Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ?

заасан болзлыг хангасан хэнбугай ч Засгийн газрын тэтгэлгийн системийн дагуу үнэ төлбөргүйгээр аль ч улс оронд суралцах боломж нээлттэй байгаа. Засгийн газрын шугамаар суралцахаас гадна олон улс орноос төслийн хүрээнд тэтгэлэгт хөтөлбөрүүд хэрэгжих болсноор залуусын хувьд мэдлэг боловсролоо дээшлүүлэх бөөн боломж л гэсэн үг. Гадаад оронд сурч амьдрах тэр тухай мэдээллийг интэрнэт, вэб сайт, мэйл-ээр хангалттай авах боломжтой. Монгол-Японы төвд өнгөрсөн бямба гаригт Японд суралцах тухай мэдээллийн яармаг болов. Жилд нэг удаа болдог уг арга хэмжээ 10 цагаас эхэлсэн ч энэ талаар мэдээлэл авахыг хүссэн хүмүүсийн тоо Япон-Монголын төвийн заалны багтаамжаас хэд дахин давав бололтой. Зарим нь гадаа зогсоход хүрч байсан тул хоёр хувааж 15 цагаас дахин хүлээн авахаар болов. Японд суралцах тухай ерөнхий тайлбар, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн тогтолцооны тайлбар, Оюутан суралцуулах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг залуус авч харилцан яриа өрнүүллээ. Японд суралцаж төгссөн оюутнууд амжилт бүтээлийнхээ тухай, Японд хэрхэн амьдарч сурч байсан тухайгаа чөлөөтэй илэн далангүй бусадтай хуваалцсан юм. Тухайлбал, хувийн зардлаар Оосакагийн Олон улсын их сургуулийн Улс төр, эдийн засгийн факультетэд суралцаж төгссөн. Одоо Хаан банкинд ажилладаг Цэрэнминжин, Тохокүгийн их сургуульд Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр эм судлалын чиглээр докторын зэрэг хамгаалсан Батхүү /Одоо МУИС-д Биологийн факультетэд багшилж байгаа/ нар оюутан цагаа дурсаад амжсан. 2004 оны тавдугаар сарын байдлаар хувийн зардлаар болон Засгийн газрын тэтгэлгээр Японд 806 оюутан суралцаж байна. Энэ жилийн хувьд тэтгэлэгт шугамаар 92 оюутан тус улсыг зорьжээ.

2005 оны Японд суралцах тухай мэдээлэл
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулдаг Гадаад оюутанд зориулсан Засгийн газрын тэтгэлгийн системийн дагуу
-Их сургуулийн үндсэн оюутан (17-22 насны)
-Техникийн коллеж
-Мэргэжлийн сургууль
-Судлаач оюутан (35-аас доош насны их, дээд сургууль төгсөөд мэргэжлийнхээ дагуу 2-оос дээш жил ажилласан гэх мэт нөхцлийн хангасан байх)
-Япон хэл, соёл судлаач оюутан (18-30 насны хооронд)
-Багш нарын мэргэжил дээшлүүлэх оюутан (35-аас доош настай)
-Залуу удирдагч хөтөлбөр (YLP)
Бүртгүүлэхэд тавих шаардлага, болзлын зарим нь TOEFL-ийн шалгалтад тэдэн оноо авсан байх зэрэг англи хэлний мэдлэгийг чухалчилж байгаа аж.
Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр /JDS/
Засгийн газрын тэтгэлэгт системээр тэтгэлэг олгогч нь Япон Улсын Засгийн газар /Боловсрол, шинжлэх ухааны яам/ байдаг бол Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөрийн тэтгэлэг олгогч нь Япон Улсын Засгийн газар Гадаад хэргийн яам, Хөгжлийн албан ёсны тусламж /ODA.
Японд очих хугацаа 2006 оны долдугаар сарын эхэн үе. Энэ жилийн элсэлтийн бүртгэл 2005 оны есдүгээр сарын 27-ны өдрөөр тасалбар болсон байна. Элсүүлэх хүний тоог тогтоосон бөгөөд англи хэлний курст 15, япон хэлний курст 5 нийт 20 хүн. Бакалаврын зэрэгтэй, тухайн салбарт бакалаврын зэрэг авснаас хойш 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх, 22-35 насны хооронд. Япон болон Англи хэлний мэдлэгтэй TOFEL-ийн 500 онооноос дээш хэмжээний англи хэлний чадвартай гэх мэт болзлыг хангасан байна. Тэтгэлгийн хувьд зөвхөн нэг удаа Япон хүртэлх ирж буцах билетээ өөрөө гаргах ч Японд амьдарч суралцахад хангалттай сар бүрийн амьжиргааны тэтгэлэг олгоно.
Япон Улсад хувийн зардлаар суралцахыг хүсэгчдээс авах шалгалт /2005 он/ Шалгалт өгөх хүмүүст насны хязгаар байхгүй боловч өгсөн шалгалтын дүнгээр Японы их сургуульд элсэхийг хүсэгч нь 18 насанд хүрсэн, 12 жилийн сургалтад хамрагдсан байх шаардлагатай. Японд хувийн зардлаар сурах шалгалтыг ашигладаг сургуулиудыг дараах вэб хуудаснаас үзэж болно.
http//www.jasso.go.jp/examination/efjuafis_use.html (япон хэл)
http//www.jasso.go.jp/examination/efjuafis_use_e.html (англи хэл)
Бүртгэлийн хугацаа Хавар 2005 оны хоёр, зургадугаар сард
Намар 2005 оны долдугаар сар, арваннэгдүгээр сарын 13-ны өдөр
2006 оны өдрийн хуваарийг 2006 оны нэгдүгээр сард зарлахаар төлөвлөж байна. Хувийн зардлаар суралцах учраас бүртгэлийн хураамж төлбөртэй. 2005 оны шалгалтын хураамж 10 мянган төгрөг байсан байна.

Засгийн газрын тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ?
Залууст мэдээлэл болгох үүднээс Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр гадаад оюутныг суралцуулах системийн талаар өгүүлье. Жишээ болгож 2005 оны Засгийн газрын тэтгэлэгт Их сургуулийн үндсэн оюутан элсүүлэх журамтай танилцъя. Японы их дээд сургуульд 2006 оноос үндсэн оюутнаар суралцах хэдий ч бүртгэлийн хугацаа аль хэдийнэ болоод өнгөрчээ. Бүртгэлийн хугацаа, цаг нь тухайн жилийн байдлаас шалтгаалан өөрчлөгддөг. Энэ жилийн бүртгэл өнгөрсөн зургадугаар сард болсон бөгөөд энэ сард өгсөн шалгалтын хариуг ихэвчлэн шалгалт өгсний дараа оны нэг, хоёрдугаар сард мэдэгддэг аж. Харин Японд очих хугацаа шалгалт өгсний дараа оны дөрөвдүгээр сар. Японд очсоны дараа нэг жил япон хэлний сургалтын байгууллагад япон хэл болон бусад ерөнхий мэдлэгийн хичээлийг үзэх юм байна. Элсэлт авах мэргэжлийн салбар хууль зүй, улс төр, эдийн засаг, уран зохиол, математик, хими, физик, газар тариалан, эрүүл мэнд гээд үргэлжилнэ. Элсүүлэх хүний тоог тогтоодоггүй нь шалгалт өгч болзлыг хангасан хэн бүхэн тэтгэлэгт сургалтад хамрагдаж болно гэсэн үг. Бүртгүүлэхэд тавих шаардлага болзол Нэгдүгээрт, Монгол Улсын иргэн байх, Их сургуулийн үндсэн оюутан элсүүлэх журмын хувьд 17-22 насны хооронд буюу их сургуулийн I, II курсын оюутан, эсвэл 11 жилийн сургалттай ЕБС-ийн төгсөх ангийн сруагч байж болно гэжээ. Арван жилийн сургалтын голч үнэлгээ мэдээж дээгүүр байх ёстой. Сонирхуулахад гэр бүлийн хоёр хамтдаа шалгалт өгсөн тохиолдолд аль нэгийнх нь бүртгэлийг хүчингүй болгох бөгөөд эхнэр нөхрийн аль нэг нь Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхтэй юм байна. Тэтгэлэг дунджаар сард 135.000 иен, үүнийг 5-7 жилийн хугацаанд олгоно. Монгол мөнгөөр тооцож үзвэл дунджаар сард нэг сая 350 мянган төгрөгийн тэтгэлэг авна гэсэн үг. Шалгаруулалт. Их сургуулийн үндсэн оюутан элсүүлэх шалгаруулалт нэгдүгээрт бичгийн шалгалт авна. Үндсэн хичээлүүдээс гадна англи, япон хэлний шалгалт дагалдана. Бичгийн шалгалтад дээгүүр байр эзэлсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авдаг. Эцсийн шалгаруулалтыг Япон Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны Шалгалтын комисс хийдэг юм байна. Бүрдүүлэх материал. Сургуулийн тодорхойлолт, сурлагын дэвтэр, голч дүнг тодорхойлсон дүнгийн жагсаалт /Их сургуулийн I, II курсийн оюутан бол их сургуульд элсэн орсноос хойшхи, 11 жилийн сургалттай ЕБС-ийг энэ жил төгсөж байгаа бол сүүлийн гурван жилийн дүнгийн жагсаалт), иргэний үнэмлэх, сүүлийн зургаан сард авахуулсан 3х4 хэмжээтэй ижил хоёр зураг. Жич Голч дүнг заавал 4-тийн системээр бодож гаргасан байх. Бүртгэл хийх газар. Монгол-Японы төвд бүртгэдэг. Элсэлтийн шалгалтын журмыг долоо хоногийн өмнө Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны вэб хуудас болон өдөр тутмын сонинд нийтэд зарладаг. Шалгалтын хураамж гэж нэг ч төгрөг шаардагдахгүй. Ер нь Японд суралцахыг хүссэн хэн ч энэ тухай мэдээллийг Монгол-Японы төвөөс авч болно.

Ирээдүйнхээ зөв алхмыг хийхэд тус боллоо
Монгол Улсад суугаа Япон Улсын элчин сайдын яам, Оюутнуудыг дэмжих Японы байгууллага, Монгол-Японы төв, Японд сургууль төгсөгчдийн холбооноос Японд суралцах мэдээллийн яармаг 2005-ыг зохион байгуулсан. ШУТИС-ийн Геологийн сургуулийн III курсийн оюутан В.Ганзориг Би сургуулиа төгсөөд хоёрдогч улсад магистраа хамгаалах сонирхолтой. Тийм учраас өнөөдрийн мэдээллийн яармагт ирсэн. Япон руу суралцахад харьцангүй боломж ихтэй гэж ойлгодог. Урьд нь тус улсад суралцах боломжийн талаар мэдээлэл хомс байсан бол одоо ямар болзол хангасан байх. хэзээ шалгалт өгөх, бүр тэнд очоод ямар байдалтай байдаг талаар ч нарийн сайн мэдэж авлаа. Сонирхсон мэргэжлээрээ суралцахад тавигдах шаардлага нь миний хувьд хангаж байгаа бололтой. Ирээдүйнхээ зөв алхмыг чиглүүлэх чиг тодорч байна. Миний амьдралын зорилгыг улам идэвхжүүллээ гэв. Энэ бол мэдээллийн яармагт хүрэлцэн ирсэн оюутан залуугийн яриа. Мэдээллийн яармагт оюутан, сурагчид залуусаас гадна эцэг эхчүүд, багш нар хүрэлцэн ирсэн харагдав.

Б.ДОЛЗОДМАА
(өдрийн сонин 2005-11-07 268)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button