Машиныг хуулийн сургуулийн оюутан шатаажээ

Хэргийн газраас зугтаж явсан нэгэн этгээдийг цагдаагийн ажилтан саатуулж, холбогдох газарт хүргэснийг ч дуулгасан билээ. Тэрээр өмгөөлөгчөө дуудаж ирүүлсний хойно мэдүүлэг өгнө гэж байсан тул машиныг шатаагаад зугтсан уу, шатаж байхыг нь хараад зугтсан уу гэдгийг хараахан тодруулаагүй байсан юм. Харин нэгэн эх сурвалжийн мэдээлснээр уг машин нь Сонгинохайрхан дүүргийн иргэн Т-ийн эзэмшлийнх байсан аж. Тэрээр машинаа Сүхбаатар дүүргийн ҮI хороон дахь дөрөвдүгээр байрын өмнөх зогсоолд тавьсан байсан гэнэ. Гэтэл Хууль зүйн дээд сургуулийн II дамжааны оюутан 19 настай Д.Мишээл гэгч асаагуураар машиныг нь галдчихаад зугтаж явсныг Эргүүл тусгай хамгаалалтын газрын цагдаа, дэд ахлагч С.Ганзориг үйлдэл дээр нь баривчилжээ. Оюутан залуу хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэнэ.

С.МАРАЛ
(өдрийн сонин 2005-11-07 268)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button