Н.БАЯРМАА Өдрийн сонин-ы нэрэмжит тэмцээн миний нервийг задалж өгсөн

-Юуны өмнө Зүүн Азийн спортын IY наадамд амжилттай оролцож монголчууд биднийгээ баярлуулсанд уншигчдынхаа өмнөөс танд баяр хүргэе?
-Баярлалаа.

-Хүндийн өргөлт нь бусад төрлүүдээс үнэхээр өвөрмөц, тэсвэр тэвчээрийн, хүч чадлын спорт юм байна. Мэдээж та алдаа хийгээд оноогоо дэнсэлж амжсан байх. Энэ удаагийн хүрэл таны хувьд хэр үнэ цэнэтэй медаль вэ?
-Энэ удаагийн Зүүн Азийн наадам маш сайхан болж өнгөрлөө. Цар хүрээ, зохион байгуулалтын хувьд өндөр түвшинд бэлтгэгдсэн сайхан наадам байлаа. Миний хувьд гадаадаас авсан хамгийн анхны медаль маань энэ хүрэл медаль юм. Би энэ медальд хүрэхийн тулд найман жил тасралтгүй бэлтгэл сургуулилт хийсэн. Намайг дэмжсэн маш олон хүний дэмжлэг энэ медалийг авчирлаа. Аав ээж, багш дасгалжуулагчид, спонсор байгууллага, найз нөхөд, олон түмний маань намайг гэсэн сэтгэл, миний төлөө зориулсан бүхэн энэ медальд шингэсэн. Мэдээж дээр нь миний урсгасан хөлс хүч, хөдөлмөр сургуулилт байгаа байх.

-Өөрийг тань жин хасч тэмцээнд оролцсон гэж сонссон. Хэдэн килограмм хассан бэ?
-61 килограммаас гурван кл-ийг хасч орсон. Тэмцээнд 58 килограммд оролцлоо гэхэд яг байх ёстой жин 58-аасаа доош байх ёстой байдаг. 61-ээс эхэлж хасад яг 57.840 грамм болж орсон.

-Тэмцээн болохын өмнө л бүгдийнх нь жинг үзэх үү?
-Тэмцээнд орохоос нэг цаг 30 минутын өмнө үздэг. Өрсөлдөж байгаа тамирчдынхаа жинг ерөөсөө мэддэггүй. Нэг нэгээрээ ороод л жинлүүлээд гараад байдаг. Тэгээд тэмцээнд ороод оноо тэнцсэн тохиолдолд эргэж жин рүү орж хянадаг. Адилхан өргөх тохиолдол тийм элбэг тохиолдохгүй л дээ. Яг адилхан өргөчихсөн тохиолдолд нөгөө өрсөлдөгч тамирчдын нууц байгаад байсан жин ил гарч ирдэг. Минийхийг ч тэд мэдэхгүй, тэднийхийг ч би мэдэхгүй л байгаад байна шүү дээ. Яг ингэж тэнцсэн тохиолдолд нөгөө жингийн зөрүү нэг хоёр граммаар ч байсан шалтгаалж медалийн өнгө өөрчлөгддөг. Спортын мөн чанарыг ийм үед мэдэрч болох. Аль ч спорт ялгаагүй.

-Таных уг нь мөнгө байх байсан шүү дээ. Хэдэн грамм дутсан гэв ээ. Их л хариугүй тоо дуулдсан?
-60 грамм.

-Хөөх 100 ч хүрэхгүй грамм?
-Тийм ээ. 100 ч хүрэхгүй грамм.

-Гол өрсөлдөгч аль орны ямар тамирчин байв?
-Ер нь хүндийг өргөлтийн спорт бол азид илүү түлхүү хөгжсөн спорт л доо. Олимпод ч тэр, дэлхийн аваргад ч тэр азийн тамирчид л эхний байруудыг авдаг. Тэр дундаа Зүүн Азийн тамирчид гэдэг бол маш хүчтэй өрсөлдөгчид шүү дээ. Хятад, Япон, ардчилсан Солонгос, Тайвань байна.

-Хэрвээ би тань шиг мөнгөн медаль аваад гар дээрээсээ алдчихвал өдийд уйлж суугаа байх. Та биеэ гайхамшигтай барьдаг тамирчин юм. Тэр явдал үнэхээр уйлмаар биш гэж үү?
-Хүрэл медаль аваад сэтгэл үнэхээр хангалуун байсан. Энэ бол надад асар их үнээр олдож байгаа медаль шүү дээ. Та нар бол яахав уран бүтээлч улс. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэйдүү байдаг байх. Медалийн үнэ цэнийн тухай тамирчин хүний ойлголт их өөр шүү дээ. Үнэхээр өөр. Бүхэл бүтэн найман жилийн маань хөлс хүч шүү дээ. Өөрт маань бас гаргасан алдаа байсан. Би хүрэл медаль авсандаа сэтгэл хангалуун байгаа.

-Ямар алдаа вэ. Хэлж болохгүй юу?
-92 килограммын эхний нэг оролтоо хэрвээ барьчихсан байсан бол мөнгөн медальд хүрэх боломж байлаа. Тэгээд одоо яахав дээ. Дараа дараагийн тэмцээнүүдэд алдаа гаргахгүйн төлөө тэмцэе. Бэлтгэл сургуулилтаа сайн хийе. Нэг ч гэсэн энэ бол алдаа байсан. Энд бол миний харуусал яах аргагүй байгаа. Тэр нэг алдааг ахин гаргахгүйн төлөө одоо хичээе.

-Ингэхэд Баярмаа маань аль нутгийн хүн бэ?
-Миний аав Хөвсгөл нутгийн хүн. Харин ээж маань Баянхонгорынх. Би өөрөө бол хотод төрж өссөн.

-Хүндийг өргөлт рүү анх ер нь яаж яваад орчихов оо. Тэр бүр эмэгтэй хүний сонгодог спорт биш шүү дээ?
-Хүн өөрийнхөө чадах юмыг л барьж авбал амжилтад хүрдэг гэж би боддог юм . Жишээлбэл сэтгүүлч хүн бол мэдээж нэгдүгээрт тэр мэргэжилдээ дуртай байх ёстой биз. Харин хоёрдугаарт бол яах аргагүй авъяастай байх ёстой байх. Тэгээд уйгагүй хөдөлмөрлөж байж амжилтад хүрдэг болов уу. Үүнтэй яг адилхан. Бусад мэргэжил ч мөн адилхан. Миний хувьд би анхнаасаа л бие бялдрын хувьд ер нь хүчтэй талдаа хүүхэд байсан. Жаахан бяртай дуу. Тэгээд бас богинохон мөчтэй, намхандуу нуруутай. Спортод дуртай болохоор би ер нь ямар төрлөөр хичээллэвэл амжилтанд хүрч болох вэ гэж боддог байлаа. Ингээд л хүндийн өргөлтийг сонгосон доо. Энэ спортод би өөрийгөө зориулъя. Миний чадах юм энэ юм болов уу гэж бодсон. Үнэхээр хөлс хүчээ шингээж чадвал энүүгээр би амьдралаа олж болох юм байна, амжилтад хүрч болох юм байна гэж бодсон. Зорьсон. Төлөвлөсөн. Тэгээд өөрийгөө эргэлт буцалтгүй зориулсан.

-Ийшээ уруу татсан нэг хүн байгаа байх л даа. Таны багш гэж ер нь ямар хүн байна вэ?
-Ерөөсөө би нэг л багштай. С.Хөхөө багш маань шүү дээ. Багш маань л намайг энэ дайны тамирчин болгож өглөө.

-Багш тань их баярлаж байна уу?
-Багш маань надаас илүү их баярласан. Миний ард аав ээж, багш маань л байдаг юм шүү дээ. Сая багштайгаа хамт яваад ирлээ.

-Та бас бодибилдингээр хичээллэдэг шүү дээ. Хараад байхад таны хамаг хүч цээжиндээ, гарынхаа бугалганд байх шиг. Ийм их булчин таны бие галбирт сөргөөр нөлөөлөхгүй юу?
-Бүх спорт тамирчнаас тодорхой хэмжээний золиос шаарддаг. Мэдээж би эмэгтэй хүн юм чинь ийм булчинтай байхыг хүсдэггүй. Дотроо бол үнэхээр хүсдэггүй. Яах аргагүй би үүний төлөө зорьсон. Үүгээр амьдралаа олно, ирээдүйдээ хоолоо ингэж л олно гэж зорьсон учраас өөрийгөө золиослосон гэх үү дээ. Эмэгтэй хүнийхээ хувьд бие бялдраа зольж байж би амжилтад хүрэхийн төлөө зүтгэж яваа. Энэ бол маш олон жилийн бэлтгэл сургуулилтын явцад үүссэн булчин.

-Бодибилдингоо бүр мөсөн орхисон уу?
-Бодибилдинг бол их сайхан спорт л доо. Би их дуртай. Гэхдээ хүн хүссэнийхээ зоргоор өөрийгөө олон тийш нь салаалж, тарамдаж болдоггүй. Нэг биеийг хэд хуваах билээ. Яалт ч үгүй бодибилдингээ орхиод хүндийг өргөлтөө дагнаад явж байна. Илүү их амжилтад хүрэхийн л тулд шүү дээ. Бодибилдингийн тэмцээнд орж үзсэн. Тодорхой хэмжээний амжилт үзүүлж байсан.

-Баярмаа маань одоо нас хэдтэй вэ?
-Би 27-той. Гэхдээ энэ маань манай хүндийн өргөлтийн хувьд бол дундаж нас юм.

-Дундаж аа. Залуу нас биш үү?
-Дундаж нас гэж хэлж болох юм. Ер нь бол 18-36 насны хооронд хичээллэдэг. Бүр өсвөр үе гэх юм бол 14-16 гэж болно.

-Тэгвэл их эрт зодог тайлдаг спорт юм байна?
-Жишээ нь оросын алдарт тамирчин Попова гэж байдаг. Энэ хүн бол Дэлхийд байнга Хятадын тамирчидтай өрсөлдөж алт мөнгөн медалуудыг ээлжлэн авч байдаг тамирчин. Дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн тамирчидтай л үзэж байдаг. Энэ хүн сая Афины олимпоос мөнгөн медаль авсан. 2000 оны олимпоос бас мөнгөн медаль авсан. Энэ эмэгтэй одоо дөнгөж 36 настай. Сая дахиад л европын аваргаар тасархай амжилт үзүүлсэн байна. Тэгэхээр насны хязгаар нэг их байхгүй байгаа биз. Европын эмэгтэй тамирчид 40 гарчихаад өргөдөг. Оросууд, Болгарууд байна. Тэд маш өндөр амжилт үзүүлсээр байгааг хараад би насанд баригдаж болохгүй юм байна гэж боддог. Хөдөлмөрлөж чадсан, хичээж чадсан тамирчны хувьд нас бол асуудал биш юм билээ.

-Хүндийн өргөлт зориг тэвчээр, хүч чадлаас гадна хувь хүний дотоод сэтгэлээс юу шаарддаг спорт юм бэ?
-Сэтгэлийн хат л юм даа. Байнгын бэлтгэл сургуулилт нь тухайн тамирчинд сэтгэлийн хатуужил, тэвчээр суулгаж өгдөг. Сэтгэлдээ хүчгүй, эр зориггүй тамирчин амжилт гаргаж чадахгүй. Хүндийн өргөлтийн тамирчид бусдаас нэг зүйлээрээ гоц ялгардаг. Тэр бол сэтгэлийн төвлөрөлийг өөртөө бий болгох чадвар байдаг. Энэ бүхнийг эзэмшээгүй бол тэр хүн тамирчин биш.

-Хоолны хувьд тусгай дэг шаардах уу?
-Маш их. Хоол унд, уураг витамин, амралт гээд бүгд холбоотой. Бидний хувьд бол энэ талаар бусад орны тамирчид шиг бүрэн гүйцэд дэг жаягаа барьж чаддаггүй л дээ. Гэхдээ өөрсөддөө олдож байгаа боломжин дээрээ болгоод л явж байгаа.

-Өдөрт хэдэн цаг бэлтгэл хийх вэ?
-Өдөрт хоёр удаа бэлтгэл хийнэ. Нэг нь 2-3 цагийн хугацаатай байдаг. Тэгэхээр өдөрт 5-6 цагийг зориулдаг гэсэн үг.

-Сая Макаод явж байхад таны тухай хүмүүс их ярьж байсан. Баярмаа Монгол улсын рекордыг 60 гаруй удаа эвдлээ гэж. Мэдээж энэ бол маш том амжилт байх. Сая Зүүн Азийн тоглолтоор та улсынхаа рекордыг хэдэн удаа эвдчихэв ээ?
-Миний рекорд 50 байсан. Тэгээд сая зүүн азийн тэмцээнд явахынхаа өмнөхөн манай Өдрийн сонин-ы нэрэмжит тэмцээн болж энэ тэмцээнд би ажмилттай оролцсон. Улсынхаа дээд амжилтыг найман удаа эвдсэн. Том тэмцээнд явахын өмнө тамирчдын хэлээр бол нерв задлах гэж ярьдаг даа. Өдрийн сонин-ы нэрэмжит тэмцээн миний нервийг задалж өгсөн. Тийм болохоор би танай хамт олонд үнэхээр их баярлаж байгаа. Миний спортын түүхэнд энэ тэмцээн хэзээ ч мартагдашгүй хуудас болон үлдсэн. Явахынхаа өмнөхөн энэ тэмцээнд орж найман рекорд хийгээд очоод Макаод таван рекорд хийлээ. Нийтдээ 63 болоод байна.

-Манай төр засаг хүндийн өргөлтийн спортоо хэр харж үздэг юм бэ. Бөх рүү хошуураад бусад нь жаахан хаягдаад байна гэх яриа сая их сонсогдлоо?
-Харьцангуй гайгүй ээ. Сайн харж үздэг. Макаогийн тэмцээнд л гэхэд УИХ-ын гишүүн Д.Арвин эгч миний бүх зардлыг дааж маш их тусалж дэмжсэн. Хэрвээ энэ хүн дэмжээгүй бол яах байсныг мэдэхгүй юм.

-Та бол улсын шигшээ багийн тамирчин гэж явна биз?
-Тийм.

-Тэгээд цалин хэдийг авах вэ?
-Цалин авахгүй л дээ.

-Тийм үү. Тэгээд давхар ажил хийх үү?
-Ажил төрөл ч гэсэн хийж чадахгүй. Хамаг цаг зав, боломж бололцоогоо бэлтгэл сургуулилтдаа зориулж байна даа. Аав ээж, ах дүү маань ар талыг маань дааж явж байна.

-Гэрлэж амжаагүй л яваа юм аа даа?
-Гэртээ аав ээж, нэг охин дүүтэйгээ амьдардаг. Ах эгч нар тусдаа гарсан.

-Гэр хаана вэ?
-Баянхошуунд байдаг.

-Дунд сургуулиа хаана төгссөн бэ. Ингэхэд ямар мэргэжилтэй билээ?
-67 дугаар сургуулийг төгссөн. Түр завсарлаж байгаад сая энэ 2005 онд Их шавь дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн.

-Ж.Мөнхбат аваргын сургууль бил үү?
-Тийм. Аваргын сургууль.

-Ийм залуухан охины найз залуутай эсэхийг фенүүд нь их сонирхож байгаа байх даа?
-Хүндийн өргөлтийн спортоор хичээллээд найм есөн жил болж байсан. Тэрнээс өмнө бол бөхөөр хичээллэж байна. Ингээд нийтдээ арван хэдэн жил өөртөө байгаа бүх нөөц бололцоо, цаг заваа, амьдралаа спортод зориулаад ирлээ. Урдаа байгаа зорилгоо л бодоод яваа болохоор тийм найз залуу энэ тэрийн тухай бодол алга даа. Өөртөө байгаагаа зориулаад зогсохгүй, өөрт байхгүй хүчээ ч гаргахын төлөө явж байна.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе?
-Намайг дэмжиж тусалсан бүх хүмүүст, тэр дундаа Бишрэлт холдинг-ийн захирал Ариунболд ахдаа баярлаж явдаг шүү гэж хэлмээр байна. Өдрийн сониныхоо хамт олонд амжилт бүтээлийн хамгийн дээдийг хүсье.

(өдрийн сонин 2005-11-08 269)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button