олсон юм 40 литр айраг сөгнөчихсөн хүлээж авч байлаа. Аав нутаг руугаа ороход эхлээд манай нутгийн салхи нь ийм агь ганга цэцэгс нь ийм гээд магтаалын үг урсгаж шүлгээ уншина. Тухайн үед надад өндөр уулын оргил дээр гараад эрчүүд нь хийморио сэргээж болдоггүй юм, яагаад заавал жижигхэн оорцог толгод Шилийн богд дээр гараад эрийн хийморь сэргэдэг юм гэж нутаг усаараа бардамнах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. Аав хөдөө очоод тэнгэрийн од ширтэн гадаа унтах дуртай. Цэлийсэн тал нутгаас нар мандахыг хар гэж биднийг үүрээр дуудна. Хэрэв та нар энэ тал нутагт ингэж нар мандахыг хараагүй бол мөн ч гунигтай гэдэг байсан.
Аав тухайн өдөр ямар сэтгэл хөдлөл эмоцтой байсан нь орой ирэхэд шууд мэдрэгддэг. Манай гэр засгийн газрын ордноос холгүй. Ерөөсөө 20 минут алхаад л очих зайтай. Аав өглөө бүр нэг том цүнх бариад л, үсээ сэгсэгнүүлээд л ажил руугаа алхана. Замд зөрсөн хүн бүр аавыг айж бэргэсэн, сүрдсэн нүдээр хардаг. Магадгүй нэртэй том жүжигчин, алдартай хүмүүсийг тэгж хардаггүй байх. Хэрвээ аав маань алдартай жүжигчин, дуучин байсан бол би одоогийнхоос арай өөрөөр бахархах байсан байх. Миний одоо аавыгаа бодож, хайрлаж, санааширч, бахархаж байгаа маань юутай ч зүйрлэшгүй, үнэхээр ер бусын.
Манай аав их нээлттэй хүн байсан. Надаас юугаа ч нуудаггүй. Залуу насныхаа хайр дурлал бүх л зүйлээ ярина. Би бас аавдаа дурласан хөвгүүдийнхээ тухай хүртэл ярьдаг байсан. Өөрөө их гоё гэгээлэг хүн болохоор хайр сэтгэл, хүмүүний амьдралын утга учир бүх л зүйлийг дандаа гэгээнээр дурсдаг. Би утга зохиолын сургуульд оюутан байхад аав багш маань байсан. Би аав шигээ тийм гайхалтай багшийг амьдралдаа хараагүй. Манайд зохиолчдоос гадна Бакула Ринбүүчи, Кубын элчин сайд, Оросын элчин сайдын яамны ажилтнууд зэрэг гадаад дотоодын олон сайхан хүмүүс ирдэг байлаа. Мөн аав Далай лам хоёрын харьцаа их өөр бурханлиг. Зүгээр хүмүүс шиг хоосон шүтээд өнгөрөх биш. Харин Бакула Ринбүүчи манай гэрийн мөнхийн зочин байлаа. Нэг удаа манайд ном уншихаар иртэл цахилгаан шатанд олуулаа ороод гацчихдаг юм. Бид айж сандран гэрийн шаахайтайгаа дүн өвлийн хүйтэнд гадуур гүйж засварчин авчран онгойлготол Бакула, аав хоёр инээчихсэн гарч ирж байсан. Мөн бид хэдийг бага байхад сансрын нисэгч Ж.Гүррагчаа гуай ирнэ гэж бөөн сүр болдог байлаа. Аав өглөө гарахдаа за өнөөдөр ирнэ шүү, гэрээ гоё цэвэрлээд байж байгаарай гэнэ. Бид гэрээ цэмцийлгэн хоол унд хийгээд ширээ засаад хүлээнэ тэгтэл орой аав ганцаараа л орж ирдэг. Ингээд долоо, найм хоног хүлээсний дараа ирэхгүй байлгүй гэж бодон гэр орноо ч цэвэрлэлгүй, хоол унд хийгээгүй яг тэр өдөр аавтай хамт ороод ирдэг юм. Бид маш их баярлсан ч цаанаа мэдээж зовж байсан. Манайхаар Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуай, мөн ардчиллын алтан хараацай Э.Бат-Үүл, С.Зориг, Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж нар бүгд ирдэг байсан. Нэг удаа тэд халамцуухан ирж манайд жаахан уусан юм. Гэтэл С.Зориг агсан андуураад согтуу бид хэдийн өрөө рүү ороод ирдэг юм. Бид нар жаахан байсан болохоор орилолдон айж, аавыгаа дуудаж байлаа. Одоо бодоход С.Зориг гуай ч өөрөө их сандарч байсан байх. Аав Кубын элчин сайдад зориулан Дөрвөн улирал гэсэн дуу зохиож, шууд тэр дор нь гитартай дуулж өгөн гайхшруулж байсан. Ер нь хоол хийх, ширээ засах аливаа юманд их мэдрэмжтэй. Хүмүүс тэр бүр хоолондоо дарс хийдэггүй байхад аав хийнэ. Нийтлэг зүйлээс илүүтэй ангид сонин содон зүйлд дуртай. Жишээлбэл, цэнхэр хундага хараад мэлтэлзэж буй нуур мэт ямар тунгалаг юм бэ гэж дуу алдана. Бусад хүмүүст бол зүгээр энгийн л зүйл.
Монголд өнөөдөр манай аав шиг дэлхийн уран зохиолыг мэддэг хүн бараг байхгүй гэж би бардам хэлж чадна. Роберт Беренс, Пөтөөфи Шандор, Пабло Неруда. Раавийндранат Таагүр, Э. Межелайтис, Гарсиа Лорка зэрэг суут хүмүүсийг жинхэнэ уран бүтээлчийнх нь талаас манай аав нээсэн гэж би боддог. Аав тухайн хүмүүсийн шилмэл шүлгүүдийг Оросоор уншаад шууд орчуулдаг байлаа. Аавыг зураач, ая зохиогч, мөн янз бүрийн хайчилбар хийдэг байсныг тэр бүр хүмүүс мэддэггүй байх. Б.Явуухулангийн Би хаана төрөө вэ, Намрын мөнгөн өглөө зэрэг шүлгүүдэд, мөн өөрийнхөө уран бүтээлд ая хийж их дуулдаг байсан. Аавын дуулахыг сонсоход байгалын ер бусын үзэсгэлэн, хүмүүний амьдралын баяр гуниг, гол усны намуухан шивнээ зүрхэн дундуур урсаад өнгөрөх шиг болдог. Аав монгол цамц их өмсөнө. Ээж голдуу оёно. Зарим нөхцөлд захиалгаар хийлгэнэ.
Далай ламын бэлэглэсэн анар шигтгээтэй мөнгөн бөгж, наймдугаар богдоос уламжилж ирсэн алтан бэлзэг хоёрыг маш их нандигнаж сахиус мэт байнга гартаа зүүдэг байсан. Хожим Далай лам аавд долоовор хурууны хэмжээтэй өндөр алтадмал Ногоон дарь эх явуулсныг нь айлын том охин гээд надад өгч билээ. Ховор нандин дурсгалт чулуу, бурханы эд зүйлс их цуглуулдаг. Аавын хамгийн үнэтэй хөрөнгө өөрийнх нь хураасан ном юм даа. Хүмүүс хэдэн саяар номынх нь санг зарчихаач гэж хүсэлт тавьдаг. Мэдээж бидэнд хамгийн үнэтэй зүйл. Намайг өнгөрсний дараа шүдний минь чигчлүүр хүртэл үнэд орно гэж тоглоом шоглоомоор хэлдэг байсан. Тэр бүр хүмүүс мэддэггүй нэг зүйлийг сонирхуулахад манай аавын аав ээж хоёр гэрлээд бүтэн долоон жил болоход хүүхэд төрөөгүй юм билээ. Үе удмаараа шүтдэг ламаараа үзүүлэхээр Танайд нэг сайн хүн ирж төрнө гэдэг. Тэгээд найм дахь жил дээр нь аав төрсөн гэсэн. Эмээ суран чөдөр олоод их бэлэгшээсэн гэдэг. Мөн нэг шөнө далай шиг их усан дунд ганцаараа сэлээд эрэг дээр нь бадамлан асч буй зулыг авах гэж зүтгэж байна хэмээн зүүдэлснийхээ дараа хүүхэд олсон гэж ярьдаг. Ингээд ааваас хойш олон хүүхэд дараалж төрсөн юм билээ.

ЯРУУ НАЙРАГЧ ГЭХЭД ДЭНДҮҮ ЦӨӨХӨН ХҮНД ДУРЛАСАН
Аав анхныхаа хайр дурлалын тухай ярихдаа би цэцэрлэгт байхдаа хүртэл жаахан охинд дурлаж байсан гээд инээдэг. Харин анх Орост очоод дурлаж байсан 15-тай Лизагийн зураг манай альбомонд байдаг юм. Би Лизагийн зургийг хараад яруу найрагчийн нүд цаг хугацаа өнгөрсөн ч сайхнаараа байх тийм гоо үзэсгэлэнг олж харж чаддаг юм байна гэж бодогдсон. Үнэхээр гайхалтай гоё охин байсан юм билээ. Халтар, Оюунханд гэж аавын дурласан хүүхнүүдийг хүн бүр мэдэх байх. Аав энэ тухайгаа хэнээс ч нуудаггүй. Хүнийг хайрласныхаа төлөө хэн нэгний өмнө буруутай юм шиг хүлцэнгүй явна гэдэг утгагүй биздээ. Орчин үеийн хүмүүсийн хайр дурлал миний аавтайгаа харьцуулахад юу ч биш юм шиг санагддаг. Аав ээжээс гадна тэр хоёр бүсгүйг дэндүү гэгээн сайхнаар хайрлаж чадсан. Хүмүүс аавыг маань хүүхэмсэг гэж боддог. Тийм биш харин ч яруу найрагч гэхэд дэндүү цөөхөн хүнд дурласан. Манай аавын хайр дурлал дэндүү нандин сайхан байсан болохоор хүн бүхэн мэддэг байсан. Гэтэл өнөөдөр эхнэрээсээ далдуур хичнээн олон хүнтэй явдаг хүмүүс зөндөө байгааг хэн ч мэддэггүй.
Би сургуулиа улаан дипломтай төгсөхөд аав Би аав ээж хоёроо бурхан болоход уйлаагүй юм. Гэвч охиноо дээд сургууль төгсөхөд өөрийн эрхгүй нулимс минь надад захирагдахгүй байна гээд тэр олон оюутнуудынхаа өмнө жаахан хүүхэд шиг уйлж байсан. Мэдээж маш их баярласан байлгүй. Ер нь манай аав хүн харахад нэг их омголон юм шиг хэрнээ дандаа цээжин дотроо уйлдаг байсан. Тэр бүгдийг би сайн мэдэрдэг байлаа. Яагаад аавыг минь хүмүүс хайрлахгүй бүгд дайрч давшлаад байдаг юм. Энэ хүн чинь бидэнтэй ижил зүрх сэтгэлтэй, уйлдаг, гомддог, шаналдаг юм шүү гэж боддог байлаа. Аавыг маань сэтгэл санааны маш хүнд дарамтанд оруулж, хурц үгийн жадаар зүрхийг нь сүлбэсэн. Би өөрөө хэвлэлийн хүн ч хэвлэл мэдээлэлийнхэнд үнэхээр гомддог. Хэзээ ч хүнийг муугаар бодож байгаагүй, ямар ч ургамал амьтны амь тасдаагүй тийм гэлээлэг, бурханлиг хүнийг яагаад ингэх ёстой юм гэж би голоо тасартал гомддог байлаа.
Аав амьдралынхаа сүүлчийн он жилүүдэд навчин тамхи татах болсон. Урьд нь ерөөсөө тамхи татаж байгаагүй хүн яагаад гэнэт навчин тамхи татсан юм бол. Магадгүй чамирхах гэсэн ч юм уу аль эсвэл өөрийнх нь нэг араншин байсан байх. Ааваас минь сайхан үг сонссон хүмүүс амьдралын турш огт мартаагүй байх гэж боддог. Тухайн хүнд яг дутаж яваа тэр үгийг нь онож хэлнэ. Тийм гоё магтахын зэрэгцээ бас голийг нь зуртал зэвүүнээр хэлж чадна. Хавар бороо орохыг аав бүр ер бусын гайхамшигтайгаар мэдэрч чаддаг байсан. Борооны нэг дусал тэр хүн дээр унах энэ агшин ертөнц дээр ганцхан хувь. Өглөө бүр нэг л нар мандаад байгаа юм шиг боловч өөр өөр орон зайд ургаж байгаа болохоор өчигдрийн нар өнөөдрийнхөөс өөр. Үндсэндээ цаг хугацаа асар үнэтэй гэдийг мэдэрч чаддаг байсан. Мөн өөрөө миний хамгийн анхны мэдэрсэн зүйл цас гэж ярьдаг. Тэгвэл хамгийн сүүлд мэдэрсэн зүйл нь бас цас байсан гэж би боддог. Яг өнгөрснийх нь урд өдөр бараг анхны цас орсон байх. Аав гадаа гармаар байна гээд бид хэдээр түшүүлж эмнэлэгийн тагтан дээр гарсан. Одоо бодоход аавын анхны ер бусаар мэдэрсэн шиг тийм бударсан цагаан цас малгайлан орж байсан. Яагаад ч юм энэ цасны агуу мэдрэмжийг дахиад авч чадахгүй гэсэн юм шиг үнэхээр таашаалтай зогсож байлаа. Энэ бол аавын маань хүмүүний орчлонгоос мэдэрсэн сүүлчийн мэдрэмж.
Аавыгаа өнгөрсний дараа аз жаргал баяр гунигийг минь надтай хэн хуваалцах юм. Зовсон гунисан цагт минь намайг хэн аргадаж, тохойноос минь түших юм гэж бодогддог. Аав маань намайг хүүхэдтэй болохыг маш их хүлээдэг байсан. Би нөхөртэйгээ нийлээд найман жил болж байж хүүхэдтэй болсон. Бас их сонин тохиолдол шүү. Магадгүй цаг хугацаа эргээд давтагдаж байх шиг санагддаг. Ингээд хүүтэй болчихоод би аавыгаа үнэхээр их санаж, өөрийнхөө үргэлжлэл болсон жаахан амьтныг хардаг ч болоосой гэж хүүгээ харах болгондоо боддог.
Аав маань манайхаар ирж буй энэ олон хүмүүсээс намайг өнгөрсний дараа бараг гарын таван хуруунд багтахаар хүмүүс та нарт тусална гэдэг байсан. Үнэхээр өөрийнх нь нэрлэн хэлж байсан тэр хүмүүс бидний жаргал зовлон, баяр гунигийг минь хуваалцаж байна даа.

Тэрээр ийнхүү аавынхаа тухай ярихдаа байн байн уртаар санаа алдаж, сэтгэлийнхээ нандин утсыг мөн ч их хөндөж байх шиг. Гангаа, Дээгий бид гурав гурвуулаа хүүтэй. Хүүхдүүдийн маань дүр төрх, ааш авир хэлж ярьж байгаа нь аавтай ямар ижилхэн гэж бодно. Миний хүү бүр их адил шүү. Аав намайг хүүхэдтэй болохыг маш их хүлээсэн юм. Би өөрийнхөө хүүг аавыгаа ирээд төрчихсөн байж магадгүй гэж горьддог юм гэж билээ. Түүний аавыг монголын ард түмэн бүгд мэднэ. Яагаад ч юм надад О.Дашбалбар шулуун шударга зантай, халуун сэтгэлтэй хүн байсан юм гэсэн Лхамсүрэнгийн Энэбиш агсны хэлсэн үг дандаа бодогддог.

(өнөөдрийн монгол 2005-11-04 130)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button