Суурин, үүрэн утасны хэрэглээний үнэ хоёр дахин буурна

Энэ баримтлыг Монголын цахилгаан холбоо компани хэрэгжүүлж эхлээд байгаа бол Мобиком, Скайтель компаниуд үйлчилгээнийхээ үнэ тарифийн өөрчлөлтийг хараахан гаргаж амжаагүй байгаа аж. Сүлжээ хоорондын харилцан холболтын төлбөрийн зарчмыг шинэчлэх SKA буюу дангаар хариуцах, давхар төлбөрөөс зайлсхийх аргыг Мэдээлэл, харилцаа, холбоо, технологийн газраас (МХХТГ) нэвтрүүлэх гэж байгаа бөгөөд энэ тухайгаа өчигдөр албан ёсоор тайлбарлав. Үүрэн холбоо нэвтэрсэн эхний арван жилд тус салбарт хөгжих боломж олгож эхний таван жилд зуун хувь, дараагийн таван жилд тавин хувь хөнгөлсөнийг дурдаж МХХТГ-ын дарга Ч.Сайханбилэг яриагаа эхэлсэн. Тийнхүү сүлжээ хоорондын харилцан холболтын төлбөрийн зарчмыг шинэчлэх замаар энэ салбарын хөгжих замыг нээж байгаа гэнэ. Хэдийгээр өнөөг хүртэлх Мобиком, Скайтель компаниуд дийлэнх тохиолдолд өөрсдөдөө ашигтай нөхцөлөөр ажиллаж ирсэн ч үнийг буулгах сонирхолгүй байгаа нь энэ аргыг сэдэх шалтгаан болсон бололтой. Тэд хувиа бодоогүй, иргэдээ дэмжсэн бодлогоор ажилласан бол өнөөдөр нэг сая хэрэглэгчтэй болох бололцоотой гэсэн судалгааныхаа дүнг ч МХХТГ-ынхан нуугаагүй юм. Чухамдаа өнөөдөр дэлхийн жишгээр бол үүрэн утас нь суурингаасаа хямдхан байдаг. Гэтэл манайд эсрэгээрээ суурин нь үүрэн утаснаасаа үнэтэй болжээ.

Энэ аргыг сонгож хэрэгжүүлсэнээр тус салбарын харилцан холболтын маргаанууд ч эцэслэнэ гэж үзжээ. Учир нь Мобиком, Скайтель, Монголын цахилгаан холбоо компаниудын хооронд харилцан холболтын маргаан тасардаггүй төдийгүй сүүлийн таван жилд гэрээ хийгдээгүй иржээ. Түүнчлэн харилцаа холбооны байгууллагуудын ачааллын туйлшрал арилж, зөв тогтолцоонд орно. Эрүүл шударга өрсөлдөөн бий болж, үүрэн телефоны ч үнийг буулгаснаар хэрэглэгчдийн тоо нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

Гол нь гар утасны үйлчилгээ нэвтэрсэн өнгөрсөн хугацаанд тухайн бизнесийн байгууллагууд буюу Мобиком, Скайтель компаниуд үнэ тарифийн бие даасан бодлого хэрэгжүүлэх боломжийг ч чөлөөтэй олгож байж. Техник, технологийн боломж, шаардлагын дагуу чөлөөт сонголтоор өөрийн сүлжээг Монгол улсын нутаг дэвсгэрт байгуулах эрх ч нээлттэй байснаар өнөөдөр бүх аймаг, цөөнгүй суманд сүлжээ ороод байгаа билээ. Хамгийн гол нь энэ бүх хугацаанд зах зээлийн бодитой өрсөлдөөн байгаагүй гэж үзэж байна. Үүнийг хамгийн зөв өөрчлөх шийдвэр нь харилцан холболтын ашигтай хувилбараар үйлчилгээний төлбөр тооцогдох явдал гэнэ.

Тийнхүү сүлжээ хоорондын харилцан холболтын төлбөрийн зарчмыг шинэчилснээр харилцан холболтын үнэ хоёр дахин буурч байна. Өөрөөр хэлбэл, 50 төгрөгийн холболт 25 төгрөг болох нь. Үүгээрээ суурин утасны нэг минутын үнэ хамгийн багаар бодоход 10 төгрөгөөс 3,9-4,5 буюу 2,2-2,5 дахин буурч байгаа аж. Хуучин тарифаар 9000 төгрөгт хийх яриаг одоо 4999 төгрөгт хийнэ. 14300 төгрөгт хийдэг яриаг 9999 төгрөгөөр хийх боломжтой болжээ. Тэрчлэн суурин болон үүрэн холбоонд үйлчилгээгээ багцлан худалдах боломж олгож байгаа юм билээ. Ингэснээр төсвийн болон хувийн хэвшлийнхэн мөнгөө хянах боломжтой. Нэгэнт суурин утасны хэрэглээ өндөрссөнөөр үүрэн холбоо ачааллаа нэмэхийн тулд үнийг буулгах бодлого баримтлах нь гарцаагүй гэж тооцоолсон байна. Захын хороолол, алслагдмал газарт ч суурин, үүрэн холбоо нэвтрэх боломжтой болж байна. Мөн тоолуурын дарамт арилснаар хэрэглээ нэмэгдэнэ гэж үзжээ.

Бүх үйл ажиллагааг нааштайгаар тоо-цоолж буй. Гэхдээ үүрэн телефоны хэрэглээний орлогын хэмжээ эрс буурах үзүүлэлттэй байгаа гэнэ. Гол нь өнөөдөр болохоор Мобиком, Скайтель-ийн ашгийн түвшин хэт өндөр байгаа тул тэдгээрийн санхүүгийн чадавхид онцгой нөлөөлөхгүй гэж үзэж байгаа аж. Нэгэнт бий болсон үнийн бууралтыг дагаж хэрэглээ нэмэгдэх тохиолдолд энэ салбарын технологийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага гарч магадгүй гэнэ. Гэсэн ч Монголын цахилгаан холбоо компани техник технологийн өргөтгөл хийгээд тун удаагүй байгаа бол Мобиком корпораци одоо дуусч байгаа тухай мэдээллээ МХХТГ-т ирүүлээд байгаа аж. Хүчин чадлаа нэмэгдүүлсэн ч ачааллаа даахгүй, харилцаа холбооны эдгээр байгууллагын технологид өргөтгөл хийх шаардлага гарвал Төр, засгийн оролцоотойгоор шийдэх хүртэл арга хэмжээ авч сүлжээ хоорондын харилцан холболтын төлбөрийн зарчмыг шинэчлэхээр эргэлтгүй шийджээ.

Б.ХАЖИДМАА
(өдрийн сонин 2005-11-08 269)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button