Үхэр буу хэмээх Дамдин

Ард олноо үхэр буу Дамдин, анч Дамдин, алмасын эрэлчин Дамдин, зохиолч яруу найрагч, партизан, дарга Дамдин гэх мэт олон нэрээр алдаршин үлдсэн Жүгдэрийн Дамдин 1899 оны зургадугаар сарын 11-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур орчим төрж, 1923 онд МАХН-д гишүүнээр элсч Монгол Ардын Хувьсгалын ялалтын төлөө байлдаж, тайван цагт Монголын Үйлдвэрчний Төв Зөвлөл, МХЗЭ-ийн төв хороо, БНМАУ-ын дээд шүүх зэрэг газруудад даргаар ажиллаж байв.
Мөн ШУА-д судлаач, орчуулагчаар олон жил ажиллахын зэрэгцээ 1958 оноос өвгөн болсон хойноо уран зохиолд шимтэн МЗЭ-ийн гишүүн болж тэр үеийн залуучуудаас дутахгүй МЗЭ-ийн нэрэмжит шагнал авч явжээ. Элбэг баян намтартай ховорхон сайхан эр хүний тухай таньж мэдэх хэн боловч . . . Эр хүн болж төрсний хэрэг ийм явбал ч болох нь тэр гэцгээдгээс үүдэн түүний тухай бяцхан эрэлийн замд мордлоо.

ПАРТИЗАН БОЛСОН НЬ
Тэрбээр өөрийгөө байлдаж явсан гэж ярьдаг ч тэр бүр баримт байхгүй ажээ. Хамт байлдаж явсан нөхдүүд нь дайнд үрэгдэж, баримт нотолгоо байхгүйн улмаас түүнийг дэгс ярьдаг болохоор зарим нь наргиж, зарим нь атаархаж Үхэр буу гэдэг байж болох. Нэлээд хожуу 1921 онд Монголд туслахаар ирж байсан улаан цэргүүдийн тухай тодруулж, түүх сэргээхээр болоход мэдэх хүн ховор байсан бөгөөд мань Дамдин тэр үеийн тагнуулын мэдээг хүртэл он, сар, өдөр цагтай нь хэлж үйл явдлыг ярьснаар партизан цолоо нөхөж авчээ.
1921 оны дайнд Оросоос халимаг, буриад голдуу цэргүүдийг оруулж ирсэн нь нүүр царай гадаад төрхийн хувьд Монгол хүнтэй ойролцоо гэдгийг бодолцжээ.
Нөгөө талаар тэднийг хувцаслахын тулд Зүүн хараагийн ламын хийдээс 2000 гаруй монгол дээл гаргуулж байсан үйл явдалд Ж.Дамдин биеэр оролцсон гэдэг. Ийнхүү Дамдин хэмээх хөглөгөр хөх өвгөний энгэрт давхиж яваа морьтой тэмдэг байнга гялалзаж явах болсон түүхтэй.

ДАРГА БОЛСОН НЬ
Монголын анхны сэхээтнүүдийн тухай Ар халхаас гарлаа даа, Арван наймуулаа мордлоо доо хэмээх хуучны дуу байдаг. Д.Нацагдорж, С.Буяннэмэх гээд анхны оюутнууд гадаадад сурахаар явж, араас нь Э.Оюун гуайн аав Эрдэнбатхаан сайд өөрийн биеэр эргэж очиж байсан тухай ном зохиолд дурдсан нь бий. Дамдин гуай Д.Нацагдорж, С.Буяннэмэх нартай үе тэнгийнхэн байсан бөгөөд түүнийг анхны 18-ын нэг гэж зарим хуучцуул ярьдаг. Тэрбээр Ленинград хотноо Дорно дахины судлалын дээд сургуульд суралцаж байв. Тухайн үед МХЗЭ-ийн төв хорооны дарга, БНМАУ-ын Дээд шүүхийн дарга гээд хариуцлагатай ажил алба хашиж байсан тул дарга Дамдин гэцгээх болжээ.

АНЧНЫ ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛСӨН НЬ
Тэрбээр олон газарт дарга алба хашиж явахдаа алдаж эндсэн ч юм уу, аль эсвэл хэлмэгдэж зовсон юм уу бүү мэд нэг хэсэг хугацаанд орон шоронд орж доройтжээ. Шоронгоос гарсныхаа дараагаар. Эр хүний ид хав болсон анчны амьдралд шилжиж монгол орныхоо бүхий л газар орноор хэрэн хэсч энэ тухайгаа тэмдэглэл хөтөлсөн нь хожим Анчны тэмдэглэл хэмээх сонирхолтой ном болсон гэдэг.

АЛМАСТАЙ ОРООЦОЛДСОН НЬ
1940-1950-иад онд тэрээр Шинжлэх ухааны академид газарчин, орчуулагч, судлаачаар ажиллаж байв. Чухам энэ үедээ тэрээр Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, С.Намнандорж зэрэг нэр цуутай хүмүүстэй дотно нөхөрлөж байв. Угаас зохиол бүтээлд хорхойтой тэрээр, монгол хэл судлал, уран зохиолын талаар Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нартай санал бодлоо хуваалцаж, тэднээс сонин содон зүйлүүдийг сонсч тэмдэглэж авдаг байв.
Тэр үед Ц.Дамдинсүрэн гуай гадаад орнууд руу их явдаг. Ирэх бүрд нь Дамдин заавал тосч авдаг. Тосч авахаараа За гадаадын рашаанаас чинь амсъя гэж хэлээд нэг хундага уудаг тэгээд шинэ сонин юм асууж шалгаадаг нэгэн байв. Харин О.Намнандорж гуайтай уул ус, газарзүйн тухай хэдэн цагаар ярьдаг, энэ талаар маш их мэдлэгтэй хүн байв.
Ийнхүү ШУА-д ажиллаж байхдаа тэрбээр алмас байдаг тухай хүмүүст итгүүлж оросын хайгуулын багийг дагуулан Алтайн нуруугаар олон жил сар аяласан гэдэг. Мөн үлэг гүрвэлийн тухай өгүүлэл бичиж өмнийн говиор ч хөндлөн гулд явжээ. Хожим Алмасын эрэлчин Дамдин нэр зүүж, алмасын эрлийн тухай тэмдэглэлээ ном болгож хэвлүүлсэн нь бий.

ДАМДИН ЗОХИОЛЧ БОЛСОН НЬ
Дамдин гуай 1958 оноос шүлэг зохиол оролдож, монголын хувьсгалын эхэн үе, эх орон байгалийн сэдвээр зохиол бүтээлээ бичиж эхэлжээ. Энэ үед тэрбээр өвгөн болсон хэдий ч Ш.Сүрэнжав, Р.Чойном, Ц.Зандраабайдий, Б.Бааст нарын зэрэг залуучуудтай шүлэг зохиолоо ч уншдаг, уралдуулдаг тэр үеийн долоодугаар гуанзанд 100 татаж наргих үедээ ч наргичихдаг хэнтэй ч найрсаг харьцдаг, монгол дээлнээс салдаггүй хүглэгэр хүрэн өвгөн байв.
Тэр үеийн долоодугаар гуанз хуучнаар 50 дугаар дэлгүүрийн урд байв. Зүүн талд нь Д.Маам хойно нь Ц.Хасбаатар нарын ахмад зохиолчдын гэр байдаг тул тэр үеийн зохиолчид, сэхээтнүүдийн олон дурсамжтай холбоотой түүхт газар аж. Дамдин гуайн эхнэр зохиолчдыг их ойлгодог юу байгаагаараа дайлдаг сайхан зантай хүн болохоор тэднийд хүн их цугладаг байж.
Мань өвгөн ч орсон гарсан хүмүүст лонх юмтай суудаг. Тийм болохоор зохиолчид арга тасарсан үедээ Дамдин гуайнхыг зориод очиход мөнгөтэй ч, архитай ч, хоолтой ч залгачихдаг. Бас араа бодоод аль болох тун хэцүүдсэн үедээ очих гэж нөөцөлдөг байлаа гэж дурсцгаадаг.
Тэрбээр гаминтай байлдаж явсан түүх намтараараа Буун дуу, Үймээний жил зэрэг баримтат туужууд бичсэн бол Монгол орноороо хөндлөн гулд явсан анчин судлаачийн тэмдэглэлүүдээсээ санаа авч эх орон, байгалийн сэдэвтэй олон шүлэг бичсэн нь настай хүнээс гарамгүй эр зориг, иргэний сэдэвтэй байсан гэдэг. Ерөөс түүний шүлгүүдийг уншвал монгол орноороо хөндлөн гулд явж хайрхан уулууд, олон нуур тойромд очих мэт бодол төрүүлдэг онцлогтой.
Дамдин гуайд уулзаагүй хүн гэж бараг байхгүй. Даншигийн их бөх хулгар Нацагийг харсан, Боохой Данзанг нэг нутгийнх учраас таньдаг гэхчилэн Нинждолба уулын хийдийн тухай үүх түүхийг маш сайн мэднэ. Ам халсан үедээ арван засгийн наадмыг асар майхан нь дэрвэтэл ярина. Тиймээс ч Даншиг наадмын үеэс Богдын наадам хүртэл үзэж харсан хийгээд анчны галын дэргэд сонссон яриа хөөрөө сонин хачнаар хачирлан Монгол бөх гэдэг ном бичсэн нь дурдатгалын аястайгаараа Монголын уран зохиолд оруулж ирсэн шинэ агаар байв. Тиймээс ч 1979 онд түүнийг МЗЭ-ийн шагналаар шагнажээ.

ХҮНЛЭГ ЧАНАРЫН ТУХАЙ ХЭДЭН ҮГ
Дамдин гуай Р.Чойномтой дотно нөхөрлөдөг байв. Энэ нь хөгшин залуу хоёрын цэвэр уран бүтээлийн нөхөрлөл байсан бөгөөд хөх өвгөнийг хүн чанарын уурхай байсан гэж өдгөө уран зохиол судлаач Д.Цэнд, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Ш.Сүрэнжав нар дурсдаг. Учир нь өвгөн монгол бичгээр бичсэнээ кириллд хөрвүүлэх яршигтай ажил уддаг байсан бөгөөд сүүлд зохиол бүтээлээ үлгэр шиг урсган хэлснийг нь Р.Чойном бичиж, засч найруулж өгдөг байжээ. Үүний хариуд Дамдин гуай Чойномд мөнгө төгрөг өгч, гэртээ олон хоног сараар байлгадаг байв.
Энэ нь Чойномын амьдралын хатуу хөтүүг туулахад их нэмэр болсон. Нэг удаа 200 төгрөг хүртэл өгч байсныг харсан тухайгаа зохиолчид ярьдаг. Тэр үед архи 15 төгрөгөөс 36 төгрөг, мах долоон төгрөг байсан гээд бодоход их мөнгө өгч байж дээ. Харин Чойномоор зохиолоо бичүүлж түүнийг ашигладаг зарим хүмүүстэй өвгөн огт адилгүй байсан гэж тэд дурссан юм. Чойном ч хэцүүдсэн үедээ очих газар, ганц найдвар нь Дамдин гуайнх байсан гэдэг.

ҮХЭР БУУ ХОЧНЫ УЧИР
Зарим хүн түүнийг үхрийн тухай ном бичсэн бас үхэр бууны салаанд алба хаасны учир ийм нэртэй болсон гэх. Зарим нь худлаа гөвж дэгс яриад ийн нэрлэгдэх болсон ч гэж ярих. Харин өвгөн маш уран сайханч сэтгэлгээтэй нэгэн байсан учраас үзсэн харсан туулсанаа чамин гоёор ярьсан нь ийм нэр зүүх шалтгаан болсон болов уу.
Гэхдээ анчид их төлөв мөндөл цохисоноо том бурхи буудаад гэх юм уу, алгын чинээ загас барьснаа том тул бариад гэж дэгс ярьдаг болохоор мань өвгөний анчин явсан үеэс ч ийм нэгэн нэр үлдэж хоцорсон байж болох юм гэсэн цагаан бодол надад үлдсэн.
Ж.Дамдины зохиол бүтээлүүдийг нэгэн багц болгоод уншвал уншигч хэнбугай ч нэгэн их түүхэн үйл явдлыг нүдээрээ үзэж, биеэрээ туулах мэт сонин сайхан мэдрэмж төрөх болов уу.

(өнөөдрийн монгол 2005-11-04 130)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button