Леонардо да Винчи 4 цаг тутам 15 минут л унтаж амардаг байв

Сэргэн мандалтын эрийн үеийн суут төлөөлөгч энэ хүн амьдрал дээрээ ямаршуу хүн байв, асуудлыг яаж шийдэж, нээлтээ хэрхэн хийж байсан нь одоо хүртэл тайлагдаагүй оньсого хэвээр байна. Тэр бүү хэл түүний уран бүтээл, туурвилыг нь олон жилийн турш судласан зарим нь Леонардо да Винчийг дэлхийн хүн биш, харь гарагийн хүн байсан гэж мэдэгдээд, олон зүйлээр хэлсэн үгээ нотлоцгоодог. Энэ суутны зарим нэг нууцын талаар толилуулъя.

Леонардо да Винчи нь 1452 онд Италийн Флоренци хотноо мэндэлжээ. Эцэг нь Пьеро да Винчи нь Флоренцийн нэр алдартай баян нотариус, газрын эзэн, нөлөө бүхий хүн байсан нь бол эх Катерина нь баян эрийн цаг зуурын зугаа болсон жирийн тариачин гаралтай эмэгтэй байв. Пьеро да Винчигийн албан ёсны гэр бүлд үр хүүхэд гэж байгаагүй болохоор Леонардог 4-н настайгаас нь хойд эх нь асрах болож, жинхэнэ эхийг нь өндөр инж дагалдуулан тариачин эртай суулгаад өөр нутаг руу явуулсан байна. Хар багаасаа л ер бусын сийрэг ухаантай, сэргэлэн байсан болохоор Леонардо да Винчи нь эцэг болон хойд эхийн хайр халамжаар хэзээ ч дутаж байгаагүй гэдэг. Эцэг Пьеро нь гурван ч удаа албан ёсоор эхнэр авсан боловч эхний хоёр нь хүүхэд төрүүлээгүй, харин гурав дахь есөн хүү, хоёр охин төрүүлсэн ч нэг нь ч эр зориг, оюун ухаанаараа Леонардотой энэ зэргэцэх хүн болж чадаагүй гэдгийг түүхийн бичгүүдэд онцолсон байдаг.

Леонардо да Винчи нь 14-н настайдаа тухайн үедээ нэр алдар нь цуурайтаж явсан зураач Вероккьо гэгчийн урланд шавь оров. 20 нас хүрэх үед тэрээр уран зургийн түүхэнд анх удаа хүний нүдний хүүхэн хараанд нарны гэрэл ойж байгааг дүрслэлсэн алдартай зураач, жинхэнэ мастер болсон байв. Гэхдээ бусдаас гэхээсээ илүүтэйгээр өөрөө өөрөөсөө суралцдаг нэгэн байжээ. Хөгжмийн урлагт гэхэд л өөрөө морин толгой хэлбэртэй онцгой төрлийн хөгжмийн зэмсэг бүтээгээд түүн дээрээ өөрийн болон өрөөлийн бүтээлийг тоглосор хэнийг ч дагуулахааргүй суут хөгжимчин гэдгээ харуулсан гэдэг.

Тэгээд юу гэж? хөгжим тоглож, зураг зурснаар суутан болчихдог юмуу гэж болох юм. Тэгвэл хаа байсан 16-р зуунд энэ хүний судлаж, бүтээж байсан салбарыг тоочиход л яагаад суут гээд байгаа нь ойлгомжтой болох байх. Гэхдээ зүгээр нэг оромдоглоод хаячихаагүй, шинжлэх ухаан өндөр хөгжсөн одоо үед ч гэсэн судлаачдыг алмайруулдаг гайхамшигт нээлтүүдийг хийж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Та нэгэн зэрэг суут зураач, хөгжимчин, хөгжмийн зохиолч, уран барилгач, инженер, механикч, химич, физикч, хэл шинжээч, загвар зохион бүтээгч, дуучин, сэлэмчин г.м.байж чадах уу? Тэгвэл Леонардо да Винчи гэдэг энэ хүн бүгдэд суут байж чадсан юм. Оюун ухааны төдийгүй биеийнх хөгжлөөрөө үеийнхнээсээ хол давсан нэгэн байжээ. Бурханы элч гэгддэг байсан өндөр гоолиг биетэй, царайлаг залууг солгой атлаа баруун гараараа морины дахыг хөнгөхөн нугалахыг нь харсан хэн ч гэсэн ойгүй бяртай гэдэгт нь эргэлздэггүй байсан талаар түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлджээ.

Ингээд ч зогсохгүй ямар ч үед уурлаж, эсвэл хөөрдөггүй, сэтгэл хөдлөлөө дээд зэргээр захирч, хяндаг нэгэн байв. Төгс гэгээрэлд хүрсэн Буддын шашны гэгээнтүүд шиг хайрлаж дурлах, үзэн ядах гэсэн туйлшралаас хөндийрч, юу ч байсан судлаж, шинжиж, цаад учрыг нь олж мэдэхэд голлон анхаардаг нэгэн байжээ. Yүндээ ч гаргууд мэргэшиж, тухайн үеийн техник, шинжлэх ухааных нь түвшинтэй харьцуулахад яагаад ч олж мэдэх, хийх боломжгүй байсан нээлтүүдийг олон арвыг хийсэн байдаг нь гайхалтай. Жишээлэхэд, өдрийн тэмдэглэлд нь нисч яваа шувууг харуулсан таталбар зураг бий. Гэтэл нисч яваа шувууны далавчны хөдөлгөөнийг тэмдэглэлийнх нь дэвтэр дээр зурагдсан шиг нарийвчлан харахын тулд багаар 20-р зуунд л анх үүссэн удаашруулсан зураг авалтын техниктэй байх хэрэгтэй ажээ. Мөн судлаачдын гайхшралыг төрүүлдэг бас нэг зүйл нь тэмдэглэлийн дэвтрээ хөтлөх арга барил нь юм. Леонардо да Винчи нь тэмдэглэлийнхээ дэвтэр дээрээ өөрөө өөртөө чи гэж ханддаг байжээ. Яг л зарц, эсвэл туслахдаа тушааж байгаа аятай Чи өөртөө тэрийг үзүүл гэж тушаа, эсвэл чи өөрийнхөө бүтээлээр үүнийг үзүүлэх ёстой, замын богц хоёрыг хий гэж тушаа гэх мэт. Ингээд бодохоор энэ хүний дотор хүмүүстэй найрсаг дотно харьцаатай, бусад эгэл хүмүүс шиг өөрийн гэсэн сул талтай нэг хүн ба маш нууцлаг, хүйтэн цэвдэгт тулсан ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй гэсэн өөр нэг хүн нэгэн зэрэг амьдарч байсан мэт санагддаг.

Леонардо да Винчитэй холбоотой бас нэг нууцлаг зүйл бол далдыг харах чадвар юм. Тэрээр алдарт Нострадамусаас дутахааргүй, заримдаа бүр давж гарсан зөгнөлүүдийг олон хэлсэн бөйадаг. 1494 онд эхлүүлсэн Зөгнөл нэртэй бүтээлд нь өнөөдрийн бидний бодит байдал болсон олон зүйлсийг шууд хэлчихсэн байдаг нь хачирхалтай. Хүмүүс нэг нэгэнтэйгээ хамгийн алс холын газраас ярилцах болно гэхээр таны санаанд юу орж ирж байна. Эсвэл Хүмүүс хөдөлж явах ч хөдөлгөөнгүй зогсоод, дэргэдээ байхгүй хүмүүстэй ярьж, ярихгүй байгаа хүмүүсийг тод сонсох болно гэвэл юу санаанд чинь бууж байна? Yгүй бол Хүмүүс байрнаасаа огт хөдлөлгүйгээр агшин зуурт дэлхийн өнцөг булан бүрт таран одоцгоох болно гэхээр дэлхий даяар цацагдаж байдаг зурагтын нэвтрүүлэг биш гэж үү? Энэ бүхнийг одоогоос 500 гаруй жилийн тэртээ хэлсэн гэдгийг мартуузай. Чи өөрийгөө асар өндөр дээрээс өөртөө ямар ч хоргүйгээр унаж байгааг харах болно- парашют, маш олон усны болон газрын амьтад оддын хооронд цойлон ниснэ-сансрын нислэг гээд тоочоод байвал гайхалтай зүйл зөндөө.

Леонардо нь орчин үеийн нейролингвистикт ашиглагддаг сэтгэлгээ, оюун ухааныг дайчлан, ой тогтоолыг онцгой хөгжүүлэх нөлөөтэй сэтгэл зүйн тусгай дасгалуудыг ашигладаг байжээ. Жишээлэхэд тэрээр тун онцгой байдлаар унтаж амардаг нэгэн байв. Хоногтоо 4 цаг тутам 15 минут унтаж амраад, тасралтгүй ажилладаг байж. Ингэснээрээ хэвийн амарч, хүчээ сэлбэхэд зайлшгүй шаардлагатай 8 цагийн нойрыг өөртөө ямар нэг хоргүйгээр 1.5 цаг хүртэл багасгаж чадсан байна. Yүний ачаар хүний амьдралын гуравны нэг нь зарцуулагдаж байдаг нойрны цагийн 75 хувь хэмнэсэн нь үнэндээ амьдрах хугацаагаагаа 70-аас 100 жил хүргэж уртагасантай чанар адил юм.

Леонардо да Винчигийн хийсэн бусад нээлтүүдээс тоочвол бүр ч гайхамшигтай дүр зураг гарна. 1499 онд тэрээр Милан хотноо Францын хаан 12-р Людовик ирэх гэж байгааг тохиолдуулаад модон арслан урласан нь хүний өмнөөс хэд хэд алхалсныхаа дараа цээжээ яран, дотор нь анхилах цэцэгсийг харуулдаг байжээ. Леонардо да Винчи нь өнөөдөр хүн болгоны мэдэх усанд шумбах хувцас, шумбагч онгоц, уурын хөлөг онгоц, сэлэхэд ашигладаг ласт зэргийг анх сэдсэн хүн юм. Тэр бүү хэл шумбах хувцас өмсөлгүйгээр тусгай хийн холимогоор амьсгалаад их гүнд шумбах боломжийг талаар нэгэн гар бичмэл дээрээ өгүүлсэн байдаг. Харамсалтай нь Леонардо да Винчи хожим нь энэхүү тусгай хийн жороо өөрөө устгачихсан аж. Гэтэл хүнд хор бололгүйгээр гүнд шумбах боломж олгох хийн жор зохиохын тулд тухайн үедээ хэн ч мэддэггүй байсан хүний биеийн биохимийн талаар тун ч гаргууд мэдлэгэтэй байх байх хэрэгтэй. Цаашилбал Леонардо да Винчи нь нисдэг тэрэг, танк, пулемет, хорт хий, цэргийг далдлах утаат хаалт, томруулагч шил /100 жилийн дараа Галилей томруулдаг шил нээж, олны хүртээл болгосон юм./, оёдлын суурь машин, зүү үйлдвэрлэдэг машин, өргөгч кран, намгийг хатаах тусгай системийн зэргийн санааг анх гаргаж, заримыг нь өөрийн гараар бүтээж, заримынх нь дэлгэрэнгүй техник зургийг үлдээсэн нь бий. Гэтэл зарим ямар ч хэрэглэх боломжгүй байсан энэ олон нээлт, бүтээлийг яах гэж хийгээд, яагаад хийсэн болгоноо тэр бүр олны хүртээл болголгүй нууцлаж ирсэн нь одоо хүртэл тайлгдаагүй нууц хэвээр л байна.

Дийлэнх хүмүүс Леонардо да Винчийг суут уран зураач гэдгээр нь мэдэх ч түүний дотно найз гэгддэг байсан Фра Пиетро делла Новелларын тэмдэглэлд Тэрээр тооны ухаанд шамдсаар уран зургаас дэндүү хөндийрөөд байгаа болохоор бийр харахаараа л уурладаг болчихсон гэсэн үгс байдаг. Мөн бас нэг гайхалтай зүйл бол Леонардо да Винчи нь маш сайн илбэчин байжээ. Тухайн үеийн алдартнуудын дурсамжинд мань эрийг буцалж байгаа шингэн дээр дарс нэмээд л өнгө өнгөөр солонгорсон дөл гаргаж авдаг, хоёр үзүүр дээр нь аяга тавьсан таягийг ганцхан цохилтоор хуга цохихдоо нэг ч аягыг унагадаггүй байсан, улаан дарсыг харсаар байтал цагаан болгодог гэх мэтийн тэр үеийн хүмүүсийг ёстой л алмайруулсан илбэ үзүүлдэг байсныг нь тэмдэглэн үлдээжээ.

Леонардо да Винчи нь өөд болох хүртлээ идэвхтэй ажиллаж, олон газраар аялж байсан бөгөөд 1513-1519 оны хооронд л гэхэд Ром, Пави, Болони хотууд, Францаар аялсан байдаг. Тэгсээр 1519 оны тавдугаар сарын 2-ны өдөр урлагийн төлөө хийж болох байсан бүхнээ хийж чадаагүйд минь Бурхан минь өршөө гэсээр Францын хаан 1-р Францискийн гар дээр өөд болсон гэдэг.

Энэ хүн хэн байв гэсэн асуулт одоо хүртэл нээлттэй хэвээр.

(olloo.mn)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button