Шөнө болдоггүй БУЯН БА нойргүй ЖАГАА

Ноолуурын үйлдвэртээ амьдралынхаа ихэнх цаг хугацааг өнгөрүүлж, үүндээ ч сэтгэл хангалуун явдаг байсан тэрбээр парламентын чуулганы дугуй танхимд хөл тавьсан цагаас эхлэн их л бухимдангуй явах болсон.
Олон цагаар хуралдан, уйдталаа цаастай зууралдахаас өөрийг мэдэхгүй амьдралын өөр орчин ч үүнд нөлөөлсөн нь лавтай. Гэвч тэрбээр мохож шантрахын оронд харин ч бүр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн хэн болохоо харуулсан. Эрэл-ийн Б.Эрдэнэбат, Бридж-ийн Д.Ганхуяг, Оюуны ундраа-ийн С.Отгонбаяр нар бизнесээс улстөрд урвасан. Тэднээс ялгарах онцлог нь гэвэл Буян-даа үнэнчээр үлдэж. Хэн нэгэнд итгэл хүлээлгэж сэтгэл нь төвдсөнгүй бололтой.
Ажлын цагаа дуусмагц гишүүд гэрийн зүг яаравчилдаг бол мань Жагаа шууд Буян руу марш. Хэзээ ч замаасаа хазайхгүй. Өнөөх л шөнө дөл болтол ажилладаг хэвээрээ. Шөнийн 01 цагт компанийн ажилтан хөвгүүдтэй ажил амьдрал ярин, дулаан хувцас өмсөхийг зөвлөн, цамцны нь ханцуйг эргүүлж өгч цоо шинэхэн ноолууран цамц авчруулж халамжлах түүнийг харахад яхир ч юм шиг, энэрэнгүй ч юм шиг хачин хүн юм. Түүний хүлээлгийн өрөөнд янз бүрийн мэргэжлийн, олон хэлийн хүмүүс байх. Олон хэлийн гэдгийн учир нь гадаадын иргэдийг хэлж байгаа юм.
Шөнийн 02 цаг. Яг л өдрийн цаг мэт гишүүн хооллохоор гарч одлоо. Тан Луу хэмээх этгээд нэртэй хятад хоолны газрын үүдэнд төмөр хүлэг нь эзнээ хүлээн хоцорч, ажилтнуудаа дагуулан дотогш орлоо. Ширээ дүүрэн өмнө зүгийн хоол өрүүлж тухлан зоог барих зуур өнөөх л ажлаа ярьсаар. Зоогийн газрын эзэн хятадтай цэц булаалдаж, Монгол орноо өмөөрнө, өмнөд нутгийг муулан янзыг нь үзэх. Хятад эзэн Ши Лин Жагаагийн эл занг сайн мэдэх эртний андууд бололтой. Жаахан маргаж байснаа бууж өгсөн янзтай хүлцэнгүй номхон дүр үзүүлэн сууна.
Гайхалтай нь үлдсэн хоолнуудаа саванд хийлгэж бэлтгүүлэв. Авч явах бололтой. Ёстой л дуслыг ч дутаахгүй гэдэг шиг цагаан будааны бөмбөлөг, ширхэг мантуу ч үлдээсэнгүй. Арвич хямгач зантай нь холбоотой юм байлгүй.
Энэ үед утсаар яриад байсан түншүүд нь ирж уулзлаа. Мөн л нойр нь хулжигсад юм байлгүй. Гэгээн цагаан өдрөөр яваа мэт ажил ярьсаар гарлаа. Ажилтнуудын ярианаас үзэхэд эрхэм гишүүн өглөөний 5-6 цагийн үед гэрийн бараа хардаг гэх. Харин маргааш өглөө нь мөн л найман цагт эцэс төгсгөлгүй ажилдаа бэлхэн зогсч байх нь тэр. Монголд ийнхүү нойргүй ажилладаг хүн хэр олон байдаг юм бол гэх сонин бодол эрхгүй төрнө. Хэрэв ийм хүн борооны дараахь мөөг шиг олширвол ихийг хийж болмоор.

(өнөөдрийн монгол 2005-11-04 130)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button