Зүүн Азийн наадмыг манайхан найман медальтайгаар өндөрлөлөө

Энэ жилийн наадмын төгсгөл ойртох тусам Монголчууд нэг л медалийг хүсэж байлаа. Уг хүсэж байсан медаль тэмцээн өндөрлөхөөс нэг хоногийн өмнө буюу өнгөрсөн бямба гаригт бидэнд ирэв. Хүслэн болсон алтан медалийг эмэгтэйчүүдийн 10 м-ийн хийн гар бууны дасгалд ОУХМ, Ази тивийн аварга Ц.Мөнхзул авч ирж эх орныхоо далбааг Макаогийн тэнгэрт мандуулж төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр шигшээ буудлагад нэгээр шалгарсан юм. Шигшээд тамирчид 10 сум буудаж нийлбэр оноогоор аваргаа тодруулдаг билээ. Оролцогчид эхний сумаа бай руу чиглүүлэхэд Мөнхзул маань 10.4 онож тэргүүлсэн бол Солонгосын Ким Бьюн Хи 10.3 онолоо. Харин Гүндэгмаа 9.5 онож Японы тамирчинтай 5, 6 дугаар байрт орсон. Тэмцээний эцсийн дүн гарахад Манай Мөнхзулын урьдчилсан буудлагын оноо нөлөөлж 484.3 оноогоор манай хүн алтан медаль зүүлээ. Харин Пак Нам Сук урьдчилсан буудлагад дөнгөж 381 оноо авснаар 482.1 оноогоор мөнгөн медаль дээр буусан. Тайваны Цай Чиа Хуйг мөн л урьдчилсан буудлагын оноо дээш нь суга татаж тэрбээр 481.8 оноогоор хүрэл медаль хүртсэн юм. Харин шигшээ буудлагад мэргэн байсан Японы Инада, Солонгосын Ким Бьюн Хи нарын урдны оноо доош чангааж нийлбэрээр 477.6 оноогоор тэнцэж нэмэлт сумаар дуэль хийж Японы тамирчин ялан долдугаарт байрт орлоо. Харин манай гавъяат маань тун тааруу буудсанаар нийлбэрээр 479 онож бүр сүүлээсээ хоёрт орсноор тэмцээнээ дуусгав. Ямар ч атгуай буудлагынхан багтаа алтан медаль бэлэглэж манай баг Зүүн Азийн наадмын аваргатай Улаанбаатартаа бууна. Энэ медаль өмнөх наадамд хүртсэн ОУХМ боксчин У.Мөнх-Эрдэнийн алтан медалийн үргэлжлэл юм.
Харин алтан медалийн энэтэй мөнгөн медалийн эзэн бол гавьяат тамирчи О.Гүндэгмаа. Түүний буудлагыг амисгаа даран үзэж суусан Монголчууд байныхаа голд л бүх сумаа зооно гэсэн итгэлтэй байв. Гэвч манай тамирчин аваргын алтан медалиас 0.3 оноогоор дутуу буудан 25 метрийн спорт гар бууны дасгалын мөнгөн медаль хүртсэн. Ийнхүү наадмын тэргүүн хоёр медалийг Монголын буудлагын шилдэг тамирчид эх орондоо авчирсан. Тэдэнд спорт сонирхогчид ч гол найдвар тавьж байсан билээ.
Мөн тэмцээний эхний өдөр үшүгийн тамирчид Зүүн Азийн наадмын анхы хүрэл медалийг авсан юм. Тэд тулааны төрөлд өрсөлдөн дөрвүүлээ хүрэл дээр буусан. Харин тэдний араас хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 58 кг-ийн жинд өрсөлдөн Н.Баярмаа, буудлагын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн бууны дасгалд цэцээ сорисон З.Батхуяг нар мөн л хүрэл медалийн болзол хагасан.
Тэмцээний 11 төрөлд манай улс тамирчдаа илгээсэн. Тэднээс гуравхан төрлийнхөн л медальтай ирж байна. Усан спортынхон, боулингийн тамирчид, хөнгөн атлетик зэрэг төрлөөр өрсөлдөгсөд хомоол хамсан. Харин сагсчид зорилгоо биелүүлсэн гэхэд болно. Тэд Зүүн Азийн наадамд дөрөв дэх удаагаа оролцож байгаа бөгөөд энэ жил анхны хожлоо авцгаалаа. Мөн насаа нэмэн байж орсон гимнастикийн охид хүнд үзүүлбэрийг гайхуулж, багш нартаа магтагдсан байна.
Түүнчлэн манай улсад шинэ тулгар хөгжиж байгаа бүжгийн спортын баг тамирчид бараг анхны гэж хэлж болох олон улсын тэмцээндээ оролцлоо. Наадмын төгсгөлийн өдрүүдэд болсон энэ төрөлд манай баг самба, вальс, танго бүжгийн төрлүүдэд хүч сорьсон юм. Самба бүжигт Ц.Ууганбаяр-Г.Мөнхцэцэг, Вальсийн төрөлд Б.Дарханбат-Г.Нямаа, Танго бүжгийн төрөлд Б.Батзориг-А.Сарнай нарын хос бүжиглэсэн. Самба бүжигт 6, Вальс, Тангогийн төрөлд долоон орны 14 бүжигчин өрсөлдсөнөөс манай багийнхан төрөл тус бүрдээ сүүлийн байр эзэллээ. Ийнхүү тогтуун дулаан уур амьсгалтай Макаод ес хоногийн турш Зүүн Азийн шилдэг тамирчдыг цуглуулан олны хөлд дарагдсан биз ээ. Наадмын хаалтын ажиллагааны баярын тоглолт өчигдөр орой 20.00 цагт эхэлж, энэ үеэр дөрвөн жилийн дараа болох Ү наадмыг зохиох эрхийг Хонгконгийн удирдлагуудад хүлээлгэн өгснөөр Зүүн Азийн IҮ наадам өндөрлөлөө.

Зүүн Азийн наадмын аварга
Цогбадрахын Мөнхзул
1981 оны хоёрдугаар сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн. Буудлагын спортоор 7 дахь жилдээ хичээллэж байгаа. БТДС-ийн II дамжааны оюутан.
2005 оны Ази тивийн аварга. Гэр бүлтэй. 182 см-ийн өндөртэй.
Нөхөр Доржсүрэн, охин Энхжин нарын хамт амьдардаг.

Б.БАДМАА
(өдрийн сонин 2005-11-07 268)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button