Ц.Тогоо таван орны жанжин штабын даргатай уулзжээ

АНУ-ын Хавай мужийн Хонолулу хотноо болсон уг хуралд бүс нутгийн 22 орны Жанжин штабын дарга, орлогч буюу Зэвсэгт хүчний командлагч нар оролцлоо.
Тус хурал Үндэстэн дамнасан терроризмын эсрэг хамтын хүчин чармайлтыг бүрдүүлэх нь ерөнхий сэдвийн дор Далай дахь аюулгүй байдал, Терроризмтэй хийх тэмцэл, Хүмүүнлэгийн тусламж, нийтийг хамарсан халдварт өвчинтэй тэмцэх, Үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх гэсэн дөрвөн дэд хуралдаанаас бүрдсэн байна. Хуралд оролцсон Монгол Улсын ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Тогоо Үндэстэн дамжсан терроризмын аюул заналын эсрэг тэмцээнд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нарын найм дахь удаагийн хуралд оролцсон ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Тогоо Номхон далай дахь АНУ-ын Цэргийн ерөнхий командлагч адмирал Уильям Ж.Фаллон, Япон Улсын зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Хажимэ Массаки, БНСУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга генерал Санг Хи Ли, Канад улсын батлан хамгаалах хүчний дарга, генерал Рик Хиллиэр, БНЭУ-ын Батлан хамгаалахын нэгдсэн штабын дарга Вице-адмирал Раман Пури нартай уулзаж хийж дээрх орнуудтай тогтоосон цэргийн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх, Энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр хамтарсан дадлага сургууль зохион байгуулж, цэргийн мэргэжилтэнг сургах, харилцан дадлага туршлага солилцох талаар ярилцаж, зарим тодорхой асуудлуудыг хэлэлцсэн байна.
Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нарын ээлжит хурлын ач холбогдлыг нэгдүгээрт, бүс нутгийн аюулгүй байдал, тулгарч буй нийтлэг аюул заналын талаар мэдээлэл болон санал бодлоо солилцох, хоёрдугаарт, бүс нутгийн Зэвсэгт хүчний дээрх чиглэлүүдээр гүйцэтгэж буй үүрэг зориулалт, хуримтлуулсан туршлагатай танилцах, мэдээлэл олж авах, санал солилцох, гуравдугаарт, дарга нарын хоорондын ажил төрлийн холбоог бэхжүүлэхэд оршиж байна гэж дүгнэж болно.

Г.НЯМДОРЖ
(өнөөдрийн монгол 2005-11-07 131)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button