Хүрэл тогоот-д залуу эрдэмтэд чууллаа

Хурлыг Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Нийгмийн шинжлэх ухааны залуу эрдэмтдийн холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион
байгуулсан юм.
Нийгмийн шинжлэх ухааны салбарт хүч сорьж буй 30 гаруй залуу эрдэмтэн судлаачдыг цуглуулсан Хүрэл тогоот-2005-ын эхний өдөр түүх, нийгмийн ухааны чиглэлээр хуралдсан. Энэ чиглэлд судалгаа хийж байгаа судлаачдын тавьсан илтгэл сонирхолтой байхын хэрээр олны анхаарлыг татаж байлаа. Тухайлбал, Улаанбаатар их сургуулийн багш Б.Даваацэрэнгийн Хүннүгийн булшнаас гарсан тамгатай шагайн асуудал. Мөн Боловсролын их сургуулийн багш, доктор С.Энхжин Алунгоо эхийг буриад гаралтай хэмээсэн нь олон хүний талархлыг хүлээсний хэрээр эсэргүүцэлтэй тулгарч байв. Тэрбээр энэхүү материалаа Монголын нууц товчоо-нд тулгуурлан бичсэн гэнэ. Залуу эрдэмтэд үдээс хойш нь хэл, утга зохиолын салбарын асуудлаар хуралдааныг үргэлжүүлсэн. Энэ чиглэлийн илтгэлээс хэлэлцүүлэг дагуулсан нь Улаанбаатар их сургуулийн багш О.Шинэбаярын Найруулал уран зохиолын төрөл зүйл болох нь сэдэвт илтгэл байв. Үүнийг сэтгүүл зүйн эрдэмтдийн төлөөлөл болох МУИС-ын багш Ч.Чойсамба цэвэр сэтгүүл зүйн бүтээл гэж эсэргүүцэв. Харин илтгэгчид өөрийн бодлоо хамгаалж чадсан. Гэвч маргааны эзэд сонин хэвлэлд нийтлэгдсэн мэдээллийн чанартайг нь сэтгүүл зүйн, ном хэвлэлд багтсан бүтээлийг уран зохиолын төрөлд хамааруулах нь зөв гэх дүнэлтэд хүрсэн. Мөн МУИС-ийн багш доктор, профессор Б.Хишигсүх өөрт хадгалагдаж буй В.Инжиннашийн Хөх судар-ынхаа талаар сонирхолтой яриа өргүүлсэн. Уг номыг хорголжин барын аргаар бүтээсэн бөгөөд ердөө зургаахан ширхэг байдаг аж. Энэхүү ховор бүтээлийн эх Монголд ганцхан байдаг энэ.
Нийгмийн шинжлэх ухааны залуу эрдэмтдийн эрдэм шинжилгээний анхдугаар бага хурлын хоёр дахь өдөр хууль, эдийн засаг, сэтгүүл зүйн салбар хуралдаан болсон. Уг салбарын залуус Монголын телевизийн талаар болон нийгмийн хөндүүр сэдэв болоод байгаа авилга, Монголын эдийн засгийн өнөөгийн байдал зэргийг өөрийн илтгэлээр харуулж, санал бодлоо солилцсон юм. Хамгийн сүүлд эл арга хэмжээ шилдэг илтгэлийг шалгаруулж шагналыг нь гардуулснаар нийгмийн салбарын залуу эрдэмтдийн Хүрэл тогоот-2005 хурал өндөрлөсөн.

Б.БАДАМ
(өдрийн сонин 2005-11-07 268)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button