Р.Гончигдорж Хэвтээ зохион байгуулалттай хэтэрхий ардчилсан нам

УИХ дахь гишүүд нь төсвийг дуу дуугаа аван муу хэлцгээж байгаа нь сэтгэл зовоосон асуудал болоод байгаа гэнэ. Тэрээр өнгөрсөн баасан гаригт Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон гишүүд цуглан хуралдаж төсвийн төсөлд хэд хэдэн зүйл санал оруулахаар болжээ. Энэ төслийн талаар Ардчилсан намын дарга танилцуулсан юм. Үүнд, АН-ын гишүүд төсвийн орлогыг 35 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, үүнтэй холбогдуулж дараахь зургаан нэмэлт зардлыг тусгана гэжээ. Нэгд, төсөвт цалинг 20 хувиар, есөн тэрбум төгрөгөөр нэмэх, хоёрт, тэтгэврийн доод хэмжээг мөн нэмж 12.2 тэрбум төгрөгийг 10 тэрбум төгрөгөөр нэмж 22.2 тэрбум болгох, гуравт, 40 мянган орон сууц барихад зориулж таван тэрбум төгрөг нэмэх, тавд, худаг усанд зориулж хоёр тэрбум төгрөг төлөвлөх, эцэст нь ажлын байр шинээр бий болгох, Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвүүдийг бэхжүүлэхэд зориулж гурван тэрбум төгрөг төсөвлөх, зургаад, эмчилгээ оношилгоонд 2.3 тэрбум төгрөг нэмж тусгах гэх зэргийг төлөвлөж байна. Энэ талаар болон улс төрийн амьдралын талаар АН-ын даргаас тодрууллаа.

-Намуудын санал гарч төсөвт тусгагдах нь. Харин хувь гишүүдийн санал төсвийн төсөлд яаж буух вэ?
-Жил жилийн төсөвт гардаг хүндрэл бол гишүүд өөр өөрийн тойрогт хөрөнгө оруулах санал юм. Энэ жилийн байдлаар 105 тэрбум төгрөг тойргийн саналд тусгагдсан байна. Энэ бол боломжгүй зүйл. Үүнийг гишүүд ойлгож байна. Улс эх орны нийтлэг эрх ашгийн төлөө бид намын гишүүдээс дээрхи саналыг гаргасан. Гэхдээ гишүүдийн саналд бага хэмжээний мөнгө төсөвлөсөн. Түүнээс аль шаардлагатай гэснийг нь гишүүд өөрсдөө сонгох хэрэг гарах байх. Үүнийг гишүүд болон сонгогчид ойлгоно гэдэгт итгэж байна.

-Төсвийн орлогыг нэмэгдүүлэх 35 тэрбумыг ямар эх үүсвэрээс гаргах вэ?
-ДНБ-ний үйлдвэрлэлийн өсөлтөөс бий болгоно гэж бодож байна. Манай экспортын бүтээгдэхүүний үнэ илүү таатай орчинд байгаа энэ үеийг бүрэн ашиглаж ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалтад зориулах саналтай байгаа

-Та бүхэн төсвийн төсөл дээр үндсэн чиглэл нэмнэ гээд намын бүлгээс шийдчихсэн байгаа. Түүнийг зөвшөөрөхгүй гэх танай намын гишүүд бий болов уу?
-Зарчмын хувьд ийм гишүүд байхгүй л гэж бодож байгаа.

-Танай нам ГЕГ-ын дарга асан Г.Баатарын хэргийн талаар ямар бодолтой байна вэ?
-Үүнийг ямар нэг улс төрийн хүчин улс төрийн зорилгоор тайлбарлах, тийм өнцгөөр харах боломжгүй зүйл. Хууль хяналтын байгууллагууд хуулийн дагуу л хийх ёстой ажлаа хийж байна гэж ойлгож байгаа. Түүний хажуугаар ямар нэг нам, улс төрч холилдон оролцох нь зохимжгүй асуудал юм.

-Танай намын дотоод амьдралд юу болж байна вэ? Жишээ нь, ротацийн сонгууль?
-Бид ротациа энэ сарын 27-ны өдөр явуулна. Манай ҮЗХ-ны бүрэлдэхүүнд жил тутам шинэчлэлт хийдэг. Энэ удаагийнх сугалаагаар явуулж байсан ротацийн хамгийн сүүлийнх юм. Дараагийн ротацийг дахиж суглаагаар явуулахгүй. Дөрвөн жилийн хугацаа нь дуусахаар л сонгууль явуулах болно. Үүнийг дүрмээрээ нэг сарын өмнө зарладаг. Нийтдээ 43 тойрог дээр ратоцийн сонгууль болох юм. Үүнээс ялж гарч ирсэн хүмүүс ҮЗХ-нд шинээр орж батлагдах юм.

-Алтангадас фракц АН доторхи нөлөөгөө улам нэмэгдүүлэхэд энэ ротацийг ашиглаж байна, ҮЗХ-д дандаа өөрийн хүмүүсээ тавьж байна гэсэн хэл ам их гарч байна. Энэ талаар тайлбарлана уу?
-Үгүй, та нар бодооч. Энэ ротаци бол улс төрийн нам дотор бидний бий болгосон хамгийн том ардчилал. Үүнийг ямар нэг сонирхлын бүлэг жолоодохгүй. Тухайн тойрогт байгаа намын гишүүд нууцаар шууд сонгодог сонгууль байхгүй юу.

-Ардчилсан намыг шинэчлэх тухай сүүлийн үед их ярьж бичих боллоо. Энд яг юуг шинэчлэх тухай яриад байна вэ?
-Улс төрийн намуудын тухай шинэ хууль батлагдаж намын бүтэц зохион байгуулалтын шинэчлэлт хуульд тусгагдсан. Манай намд энэ талаар их юм хийгдэж байгаа. Манай намын дүрэм, журмыг боловсронгуй болгох шаардлага ч бий. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Энэ бол дүрэм журмаа шинэчлэх зэрэг шинэчлэлийн тухай ойлголт юм. Нөгөө талаас Ардчилсан нам хэвтээ зохион байгуулалтай. Энэ нь хэтэрхий ардчилалтай байна гэж манай зарим хүмүүс үздэг. Хэвтээ удирдлагатай байхаас гадна босоо удирдлага бас байх хэрэгтэй гэж үздэг. Энэ бол буруу үзэл. Намын дарга бүх эрх мэдлийг авч ганцхан түүнтэй л хариуцлага тооцох болох гээд байгаа нь буруу юм.Ардчилсан нам илүү хамтын удирдлагатай, нийт гишүүдийнхээ дундаас төлөөлөл нь сонгогдон гарч ирдэг нам байх ёстой. Бид улс төрийн цоо шинэ нам бий болгож чадсан. Гишүүдээсээ бүх эрх нь ургаж гарч байдаг нам. Үүнийг удирдлагаасаа бүх эрх нь урган гарч байдаг нам болгож болохгүй.

-Алтангадас гэж нэг айхтар хүч Ардчилсан намд байдаг тухай сүүлийн үед ихээхэн шүүмжилдэг болсон. Эд ер нь болохоо байчихсан хүмүүс үү, та энэ тухай юу хэлэх вэ?
-Би ойлгохдоо Алтан гадас фракц гэж албан бусаар өгөгдсөн нэр. Алтангадас ассоциац гэж Монголын хөгжлийн төлөө ТББ байгаа. Арван санаачилгатай. Утаагүй Улаанбаатар, Алсын зайн оншилгоо, Мэдээлэл технологийн салбар гэх мэт. Тэр нь сайн санаачилга болохоор энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон гэж би ойлгож байна. Энэ байгууллагын нэрийг л Ардчилсан намын нэг фракцад зүүгээд байна. Энэ нь нэг талын будилсан ойлголт. Гэхдээ энэ ТББ-ын гишүүд манай намд ч юм уу, Засгийн газарт байгаа болохоор л ингэж нэрлээд байгаа юм. Бид тэгж болохоо байчихсан, эрх мэдэл өмчлөөд байгаа улс биш. Мөн өнөөдөр Ардчилсан намаас Засгийн газар зэрэгт ажиллаад буруудаж огцорсон хүмүүс байхгүй л байна. Тэр дотор бас Алтангадас-аас хүмүүс байж л байгаа. Тэгэхээр биднийг яагаад буруутгаад байгааг би ойлгохгүй юм.

-Танай намын Э.Бат-Үүл ч юм уу, Ж.Наранцацралт гэх зэрэг гишүүд ҮЗХ зөвхөн нэг талаа барьж шийдвэр гаргах боллоо. Үндэсний чуулганаа дахиж хуралдуулъя гэх болсон. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Байнга л тийм яриа явагддаг. Чухам ямар үндэслэлээр тийм санал гаргаж байгааг тэднээс өөрсдөөс нь асуух нь дээр байх. Намын даргын хувьд ажил хэвийн явагдаж байгаа гэж бодож байгаа. Ротацын сонгууль явагдаж дуусаад ҮЗХ хуралдана. Он гараад хуралдах болов уу. Тэр хурал дээр л дотоод асуудлаа ярих хэрэгтэй юм шүү дээ. Гаднаас өмгөөлөл гуйсан шинжтэй намын асуудлыг шийдэх гэж оролдох нь буруу л даа.

-ҮЗХ дээр даргын асуудлаа дахин ярина гээд байгаа. Танай намын хурал болгон дээр дарга ярьдаг нь хэвээрээ байгаа юм уу?
-Харин ч тэр асуудал нилээд өөр болоод байгаа Өнгөрсөн оноос хойш болсон олон хурал дээр тийм явдал болоогүйг та бүхэн санаж байгаа биз дээ.

Ж.САНДАГДОРЖ
(өдрийн сонин 2005-11-08 269)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button