Шахайгаар алдаршсан ФЕРРАГАМО

Үнэхээр ч Мерилин өндөр өсгийтэд, Одри Хепберн энгийн намхан ултад, Жуди Гарланд зузаан ултай гутланд дуртай байв. Урлагийн бүтээл ч гэж болох Холливудын үнсгэлжингүүдийн ганц хувь туфлийг Ferragamo дэлгүүрийн үзэсгэлэнгийн шилэн хоргоноос харж болно. Софи Лорены торгон гутал, Бразилийн бүжигчин Кармены алтан шаахай мөн л энд байдаг юм.
Феррагамо өөрийн цаг үеийн агуу бүсгүйчүүдийн хөлийг гоёж түүнийг тэнгэрлиг эмэгтэйчүүд чин сэтгэлээсээ хүндэлж байсан. Сальваторе Феррагамо XҮIII зууны сүүлчээр Италийн нэгэн тосгонд төржээ. Эл тосгоныхон хүүхэд, хөгшидгүй гутал хийж чаддаг нэг төрлийн гуталчин овгийнхон байсан. Тэрбээр наймхан настайдаа анхны гутлаа оёж, 12-тойдоо гутал засварын газар нээж, 16-тай Америк руу цагаачлан удалгүй Холливудын оддын хөлийг тэр чигээр нь гоёдог болсон юм. Феррагамо өсгийтэй туфль, платформон ултай гутал зохиосон анхны гуталчин. Тэрбээр хөлд эвтэй гутал хийхийн тулд хүний биеийн анатомиос гадна математикийн шинжлэх ухаан судалдаг байжээ. Түүний гутлын ертөнцөд хийсэн хувьсгал бол эмэгтэй хүний хөлний гоо сайхныг ил харуулсан сандаль байв. Тухайн цагт 1920-иод оны үед нүцгэн хөлөө ил гаргана гэдэг төсөөлшгүй байсан боловч Энэтхэгийн гүнж уламжлалынхаа дагуу, Феррагамогийн сандаль өмсөн, дээдсийн хүлээн авалтад ирсэн даруй сонин хэвлэлийнхэн дуу дуугаа авалцан бичиж даруй моод болж байжээ. Тэр хийж болох бүх төрлийн материал, гоёж болох бүх эрдэнэс, чимэглэлээр гутлаа хийсэн байдаг.
Энэ бүхний зэрэгцээ агуу их гуталчинд оддын ааш араншинд зохицох хөнгөн биш үүрэг ногддог байв. Виндзорын ахайтан олон арван туфль захиалахдаа зөвхөн цагаан өнгийн атласаар бүрхийг шаарддаг байсан бөгөөд дараа нь даашинзныхаа өнгөтэй адил буддаг, Марлин Дитрих ямар ч шинэ гутлыг ердөө хоёр удаа өмсдөг, Аргентины тэргүүн хатагтай Эвита санаанд оромгүй өндөр үнээр санаанд багтамгүй загвартай гутал захиалдаг байсан гэдэг. Бүр Гитлерийн эхнэр Ева Браунд хүртэл гутал хийж өгдөг байсан бөгөөд хожим нь нацист гэж буруутгагдахаа алджээ.
Их мастер үйлчлүүлэгчдээ Үнсгэлжин, Венер, Аристократ гэж гурав ангилдаг байсан гэдэг. Үнсгэлжин буюу 6-гаас доош /36/ размер өмсдөг бүсгүйчүүлд Мэри Пикфорд, Жина Лоллобрижида, Эвита Перон, Эва Гарднер, Венерт /36-38 размер/ Рита Хэйворт, Анна Павлова, Ева Браун, Аристократад /38-аас дээш/ Одри Хепберн, Грета Гарбо, Ингрид Бергман нар оржээ.
Феррагамог нас барсны дараа түүний гэр бүл үйл хэргийг нь залгамжлан мөн л Холливудын гутлыг хариуцсаар ирсэн юм. Их мастерын үр сад Мадоннаг Эвитагийн, Дрю Берриморийг Үнсгэлжингийн гуталтай кинонд тоглуулж Жулия Робертс, Мерил Стрип зэрэг олон арван од хөлөө Феррагамогийнханд даатгасаар. Өнөөдөр Ferragamo дэлгүүрийн үзэсгэлэнд 1920-1960 онд хийсэн 10 мянга гаруй хосгүй шаахайнууд цаг үеийнхээ түүхийг өгүүлэн хоргонд заларсаар.

Д.ДАВААСҮРЭН
(өнөөдрийн монгол 2005-11-04 130)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button