Д.СУГАР Албан тушаалтныг авилгатай тэмцэх зайлшгүй байдалд оруулах хүч бол ард түмэн өөрөө юм

-Сайхан өвөлжиж байна уу. Ямар ажил албатай байна даа?
-Сайхан. Яагаад ажил алба сураад байна.

-Ашигт малтмалын хуулийн төсөл боловсруулж байна гэж дуулдсан. Тэр төсөл чинь нэлээд маргааны эх үүсвэр болоод байгаа юм биш үү?
-Наадах чинь бол ортой юм байна. Харин яагаад юунаас болоод маргаад байгаа нь надад огт хамаагүй. Би зөв гэж бодсон юмаа л оруулсан. Тэр төсөлд ашигт малтмалын салбарт нь нэг улсын дангаар ноёрхол тогтоолгохгүй, стратегийн ач холбогдолтой үйлдвэр, уурхайн хяналтын хувийг Засгийн газар эзэмшиж болно, лиценз авсан этгээд хоёр жилийн дотор зарж болохгүй, хоёр жилийн дараа бусдад зарахын тулд хайгуулын ажлын батлагдсан төлөвлөгөөг биелүүлж, хөрөнгө оруулалтын доод хэмжээг хангасан байх ёстой, мөн лицензээ зарахдаа нэлээд хэмжээний хураамж төлөх ёстой. Өөр бусад нэлээд юм бий. Иймэрхүү л төсөл л дөө. Хуулийн төслийг захиалж хийлгэсэн. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга Лу.Болд энэ саналыг дэмжсэнд нь би баярласан. Лиценз зохицуулах үүрэгтэй төрийн албан хаагчид өөрсдөө мэдээллээ зараад, тэдэнтэй хэлхээ холбоотой улс нь лицензийг хэдэн зуугаар аваад хэнд ч хамаагүй дамладаг, завсраар нь сая саяар нь ашиг олдог тийм тогтолцоо байгаа юм билээ ш дээ. Хэн мөнгөтэй билээ, хэний гарт Монголын баялаг очоод хэн хоосон хоцрох нь дэндүү ойлгомжтой биз дээ.
Харин одоо яах гээд, ямар өрсөлдөөн гараад байгааг би мэдэхгүй. Би төрийн буянаар олсон туршлага, мэдлэгээ л ашиглаж, уг төслийг боловсруулж өгсөн юм.

-Танд боловсрол, туршлага олгосон төр чинь таныг хэрэглэхгүй юм уу?
-Манай төрд боловсон хүчин элбэг, тэгээд бас оруулсан хөрөнгө оруулалтаа эргүүлж авах гээд байхааргүй баян болсон байх. Лав л төрийн нэрээр гадаадад боловсрол олсон олн залуучуудыг зүгээр л хувийн салбар руу явуулчихдаг юм билээ. Төрөөс хувийн хэвшил зах зээлийг дэмжиж байгаа ухаалаг бодлого ч байж болно. Надад бол чадвараа зөв үнэлүүлэхчихээд, хүний өмнөөс загнуулж чичлүүлэхгүй, аятайхан байна.

-Та чинь дөнгөж саяхан л улс төрийн хүрээнд, ард түмний төлөө гээд л давхиж явсан, ийм хурдан өөрчлөгдчихөж байгаа юм уу?
-Тэгэхээс яахав. Би чинь өнөөдөр улстөрч биш шүү дээ. Гэхдээ иргэний хувьд санаа зовох юм байлгүй яахав.

-Жишээлбэл, өнөөдөр УИХ-аар 2006 оны төсөв хэлэлцээд л. Таны сэтгэл хөдлөх юм уу?
-Олоод уншчихмаар санагдаад байх юм. Сэтгэл хөдөлж байгаа нь тэр юм байлгүй. Захиргааны зардал хэт өндөр, нийгмийн халамж тэтгэврийн ачаалал л хүнд байна даа. Монголын дөрвөн хүний нэг нь ямар нэгэн халамж тэтгэвэр авдаг гэсэн байх аа.
Төрийн албан хаагчдын цалингийн сан гэхэд л 4,2 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөсөө хэтэрч 2006 онд ДНБ-ний 7,1 хувийг эзлэхээр харагдана билээ. Одоо чинь сайд орлогч нарын тоо 30 гарч, яам нь 14-т хүрч, агентлаг нь 50 гараад л байна. Байгууллага орон тоо нэмэгдсэнээр ажил сайжирдаггүйг өөрийн гучаад жилийн удирдах ажлын туршлагаар мэднэ л дээ.
Манайд чинь долоохон яам 20 агентлаг, найман сайд, л хангалттай юм шүү дээ. Дотоод хэргийн яам, Хууль зүйн яам, Эдийн засаг (үйлдвэр, ХАА, худалдаа) Дэд бүтэц (барилга, тээвэр, холбоо, эрчим хүч), Гэгээрэл (боловсрол соёл, шинжлэх ухаан)-ы яам, Эрүүл мэнд, хөдөлмөрийн яам, Гадаад яам, Сангийн яам гээд л болж байгаа биз дээ. Зарим олон салбар хариуцсан яаманд дэд сайдын оронд 2-3 төрийн нарийн бичгийн даргатай байж болно.
Манайд бодлогын уламжлал гэж ерөөсөө алга. Одоогоос арван жилийн өмнө Шведүүдтэй хамтран бодлогын яамны загварыг их л хөрөнгө хүч, цаг гаргаж боловсруулсныг мэдэж байгаа хүн алга. Өнөөдөр гудамжинд наймаа хийж явснаа л маргааш сайд болчихоор яаж ч мэдэхэв дээ. Бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, үр дүнд нь мониторинг хийх гэсэн үндсэн гурван бүтэцтай байхаар тогтож байлаа.
Дөчөөд мянган төрийн жинхэнэ албан хаагчийг 15 мянга болгоод цалингий нь өөдтэйхөн нэмчихэж болохгүй л юм байх даа.

-Та улс төрд байхдаа үүнийгээ хийж байхгүй яасан юм бэ?
-Тийм ээ, чадаагүй л юм. Миний тодорхой санал УИХ-ын хуралдааны 2004 оны хаврын чуулганы протоколд бий. Даан ч ганцаараа шийдчихгүй юм даа.

-Авилгалын хэргээр зарим хүмүүсийг баривчлан шалгаж байна. Энэ хэр зэрэг асуудлыг шийдвэрлэж чадах бол?
-Ард түмний амьдрал өдөр ирэх бүр дордоод байхад дарга нарын орд харш, үйлдвэр, компани цаг минутад өргөжөөд, сүндэрлээд байгаа нь авилгал газар авч байгаагийн тод жишээ л дээ. Улс төрийн бүх нам, улс төрийн зүтгэлтэн, төрийн албан хаагчид авилгатай тэмцэх үнэнхүү хүсэл эрмэлзэлтэй байх нь чухал. Гэтэл өөрсдийнх нь гол эрх ашиг үүнтэй холбоотой болохоор хар аяндаа өөрсдөө өөрийнхөө эрх ашигтай үзэлцээд эхэлдэггүй нь зүгээр л хүн төрөлхтний араншин юм байна. Ингэхээр албан тушаалтныг авилгатай тэмцэх зайлшгүй байдалд оруулах хүч бол ард түмэн өөрөө юм. Гэтэл тэднийг гэгээрүүлэн, дуудаж зохион байгуулахгүй бол бас бүтэхгүй.
Сонгуулиар элдэв амлалтад хуурталгүй зөв хүнээ сонгох, тэдэнд хяналт тавих иргэний соёлтой, дэг журамтай хөдөлгөөн л чухал юм болов уу даа.
Авилгалтай холбоотой үйлдэл, сэжиг таамгийг шалгах нь зөв л дөө. Харин үүнийг нэг удаагийн улс төрийн шоу, томчуудын бие биенээ унагах арга хэрэгсэл болгоод ганц хоёр хүн шийтгэсэн болоод өнгөрвөл ямар ч үр дүнд хүрэхгүй.
Хуулиар албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг ил тод болгох, уг хөрөнгө баялгийг шударгаар олж авснаа шүүхийн өмнө нотлохыг шаарддаг, нотолж чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг. Энэ бүхэн нь олон түмний дунд ил тод байдаг, тийм дэг журам тогтоох нь л үр дүнд хүргэнэ.
Түүнээс биш бие даасан байгууллага байх эсэх, зэрэг нь гол юм биш.

-Улс орны эдийн засаг, ард түмний амьдралыг өөрчлөх талаар юу хийх ёстой болж байна?
-Товчоор хэлбэл, авилгатай л үнэнээсээ тэмцье. Ингэвэл арын хаалгаар албан тушаалд дэвшдэг, олон түмэнд ихэрхэж хүнд суртал гаргадаг, жирийн иргэн хүн бусдаасаа илүү хөдөлмөрлөөд байхад, бусдаас дутуу ядуу гуцуу амьдраад байдаг гажуудал аяндаа арилна.
Нийт ард түмэндээ хандаж хэсэг зуур учрах хүндрэл бэрхшээлийг илэн далангүй хэлж байгаад татварыг зоригтой бууруулж нэг шатлалтай болгох хэрэгтэй. Ерөөсөө 15 хувийн татвар төлдөг болчихвол 1-2 жилийн дотор л эдийн засаг сэргэнэ гэж би итгэдэг. Ингэвэл ямар ч компани хувь хүн татвараа нуух шаардлагагүй, тэр хэмжээгээр төсвийн орлогын эх үүсвэр нэмэгдэх ёстой л доо.
Өнөөдөр УИХ, Засгийн газрын гишүүн бүр хувийн компанитай, Засгийн газрын шийдвэрийг өөрийн хувийн компанид ашигтай байдлаар гаргуулж байна. Ингэхээр чинь яаж улс хөгжиж, ард түмний амьдрал дээшлэх юм бэ?
Өнөөдөр ямар ч хувийн компани хоёр баланстай, нэгий нь л татварт үзүүлж байхад яаж төсвийн орлого нэмэгдэх юм бэ. Үүнийг чинь шийдье гэвэл амархан ш дээ. Хүсэхгүй л байхгүй юу.
Би зүгээр л энэ хэлсэн үгээ, нэртэй устай жишээгээр баталгаажуулж чадна. Даан ч ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй, тэгээд ч миний хүлээх үүрэг ч биш, хийх ажил ч биш.

-Та эхлээд их л тайван юм шиг байсан. Гэтэл дотор чинь бухимдал байна даа. Танай намын нэг лидер С.Баяр үүр цайх талаар ярьсан?
-Би тэрийг нь уншаагүй. Баяр даргатай ч нэг их ойр биш. Гэхдээ хаанаас ч хамаагүй үүр цайгаасай. Жирийн хүний амьдралд хэцүү юм их л байгаа бололтой. Энэ эгэл жирийн хүмүүс чинь хэндээ найдах болж байна аа.

-Улс төр, улстөрчдөд л найдах л байх даа?
-Хэзээ ийм улс төр байсан юм. Улс төрийн лидерүүд чинь чи намайг дарга болоход дэмж би хариуд нь өөрийнхөө намыг ингэж хулхидая гээд л байгаа юм биш үү. Арай л найдаж болох улс төрийн тулхтай хүчин нь МАХН одоо ч гэсэн хэвээрээ л байна л даа. Гэхдээ л шийдвэр болгон нь олон түмний сэтгэлд тэр болгон нийцэхгүй байгааг мэдрэх ёстой ш дээ. 2008 онд ард түмний өмнө хэн нь хариуцлага хүлээх болж байна аа.

-Та улс төрийн амьдрал, түүний дотор өөрийнхөө намдаа ч шүүмжлэлтэй хандаж байгаа юм чинь өөрийн намынхаа шинэчлэлийн жигүүрт ордог уу?
-Жигүүр бол ардчилалтай намд байдаг, байх ёстой үзэгдэл гэж ярьдаг. Тэгээд ч тэд нар чинь хэрэгтэй юм ярьдаг улс. Миний хувьд жигүүрт хамаарагддаггүй.

-Танай намаас нийслэлийн Засаг дарга томилсныг олон түмэн янз бүрээр хүлээж авлаа.
-Эрийг бүү бас далайг бүү янд гэдэг биз дээ. Өөрөөс нь л бүх юм шалтгаална даа. Одоогийн томилолтуудад тэр байтугай л юм болж байгаа ш дээ.

-Та улс төрд дахин орж ирэх үү. Тухайлбал, 2008 оны сонгуульд?
-Хувь заяаг урьдчилж мэдэх биш. Одоогоор бол тодорхой төлөвлөгөө алга. давахгүй гэсэн даваагаар гурав давдаг гэдэг.

-Таны найз нөхрийн дунд аль намынх нь түлхүү багтдаг вэ?
-Аль алинаас бий шүү. Хар багаасаа үерхсэн найз нараасаа чи өөр намынх гээд хөндийрөлтэй биш дээ. Ухаалаг аятайхан хүн ч олиггүй новшийн юм ч аль аль нь намд байж л байдаг. Ер нь манай нийгэм хэтэрхий улстөржжээ. Насаараа гол усандаа малаа хамт маллаад л тогооны юмаа хувааж ууж байсан хоёр өвгөн сонгуулийн үеэр манайх танайх гээд л барилцаж авах нь холгүй байдаг болсон нь зөв юм биш байх аа. Энэ олон сонгууль ч яршиг төвөгтэй эд болж. Холбогдох хуулиндаа зоригтойхон өөрчлөлт оруулаад таван жилд нэг л сонгууль хиймээр байна. Яаж гэж үү? Монгол Улс Парламентын бүгд найрамдах улс юм бол Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгочихно. Улс, аймгийнхаа сонгуулийг хамтруулаад таван жилд нэг удаа хийчихнэ. Сумын даргаа аймгаасаа томилчихно. Суманд байнгын бус иргэдийн хурал л байна биз. Тэр сонгуулиараа цөөн хүн амтай, нэгдмэл улс улс төрийнхөө гол сонголтоо хийчихлээ болоо юм биш үү?
Тэгээд найз нөхөдтэйгөө улс төрийн биш, хүний амьдралаар амьдарцгаая! Чамд тэгж бодогдохгүй байна уу?

-Наадах чинь Үндсэн хууль өөрчлөх яриа болох нь ээ дээ?
-Яагаад болохгүй гэж. Манай Үндсэн хууль бол олон юмны баталгаа болсон үнэхээр үнэ цэнэтэй зүйл. Тэгэхдээ боловсронгуй болгох шаардлагатай юм бий. Эхлээд ямар юманд нь яаж хүрэх тухай тусгай хууль гаргах хэрэгтэй. Бүх ард түмний дунд санал асуулга явуулах шаардлага ч гарч болно. Асуултаа маш тодорхой зөв томъёолчихсон тохиолдолд болохгүй юм байхгүй. Бүгдийг дахин авч үзээд нураачихаж болохгүй. Түүнээс хойш Үндсэн хуулийн үндсэн бүтцэд хүрэхгүй гэдгийг тунхагламаар байгаа юм. Ийм онол ч бий шүү. Хүн хуулийг эхлээд уншиж мэдэж, ойлгодог дараа нь дагаж мөрдөх дадлага тогтдог. Хууль биелүүлэх нь зүдэргээтэй биш, зүгээр л тухайн хүний хүмүүжил болчихдог байхгүй юу?
Гэтэл манай хууль уншиж дуусаагүй байхад дараагийн өөрчлөлт шинэчлэлт орчихдог боллоо л доо. Ингэхээр эрх зүйн шинэтгэлийн ажлаа тодорхой зорилго төлөвлөгөөтэй дуусгаад, тогтворжуулах шатандаа яаралтай ормоор байна. УИХ-д хууль санаачлан оруулах процедурыг нэлээд төвөгтэй, амаргүй болгох хэрэгтэй. Тэгвэл компанийн захирал, гишүүн компанидаа хэрэгтэй өөрчлөлтийг 14 хоногийн дотор оруулчихдаг замыг хаана. За асуултаас хадуураад явчихлаа, уучлаарай.

Ярилцсан С.БААТАР
(өдрийн сонин 2005-11-07 268)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button