Төсвийг тунгалаг болгох жор

Том хар цүнхнээсээ Монгол Улсын 2006 оны төсвийн төсөл гаргаж өгч тусалсныг хэлэх үү. Удахгүй энэ төсвийн төслийг Сангийн сайдаас гуйх биш интернэтээс харах цаг ирэх гэнэ. Мөн татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн үрэн таран хийснээ бизнес эрхлэгчдэд тайлагнахаар төлөвлөжээ.
Зүй ёсоор гайхуулж болох бас нэг ажлаа Сангийн сайд мартсан нь хачирхалтай. Сайндаа биш Дэлхийн банкинд чихдүүлсэн болохоор иргэдийн оролцоо гэдэг үгийг санасан гэдэг нь ортой дог. Юутай ч Сангийн яамны захиалгаар Төсвийн үйл явцад иргэний нийгмийн оролцоог хангах судалгаа хийгдсэн нь дэвшил гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Зохистой хөгжлийн жендер төвийн гүйцэтгэсэн уг судалгаанд оролцсон гурван хүн тутмын нэг нь Төсөв будлиантай асуудал гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Төсвийн талаар ойлголтгүй буюу мэдэхгүй гэж тэд ярьсан байна. Сангийн сайдын амласнаар төсвийн төслийг интернэтэд байрлуулсан ч тайлж уншиж чадах хүн хэд байх нь эргэлзээтэй. Тийм ч учраас Нийтэд ойлгомжтой хэлбэрээр мэдээлэх-ийг гэж Төрийн бус байгууллагынхан шаардаж байгаа юм. Хаана юу байгаа нь мэдэгдэхгүй нөхцөлд төрд үгээ хүргэх иргэдийн сонирхол хөлдөх нь лав. Олон улсын төсвийн төсөл байгууллагын судалгаагаар Төсвийн үйл явц нээлттэй байх тогтолцоо Монголд хүнд байдалд байна гэж дүгнэсэн нь эрх баригчдын чихийг халууцуулах болов. Төсвийн хэлэлцүүлэгт иргэний нийгэм санал оруулах боломжгүй нь ийнхүү муугийн жишээнд дурдагджээ. Хөгжиж буй болон шилжилтийн шатандаа яваа 36 орны төсвийн ил тод, нээлттэй байдал, иргэний нийгмийн оролцоо ямар түвшинд байгааг судлахад Монгол, Боливи, Эквадортой хөршилж, муу дүн авсан юм.

Ядуугийн жишээнд хамтдаа цохиж явдаг Африк нөхөд маань биднийг энэ удаа хол хаяжээ. Тэдний төсөв тунгалаг юм байна. Өмнөд Африкт төсвийг хэлэлцэх, батлах зарчмуудыг сайжруулах талаар улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлжээ. Төсвийн хэлэлцүүлэгт иргэдийг оролцуулах талаар хуулиндаа зааж өгснийг нь ч онцолъё. Төсөв хэлэлцэхэд иргэдийг оролцуулна гэсэн үг үсэг манай хуулинд байхгүй нь идэвх гаргасан иргэдийн хамрынх нь өмнүүр хаалга хааж орхих вий. Татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийхдээ иргэдийн саналыг сонсохгүй байна гэдэг шударга бус хэрэг. Эрх баригчид хүний мөнгөөр хүүдэгнэж байгаа тохиолдолд улсын төсөв зөв зарцуулагдана гэдэг ч эргэлзээтэй. Дэлхийн олон оронд улсын төсөв хэлэлцэхэд олон нийтийг оролцуулах хөдөлгөөн өрнөж байна. Ядууралтай тэмцэхэд төсвийн нөөцийн хэдэн хувийг, хэн хэрхэн хуваарилж байгаа нь иргэдийн анхаарлын төвд яваа. Монголд ч иргэний нийгмийн байгууллагууд сэрж эхлэв. Төрийн бус байгууллагууд төсөв хэлэлцэх үе шатуудыг судлаад, хэзээ хошуу нэмэх-ээ тоочиглож байна. Зохистой хөгжил жендэр төвийн гүйцэтгэх захирал Л.Амгалан УИХ төсөв хэлэлцэх үед иргэний нийгмийн байгууллагууд оролцох бололцоо нээгдэж магадгүй.

Одоохондоо өөр боломж алга гэж хэллээ. Нийгмийн бодлогын байнгын хорооны дэргэд ТББ-уудын орон тооны бус зөвлөл ажиллдаг бөгөөд 11 хүний бүрэлдэхүүнтэй уг зөвлөл тус байнгын хороогоор орж байгаа хуулиудад санал өгөх эрхтэй-г тэр сэтгэл хангалуун иш татав. Иймэрхүү бүтцийг төсвийн хэлэлцүүлэгт ч ашиглаж болно гэсэн найдвар байгаа юм. Энэ чиглэлээр ажилладаг ТББ-ууд эвсэл, сүлжээ байгуулан хүчээ нэгтгэсэн бусад орны сайн жишээ бий. Харин эхлэлийн цэгээ яаж олох вэ?

Хэрэв Засгийн газар энэ үйл явцад улс төрийн хүсэл эрмэлзэл илэрхийлээгүй тохиолдолд төсвийн ил тод , хариуцлагатай үйл явцад иргэний нийгэм болон сонирхогч талууд оролцоход илүү их тэмцэл , шахалт шаардагдана гэж Төсвийн үйл явцад иргэний нийгмийн оролцоог хангах судалгаанд дүгнэжээ.

Засгийн газрын тэргүүн Ядууралтай дайн зарлаж байна аль эсвэл Авилгалтай тэмцэх болно гэж хэлэхэд л нийгмийг яаж өдөөж буйг бид харж байна. Харин тэр одоо Бразилийн Засгийн газар шиг төсвийн хэлэлцүүлэгт иргэдээ оролцохыг уриалж, Улс төрийн хүсэл эрмэлзэл -ээ илэрхийлэхгүй юм болов уу.

Б.ЯНЖМАА
(өдрийн сонин 2005-11-07 268)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button