Хотын фракцынхан Ц.Батбаярыг намын хорооны даргад сойхоор боллоо

семинар Олон улсын хүүхдийн Найрамдал төвд боллоо. Хотоос зайдуухан болсон сургалт семинарт УИХ-ын гишүүн Т.Бадамжунай, Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр, Засаг даргын орлогч Б.Баатарзориг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Болдсайхан болон дүүргүүдийн Засаг дарга нар оролцлоо. Сургалтыг нээж Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Н.Болормаа үг хэлэв. УИХ-ын гишүүд Т.Бадамжунай, Б.Бат-Эрдэнэ нар мөн үг хэлсэн юм. Нийслэлийн ИТХ-ын 40 төлөөлөгч 40-үүлээ хүрэлцэн ирсэн байлаа. Семинарын гол зорилго нь нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийнхээ удирдах арга барил, ажиллах чадамжийг дээшлүүлэх. Ийм зорилгоор Канадын төсөлтэй хамтарч анхны сургалт семинарыг зохион байгуулжээ. Хүрэлцэн очсон УИХ-ын хоёр гишүүний үгийг оролцогсод анхааран сонсч байлаа. Харин шинэхэн сонгогдсон нийслэлийн Засаг даргын үг хэлэх үеэр төлөөлөгчид төдийлөн анхаарсангүй. Тэрээр улиг болсон хотын хөгжил, хог хаягдлыг зайлуулах тухай сонирхолгүй атлаа сунжирсан урт илтгэл тавьсан юм. Харин асуулт хариултын үеэр түүнээс шинэ даргатай болсон учраас бүтцийн аппаратад өөрчлөлт хийх үү гэхэд тэрээр төрийн ажлыг хүлээж аваад удаагүй байгаа ч гэсэн хариуцлага тооцдог хатуу механизмд оруулах бодолтой байгаа. Даалгавар өгөөд биелүүлэхгүй бол шууд ажлаас нь хална. Ямар нэгэн баг гэдэг утгаар нь биш төрийн ажил гэдэг утгаар нь ингэж хандана гэсэн хариулт өглөө. Мөн авилгалын асуудал энд хөндөгдөж байсан. Энэ тал дээр тусгай төсөл боловсруулж байгаа гэдгээ тэрээр илэрхийлж байлаа. Мөн гишүүн Т.Бадамжунай санал болгосноор хотоос нэр дэвшсэн УИХ-ын 20 гишүүнтэйгээ нягт хамтран ажиллая. Асуудлыг Төр, засгийн түвшинд ярихад энэ их чухал. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэдийгээр орон нутгаас сонгогдсон ч гэсэн хотод их элэгтэй байдаг гэдэг утгаар нь хотоос сонгогдсон 21 дэх гишүүн болголоо хэмээн хошигнож байсан. Энэ өдөр албан ёсоор хотын намын хорооны даргын асуудлыг хэлэлцэх болон хэнийг нэр дэвшүүлэх тал дээр тодорхой зүйл ярьсангүй. Нийслэлийн ИТХ-ын 31 дүгээр тойрог буюу нийслэлийн Засаг дарга асан М.Энхболдын тойрогт болох сонгуулийг энэ сарын 8-10-ны хооронд албан ёсоор зарлахаар тогтсон бөгөөд энэ сарын 20-нд дээрх сонгууль болох талаар ярилцлаа. Түүний оронд нэр дэвшүүлэх хүн нь одоогоор тодроогүй байгаа гэнэ. Олон хүн яригдаж байгаа ч тэр дундаас тодорхой нэрлэчих хүн байхгүй байгаа аж. Хурлаар У.Барсболд сайдад албан тоот гаргая гэж ярилаа. Учир нь нийслэлийн зүгээс байгаль экологийн асуудлаар хандахад түүнийг огт тусалдаггүй гэж шүүмжилцгээлээ. Тухайлбал, Улаан чулуут-ын төслийн мөнгийг Ногоон хэрэм төсөл рүү өгөх гээд зүтгэж яваа. Хэдийгээр МАХН-ын хүн атал ийнхүү цалгар назгай хандаж байгаад хатуу анхааруулъя гэсэн байр суурьтай байлаа. Гэвч семинар дууссаны дараа төлөөлөгчдийг бараг л хөөх шахам спортын тэмцээнд нь оруулаад нийслэлийн ИХТ-ийн дарга Н.Болормаа, Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр тэргүүтэй Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Очирбат нарын хүмүүс сэмхэн үлдэж гол асуудлаа ярилцлаа. Тэд нийслэлийн Засаг дарга нь хотын намын хороогоо хавсарч хийдэг уламжлалаа тавьж болохгүй. Тиймээс Ц.Батбаярыгаа зүтгүүлснээрээ зүтгүүлэхээр тохирцгоосон байна. Нийслэлийн Засаг дарга хотын намын хорооны дарга хоёрыг салгаж хийх дээрээ тулах юм бол хэнийг дэвшүүлэх боломжтой вэ гэдэг дээр ч ярьж байжээ. Тэгээд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Очирбатыг байж болох хувилбар гэж нэг хэсэг нь санал болгосон байна. Тэрээр нийслэлийн Ардчилсан социалист залуучуудын холбоогоор дамжин улс төр рүү анх орж ирсэн гэнэ. Түүнээс биш эмч мэргэжилтэй тэрээр улс төрөөс нэлээд хөндий байж. Одоогоор Чингэлтэй дүүргийн Засаг даргаар хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа түүнийг УИХ-ын гишүүн асан нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг хотын намын хорооны даргад санал болгожээ. Д.Очирбат ч үүнийг нэлээд баяртайгаар хүлээж авч нэг хэсэг өөрийгөө хотын намын хорооны дарга болчихсон юм шиг олны дэмжлэг авах гэж гүйсэн юм байх. Гэвч хотынхны фракцын дэмжлэгийг 100 хувь авч чадаагүй юм байна. Тиймээс ч хотын фракцынхан нийслэлийн Засаг дарга хотын намын хороон даргаа хавсарч хийнэ гэдэг дээр зүтгүүлснээрээ зүтгүүлье гэцгээжээ. Хот байр сууриа алдахгүйн тулд ингэх нь зөв арга гэдэг дээр санал нэгдэцгээлээ. Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр ч хотын намын хороог авахын тулд бүхий л боломжтой лоббигоо хийх хэрэгтэй байна гэжээ. Уг нь МАХН-аас тохирсон ёсоороо Ө.Энхтүвшинд өгчихье гэсэн санал гараад байгаа. Тэртэй тэргүй хотын даргыг дэндүү сул хүнд өгчихсөн болохоор хотын намын хороогоо тусад нь байлгах талаар МАХН зүтгүүлж байгаа бол хотынхон эсрэг байр суурьтай байгаа. Ямар ч тохиолдолд үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй гэдэг дээр санал нэгдлээ. Албан ёсоор энэ асуудлыг энэ сарын 10-ны өдөр хэлэлцэхээр тохирсон байна. Ийнхүү эрхэм гишүүд болон хотын дэд дарга нар түрүүлж нийслэл рүү буцаж нөгөөдүүл нь бүрий болтол наргисаар үлдсэн юм.

М.СҮЛД
(өдрийн сонин 2005-11-07 268)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button