Дайвар бүтээгдэхүүнийг нохойн хоол гэж хэлдэг нь нэрэлхүү зангийнх

баяжиж, хөлжиж байгаа бол Их айлын үүдээр орох нэг хаалганаас, тэр ч байтугай бие засах өрөөний хураамжаас төсвийн ажилтан бидний жилийн цалинг өдөрт олдог гэнэм.
Энэ удаа бид махны үнэ магнаг болоод байгааг харгалзан малын дайвар бүтээгдэхүүн зардаг наймаачидтай уулзлаа. Хүнсний захын хонгилд, бараг газар дор гэмээр жижигхэн бүгчим зааланд нийгмийн нэгэн давхаргынханы амьдрал буцалж, хүмүүс хөлхөлдөнө. Хамраа таглан байж, лангуун дээрх махыг хурууныхаа үзүүрээр чимхэн үзэж, хямсганан намжирдах ганган эмэгтэй. Тийм л өмхий самхай байгаа бол гараад явах биз. Юунаас нь цэрвэдэг байнаа, босч ирээд хазаад авах биш ч гэсэн бодол төрж хэсэг ажиглалаа. Ямар ч байсан сэжиглээд гараад гүйсэнгүй. Түүнд хэрэгтэй зүйл энд лав байгаа бололтой. Тэгж тэгж өнөөх бүсгүй Нохойны хоолонд нэг килограмм элэг авъя гэлээ. Зөвхөн элэг иддэг нохой байдаг л юм байх даа. Нэрэлхээд яахав. Хэн хүнгүй иддэг л хоол. Ямар түүнээс хэнд, ямар зориулалтаар авах вэ гэж асуусан биш.
Дотор махныхан өглөөний долоон цагтай уралдан ирж, хөдөөнөөс мах ачиж ирэгсдийг тосч, бараа-гаа авна. Хүйтэн жаварт гараа хайруулан байж уралдан шилж сонгож, бас чиг үнийг нь буулгах санаатай хэрүүл уруул хийх нь ч бий. Ингээд мөнөөх бүгчим өрөөндөө махны хурц үнэрт угаартан байж авсан бараагаа зарж дуусгахаар өдөржин зогсоно. Дотор мах зарж буй наймаачдын ихэнх нь эмэгтэйчүүд байх аж. Тэд жигтэйхэн түргэн хөдөлгөөнөөр нүд ирмэх зуур сайхан цэвэрлэж, дахин дахин угааж төрөлжүүлэн лангуун дээр тавин зарах ажээ. Хонины гэдсийг гучин минутанд, үхэр бол нэг цагийн дотор цэвэрлэдэг гэнэ. Цагаан малгай, хормогч, ханцуйвчаа угааж индүүдэн их л нямбайлан бараг гоёмсог супермаркетуудаас ч илүү ёс журмын дагуу цэвэрхэн хувцаслаж үйлчилнэ. Мэдээж эгэл сэтгүүлч би тэднийг бэлтгүүлээгүй. Намайг ажиглаж байна гэж мэдсэн ч шинжгүй. Харин амьдрал тэднийг ийм болгосон ажгуу. Болж өгвөл хүний нүдэнд аятайхан харагдаж, соёлтой харьцахыг хичээнэ. Эс тэгвэл бараа нь зарагдаж амжаагүй байтал зах тараад шатах эрсдэл тэднийг хүлээж буй. Зөвхөн хүнсний захын бус амьдралын хууль үйлчилж байгаа нь энэ.
Тэд Хүмүүс хоосон хонолоо, ядарлаа гэдэг. Би ийм юманд дургүй. Нохойн хоол гээд байгаа энэ холыг сайхан амтлаад идэхэд хэзээ ч хоосон хонохгүй. Үүнийг янзлаад идэж чадахгүй бол монгол хүн байгаад яах юм. Монгол хүн байна даа, гүзээ, уушиг байна уу гээд хэлж болно шүү дээ хэмээн эгдүүцсэн байртай өгүүлнэ. Мөн захын захиргаа биднийг үнэр танартай, хямд бүтээгдэхүүн зардаг болохоор ч тэр үү их дарамталдаг. Ямар ч шинэ цувдаа авчирсан өмхий мах л гэдэг. Говийн таанатай малын мах үнэхээр содон хурц үнэртэй. Харин муудаад өмхийрсөн махыг бид юу гэж зарах вэ гэж гомдоллож байлаа.
Бусад захуудыг бодвол гэдэс цэвэрлэх зориулалтын өрөөтэй, цэвэр устай юм. Харин агааржуулалт байхгүй аж. Олон жил ийм бараа зарж байгаа 60 гаруй насны эмэгтэйтэй уулзлаа. Түүнийг П.Хорлоо гэдэг. Анх 1990 онд зах зээлд орохдоо зургаан өнчин хүүхэдтэй, дөчин хэдэн настай тэтгэвэрт гарсан. Энэ мөнгөөр байрныхаа мөнгийг төлж чадахгүйдээ тулаад энэ ажлыг хийж эхэлсэн. Түүгээрээ л одоо хүртэл амьдралаа залгуулж явна. Хонины гэдсийг гучин минутанд, үхэр бол нэг цагийн дотор цэвэрлэж ангилдаг. Дээр үед би 1000 цувдаа арилгаж цэвэрлэхэд гурван цаг л зарцуулдаг байсан. Бидэнд баяжаад байгаа юм алга. Гэхдээ надад өгөөжөө өгсөн. Зургаан охиноо сургууль соёлд сургалаа. Гэр орондоо түлээ нүүрстэй, хүүхдүүдээ өлсгөхгүй, хүнд нөхцөлд ажиллаж байгаагийнх өөрөө хүссэн юмаа аваад идэж байна. Тэгээд л боллоо шүү дээ, надад. Өөр хүсэх юм алга гэж ярьсан юм.
Гүзээ, уушиг, бөөр, гургалдай сэмжний хамт 200 төгрөг.Үүнийгээ набор гэж өхөөрдөн нэрлэх. Эмзэг бүлгийнхэн Гурав хоног махан хоол идсэнгүй. Яасан сайхан юм бэ гээд л авдаг юм байна. Гэр оронтой нь гэртээ, зарим нь траншейндаа, бүр хээр газар галд шараад, хэдэн хүүхдээ тойруулж суулгаад иднэ. Тэдний энэ байдалд дассан худалдаачид арай ахиухан нэмээд өгөхийг бодно. Гэхдээ өөрсдөө өндөр үнээр авах тул дандаа нэмж өгөөд байх аргагүй. Бас цул эрхтэн тус бүрийг төрөлжүүлж зардаг аж. Тухайлбал, бөөр килограмм нь 500, зүрх 600, элэг хонь ямааных 200, үхрийнх 500 төгрөг. Үүнийг зөвхөн эмзэг бүлгийнхэн төдийгүй гадаадын иргэд, баячууд ч авдаг. Дээр үед лам нар хөдөөлөхдөө таван цулын шөл ууж, хооллоод ирдэг байсан гэдэг. Одоо бол манайхан нохойн хоолонд авъя гэдэг. Малын буян зөвхөн таван цулдаа байдаг. Хятадууд яагаад бөөр зүрх, гүзээг өчнөөнөөр нь аваад байна. Энэ чинь хүний биед сайн учраас л тэр шүү дээ. Манайхан үүнийг мэддэггүй, дээр нь хэтэрхий цамаан гэж худалдаачид шүүмжлэв.
Дотор махыг нохойн хоолонд авах гэж байна гэж нэрэлхдэг хүмүүст тэд үнэхээр дургүй. Махны худалдаачид дайвар бүтээгдэхүүн зардаг хүмүүс биднээс илүү баян. Бас шаталт багатай гэж ярьсан боловч тийм биш ажээ. Толгой, цувдааны үнэ махны үнийг даган өсч, буурч байдаг. Зун бол малын дайвар бүтээгдэхүүн хамгийн түрүүнд өмхийрч, мууддаг эмзэг эд. Халуун хүйтнийг тэсвэрлэдэггүй. Үхрийн гүзээнээс гурван килограмм, хонь, ямааныхаас хоёр килограмм хаягдал гардаг. Лангууны түрээст сард 50 мянган төгрөг, мал эмнэлгийн шинжилгээнд өдөрт 500 төгрөг төлдөг. Өдөрт сайн хийвэл 10 мянга, муу бол гурван мянган төгрөгийн орлоготой гэнэ.
Эмзэг бүлгийнхний голыг зогоодог, хамгийн хэрэгцээтэй толгой цувдаа бас ховорддог ажээ. Хөдөө хорин хонь гаргалаа гэхэд арвыг нь л энд авчирч зардаг. Учир нь хөдөө ч бас эмзэг бүлгийхэн гэж бий. Бараг хотынхноос ч олон байх. Тэд Хөдөөнөөс ирж байгаа гэдэс бараг сэмжгүй, сайн цэвэрлээгүй ирдэг. Сэмжтэй бол баярлаад л авна, сэмжгүй болохоор тун ашиггүй. Жижиг малын бөөр 250 гр, элэг 300 гр, бодынх 700-800 грамм байдаг. Гүзээ, уушигаар салат, пирожки, халиартай хуушуур хийж болно гээд зарим хоолны жорыг зааж өгч байв. Мэдээж цувдааныхан л гэхээр цувдаагаа идээд байхгүй. Олсон хэдэн төгрөгөөрөө тураг мах, хүссэн амттанаа аваад иддэг. Сайн сайхан амьдралд хүрэхийн төлөө мөнгө олж байгаа арга маань л энэ юм шүү дээ хэмээн учирлаж байлаа.
Өнөөдрийн байдлаар дотор махны үнэ өсчихөөд байгаа юм байна. Ямааны толгой 100, хониных 300, цувдаа 1500 төгрөгөөр худалдаж авч байна. Хавар болохоор үхрийн гэдсийг 25 мянгаар аваад ядарч байж хоёр мянган төгрөг унагаж авдаг. Байнгын үйлчлүүлэгчдийн тодорхой хувийг өвгөнтийнхөн бүрдүүлдэг. Уг нь тэдэнд 200 төгрөгийн набор боломжийн хоол. Гэтэл мөнгөөр авч идэж чадахгүй болохоор хулгайлдаг.
Ямар ч байсан хулгай хийлгүй, өөрийн хийж чаддаг зүйлээр, шударгаар мөнгө олъё гэсэн зөв бодолтой, зөөлөн сэтгэлтэй хүмүүс энд маш хүнд нөхцөлд ажиллан ар гэрийнхнээ тэжээхээр зүтгэж байгаа нь энэ. Хонины чанасан толгой аваарай 700 төгрөг. Таван цулын шөл уугаарай 500 төгрөг. Тэд дотор махныхантай түншүүд. Адууны умс, гитайд монголчууд угаасаа дуртай. Тэгээд ч хүйтэн сэрүүний улиралд ханиад томуунаас сэргийлнэ. Харин сэрүүн чанарын махтай, бас хужир шүүгээр хооллодог тэмээний дотор мах шууд нохойн хоол болон савлагдаж, 200 төгрөгөөр зарагдах аж. Түүнийг зардаг наймаачид нь арав орчим насны хэдэн бор жаалууд. Яагаад ч юм бэ, тэднийг хараад улаан бүчээ зүүгээд, онц сурлагатан болохоос өөрийг бодолгүй өссөн хүүхэд нас минь бодогдов. Нэрээ хэлэхгүй хэмээн зөрүүдэлсэн жаалхүү одоо 12 настай гэнэ. Нохойн хоол, тор зарах түүнийг найзууд нь юм юм зардаг баян наймаачин гэж тодорхойлж байлаа. Аав ээжийг минь зодсоор байгаад өвчтэй болгочихоод хаяад явчихсан. Ээж намайг яаж ч өлссөн хулгай хийж болохгүй гэж захисан. Заримдаа зарагдахгүй болохоор нь нохойны хоолноосоо ялгаж байгаа хоол хийгээд идчихдэг. Үүнд муухай юм байхгүй. Гурил, будаатай холихоор сайхан л амттай хоол болдог. Би дандаа өөрөө хоолоо хийдэг гэж хэвлүүхэн өгүүлэх энэ хүү ирээдүйд лав муу хүн болохгүй байх гэж бодогдлоо.

(өнөөдрийн монгол 2005-11-07 131)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button