Нууцаар авсан бичиг баримтдаа тулгуурлан АМГТХЭГ-ыг шүүхэд өгчээ

Ингэснээр лиценз нь ашиг орлого олох дамын наймаа, арилжааны нэг хэрэгсэл болж энэ талын үйл ажиллагаа замбараагүйдснээр уул уурхайн гадна, дотны компаниуд үзэсгэлэнт байгаль руу дайрч сүйтгэхээс аваад одоо бүхэл бүтэн суурин газар руу халдаж байгаа нь олныг анхаарлыг татаж лиценз тойрсон асуудлыг цэгцэлж журамлахыг төр, засгаас шаардах болсон. Үүнийг зөвшилцлийн Засгийн газраас нэгтгэн байгуулсан Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар (АМГТХЭГ) хэл амтайхан боловч оновчтой шийдвэрлэхийг чармайн ажиллаж эхэллээ. Гэвч дуулиан шуугиан дундарсангүй.

Саяхан иргэн Д.Батбаяр, Д.Баярсайхан нар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандан АМГТХЭГ-ын зарим зөвлөмж, тушаалыг хүчингүй болгож өгөхийг хүссэн өргөдөл гаргаж нэхэмжилжээ. Тэд юу хүсэв? Нэгд, АМГТХЭГ-ын даргын тушаалаар баталсан Ашигт малтмалын тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх зарим үйл ажиллагааг зохицуулах түр журам-ын олон заалт нь хуулийг зөрчсөн гэжээ. Хоёрт, АМГТХЭГ-ын даргын тушаалаар лицензийн гэрчилгээний шинэчилсэн загвар болон тусгай зөвшөөрөл эзэмшүүлэх гэрээний загвар баталсныг буруутгажээ. Ингэхдээ лиценз эзэмшигчтэй байгуулахаар баталсан гэрээний агуулга нь ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад биш, ихэнхи заалт нь лицензийг хүчингүй болгож, түдгэлзүүлэхэд чиглэжээ гэжээ. Энд гэрээний загварын дөрөвдэх хэсгийн лиценз шилжүүлэх гэсэн заалт нь Ашигт малтмалын болон Иргэний хуулийг зөрчиж байна гэжээ. Мөн лицензийн гэрчилгээнд АМГТХЭГ-ын дарга гарын үсэг зурах нь хууль зөрчиж байна гэжээ. Үүний хажуугаар нэхэмжлэгчид АМГТХЭГ-ын Дотоод хяналтын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг хүчингүй болгуулахыг шаардаж эцэст нь АМГТХЭГ-ын эдгээр актыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлээгүй гэсэн байна.
Иргэдийн дээрх гомдлыг няцаасан хариуг АМГТХЭГ-аас мөн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандан өгөөд байна. Тэд иргэдийн нэхэмжлэлийг ямар үндэслэлээр хүчингүй болгож байна вэ гэвэл нэгд, нэхэмжлэгчдийн дурдсан АМГТХЭГ-ын даргын тушаал, байгууллагын журам, зөвлөмж нь Монгол Улсын мөрдөгдөж буй хууль тогтоомжийг зөрчөөгүй, ингэхдээ нэхэмжлэгчид ямар хуулийн ямар заалтыг зөрчсөнийг дурдаагүй Хууль зөрчиж байна гэж ерөнхий хэлсэн нь нэхэмжлэлийн үндэслэл болж чадахгүй байна гэж хариулжээ.

Хоёрт, агентлагийн дарга хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргасан тул тэдгээрийг захиргааны хууль бус акт гэж үзэх логик үндэслэл байхгүй. Хэлэлцэгдэж буй журам, тушаал нь бүх нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэр биш зөвхөн байгууллагын дотоод үйл ажиллагааг зохицуулах захирамжлалын бичиг баримт учир эдгээрийг ХЗДХЯ-нд бүртгүүлэх шаардлагагүй болно гэжээ.

Ерөнхийдөө нэхэмжлэл гаргасан иргэд өөрсдийнх нь ямар эрх ашиг, яаж хөндөгдөөд байгаа нь тэдний шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзэхэд тодорхойгүй, хууль зүйн болоод бодит үндэслэлгүй байгаа учир хуулиийн дагуу дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ. Албан ёсны нэхэмжлэл ийм, түүнд өгсөн албан хариу ийм байна. Тэгвэл одоо дээрх нэхэмжлэл, түүнд өгсөн хариуг тойрсон албан бус мэдээлэл, тайлбарыг хүргэе. АМГТХЭГ-аас ирүүлсэн мэдээллээр бол иргэн Д.Батбаяр, Д.Баярсайхан нар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тус газрын дотоод бичиг баримт, мэдээг нууцаар авч ашиглажээ. Энэ нь тэдний нэхэмжлэл хууль бус болохын бас нэг үндэслэл болж байгаа аж.

АМГТХЭГ лицензийг хавтгайруулан олгох, дамлан худалдаалахыг таслан зогсоох, лиценз эзэмшигчдээс төр, олон түмний өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлэх, уул уурхайн компаниудаас байгалийг зохих ёсоор нөхөн сэргээх, хайгуул, олборлолт хийж буй аж ахуйн нэгжүүд хуулиар заасан мэдээ тайлангаа гаргаж өгч байх арга хэмжээг дэс дараатай авч тодорхой үр дүн гаргахын төлөө ажиллаж байна. Энэ үүднээс АМГТХЭГ-ын даргаас хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим үйл ажиллагааг зохицуулах журам, лицензийн гэрчилгээний шинэчилсэн загвар, лиценз эзэмшигчтэй байгуулах Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэх гэрээ-ний загварыг гаргаж мөрдүүлж эхлээд байгаа аж. Эдгээр нь лицензийг улсын хараа хяналтад оруулж хууль ёсны болгох гэсэн зорилготой. Гэтэл АМГТХЭГ-ын шинэ удирдлагаас гаргасан зайлшгүй, чухал энэ шийдвэр нь байдлыг хуучнаар хадгалж, лицензийг олноор авч эзэмшиж цааш нь арилжаалж байх, лиценз эзэмшигчийн хувьд тодорхой хариуцлага хүлээхгүй байсаар байх сонирхолтой зарим хүний эрх ашгийг хөндөж санаанд нь нийцэж өгөхгүй байгаа бололтой. Энэ нь дээрх хоёр иргэний нэхэмжлэлээр нэг талаар харагдаж байна гэж АМГТХЭГ үзэж байгаа аж. Шүүх дээр мөргөлдөх гээд байгаа дээрх нэхэмжлэл болон түүнд өгсөн тайлбар хоёр сүүлийн жилүүдэд хууль зөрчөөд байна гэсэн хэл аманд орооцолдоод байгаа АМГТХЭГ-ын хуучин удирдлага, энэ бүхнийг хуулиар зохицуулж төр, засаг болоод цаашлаад ард түмэнд ашиг, үр дүнг гаргаж өгөх шударга байдалд нь эргүүлж оруулах гээд байгаа шинэ удирдлага хоёрын дотоод зөрчил үү, аль эсвэл лицензийн наймааны бүлэг болсон хүмүүсийн АМГТХЭГ руу дайраад байгаа гадаад хүчин зүйл үү гэдэг нь тун удахгүй шүүх дээр харагдах нь. Ямартай ч АМГТХЭГ-ын шинэ удирдлага үүнд Лиценз олголтыг цэгцэлж түүнийг эзэмшигчдийн хариуцлагыг дээшлүүлэх гэсэн нь яахаараа буруу байдаг билээ гэсэн хариуг өгч байна.

Тодруулга 1997 оноос хойш өнөөдрийн байдлаар нийт 69 сая га талбайг хамарсан 5006, 181 мянган га талбайг хамарсан ашиглалтын 917 лиценз хүчин төгөлдөр байна.

Б.БОЛД
(өдрийн сонин 2005-11-07 268)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button