Хөдөөний оюутан

Холуур цэрвэнэ
Хормой халаас нь хумхиастай
Арван жилийн ааш нь хэвээрээ гэж
Ангийн багш өхөөрдөнө
Анхны курсийн оюутан болохоор
Цагийн багш нар уучилна
Сургалтын төлбөр зөрчилгүйд
Сургуулийн захирал баяртай
Эхний жил хэцүүхэн
Эцэг эх, дүү нараа санана
Хамаатныдаа байж
Харцы нь аргадаж амьдарна
Ну погоди, Том Жерри
Нутгийн ая дууны мэндчилгээ
Реклам сурталчилгаа гээд л
Суваг болгоныг сонирхож
Сурлага, хичээлээ умартана
Их хотын эрээн мяраанд
Толгой эргэж автобус андуурна
Идшээ ирвэл цадна гэж
Инээвхийлж бодлогоширно
Хоёр дахь жилдээ пээдийчихнэ
Хотыг ерөнхийдөө нүхлэчихнэ
Намар ирээд
Найзуудтайгаа наргичихна
Сити таксинд чихэж аваад
Сэмхэн дэлбэ авчихна
Өлсөөд өмсөөд сурчихсан
Өгөөтэй аваатай амьдарна
Дүү ангийн оюутанд
Дүрэм журам дурдчихна
Реферат курсийн ажлаа
Эрхбиш халтуурдахаа гадарлана
Цагаан сараар давхиад харьчихна
Цаадуулдаа оюутан дүр эсгэнэ
Ул боов, ууцны талтай
Улаанбаатарт эргээд буучихна
Хавсарга нүдсэн хаврын улиралд
Хайрцагтай боов нь аминд нь орно
Дотуур байранд догьширсны
Догь зан тэгж л хэрэг болно
Гурав дөрөвтөө шал өөр
Шамдахгүй бол болохгүй гэдгээ
Шаардлага шахалтгүй ойлгочихно
Хаалгасан хичээл D-тэй бол
Харамсах сэтгэл төрнө
Ирээдүйдээ санаа тавина
Эгч, ах, хамаатнуудаа
Эртхэн шиг нүх малтахыг захина
Яам агентлагт танилтай бол
Ямар ч байсан борлочихно доо
Эхнээсээ л хичээдэг байж гэж
Өөрийгөө зэмлэж эхэлнэ
Эрдэм номд сургасангүй гэж
Эцэг эхийгээ бас буруутгана
Ах дүү сайтай бол
Ажрахгүй сурсны хэрэг бүтнэ
Таталт чангаалт муутай бол
Тайвань, Солонгос руу виз хөөцөлдөнө
Бэл бэнчин ядмаг бол
Бэлчээрийн мал аж ахуй шүтэж
Малчин заяа-г цангинуулан
Магнаг талын эзэн болно доо

Ш.Галсанбаатар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Хөдөөний оюутан

Холуур цэрвэнэ
Хормой халаас нь хумхиастай
Арван жилийн ааш нь хэвээрээ гэж
Ангийн багш өхөөрдөнө
Анхны курсийн оюутан болохоор
Цагийн багш нар уучилна
Сургалтын төлбөр зөрчилгүйд
Сургуулийн захирал баяртай
Эхний жил хэцүүхэн
Эцэг эх, дүү нараа санана
Хамаатныдаа байж
Харцы нь аргадаж амьдарна
Ну погоди, Том Жерри
Нутгийн ая дууны мэндчилгээ
Реклам сурталчилгаа гээд л
Суваг болгоныг сонирхож
Сурлага, хичээлээ умартана
Их хотын эрээн мяраанд
Толгой эргэж автобус андуурна
Идшээ ирвэл цадна гэж
Инээвхийлж бодлогоширно
Хоёр дахь жилдээ пээдийчихнэ
Хотыг ерөнхийдөө нүхлэчихнэ
Намар ирээд
Найзуудтайгаа наргичихна
Сити таксинд чихэж аваад
Сэмхэн дэлбэ авчихна
Өлсөөд өмсөөд сурчихсан
Өгөөтэй аваатай амьдарна
Дүү ангийн оюутанд
Дүрэм журам дурдчихна
Реферат курсийн ажлаа
Эрхбиш халтуурдахаа гадарлана
Цагаан сараар давхиад харьчихна
Цаадуулдаа оюутан дүр эсгэнэ
Ул боов, ууцны талтай
Улаанбаатарт эргээд буучихна
Хавсарга нүдсэн хаврын улиралд
Хайрцагтай боов нь аминд нь орно
Дотуур байранд догьширсны
Догь зан тэгж л хэрэг болно
Гурав дөрөвтөө шал өөр
Шамдахгүй бол болохгүй гэдгээ
Шаардлага шахалтгүй ойлгочихно
Хаалгасан хичээл D-тэй бол
Харамсах сэтгэл төрнө
Ирээдүйдээ санаа тавина
Эгч, ах, хамаатнуудаа
Эртхэн шиг нүх малтахыг захина
Яам агентлагт танилтай бол
Ямар ч байсан борлочихно доо
Эхнээсээ л хичээдэг байж гэж
Өөрийгөө зэмлэж эхэлнэ
Эрдэм номд сургасангүй гэж
Эцэг эхийгээ бас буруутгана
Ах дүү сайтай бол
Ажрахгүй сурсны хэрэг бүтнэ
Таталт чангаалт муутай бол
Тайвань, Солонгос руу виз хөөцөлдөнө
Бэл бэнчин ядмаг бол
Бэлчээрийн мал аж ахуй шүтэж
Малчин заяа-г цангинуулан
Магнаг талын эзэн болно доо

Ш.Галсанбаатар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Хөдөөний оюутан

Холуур цэрвэнэ
Хормой халаас нь хумхиастай
Арван жилийн ааш нь хэвээрээ гэж
Ангийн багш өхөөрдөнө
Анхны курсийн оюутан болохоор
Цагийн багш нар уучилна
Сургалтын төлбөр зөрчилгүйд
Сургуулийн захирал баяртай
Эхний жил хэцүүхэн
Эцэг эх, дүү нараа санана
Хамаатныдаа байж
Харцы нь аргадаж амьдарна
Ну погоди, Том Жерри
Нутгийн ая дууны мэндчилгээ
Реклам сурталчилгаа гээд л
Суваг болгоныг сонирхож
Сурлага, хичээлээ умартана
Их хотын эрээн мяраанд
Толгой эргэж автобус андуурна
Идшээ ирвэл цадна гэж
Инээвхийлж бодлогоширно
Хоёр дахь жилдээ пээдийчихнэ
Хотыг ерөнхийдөө нүхлэчихнэ
Намар ирээд
Найзуудтайгаа наргичихна
Сити таксинд чихэж аваад
Сэмхэн дэлбэ авчихна
Өлсөөд өмсөөд сурчихсан
Өгөөтэй аваатай амьдарна
Дүү ангийн оюутанд
Дүрэм журам дурдчихна
Реферат курсийн ажлаа
Эрхбиш халтуурдахаа гадарлана
Цагаан сараар давхиад харьчихна
Цаадуулдаа оюутан дүр эсгэнэ
Ул боов, ууцны талтай
Улаанбаатарт эргээд буучихна
Хавсарга нүдсэн хаврын улиралд
Хайрцагтай боов нь аминд нь орно
Дотуур байранд догьширсны
Догь зан тэгж л хэрэг болно
Гурав дөрөвтөө шал өөр
Шамдахгүй бол болохгүй гэдгээ
Шаардлага шахалтгүй ойлгочихно
Хаалгасан хичээл D-тэй бол
Харамсах сэтгэл төрнө
Ирээдүйдээ санаа тавина
Эгч, ах, хамаатнуудаа
Эртхэн шиг нүх малтахыг захина
Яам агентлагт танилтай бол
Ямар ч байсан борлочихно доо
Эхнээсээ л хичээдэг байж гэж
Өөрийгөө зэмлэж эхэлнэ
Эрдэм номд сургасангүй гэж
Эцэг эхийгээ бас буруутгана
Ах дүү сайтай бол
Ажрахгүй сурсны хэрэг бүтнэ
Таталт чангаалт муутай бол
Тайвань, Солонгос руу виз хөөцөлдөнө
Бэл бэнчин ядмаг бол
Бэлчээрийн мал аж ахуй шүтэж
Малчин заяа-г цангинуулан
Магнаг талын эзэн болно доо

Ш.Галсанбаатар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Хөдөөний оюутан

Холуур цэрвэнэ
Хормой халаас нь хумхиастай
Арван жилийн ааш нь хэвээрээ гэж
Ангийн багш өхөөрдөнө
Анхны курсийн оюутан болохоор
Цагийн багш нар уучилна
Сургалтын төлбөр зөрчилгүйд
Сургуулийн захирал баяртай
Эхний жил хэцүүхэн
Эцэг эх, дүү нараа санана
Хамаатныдаа байж
Харцы нь аргадаж амьдарна
Ну погоди, Том Жерри
Нутгийн ая дууны мэндчилгээ
Реклам сурталчилгаа гээд л
Суваг болгоныг сонирхож
Сурлага, хичээлээ умартана
Их хотын эрээн мяраанд
Толгой эргэж автобус андуурна
Идшээ ирвэл цадна гэж
Инээвхийлж бодлогоширно
Хоёр дахь жилдээ пээдийчихнэ
Хотыг ерөнхийдөө нүхлэчихнэ
Намар ирээд
Найзуудтайгаа наргичихна
Сити таксинд чихэж аваад
Сэмхэн дэлбэ авчихна
Өлсөөд өмсөөд сурчихсан
Өгөөтэй аваатай амьдарна
Дүү ангийн оюутанд
Дүрэм журам дурдчихна
Реферат курсийн ажлаа
Эрхбиш халтуурдахаа гадарлана
Цагаан сараар давхиад харьчихна
Цаадуулдаа оюутан дүр эсгэнэ
Ул боов, ууцны талтай
Улаанбаатарт эргээд буучихна
Хавсарга нүдсэн хаврын улиралд
Хайрцагтай боов нь аминд нь орно
Дотуур байранд догьширсны
Догь зан тэгж л хэрэг болно
Гурав дөрөвтөө шал өөр
Шамдахгүй бол болохгүй гэдгээ
Шаардлага шахалтгүй ойлгочихно
Хаалгасан хичээл D-тэй бол
Харамсах сэтгэл төрнө
Ирээдүйдээ санаа тавина
Эгч, ах, хамаатнуудаа
Эртхэн шиг нүх малтахыг захина
Яам агентлагт танилтай бол
Ямар ч байсан борлочихно доо
Эхнээсээ л хичээдэг байж гэж
Өөрийгөө зэмлэж эхэлнэ
Эрдэм номд сургасангүй гэж
Эцэг эхийгээ бас буруутгана
Ах дүү сайтай бол
Ажрахгүй сурсны хэрэг бүтнэ
Таталт чангаалт муутай бол
Тайвань, Солонгос руу виз хөөцөлдөнө
Бэл бэнчин ядмаг бол
Бэлчээрийн мал аж ахуй шүтэж
Малчин заяа-г цангинуулан
Магнаг талын эзэн болно доо

Ш.Галсанбаатар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button